Хойд Солонгос Монголын “нэр хүнд” үү, аюул уу?

2013 оны 12-р сарын 3. 01:16 Уншсан тоо: 7610   •   Сэтгэгдэл: 0

 

Манай ерөнхийлөгч Хойд Солонгост айлчлав. Айлчлалын өмнө манай албаны хүмүүс энэ айлчлал маш онцгой гэдгийг сануулж байсан юм. Өмнө нь Н.Багабанди, Н.Энхбаяр нар энэ улсад айлчлах үед удирдагч нь тэднийг хүлээн авч уулзаагүй билээ. Харин энэ удаа манайхан өнөөгийн ерөнхийлөгч олон улсад “маш нэр хүндтэй”, иймд Хойд Солонгосын шинэ удирдагч түүнийг хүлээн авч уулзана хэмээн ихээхэн найдлага тавьсан гэнэ.

Гэвч юм ёсоороо л болов. Хойд Солонгосын шинэ удирдагч манай ерөнхийлөгчийг хүлээн авч уулзалгүй буцаажээ. Харин өмнөхөөс ялгаатай нь манай ерөнхийлөгч Хойд Солонгосын оюутнуудад ардчилалын лекц уншаад иржээ. Тэрээр хойд солонгосчуудын хувьд нэлээд ноцтой зүйлс хэлсний дотор, “дарангуйлагч мөнх биш” гэх үгс ч багтаж байв. Зарим нь манай ерөнхийлөгч хор шарандаа ийм үг хэлсэн байх гэж хэлж байхад зарим нэг сэтгүүлч ерөнхийлөгчийнхөө “эр зориг”-ийг тэнгэрт тултал магтаж бичжээ.

Эр зориг ч бай, юу ч бай түүний энэ үйлдэл олон улсын дипломат ёсыг зөрсөн гэдэг нь тодорхой юм. Улсын тэргүүн хүн ямар ч муу дарангуйлалтай оронд албан ёсоор айлчилж байгаа нь тухайн улсын дэглэмийг хүндэтгэж буйн илрэл байх ёстой ажээ. Нөгөө талаар маш харгис удирдагчтай энэ улсад ерөнхийлөгчийн лекцийг зохион байгуулсан солонгос хүмүүс, түүнийг сонссон оюутнуудад цаашид юу тохиолдох бол гэдгийг хүртэл бодох ёстой байв.

Үүнээс гадна хамгийн гол нь Монгол Улс Солонгосын Хойгийг илбэн тохинуулах, үүндээ дулдуйдан олон улсын нэр хүндээ өсгөх гэдэг нь хэр зэрэг бодитой зүйл вэ? Хойд Солонгос Монголын хувьд ямар улс вэ? Солонгосын хойгын асуудал ийм хүүхдийн тоглоом шиг зүйл үү? Би энэ оны 2 сард энэ талаар бичиж нэр бүхий сайтуудад өгч байсан юм. Одоо түүнийгээ дахин сануулахад илүүдэхгүй болов уу гэж бодлоо. Энэ дашрамд дурдахад өөрийн гэсэн онол бүхий гадаад харилцаа, гадаад бодлого нь дурын нийтлэлч, захын нэг солонгос хэлний орчуулагчдын хийдэг ажил биш гэдгийг хэлэх байна.

 

Монгол ба Солонгосын Хойг      

Зүүн Хойд Азид байдал улам бүр түшүүртэй болжээ. Өмнөд хөрштэйгээ дайны байдалд буй Хойд Солонгос энэ удаа сансарт пуужин хөөргөхийн зэрэгцээ цөмийн бөмбөг дахин туршив. Үүгээрээ Хойд Солонгос нь цөмийн хошуу тээсэн пуужин өөрийн хүссэн улс руу хөөргөж чадна гэдгээ харуулсан ажээ. Уг нь үүнээс өмнө ядарч туйлдсан, өлөн зэлмүүн энэ орон ийм амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэгчид цөөнгүй байсан юм. Гэтэл одоо тэд Хойд Солонгосын хүчин чадалд эргэлзэх хэрэггүй болж байгаа бололтой.

Харин энэ эгзэгтэй үед Солонгосын Хойгоос алсдуу орших нэг жижиг улс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтыг буруутган яаран сандран мэдэгдэл хийв. Энэ бол 2010 онд Хойд, Өмнөд Солонгос их буугаар харилцан буудаж, Солонгосын хойгт байдал нэн түгшүүртэй болох үед Өмнөд Солонгосыг дэмжин сүржин мэдэгдэл гаргаж байсан Монгол Улс юм.

Монгол Улс дээрх давтан мэдэгдлээрээ Хойд Солонгосын гол дайсан болох Өмнөд Солонгосын талд зогсож байна гэх сэтгэгдлийг илт төрүүлж байна. Нөгөө талаар, Төв Азид орших боловч дэлхийн хамгийн тогтворгүй, аюултай бүс нутаг Зүүн Хойд Азид нэгдэхээр үхэн хатан тэмүүлэх Монгол Улсын энэ байр суурь үнэндээ ихээхэн хачирхалтай, эрүүл бус ажээ.

Зүүн Хойд Ази улс төрийн хувьд чухам ямар бүс нутаг вэ гэдгийг өнгийн харвал үнэндээ дотор эвгүйцмээр. Энэ бүс нутагт хоорондоо дайтахад бэлэн Хойд, Өмнөд Солонгосоос гадна эдийн засгийн гайхамшигт ололтынхоо үлэмж хэсгийг цэрэг зэвсгийн хүч болгон хувиргаж буй Хятад орон, хамгийн олон цөмийн пуужинтай хоёр гүрний нэг Орос, даруухан загнах боловч хэрэг дээрээ сансар, цөмийн технологийг дээд зэргээр эзэмшсэн дайнч Япон оршино. Тэд ирээдүйд тохиолдож магадгүй ширүүн үйл явдалд байнга бэлдсээр байна.

Гэтэл Зүүн Хойд Азийн талаарх бидний төсөөлөл бодол туйлын болхи бөгөөд өнгөц болох нь харагдаж байна. Тухайлбал, Монголын нөлөө бүхий улс төрч, шилдэг нийтлэлч гэгдэх нэгэн Хойд Солонгосын коммунист дэглэмийг халахад Монгол л тусалж чадна гэж бичих ба түүгээр зогсохгүй Монголын зовлон жаргалаа хуваалцах ганц ах дүү үндэстэн нь солонгос гэж сурталчлах ажээ. Түүний бичиж хэлж буй зүйлст Хойд Солонгосын дэглэмийн мөн чанар болоод бүс нутгийн бодит байдал, хэрэв энх тайван эвдэгдвэл ямар гай гамшиг тарих вэ гэдэг ойлголт тун дулимаг ажээ.

Үнэндээ Зүүн Хойд Азийн нөхцөл байдлыг олон улсын судлаачдын нүдээр харвал бэрхшээл АНУ, Хятад зэрэг том гүрнүүдийн хүчний харьцаагаар шийдэгдэх хялбар зүйл бус, харин ч тус бүс нутагт өөрт буй нарийн түвэгтэй үзэгдэл ажээ. Энэ бүс нутгийн ард түмнүүдийн хооронд түүхээс улбаатай үл итгэлцэл, үзэн ядалт өнөөг хүртэл давамгайлж ирсэн ба ялангуяа сүүлийн үед гаарах болсон тэдний үндсэрхэг үзэл гал дээр тос нэмжээ. Тэдний хооронд газар нутгийн маргааны тун хүнд асуудал бий. Хятад Японтой, Япон нь Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай ба тэд буулт хийх сонирхолгүй, харин зэр зэвсгээ шүүрэн өндөлзөх ажээ.

Одоо тэдэнд бодитой, ид тулгамдаад байгаа бүс нутгийн асуудал нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг юм. Энэ бэрхшээл ЗХУ бутарч, Европт коммунист дэглэм нурж унасны дараа бий болжээ. Үнэндээ 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дэлхий нийт Хойд, Өмнөд Солонгосыг харж байлаа. Гэвч Хойд Солонгос Зүүн Германы хувь заяаг давтахыг хүссэнгүй. Ингээд хоёр Солонгосын хувь заяа огт өөр замаар эргэсэн ажээ.

Хойд Солонгосын удирдлага цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөр хамгаалалт хийж өөрийн улс ба дэглэмийг хамгаалж тэсч үлдэж чадсан байна. Судлаачдын үзэж буйгаар Хойд Солонгос ойролцоогоор найман цөмийн бөмбөг хийх уран баяжуулаад байгаа ажээ. 

Судлаач Е.Корнеллийн бичсэнээр Хойд Солонгосын дэглэмийн оршин тогтнох чадвар энэ үндэстний язгуур түүх, соёлын онцлогоос бас шалтгаалж байна. Хойд Солонгосын удирдагчдын улс орноо удирдаж буй арга зам, ааш авир, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал ард түмнийх нь сэтгэл зүй солонгос үндэстэнд нэвт шингэсэн эртний хятадын Күнзийн суртлын нөлөө ба гажуудсан Марксист, Леннист үзэл өвөрмөгцөөр хоорондоо хольцолдсоны үр дагавар ажээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам коммунист удирдагчдаа Күнзийн сургаалын дагуу бурханчлан шүтдэг өвөрмөгц энэ улсын цөмийн зэвсэг хөрш улсууд төдийгүй цорын ганц дэмжигч гэгдэх Хятадын хувьд амаргүй зүйл болж хувирч байна. Хятад Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаад тун таагүй ханддаг. Хэрэв өөрийн бөөрөнд буй энэ жижиг улс цөмийн зэвсэг үйлдвэрлээд байвал бусад хөрш Япон, Өмнөд Солонгос ч цөмийн зэвсэгтэй болох вий гэхээс болгоожилжээ.

Зарим судлаачид Хойд Солонгосын өнөөгийн дэглэмийг дэмжих, хэвээр хадгалах сонирхол Хятадад үнэхээр бий эсэхэд ч эргэлзэн асуулт тавих болсон ажээ. Харин Хойд Солонгосын удирдлагууд цаг нь тулахаар Хятад тэдэнд тусална гэдэгт бас эргэлздэг. Иймдээ ч тэд цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох Хятадын ятгалгыг эс хайхран эцсийн эцэст цөмийн зэвсэгт л найддаг болжээ. Иймээс судлаачдын хувьд Зүүн Хойд Азийн улс төрийн нөхцөл байдал парадоксыг бий болгосон бөгөөд ирээдүй нь тодорхой бус ажээ. Хямрал энхийн замаар, эсвэл маш муугаар төгсөж болно. Өөр нэг таамгаар болн энэ түгшүүрт байдал цаашид удаан үргэлжлэх гэнэ.

Харин судлаач А.Ланков Хойд Солонгосын дэглэм тайван замаар унана гэдэгт эргэлзэж байна. Хойд Солонгост сурч амьдарч байсан энэ судлаачын үзэж буйгаар, хэрэв өөрийн дэглэм улс орны дотоод асуудлаа шийдэж чадахгүй нуран унахад хүрвэл Хойд Солонгосын удирдагчид гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулах магадлалтай ажээ. Эцсийн аргаа хэрэглэж байгаа хэрэг. Хэрэв Солонгосын Хойгт оч үсэрвэл төсөөлөхөд бэрх их гай гамшиг ирэх юм.

Эцэст нь өгүүлэхэд Солонгосын Хойгийн талаар сүржин мэдэгдэл хийх Монголын Гадаад яам, улс төрчид болон солонгосчуудтай ах дүү бололцоё гэж бичих их мэдэгч нийтлэлч нараас хамаагүй илүү бодитой зүйлийг “Ийгл” телевизийн тоймч Ш.Гантулга “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна билээ. Тэрээр Монгол Улс Солонгосоос улс төрийн хамааралтай болж болохгүй гэдгийг сануулсан ба үүгээрээ Зүүн Хойд Азийн үйл явдал нь саваагүй хүүхдийн тоглоом биш гэдгийг монголчууддаа анхааруулжээ.

 

2013.02.15

Ү.Очсүрэн

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 6-р сарын 4. 22:56Зочин - [202.179.24.***]

элбэгээер ньэлийгээ хийжхойтоор доншуучилжочсонюм бол доо... шал мэдрэлюмаа...

2017 оны 4-р сарын 14. 16:47Зочин - [103.9.90.***]

МОНГОЛ РУУ ЦӨМИЙН ПУУЖИНГАА ХАРВАХ ВИЙ ДЭЭ.

2016 оны 3-р сарын 5. 17:18Зочин - [202.21.106.***]

Hoid Solongos yu husej ter bolzoliig bieluuleh heregtei---Ene Bol Hoid, Omno Solongosiig neg uls bolgoh heregtei

2015 оны 8-р сарын 15. 14:36Зочин - [49.1.169.***]

Очүрэн гэж ёстой өөрөөхйод солонгосын хүн шиг бичжэ хойдууд нэгймйхрүү юм ярьдаг юм

2015 оны 7-р сарын 26. 18:13Зочин - [150.129.140.***]

HOYOR SOLONGOS MONGOLD YAMAR HAMAA BAINAA. SAIN DURAARAA TEND OCHIJ NUDNII BULAI BOLSON DOO

2014 оны 9-р сарын 6. 23:40Зочин - [103.10.23.***]

Bid dotood asuudlaa shiideegvi baij gadaad asuudald shiidver gargah ert baigaa g erinhiilugch maani martaj gevch bid martah esgvi bid hoorondoo evlelden negdej zuviig hiij buruug zasaj baij bid hen gedgee haruulna Heden asuult asuuy Ta hen bee? Mongol hvnii mun chanar yuu vee ? Ta uuriigaa hen gedgiig batalj chad xuu ? Hervee chadah bol zuviig demj Uuralsan bvhen daisan bish Ineesen bvhen nuhur bish Hvn buruu yrivch zuviig hiij baival tvvniig daga Buruug hiij zuviig yrivch tvvniig bvv daga

2014 оны 7-р сарын 21. 16:00Зочин - [202.21.111.**]

eronkhiilogch unekheer zuv yum khiij teneg khoid solongosuudaas aigaad baikh yum baikhgui olsoj ukhej mukhuj bga novshnuudiig ter makahn tolgoit eronkhiilogch nertei batsaaniig nutagt ni ochij khiigeed irsen bna zovshtee ted nar dotroo kheniigee alj khyadnuu bidend yamar khamaa baidgiin Mongol uls delkhiin tuvshid ANU Omnod Solongosiin taliig barimtlaad yavj baikhad l bolno Xoid Solongosuudiig uls gej uzej aij shiiregneed baikh yumgui mal setguulchee yu bichikh geed yu bicheedbga mal ve

2014 оны 3-р сарын 26. 08:36Зочин - [112.72.13.***]

erguu tolgoit ,ydaj huzuutei bsan bol heleh ug ni huzuugeer damjihdaa butcah ch bsan ym biluu.urgej tenegtej bh ym.daanch tataad unagah zurhten mgld bhgui aimhai ard tumen yduu l amidraad bj dee /umard shig/

2014 оны 3-р сарын 12. 21:19Зочин - [180.235.186.***]

зочин Улс төрийн ямар ч Боловсролгүй хүмүүс зүүн хойд Азийн улс төрөөр тоглох нь удахгүй Олон улсын түвшинд доог тохуу болж улмаар тэдгээр хүмүүс өөрсдийн гарал үүслээ ч тодорхойлох болно. Тиймээс бусдын Улс төрийн зөрчлийг ойлгохгүй байж тэнэглэхээ болиорой. Хойд Солонгос нь өмнөхөөсөө шал өөр Улс шүү. Тэд хэн болохыг зүүн Азийнхан мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй байж ямар нэг зүйлийг чалчих нь Монгол хэмээхүйг гутааж буй учраас өөрийгөө "монгол" хүн гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа шүү. Дэлхий дахинд "өөрөө ямар гээч монгол"-ыг тодорхойлж буйгаа сайн анзаарах хэрэгтэй шүү. 13-р зууны түүхэн үйл хэргээс та нар дэндүү хазайж улмаар "хэрүүл нохойн замд орсноо" ойлгооч.Эртний Төрт ёстой Улсыг бүү доромжил. Тэд Коммунист гэдгээр биш өөр өвөрмөгц Төрт ёс сахиж буйг та нар мэдэхнүй. Мэдэхгүй зүйлээ шүүмжлэх нь өөрийгөө "монгол хүн" биш гэдгээ л нотлоно. Тиймээс, "монгол хүн" гэгч ойлголтыг бүү гутаа.

2014 оны 2-р сарын 7. 18:19Зочин - [202.179.11.**]

Хойд солонгосы коммунистуудаас илүү өөрийнхөө коммунистуудыг янзлах хэрэгтэй. Ямар юмаа хийж улсын мөнгөөр тэнэж явдаг юм вэ. Муусайн солонгосчууд хоорондоо алалцаж л байг худлаа сүрхий юм хуцаж байж гай дуудваа....

2014 оны 2-р сарын 5. 20:39Зочин - [121.101.178.**]

Kim chin Un, Amerikin xarsagsan bumbugching Elbegdorjoos iluu xun gej toov.

2014 оны 1-р сарын 27. 00:32Зочин - [112.72.13.***]

daldagnaad l yu hiisen bolj tom peediideg muu shuvuuchiin zulbasaga ve ter solongosiin asuudal manid ymar hamaatai ym mongoldoo bgaa asuudlaa anhaarahaar yadag ym shal hereggui ymnuud durgui hurch bna ydarsan eejuud gandsan baigalaa yaj tesch bgaag harsaar bj soliorson novshnuud ed er ni yu giigulsen ym

2014 оны 1-р сарын 7. 23:10Зочин - [27.123.214.***]

Uls ornoo hogjuulj chadahgui bj aawdaa awgai awhiig zaaj ogno gech l boljdee Elbegdorj mini ...?

2013 оны 12-р сарын 30. 05:31Зочин - [108.18.21.*]

Koreans odii zeregtei 2 uls bolj xuvaagdaad ch bolov yavj baigaan yax-n argagui Mongolchuud-n niguusel shuu dee. 13 zuund ed nar-g xarj uzeed, autonomit erx ogch baisan uchiraas ed nar tuux soeloo xadgalj uldsen aztai xumuus. Elbegdorj-g xundextgex uchiurtai baisan yum. odoo yax ve dee. Mongol-n toriin terguun toogood ochson ni ix yum. xeden sayaaraa turj uxetsgeej baij xend xeregtei ix zan be... Ene 2 uls negdej bolno xarin edgeer olsgolon bolon oyun sanaagaar xoosorson North-n xumuus-g xalamjlaxad South Koread asar ix mongo xeregtei baigaa uchiraas l tsag ni boloogui baigaa yumaa. Tuunees bish ene KIm un Jun-s aigaad baigaa xen ch alga..

2013 оны 12-р сарын 29. 11:01Зочин - [108.48.141.***]

Ёстой хегийн хегийн юм их бичих юм аа хошин шогийн.тоглолт узэж менгее урж байхаар энуунийг уншаад инээж суувал яасан юм ккк

2013 оны 12-р сарын 25. 19:57Зочин - [103.26.193.**]

Mongolchuud "Mongol jijig Uls" gedeg oilgoltoosoo salahgui bol bid hugjihgui ee. Bid chin Delkhiig atgaj bsan Ikh Gureniiu ur sad.

2013 оны 12-р сарын 21. 20:00Зочин - [27.123.214.***]

Oorsdoo xuchirxeg boloxgui bol bidniig xen ch tooxgui

2013 оны 12-р сарын 21. 17:23Зочин - [182.160.35.***]

GADAAD BODLOGIIN ASUUDLAAR MONGOL ULS BAIN BAIN ALDAA HIIJ BAIGAA. ULS TURIIN BODLOGOOR IHEEHEN HARALGAN SAIDUUD, ZUVLUHUUD, DEER NI ERUNHIILUGCHUURUU AMBIITSDAA HUTLUGDUN YE YE MUUHAI ALDAA GARGADAG, TOGTVORGUI HUN. ANY IRAQT TUREMGIILEL EHLUULJ BAIHAD MANAI ULS ARDCHILAIIIN EH ORON ANU-IIN ZU GEED L SURJIN MEDEGDEL GARGAJ BAISAN NI SAYAHAN. TEGEED UR DUN NI YU BOLLOO? BODLOGO HEREGTEI.BAABARIIN HELSEN BOLGON ZUV BAIHGUI SHUU DEE

2013 оны 12-р сарын 9. 17:42Зочин - [182.160.34.***]

элбэгдорж гуайн яриаг сонссон бүх оюутнууд цаазаар авахуулсан гэсэн үү?

2013 оны 12-р сарын 8. 11:28Зочин - [122.254.127.**]

Хоёр Солонгосыг нэгтгэхгүй байх нь бүс нутгийн,Япон,Хятад,Орос ч бас байж магадгүй,сонирхол бгаа байх гэж боддог.Бид тэр тоглоомонд нь нэг их орох гээд байх шаардлагагүй юм шиг.Саяны айлчлал байдлыг харуулаад өглөө ш дээ..

2013 оны 12-р сарын 8. 10:56Зочин - [202.179.2.**]

Баахан амьтныг цаазаллаа гэж бичигдээд байсан, хаа явсан газраа хар мөр татуулсан хар Ренчино новш,лекцийг нь зохион байгуулсан хүмүүс цааздуудж л дээ,Ум ма ни бад ми хум.

2013 оны 12-р сарын 6. 10:30Зочин - [203.194.114.***]

Хойд солонгост систем нь өөрчлөгдвөл Хятад улс задарч 25 жижиг, дунд тусгаар улс салан тусгаарлана. Үүнд Шинжаан Уйгарын Бүгд Найрамдах улс хамгийн түрүүн оршин тогтноно.

2013 оны 12-р сарын 5. 21:15Зочин - [103.26.194.***]

Sabaagui noxoi sarand xutsab

2013 оны 12-р сарын 5. 17:03Зочин - [182.160.8.***]

ЗӨРҮҮД ХОЙДУУДЫГ ХАЯААЧЭЭЭ

2013 оны 12-р сарын 3. 15:01Зочин - [180.149.97.***]

Товчхондоо бол ерөнхийлэгч маань тэнд лекц унших хэрэггүй байлаа.

2013 оны 12-р сарын 3. 09:09Зочин - [103.10.22.**]

Нэг л их өөрийгөө алдаршуулах гэж ядсан хүн байх юм. Үнэн мулгуу ерөнхийлөгч юмаа. Заяа нь дутсан монголчууд.

2013 оны 12-р сарын 2. 15:08Зочин - [119.40.98.**]

103.9.88.** zuv helj dee,naadah chin mundag hun boloh gej yavj eh orondoo gai tarij medeh l hun dee...

2013 оны 12-р сарын 2. 15:08Зочин - [49.0.131.***]

tsumiin zewseg biden deer hayalaa gehed yunaas n aigaad baigaa yum hun neg l amidarna aij nuugdaj yavsar tanar hench bish bolloo ene usl ch gesen aisaar baigaad algiin chinee jijig uls bolj de

2013 оны 12-р сарын 2. 15:07Зочин - [49.0.131.***]

heha haa baigaa hoid solongosuudaas aij chuudag Chingisiin mongol baina genee ineedtei yum iim aimhai baij bitgii bi mongol gej helj baigaarai tuulainuudaa

2013 оны 12-р сарын 2. 14:47Зочин - [182.160.13.**]

ОДОО МАНАЙХ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ӨМНӨДИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.ХОЁР ТУУЛАЙ ХӨӨСӨН ...

2013 оны 11-р сарын 30. 19:21Зочин - [103.26.194.**]

Eronhiilogch mini ooriinhoo uls ornoo zas.Tegeed gadagsh yari.

2013 оны 11-р сарын 29. 21:38Зочин - [182.160.19.**]

ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭГЧЭЭР, ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙ ХОЙД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШҮҮМЖЛЭЭД ЯАХАВ ДЭЭ. ЭНЭ ХОЁР БОЛ ХОЁУЛАА НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙНУУД. ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫНХОО ОЮУТНУУДДАА АРДЧИЛАЛ ЯРЬЖ ЧАДДАГГҮЙ БАЙЖ ХАРИЙН ОРНЫ ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШИЖ СУУДАГ НЬ СОНИН БАЙНА.

2013 оны 11-р сарын 29. 14:36Зочин - [103.9.88.**]

Элбэгдорж лекц уншсны дараа хэдэн хүний толгой авсан гэсэн. Энэ ч яахав. Түүүнд өрөвдөх сэтгэл байх биш. Ингэж хувийн пиар хийж байж улсаа цөмийн зэвсгийн бай болгох вий дээ. АНУ Орос Хятад биднийг хамгаалахгүй л байх

2013 оны 11-р сарын 28. 22:39Зочин - [103.26.194.**]

uneheer uhaantai helj eronhiilogch maani buruu alham hiij dee

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 93166

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 83522

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 73672

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 58384

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51788

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48362

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42981

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33438

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 32498

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29899

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28926

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28646

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26407

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 26356

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 26348

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26316

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25035

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22426

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 21194

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21024

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20216

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19979

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19328

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19161

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18265

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17875

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17746

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17669

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16636

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16361