Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо

2013 оны 12-р сарын 2. 12:43 Уншсан тоо: 3028   •   Сэтгэгдэл: 0

ӨМНӨХ ТАЙЛБАР: Та гайхаж магадгүй. Сайн боловсролтой гэгддэг Канадад боловсролын нэгдмэл тогтолцоо, боловсролын яам байхгүй. Гэхдээ энэ нь тус улс бүрэлдэн үүссэн түүх, улсын байгууламжтай нь холбоотой юм. Англи, Францын эзэмшил, хожим Английн эзэмшилд дангаар орсон энэ нутгийн колониуд 1867 онд Канадын холбоог байгуулжээ. Энэ нь өнөөгийн бие даасан Канад улсын эх үндэс байв. Өнөө үед тус улс ихээхэн бие даасан байдалтай 10 муж, 3 бүс нутгийн холбооноос бүрдэж байна.

Канадад мужууд нь боловсролын хэргийг бие даан явуулдаг ба тус бүр бие даасан боловсролын тогтолцоотой. Иймд Канадад муж бүрийн боловсролын тогтолцоо л бий. Гэвч сүүлийн үед Канадад явуулж буй боловсролын шинэчлэл тусдаа салангид тогтолцоонуудыг ижилсүүлэх, орон нутгийн боловсролын удирдлагыг мужийн түвшинд аваачиж, илүү төвлөрүүлэх чиг хандлагатай байна.

Үүний нэг жишээ нь Онтарио муж юм. Онтарио мужид сургууль боловсролын хэргийг мужийн захиргаа өөр дээрээ илүү үүрэх болж, хувийн сургуулиудыг санхүүжүүлэхээ зогсоожээ. Канадууд энэ бодлого үр дүн өгч байгаа гэж үзэж байна. Онтарио муж дахь бас нэг гол бодлого нь сурлагын амжилтыг дээшлүүлж, ахлах анги төгсөлтийг нэмэгдүүлэх юм. Энэ санаачлагын зорилго нь манай монголчуудын хувьд хэтэрхий энгийн гэмээр. Эдгээр нь 7 жилийн дотор бага ангийн сурагчдын эх хэл ба тооны шалгалтын оноог 55 хувиас 70 хувь, ахлах сургууль төгсөлтийг 85 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтууд байв.

Онтарио муж дээх зорилтод хүрэхийн тулд шинэчлэлийн чанартай алхамуудыг хэрэгжүүлсэн ба олон нийтийн анхаарлыг үүнд чиглүүлж, боловсролд оролцогч талуудтай хамтын ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийг өргөнөөр ашигласан ажээ. Үүний үр дүнд Онтарио муж зорилгодоо 100 хувь хүрээгүй боловч ихээхэн амжилт олж чадсан байна.

Канадыг зарим талаар Монголтой харьцуулж болох юм. Канад, Онтарио мужид шинэчлэл нь боловсролын удирдлагыг илүү төвлөрүүлэх чигтэй байгаа бол Монголд хувийн хэвшилд даалгах, илүү төвлөрсөн бус болгох чиг баримталж байна.  Гэхдээ Канадын бодлого хэрэгжүүлэлтийн туршлагыг Монголд хуулбарлан дуурайх гэсэн оролдлого гарч байна. Гэвч Монголын Боловсролын яам Онтарио мужаас маш өөр, хачин зорилт дэвшүүлжээ. Энэ нь 4 жилийн дотор хүүхэд бүрийг “зөв”, “авъяастай”, “ном уншдаг” болгох гэнэ.

Монголд шинэчлэлийн 2 дахь жил эхлээд байгаа үед “зөв”, “авъяастай”, “ном уншдаг” болгох зорилго нь яг юу вэ гэдэг талаар олон нийтийн маргаан өрнөсөөр л байна.    

 

 

ОРШИЛ

Канад улс олон улсын үнэлгээг тэргүүлэгчдийн эгнээнд харьцангүй хожуу орж иржээ. Тус улс 1980, 1990-ээд онд олон улсын үнэлгээнд Япон, Солонгосын адил хошуучлагч эсэх нь тодорхойгүй байв. Харин 2000 онд PISA үнэлгээний эрэмбийг мэдээлсний дараа Канад нь сурлагын амжилтаар хошуучлагч орон гэдгээ харуулсан юм. Энэ нь хожмын PISA үнэлгээнүүдэд дахин батлагдсан байна. Үнэлгээ Канад нь өндөр дундаж оноотой төдийгүй бусад олон үндэстэнтэй харьцуулахад нийгэм-эдийн засгийн дээд, доод статус хооронд онооны ялгаа багатай орон гэдгийг харуулжээ.

Канадын сайн гүйцэтгэлийн цаад шалтгааныг ойлгоход амаргүй байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Канадад боловсролын хэргийг орон нутгийн мужийн түвшинд удирддаг ба үүнд холбооны засгийн газрын үүрэг хязгаарлагдмал, зарим талаар огт байхгүй юм. Канадын 10 муж, 3 бүс нутаг тус бүр өөрийн түүх, засаглалын бүтэц, боловсролын стратегитэй. Хоёрдугаарт, Канад нь саяхнаас боловсролын амжилтаа харуулсан тул Канадын амжилтын түүхийг бүхэлд нь өгүүлж чадах судалгааны хоёрдахь эх сурвалжтай болж чадсан зочин судлаач, эрдэмтэн, ажиглагчдын эгнээ хараахан бүрэлдээгүй ажээ. Энэ хязгаарлалтаас үүдэн энэ тайлан илтгэл Канадын боловсролын тогтолцоо ба боловсролын бүхий л амжилтынх нь шалтгааны талаар харьцангүй бага зэрэг мэдэгдсэн зүйлийг тус улсын хамгийн том муж Онтариогийн боловсролын ойрхи үеийн стратегийг гүнзгийрүүлэн авч үзсэн байдлаар зураглахыг чадах чинээгээр хичээв.

Энэ тайлан илтгэл бусад мужуудын талаарх цаашдын судалгаанд урам зориг өгөх зорилготой. Ингэснээр тэдгээр судалгаанууд Канадын амжилтын шалтгааныг илүү тодорхой үнэлэх боломжтой болно. Канад нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай, ялангуяа хэл ба угсаатны ялгаа бүхий холбооны тогтолцоотой улсын хувьд амжилт үзүүлсэн нь анхаарал татаж байна. Иймд энэ улсын амжилтын тухай асуулт маш чухал юм. PISA үнэлгээний бусад тэргүүлэгч орнууд харьцангүй жижиг, соёлын хувьд нэгдмэл байдагтай харьцуулахад Канад нь том, газарзүйн хувьд жигд бус, олон янзын соёл бүхий улс хэрхэн боловсролын амжилт гаргаж болох вэ гэдгийг харуулах загвар болж байгаа юм.

                      

КАНАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Дээр өгүүлсэнчлэн Канадын боловсролын хамгийн гайхалтай дүр зураг нь төвлөрлийн сааралт юм. Энэ нь хөгжингүй ертөнц дэх холбооны боловсролын алба буюу газаргүй цорын ганц улс болно. Тус улсын боловсролыг 10 муж, З бүс нутаг нь тус бүртээ хариуцана. Тэдгээрээс дөрвөн мужид нь Канадын 5 сая орчим сурагчийн 80 хувь нь бий: Онтарио (2 сая), Квибек (1 сая), Британий Колумб (610 000), Алберта (530 000).

Мужид үүрэг хариуцлагыг мужын төв засгийн газар ба орон нутгаас сонгогдсон сургуулийн зөвлөл хувааж үүрнэ. Мужийн засгийн газар сургалтын хөтөлбөр боловсруулах, сургуулиудын гол чухал олон бодлогыг тодорхойлох, бүгдийг биш юм гэхэд сургуулиудын ихэнх санхүүжилтийг (санхүүжилтийн хэв маяг мужуудад бага зэрэг ялгаатай) гаргах үүрэгтэй. Боловсролын сайдыг мужийн хууль тогтоох байгууллагын гишүүдээс сонгогдсон мужийн захирагч сонгох ба тэрээр эрх барих намын танхимын гишүүн болно. Орлогч сайд нь боловсролын газрын ажлын үйл ажиллагааны их хариуцлагыг үүрэх төрийн албан хаагч байна. Боловсрол ба хандлагын хувьд сурган хүмүүжүүлэгчийн үзлээр ханддаг мужын боловсролын газрын төрийн албан хаагч ба илүү өргөн хүрээний шинэчлэлийн хөтөлбөр санал болгож магадгүй сонгогдсон тушаалтны хооронд санал зөрөлдөөн байж болно.

Орон нутгийн сургуулийн зөвлөлүүдийг сонгодог байна. Тэд ажилтнуудыг ажилд авч, захирал ба ахлах ажилтнуудыг томилдог. Мөн зөвлөлүүд нь жил бүрийн төсвийг тогтоож, зарим хөтөлбөрийн талаар шийдвэр гаргадаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэгдэх үйл явцаар дамжин дүүргүүдийн тоо цөөрч байгаа ажээ. Тухайлбал, Алберта түүхэндээ 5000-аас олон дүүрэгтэй байсан бол 20-р зууны төгсгөлд тэдгээрийн тоо 70-аас цөөн болсон байна. Канадад муж ба дүүргийн хооронд зохицуулах засаг захиргааны түвшин байхгүй бөгөөд мужийн хэмжээнд санаачлага гарвал муж ба дүүрэг нэг нэгэнтэйгээ шууд харьцдаг.

Канадад багш нар эвлэлдэн нэддэг бөгөөд хамтын хэлэлцээрийн нэгжүүд нь мужуудад харилцан адилгүй: зарим хэлэлцээр орон нутгийн түвшинд, зарим нь мужийн түвшинд, зарим нь холимог байна. Хэдийгээр гэрчилгээ олгох стандартыг уламжлал ёсоор мужууд тогтоодог боловч багшийн сургалтыг их сургууль дээр явуулдаг. 1989 онд Британы Колумб нь Британы Колумбын багшийн коллежид элсэлт, сургалтын чиглэл, багшийн мэргэжлийн хөгжлийг өөрөө мэдэж зохицуулах онцгой үүрэг хариуцлага оноосноор багш нар өөрийн удирдлагатай болсон анхны муж болжээ. 1996 онд  Онтарио муж Британы Колумбын жишгээр дээхтэй ижил үйл ажиллагаа явуулах эрх бүхий Онтариогийн багшийн коллежийг байгуулав. Тус коллежийн удирдах зөвлөлийн 31 гишүүний 17 нь коллежоос сонгогдсон багш нар, 14 нь Онтариогийн Боловсролын сайдын томилсон хүмүүс байна. Аль аль тохиолдолд цалин хөлс гэх мэтийн уламжлалт асуудлууд хамтын хэлэлцээрийн асуудал болох бөгөөд энэ нь дээр дурдсан өөрийн удирдлагад хамаарахгүй юм.

Мөн Канадын тогтолцоо нь хэлний ялгаа, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах байдлыг мужийн хэмжээний боловсролын зорилтуудаар дамжуулан тэнцвэржүүлэх хүчин чармайлт гаргадагаараа олон улсад онцлог юм. Шашны хувьд 1867 оны Үндсэн хуулийн 93-р хэсэгт санхүүжилт ба багш нарыг нь мужаас хянадаг улсын санхүүжилттэй протестант, католик сургуульд хүүхдүүдээ явуулахад нь эцэг, эхийн эрхийг хамгаалахыг зорьжээ. Энэ бүтэц нь тэдгээр сургуулиуд ба сургуулийн зөвлөлүүд хувийн салбарт бус, харин төрийн сургуулийн тогтолцоонд харъяалагдаж, Боловсролын яамны хэсэгчилсэн хяналтад байдаг гэсэн үг юм. Тэдгээр сургуулийг Канадын баруун хэсэгт “тусгаар сургууль”, зүүн хэсэгт нь “тэрслүү сургууль” гэж нэрлэдэг. Эдгээр зохион байгуулалт яг ямар замаар хөгжсөн нь мужуудад ялгаатай: Алберта, Онтарио, Саскатчеван зэрэг зарим мужид тусгаар буюу эсэргүү сургуулиуд байдаг бол Манитоба, Британий Колумб гэх мэт зарим мужид хүүхдүүддээ католик буюу протестант боловсрол эзэмшүүлэхээр зорьж буй эцэг эхчүүд улсаас зарим нэг санхүүжилт авдаг хувийн сургуульд хүүхдүүдээ явуулах хэрэгтэй болдог.

Канадад эхэн үед зөрчил тэмцэл нь шашны шинжтэй байсан бол сүүлийн жилүүдэд хэл илүү их анхаарал татаж байна. Канадын хүний эрх ба эрх чөлөөний чартерын 23-р хэсэг нь цөөнхийн хэл (англи, франц)-ээр ярьдаг эцэг, эхийг хамгаалж, бага, дунд сургуульд эх хэлээрээ сурах эрхийг тэдний хүүхдүүдэд өгч, хэрэв хангалттай тооны иргэд хүсэх юм бол “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” байгуулахыг зөвшөөрдөг ажээ. Энэ эрхийг эдлэхэд цөөнхийн хэлээр ярьдаг хэдэн сурагч шаардлагатай вэ гэдэг дээр зарим маргаан гардаг: Квибект энэ тоог зөвхөн нэгээр тооцон тайлбарладаг бол Нова Скотиад франц хэлт сургууль байгуулахад 50 сурагч хэтэрхий цөөн гэж үздэг. Зарим хүний хувьд “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” гэдгийг сургуулийн хүрээнд тусдаа франц хэлт хөтөлбөр байна гэж хардаг бол зарим нь үүнийг тусдаа франц хэлний сургууль байгуулах шаардлага мөн гэж үздэг байна. Гэхдээ “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” гэдэг нь чухам ямар утгатай болохыг шүүхээс тогтоож өгөх хэрэг гарсаар байна.

Канадад сурагчдыг АНУ-тай тун ижил арга хэрэглэн чадвараар нь ангилдаг байна. Бага сургуулийн насны хүүхдүүдийг чадвараар бүлэглэн янз бүрийн ангид хуваарилна. Дунд сургуулийн сурагчдыг тухайн үед тогтоосон чадварын түвшнийг нь үндэслэн хөтөлбөрүүдэд хуваарилна. Ихэнх ахлах сургууль ерөнхий, ахисан түвшний, мэргэжлийн, их сургуулийн элсэлтийн гэх мэт тусгайлсан хөтөлбөрүүдтэй ажээ. Сургалтын энэ практик өнөө үед доод түвшний хөтөлбөрт ангилагдсан сурагчдыг хангалттай шамдуулж сургадаггүй, зөвхөн тухайн үед ажиглагдсан чадвараар нь ангилж ялгадаг хэмээн шүүмжлэгдэж байна.

Дайны дараах үеийн Канадын боловсролын шинэчлэлийн товч түүх АНУ ба бусад аж үйлдвэржсэн ертөнцтэй их нийтлэг юм. 1950, 1960-аад онд эдийн засгийн их өсөлт нь сургууль боловсролын өсөн нэмэгдэж буй шаардлагатай хамтаар 1950-иас 1970-аад оны хооронд сургуульд зарцуулах санхүүжилтийг түргэн хугацаанд нэмэгдүүлэхэд хүргэжээ. Энэ үед сургууль байгуулах, багш нарын тоог нэмэгдүүлэхэд их хүчин чармайлт гаргасан байна. Багшийн эрэлт нэмэгдсэнээс багшийн цалин хөлс тухайн үед нэлээд нэмэгдсэн ажээ. Сургууль, багш нарт юу заах вэ гэдэг дээр илүү бие даасан байдлыг олгож, мужийн сайд нарын хянах үүргийг хязгаарлах буюу үгүй хийв. Үүнтэй зэрэгцэн мужууд сургуулийг санхүүжүүлэхэд илүү их үүрэг хариуцлага үүрэх болсон: 1950 онд орон нутаг сургуулийн зардлын 64 хувь, муж 36 хувийг гаргаж байсан бол 1970-аад онд энэ харьцаа ихээхэн өөрчлөгдөж муж 60 хувийг, орон нутаг 40 хувийг нь гаргах болжээ. 1997 он гэхэд 10 мужаас 8 нь сургуулийг санхүүжүүлэх бүрэн үүрэг хариуцлага үүрэх болжээ. Канадын боловсролын тогтолцооны бүтэц нь цомхон, жигд юм (Зураг 1).

1950-1960 оны дайны дараах өсөлт нь 1970-аад онд эдийн засагт хүндрэл учруулсан ба 20-р зууны сүүлийн 30 жилд Канад нь боловсролын үр өгөөжөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлаа бууруулахыг зорих болжээ. Глобалчлагдаж, мэдлэгийн эдийн засаг бий болсноор сургууль боловсрол нь эдийн засгийн өрсөлдөөний асуудал болж ач холбогдол нь нэмэгдэв. Үр ашигт анхаардаг неолиберал үзэл боловсролын тогтолцоонд давамгайлснаар илүү олон сонголт бий болгох явдлыг, хувийн сургуулийг дэмжиж, төрийг илүү их хариуцлагатай болгох нь гол чухал болжээ.

1980-аад онд тэргүүлэх дөрвөн муж төвлөрсөн шалгалт, сургалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн бол тэдгээрийн зарим хүчин чармайлт нь сургуулийг сайжруулах “чангалах-суллах” философийн дагуу илүү төвлөрсөн үүрэг хариуцлагыг сургуулийн түвшний хяналттай хослуулан нэгтгэсэн байна. Канадад шалгалтын ач холбогдол Европын ихэнх тогтолцоотой харьцуулахад өндөр, харин АНУ-аас бага юм.

 

Зураг 1: Канадын боловсролын тогтолцоо                 

 

 

21-р зууны эхний арван жил нь 1980, 1990-ээд оны түрүү үеийн шинэчлэлийн онцлогийг давхар хадгалж, төвлөрсөн стандарт ба үнэлгээнд ач холбогдол өгсөн боловсролын цогц шинэчлэлийн үе байв. Гэхдээ шинэ шинэчлэл нь багш нарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн их чармайлтыг агуулжээ. Эхэн үеийн үнэлгээний стратеги нь боловсролын чанарт эргэлзэх эргэлзээ ба ерөнхийдөө засгийн газарт илүү үл итгэх хандлагаас урган гарсан бол шинэ стратеги нь энэ үл итгэлцэлийг үндсэн бэрхшээл болгон харж, шинэчлэлийг үргэлжлүүлэн явуулах илүү нөөц бололцоог бий болгохуйц өндөр түвшний итгэлцэлд чиглэсэн шинэчлэлийн шилдэг давтамж бий болгохоор зорьж байна. Энэ стратегийг Онтариогийн жишээн дээр нарийвчлан өгүүлэх болно. Гэхдээ бид эхлээд Канадын амжилтын цаадах хүчин зүйл, ялангуяа цагаачдын хүүхдүүдэд амжилттай боловсрол олгож байгаа талаар авч үзнэ.

 

КАНАДЫН БОЛОВСРОЛЫН АМЖИЛТ  

Канад PISA үнэлгээнд өндөр амжилт гаргасныг тайлбарлаач гэхэд Канадын хэд хэдэн албан тушаалтан, шинжээч боловсрол дахь үндэсний засгийн газрын үүргийг дурдаагүй бөгөөд өөрийн бодож буй дараах санааг хэлсэн юм. Эдгээрийг ерөнхийд нь гурван категорид ангилж болох юм: Канадын соёл, Канадын төрийн халамж, тусгайлсан бодлогын гурван хүчин зүйл (багшийг сонгох, тэгшитгэсэн санхүүжилт, мужийн сургалтын хөтөлбөр).   

 

Соёлын хүчин зүйл

Соёлын хувьд Канадад эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролыг ихээр дэмждэг бөгөөд сургууль боловсролыг үнэт хөрөнгө гэж харна. Канад сурагчдын чөлөөт цагаараа унших зан хэвшлийн талаарх PISA-ийн судалгаанд канад сурагчид дэлхийн бусад орны хүүхдүүдээс илүүтэйгээр уншихыг өдөр тутмын зугаатай зүйл болгосон байдаг гэдгийг сануулж байна. Соёл нь их өргөн хүрээний бөгөөд хэмжихэд хэцүү зүйл юм. Соёл боловсролын стратегиараа хоорондоо ялгагдах мужуудын ижил төстэй байдлыг тайлбарлахад тус болж чадахгүй учраас үүний нөлөөлөх чадавхи хязгаартай мэт.

 

Төрийн халамж

Хэдийгээр Канад нь мужид суурилсан боловсролын тогтолцоотой боловч Эдийн засгийн их хямралын үед бий болж, 1960-аад онд үргэлжлэн хөгжсөн үндэсний халамжийн хүчирхэг тогтоцоотой орон юм. Ажиглагчид энэ нь боловсролын хоёр чухал үр дагавар дагуулсан гэж сануулдаг. Нэгдүгээрт, хүүхэд, эцэг эхчүүд үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хамрагддаг ба насанд хүрэгчид нь хүчирхэг нийгмийн хамгааллын сүлжээгээр дамжуулан капитализм дахь сөрөг муу өөрчлөлтөөс хамгаалагддаг. Олон улсын жишигтэй харьцуулахад Канадад ядууралд өртсөн хүүхдийн тоо өндөр ажээ (үнэлгээнд оролцсон бусад 23 оронтой харьцуулахад тус улс ядууралд өртсөн хүүхдийн тоогоор эхнээсээ 7-д орж байна). Ядууралд өртсөн хүүхдээр авч үзвэл мужуудын ялгаа PISA үнэлгээний оноонд илрэн харагдаж байна (Жишээ нь, хамгийн цөөн ядуу хүүхэдтэй Алберта муж PISA үнэлгээнд хамгийн өндөр оноо авсан байна. Өөрөөр хэлбэл, ядуу хүүхэд олонтой мужууд илүү доогуур оноотой байна).

Хоёрдугаарт, өмнө талд нь буй цорын ганц хөрш (АНУ)-тэй харьцуулахад Канадад төрийн халамж ба нийтийн сайн сайхны төлөө үзэл илүү бат бөх суужээ. Эрүүл мэнд ба бусад нийгмийн үйлчилгээ зөв, шударга гэсэн санаа нь тухайн нийгэм бүх хүүхдийнхээ боловсролд хамтаар хариуцлага үүрэх ёстой гэсэн хамтын хэм хэмжээт боловсролд нь тусгалаа олжээ. Энэ хэм хэмжээг төрийн халамжтай хамтатгаснаар бүх сурагчдаас сурлагын өндөр амжилт хүлээх уур амьсгал нийгэмд бий болжээ. Харвардын их сургуулийн профессор, олон жил Канадын сургуулиудтай хамтарч ажилласан Ричард Элмори тус илтгэл тайланд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн юм:

“Канадын тогтолцооны бүтэц, материаллаг бааз нь (мэргэжлийн сургалтын газрууд, мэдээлэлд суурилсан сургалтын мэдээллийн сан) АНУ-тай яг ижил юм шиг харагдавч ажил хийх соёл нь бүхэлдээ ялгаатай. Канадын багш нар төр сурагчдыг сургуульд хамруулснаараа өөрт оногдох ажлыг хийсэн, харин тэднийг сурган боловсруулах явдлыг батлах нь багш нарын гүнээ ухамсарласан зайлшгүй үүрэг, хариуцлага юм гэж үздэг.” (Түүнээс энэ ярилцлагыг тус тайланд зориулан авсан)

 

Бодлогын хүчин зүйлс

Бодлогын хувьд үндэсний хэмжээнд зохицуулах байгууллага дутагддаг боловч бидний асуусан хүмүүс мужуудын зарим гол бодлого хоорондоо нэлээд ижил гэж хариулсан юм. Үүний шалтгаан нь бусад салбарт эрдэмтдийн “изоморфизм” гэж нэрлэдэг тэр зүйл, өөрөөр хэлбэл зохион байгуулалтын хувьд бусадтай адилхан болсноор жинхэнээсээ тэдэн шиг болох гэсэн хүсэл ажээ. Канадад Боловсролын сайд нарын зөвлөл (БСНЗ) байдаг. БСНЗ нь мужуудын боловсролын сайд нар өөрийн үйл ажиллагааг харилцан зохицуулах зорилготой форум юм. Тус субъект сайд нар бүгд санал нийлсэн үед л бодит арга хэмжээ авч хэрэгжүүлдэг (тогтмол бус) тул үр нөлөө нь хязгаарлагдмал хэмээгддэг. Гэвч энэ форум мэдээлэл солилцох чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үнэ цэнэтэй санаа, практикийг мужуудад нэвтрүүлэх боломж олгодог байна.

Британий Колумбын их сургуулийн профессор, Канадын боловсролын тухай сурах бичгийн зохиогч Нэйл Гаппи тус тайланд зориулан өгсөн ярилцлагадаа ийм байдлаар сануулж хэлсэн юм:

“Миний хувьд бие даасан байдал (автономи) үеэ өнгөрөөсөн: мужуудад хэрэглэдэг олон сурах бичиг адилхан, бидний багш боловсролын хөтөлбөрүүд маш ижил, сургуулийн бүтэц зохион байгуулалт маш адил, эвлэл нэгдэлүүд нь ижил, сургуулийн удирдлагын боловсон хүчин нь муж хооронд асуудал багатайгаар шилждэг гэх мэтээр. Хэдийгээр бид SAT буюу үндэсний хэмжээнд нэгдсэн үнэлгээ байхгүй ч гэсэн миний мэдэхээр бүх их сургууль муж бүрийн сурагчийн дүнг хооронд нь шилжүүлж тооцдог. Бусдынхаа хуулийн хүрээнд шийдэж, зохицуулж буй байдлаас дуурайх, харах нь их. Англи хэлээр ярилцдаг ихэнх мужид та нэг мужаас нөгөө мужид очиход хот, хөдөөгийнх шиг их ялгааг мэдрэх янзтай.” (Энэ тайланд зориулсан ярилцлага)

Бодлогын дараах гурван нийтлэг хүчин зүйлсийг (төрийн халамж, соёлын шалтгаанаас гадна) Канад даяар боловсролын амжилт гаргахад маш чухал хэмээн онцолсон болно:

“Муж даяар мөрдөх сургалтын хөтөлбөрүүдтэй болсон. Тэдгээрийг багш ба судлагдахууны экспертийн багуудтай өргөн хүрээнд зөвлөлдсөнөөр мужийн боловсролын яамд боловсруулна. Зарим мужид тэдгээр хөтөлбөр нэлээд дэлгэрэнгүй бол зарим мужид хөтөлбөр нь хэзээ, юу сурах ёстойг тодорхойлсон товч удирдамж маягаар хэрэглэгддэг. Тэдгээр хөтөлбөр ангийн практикт нэвтрэх нь нэлээд хэмжээгээр харилцан адилгүй боловч тэдгээр нь ямар сурагч хэдэн насандаа юу сурах ёстой вэ гэдгийн суурь удирдамж болдог байна. Ойрын жилүүдэд баруун хэсгийн зарим жижиг муж Нэгдмэл цөм стандартай болохоор хамтдаа холбоо байгуулан ажиллаж буй АНУ-ын муж улсуудтай адилаар муж хооронд илүү нэгдмэл байдал бий болгохын тулд хүч чармайлтаа харилцан хамтатгах чиг рүү явж байна.”

Багш нарыг сонгохдоо өндөр шаардлага тавьсан. PISA үнэлгээг хошуучилж буй орнуудын талаарх 2007 оны МакКинсей компаний тайланд PISA-ийн тэргүүлэгч орнуудыг доогуур амжилттай орнуудаас ялгаж буй нэг хүчин зүйл нь багш боловсролын хөтөлбөр багшийг авъяас чадвартнуудын тэргүүний хэсгээс сонгон авч чадаж байна уу гэдгээр тодорхойлогдож байна гэж онцолж дурджээ. Онтарио мужийн орлогч сайд асан, нэр нь олон удаа иш татагдаж алдаршсан Канадын боловсролыг судлаач Бен Левин Канадад багшийн коллежид элсэх өргөдөл гаргагчид үе тэнгийн сурагчдынхаа шилдэг “30 хувь”-д багтдаг гэж хэлсэн юм. Бидний ярилцлага авсан нэг канад багш “Яаж ийгээд аргалах гарц байдаг даа, АНУ руу явбал үүнийг үргэлж олно. Тэнд ямар ч хүн шаардлага хангадаг юм. Үүнийг бүгд мэднэ” гэж онцолж хэлээд,  харин Канадад багшийн коллежид орох хэцүү байсан хэмээн тайлбарлав. Зарим хүмүүс Канадын багш сургах байгууллагад олж авсан боловсрол нь өндөр түвшний чанартай хэмээн харж байна. Левиний тооцсоноор АНУ-д ийм сургалтын байгууллага хэдэн зуугаар байдаг бол үүний эсэргээр Канад даяар сургалтын чанарыг нь илүү хянах бололцоотой 50 орчим байгууллага байна. Бусад ярилцагчид багшийг сонгох шалгуур өндөр гэж хэлсэн боловч сургалтын байгууллагуудын чанарт эргэлзэж байсан юм.

Тэгшитгэсэн санхүүжилт. Санхүүжилт бүхэлдээ буюу бараг бүхэлдээ мужийн түвшин рүү шилжсэн боловч мужууд гачигдалтай зарим сурагчид зориулан хөрөнгө хуваарилж гаргах чадвартай юм. Мужаас дүүрэгт олгох санхүүжилтийг ерөнхийд нь гурван категори болгон хуваана: сурагчийн тоонд суурилсан багц санхүүжилт, тусгай хэрэгцээт хөтөлбөр (тусгай боловсрол г.м)-ийг санхүүжүүлэх, эсвэл үндсэн үйлчилгээ үзүүлэхэд учирсан хүндрэл, сорилт (алс дүүрэгт илүү тээвэрийн зардал хэрэгтэй)-ыг давахад дүүрэгт туслах зориулалттай категорийн санхүүжилт, зарим ядуу дүүргүүдийг тэгш боломжоор хангахын тулд орон нутгийн санхүүжилт авдаг дүүрэгт зориулсан тэгшитгэх санхүүжилт.

Дээрх хүчин зүйлс нь Канадын албан тушаалтнууд, ажиглагчдын багахан хэмжээний түүвэр төлөөлөл өөрсдийн амжилтыг хэрхэн ойлгож буйг харуулж байна. Гэвч илүү их судалгаа, анализ хэрэгтэй гэдэг нь тодорхой. Ийм амжилт гаргаагүй боловч төвлөрсөн сургалтын хөтөлбөртэй олон улс орон, муж улс/муж бий. Мөн мөнгө тус болдог, гэхдээ энэ нь хэрхэн зарцуулахаас шалтгаалдаг гэдгийг үлэмж сануулах санхүүжилтийн ач холбогдлын талаар онолын өргөн хүрээний маргаан буй. Багшийн сонгон шалгаруулалтын аргумент нь PISA-ийн тэргүүлэх орнуудыг бусдаас ерөнхийд нь ялгаж өгдөг цөөн хүчин зүйлийн нэг учраас энэ нь илүү үнэний хувьтай юм. Ерөнхийдөө Канадын боловсролын тогтолцооны голлох дүр зураг PISA үнэлгээнд их, бага ямар нэг хэмжээгээр амжилт гаргасан бусад олон тогтолцооноос тийм ч их ялгаатай харагддаггүй, иймд Канадын амжилтын сурвалжийг мэдэх нь онцгой хэцүү билээ.

Адил бүтцүүд өөрсдийн оршин буй соёлоос шалтгаалаад ажиллагааны хувьд их ялгаатай байж болно. Сургалтын хөтөлбөр, санхүүжилт, авъяаслаг багш нь муж ба сургууль хамтран ажиллах талд санаа нэгдэж, сурагчдын амжилтын төлөө дотоод хамтын хариуцлага хүлээх эрмэлзэлтэй тохиолдолд л чанартай боловсрол олгох эх сурвалж болж чаддаг юм. Дараагийн хэсэгт Онтарио мужийн ийм нэг жишээгээр аялах болно. Гэхдээ үүнээс өмнө Канадын сурлагын амжилтын нэгэн хосгүй элментэд анхаарлаа хандуулъя. Энэ бол цагаач хүүхдүүдийн боловсрол билээ.

 

ЦАГААЧ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛД ОЛСОН КАНАДЫН АМЖИЛТ        

Канадын амжилтын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол цагаач хүүхдүүдийн талаар олсон амжилт юм. Зарим тооцоогоор Канад нь нэг хүнд ногдох цагаачлалын тоогоор дэлхийд тэргүүлэгч орон ажээ. Ерөнхий сайд асан Вилльям Лион Мак Кензие Кинг  “Хэрэв зарим улс хэт их түүхтэй бол бидэнд хэт их газарзүй байна” гэсэн алдарт үгээ хэлсэн билээ. Тэр үүгээрээ Канад нь бүх дэлхийн цагаачдаас бүрдсэн харьцангуй залуу үндэстэн гэдгийг сануулсан хэрэг ажээ. Канад нь жилд 250 000 цагаач хүлээн авдаг (Тус ойролцоогоор 34 сая оршин суугчидтай). Газар нутгийн хэмжээ том, хүн амын суурьшил сийрэг, төрөлтийн тоо цөөн гэдгээс үүдэн Канадад цагаачдыг чухал, хэрэгцээтэй нөөц гэж хардаг ажээ. Гол улс төрийн намууд бүгд цагаачдын тоог тогтвортой байлгах, эсвэл нэмэгдүүлэхийг дэмжиж байна: цагаачлалыг хязгаарлах нь олон нийтийн дэмжлэгийг хүлээдэггүй.

Цагаачлалын хэв маяг цаг хугацааны явцад өөрчлөгдөж байна. 1970-аад он хүртэл ихэнх цагаачид Европоос ирж байв. Харин сүүлийн 40 жилд ихэнх цагаачид Ази ба хөгжиж буй орнуудаас иржээ. 2007 онд Канадад хамгийн их цагаачлагч хүн амтай орнууд нь Хятад, Энэтхэг (тус бүр 28 000), Филиппин (20 000), Пакистан (10 000) байв. Харин арай цөөн тооны цаагчид Алжир, Колумб, Франц, Иран, Румын, Орос, Өмнөд Корэй, Шри Ланк, Нэгдсэн Вант Улс, АНУ-аас иржээ. Эдгээр улс жилд 3500-аас цөөнгүй цагаач илгээдэг байна. Нийтэд нь авч үзвэл цагаачлалын үр дүнд төрийн сургуулиуд жил бүр 40 000 сурагч шинээр хүлээн авдаг: сурагчдын 80 хувь нь англи хэлээр ярьдаггүй бөгөөд 90 хувь нь Монтреал, Торонто, Ванкуверын сургуулиудад явдаг ажээ.

Канадад цагаачдыг гурван анги болгон зохион байгуулдаг: дүрвэгч хүн ам (2008 онд 22 000 байсан), гэр бүл (65 000), Канадын эдийн засагт ажиллах хүчний дутагдалыг нөхөх ажилчид (150 000). Цагаачдын 60 хувийг эдийн засагт хувь нэмэр оруулахуйц чадвараар нь сонгодог учраас өндөр боловсролтой цагаач хүн амын анги бүрэлдэн бий болжээ. 2008 оны байдлаар ажилчдын 23 хувь нь гадаад улсад төрсөн байснаас 49 хувь нь докторын зэрэгтэй, 40 хувь нь магистрын зэрэгтэй байв.

PISA-ийн судалгаа цагаачид Канадад ирснээс хойш 3 жилийн дотор л PISA үнэлгээнд 500 оноо авдаг гэдгийг сануулж байна. Энэ нь олон улсын жишгээр өндөр оноо юм. 2006 оны PISA-ийн унших чадварын үнэлгээнд Канадын нэгдүгээр үеийн цагаачид дундажаар 520 оноо авсан нь АНУ-д 490, Францад 340-өөс бага байсантай харьцуулахад тун өндөр үзүүлэлт ажээ. Мөн Канад нь PISA үнэлгээнд цагаач ба уугуул сурагчдын хооронд ялгаа байхгүй тун цөөн орны нэг юм (Үүний эсэргээр онооны зөрүү АНУ-д 22, Франц, Германд 60 орчим байна). Хоёрдугаар үеийн канадууд нэгдүгээр үеийнхнээсээ мэдэгдэхүйц илүү гүйцэтгэлтэй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам сурагчид ахиц дэвшил гаргаж буй гэдгийг сануулж байна. Эцэст нь хэлэхэд Канад нь хичээл заадаг хэлээр гэртээ ярьдаггүй ба ярьдаг сурагчдын хооронд онооны ялгаа байдаггүй цөөн орны нэг билээ.

Канад улс цагаач сурагчдад боловсрол олгохдоо яагаад сайн байна вэ? Энэ талаар ярилцсан хүмүүсийн хариултыг гурван хүчин зүйл болгон хувааж болохоор байна. Нэгдүгээрт, хамгийн чухал нь ихэнх цагаачдыг эдийн засагт нь хувь нэмэрээ оруулж чадахуйц чадварын үндсэн дээр сонгодог учраас олон цагаач хүүхэд өндөр боловсролтой ээж, аавтай юм. 2006 оны OECD (Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага)-ийн тайланд дундажаар канад сурагчдын нэгдүгээр үе нь канадын уугуул сурагчдын эцэг, эхтэй ижил буюу тэднээс ч олон жилийн боловсролтой эцэг, эхтэй байсан гэдгийг олж тогтоожээ. Эцэг, эхийн боловсрол ба нийгэм эдийн засгийн байр суурьт буй эдгээр давуу тал сургуулийн ч нөөц бололцоо болж хувирдаг: тус судалгаанд өгүүснээр Канад нь цагаач сурагчид уугуул сурагчидтай ижил хэмжээнд, эсвэл илүү хэмжээний нөөцөөр хангагддаг цөөн орны нэг ажээ. Ялангуяа уугуул сурагчидтай харьцуулахад багш, сурагчийн харьцаа, материаллаг бааз, ангийн орчин, багш нарын ёс суртахуун дундажаар цагаач сурагчдын хувьд илүү байна.

Хоёрдугаарт, Канадын олон соёлын үзэл нь цагаачдад өөрийн онцлог бүхий Канад иргэний үзэл суулгахын сацуу тухайн хүмүүсийн уугуул соёлын ач холбогдолыг хүндэтгэхэд чиглэсэн онцлог философийг хөгжүүлжээ. Практикт энэ нь ихэнхдээ цагаач сурагчдыг англи, франц хэлт уугуул сурагчдын байр суурьт аваачиж байна гэсэн үг юм: англи, франц хэлний сургалтыг сургуулиас гадуур ихэвчлэн ашгийн бус байгууллагууд болон бусад газруудад явуулдаг.

Гуравдугаарт, цагаачид хамгийн олноор ирдэг зарим мужид тэдгээр сурагчдыг амжилт гаргахад нь дэмжих бодлого хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, Британий Колумбид сурагчид энгийн сургалтын хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ хэрэв тодорхой тооны шалгуурыг хангах юм бол яамнаас хэлний тал дээр нэмэлт дэмжлэг үзүүлэх санхүүжилт тэдэнд олгодог. Тэдгээр нь дараах шалгуур болно: i) сурагч хэлний чадвар дутаж буй бөгөөд нэмэлт дэмжлэг зайлшгүй шаардлагатай, ii) тухайн сурагчийн хэрэгцээнд нийцэх жил тутмын сургалтын төлөвлөгөө бэлэн, iii) заах мэргэжилтэн нь төлөвлөгөөг боловсруулж, хянахад оролцсон, iv) сургууль тухайн сурагчид сургуульд болон сургуулийн гадна дэмжлэг үзүүлж, мөн багш нарыг чадварыг сайжруулах сургалт явуулж, дэмжинэ.

Бүхэлд нь авч үзвэл Канад нь цагаачлал болон цагаач хүүхдүүдэд боловсрол олгох талаар ач холбогдол өгдөг, эерэг байр суурь баримталдаг шатандаа явж байна. Тус улс цагаачдын цувааг өөрт татдаг орон бөгөөд цагаачдыг Канадын соёлын өмнө үүрэг хүлээгч, эдийн засгийн зайлшгүй хэрэгцээнийхээ нэг хэсгийн хувиар хүлээн авдаг юм. Тус оронд ирж буй цагаачдын ихэнх нь эдийн засгийн хэрэгцээг нь хангахаар сонгогдог болно. Энэ нь тэднийг аюул буюу ажлын байрны төлөөх өрсөлдөгч бус гэдгээр харж, тэдэнд зориулсан улс төрийн дэмжлэг нэмэгдэж байна гэдгийг харуулж байна. Цагаач сурагчид нийгмийн нэг бүлэг болохын хувьд эцэг, эхийн боловсрол, нийгэм-эдийн засгийн байр суурийн тал дээр уугуул сурагчидтай адил давуу байдал эдэлж, бүхий л хэмжүүрээр ижил тэгш нөхцөлд сурч боловсорч байна. Философийн хувьд тэднийг олон соёлын үзлийн өмнө хүлээх Канадын үүргийн нэг хэсэг гэдгээр хүлээн авч, сурагчид англи, франц хэл сурахад нэмэлт дэмжлэг болох зарим хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бүхэлд нь харвал дээрх хүчин зүйлсийн энэ нэгдэл нь харьцангуй давуу байдалтай цагаачдыг урьж авч ирэх орчинг бий болгосон бөгөөд бидний харсанчлан тэдгээр цагаачид олон улсын жишгээр авч үзвэл туйлын сайн түвшинд ахиц гаргасан ажээ.

 

ОНТАРИО МУЖИЙН ТУРШЛАГА                                                                

 

Боловсролын тогтолцоо ба шинэчлэлийн хөрс суурь                           

2003-2010 онд Онтарио муж мэргэжилд суурилсан боловсролын тогтолцооны шинэчлэлийн тогтвортой стратегиэр дэлхийн шилдэг нь байв. Мужийн захирагч Далтон Мак Гвинти 2003 онд сонгогдсоныхоо дараа Онтарио мужийн стратегийг санаачлан эхлүүлжээ. Онтариогийн стратеги бага сургуулийн сурагчдын унших, бичих, тоо бодох чадварыг дээшлүүлэхэд, сургууль төгсөгчдийн тоог нэмэгдүүлэхэд, сурлагын амжилт тааруу сургуулийн тоог бууруулахад өргөн хүрээний эерэг үр дүнд хүрсэн байна. Энэ стратегийг хэрэгжих боломж олгосон элментүүдийг дор өгүүлэв.

Онтарио нь 400 000 км миль газар нутаг, нийт канадчуудын 40 хувь нь болох 13 сая хүн амтай Канадын хамгийн том муж юм. Хүн амын ялгааны хувьд Онтариогийн сурагчдын 27 хувь нь Канадаас өөр улсад төрсөн бөгөөд 20 хувь нь хүн амын цөөнх байна. Онтариогийн гол хот Торонто нь дэлхийн хамгийн олон үндэстэн, соёл бүхий хотуудын нэг юм.

Онтарио мужийн боловсролын удирдлагыг дунд сургуулийн түвшинд боловсрол хариуцдаг Онтариогийн боловсролын яам, мэргэжлийн болон дээд боловсролыг хариуцдаг Мэргэжлийн сургалт, коллеж, их сургуулийн яам эрхлэн явуулна.

Сургуулийн түвшинд хэл, шашны цөөнхийг төрөөс дэмжих шаардлагад нийцүүлэн Онтариод орон нутгаас сонгодог дөрвөн төрлийн сургуулийн зөвлөл бий:

-Англи хэлт сургуулийн зөвлөлүүд 1.4 сая орчим сурагчдад үйлчилдэг.

-Англи хэлт католик сургуулийн зөвлөлүүд 590 000 сурагчдад үйлчилдэг.

-Франц хэлт католик сургуулийн зөвлөлүүд 70 000 сурагчдад зориулан үйл ажиллагаа явуулдаг.

-Франц хэлт улсын сургуулийн зөвлөлүүд 23 000 сурагчид үйлчилдэг.

Энэ нь мужийн аль ч хэсэгт тогтолцооны сонголтыг тодорхой хэмжээнд бий болгож буй дөрвөн төрлийн сургуулийн зөвлөл ажилладаг гэсэн үг юм. Төрийн сургуулийн тогтолцоонд 5000 орчим сургууль багтдаг бол хувийн сургуулийг төрөөс санхүүжүүлдэггүй.

 

Энэ хугацаанд Онтариогийн боловсролын яамнаас дараах хоёр гол санаачлагыг эхлүүлж мөрджээ:

Бичиг үсэг, тооны боловсролын санаачлага:  Энэ нь бага сургуульд унших бичиг ба тооны сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилготой. Энэ санаачлага нь гүнзгий түвшинд чадавхийг бэхжүүлэх стратегиар дамжуулан 3-р ангийн унших бичих, математикийн хичээлээр мужийн шалгалтын дундаж оноог ойролцоогоор 55 хувиас (2003) 70 хувь (2010) хүртэл өсгөх хэмжээнд амжилт олсон. Мөн дээрхтэй ижил хичээлээр 6-р ангийн сурагчдын оноо 10-12 хувиар өссөн нь тодорхой болжээ.

Сурагчийн амжилтын санаачлага: Энэ нь ахлах сургууль төгсөж буй сурагчдын тоог 85 хувь хүртэл нэмэгдүүлэг зорилготой. Энэ хөтөлбөрийн үндэслэл ахлах сургуулиас завсардах явдал эрт эхэлдэг гэдэгт байв. 9-р ангидаа нэг буюу түүнээс дээш тооны хичээлд амжилтгүй үр дүн үзүүлсэн сурагчдыг судалж тогтоосноор сургууль завсардалтыг эрт үед таниж тогтоох боломжтой. “Сурагчийн амжилтын мэргэжилтэн”-ийг санхүүжүүлж, сурагчдын амжилт үзүүлээгүй хичээлүүдэд зориулсан “дахин итгэл өгөх” хөтөлбөр бий болгосноор төгсөлтийн тоог 68-аас 78 хувьд хүргэсэн байна.

Онтарио мужын амжилтад тухайн үеийн нөхцөл байдал ихээхэн дэм болсон ажээ. Улс төрийн хувьд Мак Квинтийн эрх баригч Либерал нам багш нар, боловсролын салбарын ажиллагсадын дунд нэр хүндгүй болсон өмнөх консерватив засгийн газрын хийж чадаагүй зүйлээс олз олж чадсан байна. Консерватив засгийн газар нь мужийн түвшний сургалтын хөтөлбөрийг бий болгож, үнэлгээ ба хариуцлагыг хамтатгах арга нэврүүлснээр ерөнхийдөө итгэл олж байсан юм. Гэвч тус засгийн газар санхүүжилтийг багасгаж, мэргэжил дээшлүүлэх цагийг тал хувиар танаж, телевизээр багш нарыг мангас болгон харуулсан нэвтрүүлэг цацаж, хувийн сургуулийг илүү дэмжсэнээрээ боловсролын нийгэмлэгийг өөрөөсөө холдуулж орхижээ. Энэ хугацаанд 55 000 сурагч улсын сургуулийн тогтолцооноос гарсан ба санал асуулгаар улсын сургуулийн эцэг, эхчүүдийн 15-аас илүү хувь нь хувийн сургуулийг сонгох талаар бодож байв. 1997 онд засгийн газрын хууль тогтоомжыг эсэргүүцэн багш нар хоёр долоо хоног ажлаа зогсоосныг оролцуулаад багш нар хэд хэдэн удаа ажил хаяжээ. Ёс суртахуун туйлаар унаж, засгийн газар, багш нарын хооронд харилцаа хурцаджээ. Онтарио мужийн дунд сургуулийн багш нарын холбооны ерөнхийлөгч асан, эвлэлийн удирдагч Ронда Киберли Янг ярилцлага өгөхдөө Мак Квинтийн засгийн газар эрх барихаас өмнөх жилүүдийн талаар ингэж өгүүлсэн юм:

“Бидэнд тэгээд консервативчууд үлдэж, тэд гайхамшиг бий болгох “Common Sense Revolution” гэж өөрсдийн нэрлэсэн зүйл рүү явж орсон юм. Тэд хүн бүрийн татварыг бууруулна гэсэн. Тэд үргүй зарлагыг хэмнэнэ гэсэн. Тэд бага зүйлээр ихийг хийнэ гэсэн-Бага зардлаар илүү чанартай үйлчилгээг хүргэнэ. Харамсалтай нь тэд сонгогчдыг энэ санаанд итгүүлж чадсан. Тэд засгийн эрхэнд гарахад Майк Харрис ерөнхий сайд болсон ба түүний томилсон анхны боловсролын сайд нь “ахлах сургуулиас завсардагчид” байсан юм. [Тэд] сурган хүмүүжүүлэх ухаан, судалгаа болон энэ төрлийн зүйлийг авч хэлэлцээгүй, харин лантуутай ирсэн. Тэгээд тэд хийсэн. 1998 онд бид муж даяар жагссан-энэ бол улс төрийн тэмцэл байсан.”

Энэ хуваагдмал нөхцөл байдалд Либерал нам боловсролыг мужийн дараагийн сонгуулийн гол асуудал болгох шийдвэрийг урьдаар гаргасан байна. 2001 онд Мак Квинти сөрөг хүчний удирдагчийн хувиар бодлогын үндсэн илтгэл тавихдаа хэрэв тэд сонгогдвол анги дүүргэлтийн тоог бууруулах зэрэг тусгайлсан цогц шинэчлэл хийх үүрэг хариуцлагыг нам нь үүрнэ хэмээн мэдэгжээ. Энэ илтгэлийн мөрөөр 65 бодлогын санал бүхий маш нарийвчилсан боловсролын шинэчлэлийн зорилтыг боловсруулсан байна. Либерал намынхан 2003 онд засгийн эрхэнд гарахаасаа өмнө тэд их шинэчлэлийн үүргийг өөрт хүлээсэн гэдэгтээ итгэлтэй байсан юм.

Мак Квинтийн анхны Боловсролын сайд Жерард Кеннеди эхнээсээ л боловсролын хэрэгт санаа тавьж иржээ. Тэрээр тухайн үед сөрөг хүчний намын боловсролын шүүмжлэгч, өөрөөр хэлбэл сүүдрийн сайд болоод байсан юм. Түүний өөрийнх нь хэлснээр тэрээр сайдын шинэ албанд ирэхдээ аль хэдийнээ бэлтгэлтэй байсан:

“Шүүмжлэгч байх үедээ би муж даяар аялж, олон тооны сургууль, сургуулийн зөвлөлөөр зочилсон. Би үдийн цайны зааланд багш нартай, хичээлийн дараа эцэг, эхчүүдтэй их хугацаа зарцуулж, боломж л гарвал хэдийд ч хамаагүй сурагчдын зөвлөлтэй уулзалт хийдэг байлаа. Би голлох оролцогч талуудын бүлэг бүртэй  холбоо харилцаа тогтоох төдийгүй бодлогын хөтөлбөрөө боловсруулахад тэднийг оролцуулахын тулд уулзсан. Энэ хугацаанд би 6000 хүнтэй уулзсан байх ёстой. Бид боловсролын талаар улс төрийн зөвшилцөлд хүрэх ёстой байлаа. Тогтолцоог улс төржүүлсэн өнөөгийн түвшин олон нийтийн итгэлийг эвдэж байсан юм. Консерватив засгийн газрын өмнөх найман жилд зуун зуун хичээлийн цаг ажил хаялт ба үл зөвшилцлөөс болж үрэгдэж, энэ түвшний эмх замбараагүй байдал нь олон нийтийг тогтолцоонд сэтгэл хангалуун бус болгож байсан гол зүй байсан. Хэрэв бид шинэчлэлийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх ямар нэг боломжтой болох юм бол маш эрч хүчтэй өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэдэрч байсан. Бид засгийн газар ба мэргэжлийнхний хооронд, сургуулийн зөвлөл ба багш нарын хооронд итгэлцлийг дахин бий болгох хэрэгтэй байсан юм.”

Сайд Кеннедигийн манлайллын үүргээс гадна Мак Квинтийн засгийн газар нь сургуулийн шинэчлэлийн талаар өргөн хүрээнд бичиж, дэлхийгээр аялж лекц уншсан Торонтогийн их сургуулийн эксперт, гүн мэдлэгтэн, сургуулийн шинэчлэгч Майкл Фулланы зөвлөгөө ба манлайллын ач тусыг хүртсэн юм. Тэрээр Мак Квинтийн боловсролын тусгай зөвлөгч байсан бөгөөд өөр нэг гүн мэдлэгтэй эрдэмтэн Бен Левинийг Кеннедигийн орлогч сайдын хувиар засгийн газарт элсүүлж шинэчлэлийн хэрэгт хамтдаа зүтгэхэд нь тусалжээ. Эдгээр бүх дүр зураг удаан хугацаанд шинэчлэлийг тогтвортой хадгалахад тусл болж чадахуйц чадавхи сайжруулах тогтолцооны өөрчлөлтийн алсын харалтыг бас агуулж байсан юм. Мак Квинти зарим талаар төстэй шинэчлэл явуулж байсан Британид өөрийн биеэр айлчилсан бөгөөд Онтариогийн страгтеги нь зарим чухал засвар хийж Британыхыг ашигласан ажээ.

Санхүүгийн хувьд Онтариод санхүүжилтийг 1997 онд шинэчилж өөрчилснөөр сургуулийг 100 хувь мужаас санхүүжүүлж байна. Иймд тус тогтолцоо олон түвшинтэй байхын сацуу мужийн хэмжээний энэ санхүүжилт нь яамны эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна.

 

Сайжруулахын төлөөх манлайлал, зорилго, чадавхи

Баримтын судалгаа ба ярилцлагууд захирагч Мак Квинтийн тогтвортой манлайлал шинэчлэл амжилтад хүрэх суурь дэвсгэр болсон гэдгийг тодорхой харуулж байна. Тэрээр 2007 онд дахин сонгогдсоноор боловсролд чиглэсэн зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлжээ. Тэрээр шинэчлэлд биечлэн оролцож, алба хаших хугацаанд боловсролд оролцогч талуудтай ахин дахин уулсан байна. Түүний зөвлөгч, шинэчлэлийн стратегийг боловсруулагч Майкл Фуллан Мак Квинтийн талаар ингэж хэлсэн юм:

“Мэдээж, мужийн захирагч гол хүн байсан. Хэрэв захирагч Мак Квинти орхиж гарсан бол өөр түүх яригдах байлаа. Засгийн эрхийн эхний хугацаанд нь би түүнд та дахин сонгогдвол төлөвлөгөөгөө бүү орхи, түүнийгээ тогтвортой хадгалж, анхаар гэж хэлсэн. Долоо хоногийн дараа тэрээр дахин сонгогдоод би төлөвлөгөөгөө орхихгүй, харин улам эрчимжүүлж, илүү үүрэг хариуцлага үүрч, илүү итгэлтэй болж, илүү яарна гэж надад хэлсэн юм.”

Сургуулийн шинэчлэл нь удирдагчаас удирдагчийн хооронд тогтолцоог савлуулсан, нэг нэгнээ буруутгасан нэгэн төрлийн “дороо эргэж буй дугуй” адил болдог, эсвэл эхэн үеийн хүсэл эрмэлзэл алга болж хөтөлбөр зогсонги байдалд ордог тэр байдлын эсэргээр Мак Квинти өнгөрсөн долоон жилийн хугацаанд боловсролын салбарыг идвэхтэй, тогтвортой чиглүүлэн удирдаж ирсэн байна.

Эхнээсээ л Онтарио мужийн өөрчлөлтийн онол нь сургуулийн тогтолцоо боловсролын зорилгод хүрэх болон сурагчийн сурлагыг сайжруулахад багахан ач холбогдолтой, эсвэл огт холбоогүй олон асуулт, маргаанд төөрч будилдаг гэсэн фактыг гол болгон анхаарчээ. Мөн шинэчлэгчид засгийн газрын хэд хэдэн давхаргыг дамжин 5000 сургуулийг системтэйгээр өөрчлөх нь үнэндээ нягт нямбай хүчин зүтгэлээр хэрэгжих маш цөөн тооны зорилгыг л шаардна гэсэн итгэл үнэмшилтэй байв. Мак Квинти сайдын ажлыг чиглүүлэх хоёр гол зорилго өмнөө тавьсан: бага сургуулийн сурагчдын унших, бичих чадвар ба тоолох чадварыг дээшлүүлэх, ахлах сургууль төгсөж буй сурагчдын тоог нэмэгдүүлэх. Тэд эдгээр зорилгыг хэмжих том санаархал бүхий, хэрэгжих боломжгүй ч юм шиг гэж санагдахаар, урт хугацааны тоон зорилт дэвшүүлсэн: мужийн хэмжээнд унших, бичих чадвар ба тоолох чадварын шалгалтанд тэнцсэн сурагчдын тоог 55-аас 75 хувьд хүргэх, ахлах сургууль төгсөгчдийн тоог 68-аас 85 хувьд хүргэх.

Дээрх зорилгод хүрэхийн тулд тэд өнгөн талдаа хялбар юм шиг боловч үнэндээ нэлээд түвэгтэй гүйцэтгэлийн онол ашигласан юм. Энэ ажилд өмнөх санаачлагууд яагаад бүтэлгүйтсэнийг нягталсан анализ хэрэглэсэн байна. Тэдний дүгнэснээр дээрээс доош чиглэсэн санаачлагууд дараах шалтгааны улмаас гүнзгий, урт настай өөрчлөлт болж чадаагүй ажээ: i) шинэчлэл үндсэн сурах, сургах үйл ажиллагаанаас хэтэрхий хөндий байсан, ii) шинэчлэл явуулахдаа багш нар мэдээгүй зүйлсээ мэдээд авчихна гэж урьдаар тооцсон, iii) хэтэрхий олон, хоорондоо зөрчилдсөн шинэчлэлүүд багш нараас олон зүйлийг зэрэг хийхийг хүссэн, iv) сургууль, багш нар шинэчлэлийн стратегид итгээгүй. Иймд шинэчлэлийг тогтвортой хйихэд дараах зүйлст анхаарах шаардлагатай:

-Багш нарын гүйцэтгэлийг сайжруулахад шууд чиглэх стратеги

-Багш нарт шинэ санаануудыг хэрэгжүүлэх, бусад багш нараас сурах боломж олгохын зэрэгцээ шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нямбай, нарийн анхаарал тавих

-Интеграцилсан нэг стратеги боловсруулж, багш, сурагчдаас хүлээх үр дүн нэг цогц байх

-Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд багш нарын дэмжлэгийг авах

Эдгээр бүх зорилгыг ухамсарлаж, тэдгээрээр дамжуулан муж ба дүүргийн бодлогыг боловсруулах хэрэгтэй юм.

Дээрх санаанаас сүүлийнх нь (багш нарын дэмжлэгийг олох) шинэ стратегид хамгийн чухал байж болох юм. 5000 сургуулийн сурагчдын чадварыг дээшлүүлэх нь мянга мянган багш өөрийн дадал, чадварыг сайжруулахын тулд тасралтгүй, тогтвортой хичээл зүтгэл гаргахаас шалтгаална. Шинэчлэгчдийн бодлоор багш нар “дүрэм”-ийнхээ дагуу байх юм бол энэ амжилтад хүрэх болно.

Энэ зорилгоор яам өөрийн чадавхийг бэхжүүлэх арга зам ба АНУ, арай зөөлөн байдлаар Их Британид хэрэглэдэг хариуцлагын илүүтэй шийтгэх хэлбэрүүд хооронд гүнзгий зааг ялгаа тогтоож өгсөн байна. Тэд сургуулиудын гаргасан үр дүнг олон нийтэд мэдээлэх явдлыг ач холбогдолгүй хэмээн үзсэн ба хүндрэлтэй тулгарсан сургуулиудыг шийтгэж, хаахаас илүү тэдэнд дэмжлэг ба хөндлөнгийн мэргэжлийн туслалцаа хэрэгтэй гэдэгт ач холбогдол өгчээ.

Боловсролын яам өөрийн шинэчлэлийн харалтаар багш, сургууль, үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгийг олохын тулд улс төрийн хувьд туйлын чадварлаг ажилласан гэдэг нь тодорхой байна. Үүний гол хөдөлгөгч шалтгаан нь Жерард Кеннедийг орлогч сайдаар томилсон явдал байлаа. Тэрээр өмнөх засаг захиргааг эрч хүчтэйгээр шүүмжлэгч, нийтийн боловсролыг дэмжигч, багш нарын хэрэгцээг мэдэрдэг нэгэн байсан юм. Тэрээр үргэлжлэн хэрэгжиж буй шинэчлэлийн стратегийг хэлэлцэхээр улирал тутам гол багш нарын эвлэл холбоод, зөвлөх байгууллагууд, ассоциациудтай уулзалт хийдэг байжээ. Мөн яам өргөн хүрээний оролцогч талууд жилд нэг буюу хоёр удаа яамны албан тушаалнуудтай уулздаг Онтариогийн боловсролын түншлэлийн дугуй ширээ (ОБТДШ)- гэгчийг бий болгосон байна. Үүнээс үүдэн оролцогч талууд жижиг бүлгээр тодорхой асуудлыг нарийвчлан хэлэлцдэг Ажлын дугуй ширээний уулзалттай болжээ.

Эдгээр хүчин зүтгэлд ихээхэн чухал нь 2005, 2004, 2008 онд багш нарын дөрвөн гол эвлэлтэй дөрвөн жилийн хамтын хэлэлцээрийн гэрээнд гарын үсэг зурсан явдал байв. Энэ гэрээгээр яам боловсролын стратеги ба эвлэлүүдийн сонирхолыг нэгэн чигт хандуулах хэд хэдэн асуудлаар хэлэлцээ явуулж чадсан байна. Онцгойлан Мак Квинти бага сургуулиудын анги дүүргэлтийн тоог багасгах амлалт өгснөөр 5000 шинэ ажлын байр бий болгосон байна. Яам ба эвлэлүүд бага сургуулийн багш нарт зориулан долоо хоногт 200 минутын бэлтгэл ажил явуулахаар тохирчээ: Энэ нь хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамир, хэлний сургалтын 2000 шинэ ажлын байр бий болгов. Мөн гэрээгээр сургууль бүрт цагийн буюу тогтмол орон тооны сурагчийн амжилтын ажилтан ажиллуулахад зориулсан хөрөнгийг гаргахаар болжээ. Энэ гэрээ нь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц болсон төдийгүй боловсролыг тасралтгүй сайжруулахад анхаарах боломж олгохуйц хөдөлмөрийн тогтвортой байдал бий болгосон байна. 2008 онд хоёрдугаар дөрвөн жилийн гэрээг үзэглэв.

Дээрх зорилгод хүрэхийн тулд яам сайтар бодож боловсруулсан хэрэгжүүлэлтийн стратегийг бий болгосон байна. Уншиж бичих ба тоо бодох чадварын санаачлагыг ажил хэрэг болгохдоо тэд чадавхийг бэхжүүлж, мэдлэг туршлагыг зузаатгах үүрэг хүлээсэн 100 ажилтантай удирдах газрыг байгуулжээ. Энэ нь яамнаас тусдаа бүтэц бөгөөд хүнд суртлын саад тотгоргүйгээр шинэ зүйл эхлүүлэх боломжтой ажээ. Тэд мөн дүүрэг, сургууль бүрт баг бүрдүүлэх шаарлага тавьсан байна. Ингэснээр тэд санаачлагаа хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн мэргэжилтний мэдлэг, чадварыг тогтвортой дотоод цаг ба манлайлалтай хослуулсан ажээ. Бичиг үсэг, тооны боловсролын удирдах газрыг тэргүүлж байсан Авис Глазе энэ тайланд зориулж ярилцлага өгөхдөө шинэчлэлийн хамтын хүчин чармайлт дараах хөрс суурин дээр амжилтад хүрсэн гэж хэлсэн юм:

“Бид салбартаа гүнзгий туршлагатай хүмүүс (багш, захирал, судлагдахууны эксперт буюу багш, сургуулийн хүндэтгэлийг ихээр хүлээсэн бөгөөд удирдах албан тушаалын төлөөлөл бус гэдэг талаас нь харах хүмүүс)-ийн шинэ баг бүрдүүлсэн. Энэ цомхон бүтэц ажлын талбар дээр суурилж байв. Бидэнд тус бүртээ 6-8 хүнтэй  бүсийн 6 баг, 1 франц хэлний баг байсан. Энэ нь удирдах газрын ихэнх хүмүүс яамны албан өрөөнд гэдгээс илүү сургууль, захирал, багш нартай харилцаа холбоо тогтоон газар дээр нь идвэхтэй ажиллаж байсан гэсэн үг юм.”

Мөн тэд шинэчлэлд зүгээр нэг дээрээс даалгах бус, харин үнэхээр хоёр талын оролцоог хангахаар хичээжээ. Майкл Фулланы тодорхойлсноор Британы загвараас авсан нэг сургамж нь тушаал даалгавар өгөхөөс зайлс хийх байсан юм:

“Эцэст нь Майкл Барбер англичуудын стратегийг “мэдээлжсэн даалгавар” гэж нэрлэсэн. Үүний санаа нь гэвэл та эрх мэдлийн төвөөс ажлаа явуулна, мэдээлэл хүлээж авна, тэгээд та унших, бичих чадварын цаг гэх мэтийг оролцуулаад сургалтын хөтөлбөр, заах арга, цаг ашиглалтын талаар үүрэг өгнө. Үүний эсэргээр бид удирдах газар байгуулахдаа газар дээр нь буюу 72 дүүрэгт санаа бүү зов, бид дээрээс үүрэгдэж, аль нэг практикийг магтан дэмжихгүй гэж хэлсэн. Цаашилбал, бидний хийх тэр зүйл бол газар дээр нь тантай түншлэл тогтоон хамтарч, сайн практикуудыг харьцуулан илрүүлж, тэдгээрийг нэгтгэн дэлгэрүүлэх юм. Тэд (англичууд) эцэстээ хэлэлцээ явуулахад бэрх ямар нэг нөхцөлд хүрч магадгүй юм, харин бид төвөөс таны юу хийхийг заахгүй. Бид хамтдаа нээлт хийнэ, тэр бол бидний хийсэн зүйл, тэр бол бид хэрхэн хийсэн бэ гэдэг зүйл.”

Сурагчийн амжилтийн санаачлагын хувьд засгийн газраас өөр стратеги хэрэглэсэн ажээ. Яамнаас баг илгээхээс илүү өөрийн харъя нутаг дэвсгэрт хүч чармайлтуудаа хамтатган зохицуулахад нь зориулж “Сурагчийн амжилтын манлайлагч” хөлсөөр ажиллуулах хөрөнгийг дүүргүүдэд олгосон байна. Яам стратегид нь нийцэж ажиллах, энэ талаар туршлага  ба санаагаа хуваалцахад нь зориулж дүүргийн ахлагч нарт хөрөнгө гаргаж өгчээ. Мөн Сурагчийн амжилтын багш хөлслөхөд нь сургууль бүрт дэмжлэг үзүүлсэн ба сурлагаар хоцорч буй сурагчдыг эрт үед нь илрүүлэн таниж, тэдэнд тохирсон сургалтын загвар боловсруулахад зориулан “сурагчийн амжилт”-ын баг бүрдүүлэх шаардлага тавьсан байна.

Сурагчийн амжилтын стратеги боловсруулахад нэг чухал элмент нь “High Skill Major” гэж нэрлэсэн ахлах сургуулиудад зориулан шинэ хөтөлбөр бий болгох байв. Энэ нь уламжлалт академик хөтөлбөрт хамрагдаагүй ахлах сургуулийн сурагчдыг сонгон авч тэднийг хөтөлбөртөө хамруулах байсан юм. Эхэн үедээ энэ чиглэлийн арга хэмжээг ажилчин ангийн сурагчдыг илүү нэр хүндтэй ажлаас холдуулж байна гэж буруутгаж байсан бол “High Skill Major” хөтөлбөр нь ирээдүй ажил олгогчидтой хамтарч ажилласнаар ажлын боломж руу хөтлөх практик чадвар сурагчдад олгох хичээл хөгжүүлж бий болгосон байна. Одоогоор 20 000 гаруй сурагч 430 сургуулийн 740 “High Skill Major” хөтөлбөрт элсэн ороод байна.

Яам нь шинэчлэлийн явцад хэн юу хийх ёстой вэ гэдэг талаар давуу байдлын харьцуулалтын тодорхой онолтой байсан юм. Яамны үүрэг нь хүрэх тодорхой зорилт тавих, санхүүжилтээр хангах, сургахуй ба суралцахуйг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц хамтын хэлэлцээрийн ажлын гэрээ байгуулах, хүндрэлтэй тулгарсан сургуулиудыг дэмжих байв. Дүүргийн үүрэг нь хамтран ажиллах боловсон хүчин ба бүхий л стратегид зориулсан цалин хөлсний бодлогыг бэлэн болгох, сургуулиуд тасралтгүй суралцах үйл явцад орох үед тэднийг дэмжих байсан. Гэхдээ шинэчлэлд оролцож буй багш нар практик асуудлуудын талаар бодох, нэг нэгнээсээ суралцахаар ажилласан сургуулиудад үйл ажиллагаа бодитой хэрэгжих ёстой байв. Үүрэг ба шахалт дээрээс ирэх бол өөрчлөлт нь сургуулийн түвшинд тохионо, тогтолцоон дахь бусад оролцогчид сургуульд гарах өөрчлөлтийг дэмжих үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байлаа.

 

Эдийн засаг, социологийн экшион онол: Шийтгэл ба өрсөлдөөний эсрэг сэдэлжилт, итгэл, хүндлэл                                

Онтарио мужийн стратеги нь хариуцлагын шийтгэх хэлбэр, гүйцэтгэлийн төлбөр, сургуулиудын хоорондын өрсөлдөөн байхгүйгээрээ бусад шинэчлэлийн оролдлогууд, ялангуяа АНУ дахь шинэчлэлээс ялгаатай юм. Маш өргөн утгаар хэлбэл тус шинэчлэл “homo economicus” шинэчлэлийн үзлээс илүүтэйгээр “homo sociologicus”-ийн үзлийг илүү баримталсан бололтой. Шинэчлэлийг боловсруулагчид эдийн засагчдаас илүү Петер Дракер, Эдвард Деминг нарын онолыг ашиглажээ. Энэ үзлээр харвал асуудал хүсэл зориг дутсанаас бус, харин мэдлэг дутсанаас үүдэлтэй бөгөөд сэдэлжүүлэх түлхүүр ганц эдийн засгийн тооцоололд бус харин амжилттай сайжирч буй сургууль, байгууллагуудын хэсэг болохын хувьд тохиох санамсаргүй тохиолдолд байгаа юм. Энэ нь дээрх гол санаанууд хариуцлага, сэдэл гэх мэт “хатуу” ухагдахуунаас илүү соёл, манлайлал, хамтын зорилго зэрэг “зөөлөн” ухагдахууны тухай утгыг илэрхийлж байна. Чухам энэ үед шинэчлэлийн гол сорилт нь системтэйгээр сайжруулахад зориулагдсан байгууллагуудын үе давхаргыг бий болгох байлаа. Онтариогийн стратеги нь “хүмүүсийг илүү сайн болго” гэдэгт ач холбогдол бага өгч, харин үүний оронд та өөрт байгаа зүйлээ гарган ажиллаж, хүмүүсийн чадварыг дээшлүүл гэсэн санааг агуулжээ. Энэ нь бүх талаараа Онтариогийн стратеги нь зах зээлд суурилсан шинэчлэлийн онолыг сөрсөн гэдгийг харуулав.

Онтариогийн стратеги нь мэргэжилд суурилсан тогтолцооны өөрчлөлтийн дэлхийд тэргүүлэх жишээ байж болох юм. Онтариогийн стратеги нь итгэлцэл, харилцан хүндэтгэсэн уур амьсгалд, гэхдээ төвөөс үзүүлэх өндөр хүлээлт бүхий даралт шахалтыг өргөн хүрээний чадавхи бэхжүүлэх арга хэмжээтэй хослуулан хэрэглэснээрээ тогтолцоонд хөдөлмөрийн энх тайван, ёс суртахууныг хадгалахын сацуу зорьсон гол үзүүлэлтүүдээр ахиц дэвшил гаргаж чадсан юм.                        

 

ОНТАРИО МУЖААС АВАХ СУРГАМЖ

Боловсол ба хүүхдийн өмнө хүлээх үүрэг

Хэдийгээр боловсролд нь үндэсний засгийн газрын шууд үүрэг байдаггүй боловч боловсролын өмнө өндөр хариуцлага үүрэх соёл нь Канад даяар үзүүлж буй сурлагын амжилтыг тайлбарлахад тус болох чухал үндэсний тулгуур үнэт зүйл гэж харагдаж байна. Канадын нийгмийн хамгааллын хүчирхэг сүлжээгээр илрэх хүүхдийн сайн сайхны төлөө хүлээх үүрэг нь яагаад Канадын сурлагын амжилтын зөрүү АНУ-аас хамаагүй бага байгааг тайлбарлахад тус болж байна.

Универсиал амжилтыг дэмжих соёл                 

Канадад ирсэн цагаач хүүхдүүдийн сурлагын онцгой амжилт нь цагаач гэр бүлүүд хүүхдүүдээсээ ихийг хүлээдэг, энэ хүлээлт сурган хүмүүжүүлэгчдэд ч байдаг гэдгийн томоохон тусгал юм. Канад нь түүхэн туршид цагаачдыг тус улсын зогсолтгүй хөгжлийн нэн чухал хүч гэж үздэг, тус улсын цагаачлалын бодлого нь түүний үнэ цэнийг тусгадаг учраас сургуулиуд нь тэдгээр хүүхдүүдийг аль болох түргэн хугацаанд өөрийн үндсэн соёлд нэгтгэх явдлыг өөрийн үүрэг гэж үздэг.

Тогтолцооны уялдаа холбоо, эмх цэгц  

Энэ нь Онтариогийн шинэчлэлийн нэг том сургамж юм. Хэдийгээр зарим ажиглагчид Мак Квинтийн засгийн газрын бүхий л санаачлагын талаар хэдэн жилийн хугацаанд гомдоллосон боловч Онтариогийн шинэчлэлийн бодлогыг боловсруулагчид өвлөгдөж хуримтлагдсан асуудал, сорилтуудын эсрэг системтэй хариу арга хэмжээ авахын тулд ихээхэн чармайлт гарган ажиллажээ. Тогтолцооны залгамж холбоог хангахад анзааралгүй үл тоодог, гэхдээ үргэлж тохиолддог нэг том саад бол тогтолцооны асуудлыг засгийн газрын удирдагчид хэрхэн харж байгаа болон асуудалд хариу арга хэмжээ авахын тулд боловсруулсан бодлого, хөтөлбөрийнх нь цаана ямар үндэслэл байгаа талаар үндсэн оролцогч талуудын дунд харилцан ойлголцол дутдаг явдал юм. Мак Квинтийн засгийн газар гол оролцогч бүлгүүдийн дунд харилцан ойлголцол, нэгдмэл зорилго бий болгохын тулд цуцалтгүй ажиллаж, үүний үр дүнд Бичиг үсэг ба тооны боловсролын удирдах газар болон Сурагчийн амжилтын стратеги нь олон нийтийн дунд харилцан ойлголцол бий болгож, тэдний дэмжлэгийг хүртжээ.

Багш, сургуулийн захиралын чанар

Онтариогийн шинэчлэл нь мужийн багшлах боловсон хүчний чанарт итгэх засгийн газрын итгэл дээр ихээр тогтож байжээ. Төвөөс үүрэгдэх Англи загварыг дагах бус, харин үүний оронд Бичиг үсэг, тооны боловсролын удирдах газраас орон нутагт туршилт, инновацийг урамшуулах хөрөнгийг газар дээр нь шууд олгох шийдвэр гаргасан нь унших ба математикийн гүйцэтгэлийг сайжруулахад дээрээс оноосон шийдлээс илүү багш нарын өөрийн гаргасан шийдэл амжилттай байна гэсэн сануулгыг өгчээ. Багшийн ажил Канадад хүндлэл хүлээсэн мэргэжил байсаар ирсэн бөгөөд өнөө үед ч дунд сургууль төгсөгчдийн шилдэг гуравны нэгээс энэ мэргэжлийн хүмүүсийг сонгож байна гэдэг нь засгийн газар багшийн боловсон хүчиндээ итгэх баттай суурь болж өгчээ. Өмнөх засгийн газар багш нартай ширүүн сөргөлдөж байсантай харьцуулахад багшлах боловсон хүчний чадавхи, мэргэжлийн чадварт итгэж буйгаа харуулсан нь мэргэжлийнхэн ба засгийн газрын хооронд үүссэн ан цавыг засах амин чухал жор болов.

Онтарио муж манлайлал, ялангуяа сургуулийн захиралуудын манлайллыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ. 2008 онд засгийн газар үр дүнтэй удирдагчдын чадвар, мэдлэг, шинжийг тунхагласан Онтариогийн манлайллын стратегийг санаачилсан байна. Стратегийн элментүүд дундаас зөвлөн дадлагжуулах хөтөлбөрт өнөөгийн байдлаар 4500 сургуулийн захирал, дэд захирал, мужийн хэмжээний үнэлгээний хөтөлбөрт сургуулийн манлайлагчид  хамрагджээ.  

Хийх эрх мэдэл, зүй ёсны эрх бүхий ганц чадварлаг төв удирдлага

Онтариогийн түүх бол тухайн газарт нь чадавхийг бэхжүүлж, итгэлцэл бий болгоход голлон чиглэсэн хөрөнгө оруулалтыг хүчирхэг төв манлайлалтай хамтатгасан түүх юм. Захирагчийн чадварлаг, тогтвортой улс төрийн манлайлал, чадварлаг сайд нарын залгамж халаа болон Боловсролын орлогч сайдын маш хүчирхэг мэргэжлийн манлайллын нэгдэл нь Онтариогийн амжилтын үлэмж хэсгийг тайлбарладаг. Төрийн хүнд суртлаас ангид ажиллах Бичиг үсэг, тооны боловсролын удирдах газрыг байгуулахаар гаргасан эхний шийдвэр улс төрийн манлайлагч нь яам ийм амбицтай, анхаарал татсан санаачлагыг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагүй гэдгийг сануулахын сацуу Боловсролын орлогч сайд нь яамыг газар дээр нь илүү анхаарал хандуулдаг, хариу арга хэмжээ авч чаддаг болгох зорилго тавьж ажиллсан юм. Иймд бүхий л талаар тэр болон түүний залгамжлагчид ахиц дэвшил гаргаж чаджээ.

Мэргэжлийн хариуцлага

Онтарио муж захиргааны болон мэргэжлийн хариуцлагыг гайхалтай тэнцвэржүүлж чаджээ. Мак Квинтийн засгийн газар өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн үнэлгээний дэгийг үгүй болгох, эсвэл сулруулах оролдлого хийгээгүй ба энэ нь мужийн үнэлгээгээр илэрсэн үр дүнд дүүрэг болон олон нийтийн анхаарлыг тогтвортой хандуулах үүрэгтэй болжээ. Гэвч тааруу гүйцэтгэлийн эсрэг авсан хариу үйлдэл нь буруутгах, шийтгэх бус, харин сайжруулах арга хэмжээ авах, дэмжих байсан юм. Үүний эхний жилүүдийн нэгэн амжилт нь тааруу гүйцэтгэлтэй сургуулиудыг хааж аюул учруулах замаар (АНУ шиг) бус, харин мэргэжил-аргазүйн туслалцаа ихээр үзүүлэх замаар тэдний тоог огцом цөөрүүлсэн явдал байв. Онтарио мужийн манлайлагчдын суурь болгож буй баримтлал нь дараах утгыг илэрхийлдэг бололтой: багш нар зөв зүйл хийхээр хичээж буй мэргэжилтнүүд бөгөөд гүйцэтгэлийн асуудал нь сэдэлжилтээс илүүтэйгээр мэдлэг дутсанаас үүдэх гээд байна.  Үүнээс үүдэн багш нар нь хариуцлагыг хөндлөнгөөс шийтгэж оноодог улсуудад үргэлж ажиглагддаг шиг бус, харин түүнээс илүүтэйгээр гүйцэтгэлийг сайжруулахын төлөө зүтгэж хариуцлага үүрдэг бололтой.                        

 

КАНАД БОЛОВСРОЛЫН ХЭМЖҮҮРИЙН ХААНА НЬ БАЙНА ВЭ?

Канад бол сонирхолтой жишээ юм. Тус улс олон тооны аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудтай харьцуулахад өргөн хэрэглээний эд бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд илүү түшдэг ажээ. Гэхдээ энэ улсыг, ялангуяа тус улсын хамгийн их хүн амтай дөрвөн мужыг хамгийн дэвшилтэт аж үйлдвэржсэн үндэстнүүдийн тоонд оруулж тооцдог байна. Тус улс ихэнх аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад илүү их байгалийн баялагтай боловч ирээдүйн эдийн засагт амин чухал зүйл бол хүн бүрийн өндөр түвшний боловсрол гэсэн өөрийн хатуу итгэл үнэмшлээр гайхшруулдаг ажээ. Эдийн засгийн байдлаар өөр боловч дээрх харалтаараа Финлянд, Сингапур улстай маш төстэй.

Хүний нөөцөд найддаг тус улс боловсролыг өөрийн хөгжил цэцэглэлтэд зориулж байна. Тус улсад багш нарыг сурагчдын шилдэг гуравны нэгээс шалгаруулж авдаг. Наад зах нь Онтариогийн жишээнээс харахад тус улс шинэчлэлийг дээрээс доош, доороос дээш явуулахдаа тэнцвэрийг нь сайхан олж байгаа бололтой. Тус улс бусад улсуудтай адилаар багш нартаа итгэж, тэднийг мэргэжилтнүүд хэмээн үздэг болох чиглэл рүү явж байгаа нь тодорхой байна. Сургуулиуд ижил хэмжээний бие даасан байдалтай байхын сацуу мужийн хэмжээний стандарт, үнэлгээ, хариуцлагад захирагдан ажилладаг. Зарим талаар тогтолцоо нь нэлээд уламжлалт байдлаар зохион байгуулагджээ. Сурагчдыг чадвараар нь өөр өөр хөтөлбөрт хуваарилдаг. Гэвч хичээлээс хоцрох хамгийн эрсдэлтэй сурагчдад ихээхэн анхаарал хандуулж байна. Ялангуяа энэ нь “Сурагчийн амжилтын санаачлага”-аас тодорхой харагддаг. Энэ утгаар авч үзвэл Канад улс бүх сурагчид  нь өндөр түвшинд гүйцэтгэж, сурагчдын энэ үр дүнг баталгаажуулах бодлого боловсруулахгүй бол тус улсын ирээдүй батлгаатай биш гэсэн үзлийг авч баримлах болжээ. Одоогоор Канад нь дунд сургуулийн дараах шатны сургуулийн элсэлтээр OECD-ийн нийгэмлэгт хамгийн өндөр хувьтай байна. Энэ нь ахлах сургуулийн дараах шатны боловсрол мэдлэгт суурилсан эдийн засагт илүү чухал болж байна гэдгийн тодорхой тусгал юм.                                      

 

Орчуулсан эх сурвалжийн тухай дэлгэрэнгүй: http://gashuun.mn/10000082

 

 

 

                                           

 

                                 

 

                                       

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2016 оны 3-р сарын 15. 11:06Зочин - [202.179.31.**]

Сайн байна уу? Би нэг зүйл мэдхэийг хүсэж байна. Бага боловсролд судлагдахуун бүрийг мэргэжлийн багш ордог болов уу? Эсвэл зөвхөн анги удирдсан бага ангийн багш бүх хичээлийг ордог болов уу? Ялангуяа дүрслэх урлагийн хичээлийн тухай бусад орны жишигийг мэдхийг хүсэж байна. Туслаач

2015 оны 4-р сарын 19. 17:30Зочин - [122.201.24.***]

Сайн байна уу, сонирхолтой, ач холбогдолтой нийтлэл хэвлэдэгт баярлалаа. эдгээр олон улсын боловсролын тогтолцооны судлаач нь хэн бэ? гадаад эх сурвалжийн талаар албан мэдээлэл өгнө үү? Амжилт хүсье. Өөх олон ийм сайхан мэдээлэл оруулж байгаарай.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 94685

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 84042

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 74231

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 59170

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51999

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48603

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 43108

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33517

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 32780

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29998

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 29683

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28710

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 26658

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26596

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 26516

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26398

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25415

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22515

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 21539

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21083

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20421

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 20068

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19404

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19233

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19194

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 18098

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17927

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17807

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16727

Дэлхийн оффшортон аваргуудын тоонд Сү.Батболд багтав Уншсан тоо: 16634