Б.Насанбаяр Залуусыг зургаар гэрлүүлж байсан нь үнэн үү?

2014 оны 12-р сарын 5. 20:08 Уншсан тоо: 937   •   Сэтгэгдэл: 0

Энэ оны эхээр “БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр уран зохиолын хичээлийг үгүй болгох гэж байна” гэсэн шуугиан дэгдсэн билээ. Үүнээс өмнө, Монголд яамны түвшний газрын даргын талаар нийгэмд ийм их дуулиан шуугиан дэгдсэн нь үгүй тул, энэ нь нэлээд онцгой үйл явдал байв.

Дээрх шуугиан дунд сургуульд заах уран зохиолын хичээлийн талаар ММ” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн Б.Насанбаярын үгнээс үүдэлтэй юм. Энэ мэдээ олон нийтэд дунд сургуулийн уран зохиолын  хичээлийн  цагийг хасна гэсэн утгаар хүрч, олны дургүйцлийг тэр дороо асаав. Ингээд сэтгүүлч, нийтлэлчид түүний талаар нийтэлж, хэлний эрдэмтэн доктороос эхлэн жирийн уншигчид дургүйцлээ илэрхийлсэн ба улмаар олны шуугиан энэ эмэгтэйг манай нийгмийн муу муухайн жишээ, гутаан доромжлолын бай болгож орхисон юм.

Гэхдээ Б.Насанбаярыг ингэж “алдаршуулсан” бас нэг шалтгаан нь Өмнөд Солонгосоос гаралтай Мүүний шашин байв. Мүүний шашин олон улсад маш муу нэртэй. Судлаач Д.Ганхуяг блогтоо нийгэмд, ялангуяа залууст хортой Мүүны шашныг Европын Холбоо албан ёсоор хориглосон, энэ жишгээр бусад олон улс хориглосон, тэр ч байтугай ядуу буурай Киргизэд хориглосон талаар мэдээлжээ.

Нийтлэлч С.Содбаатар Мүүнийхэн ямар ч хориг саадгүйгээр Монголд орж ирж, бэхжиж авсан ба улс төрийн дээгүүр түвшинд маш нөлөөтэй болсон гэж бичжээ. Мөн Мүүнийхэн янз бүрийн гаж зан үйл хийдгээрээ алдаршиж буй. С.Содбаатарын бичсэнээр, “1994 оноос Монголд орж ирсэн энэхүү байгууллагын нэгэн томоохон ажил нь “Адислалын ёслол”. Огт бие биенээ мэдэхгүй олон мянган хүнийг зөвхөн гэрэл зургаар нь гэрлүүлэх явдлыг ингэж нэрлэдэг байна. Ийм гэрлэлтэд оролцсоныхоо төлөө ноён Мүүндээ мөнгө төлдөг ажээ. ...“Адислалын ёслол”-оор гэрлэсэн хосууд хуримынхаа өдрөөр хоёр биенийхээ бөгсөн дээр хамаг хүчээрээ гурав гурав савааддаг ёстой. Гурван жил сүмээс гадуур бие биетэйгээ уулзахгүй байх, орчин цагт бол гар утсаар ч харилцах ёсгүй гэх мэт этгээд дүрэм мөрддөг. 2005 оны арванхоёрдугаар сард Монголоос 40 гаруй залуус энэ ёслолд оролцохоор Солонгос явсан гэх мэдээлэл бий”.

Харин БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр өөрийг нь Мүүний шашинтан, залуусыг зургаар нь гэрлүүлдэг хэмээн хэвлэлээр шуугисныг эрс үгүйсгэж иржээ. Хамгийн сүүлд буюу хоёр, гуравхан өдрийн өмнө, тэрээр “Open Door” сонинд ярилцлага өгөхдөө “Утсаар сэтгүүлчид залгаад та Мүүний шашинтай юу гэж асууж байсан. Би үгүй ээ, би Буддын шашинтай хүн гэдгээ маш тодорхой хэлж байсан. ...[Залуусыг зуучилж гэрлүүлсэн зүйл] Огтхон ч байхгүй... Би Эрдэнэтэд ажиллаж байлаа. Тэнд их дээд сургуулиудад багшилж, төрийн бус байгууллагуудыг байгуулах зэргээр олон чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд хотод шилжиж ирсэн. Тэр үед “Оюуны эрэл” гээд оюутны холбоо байсан. Энэ байгууллагыг зарим хүмүүс Мүүний шашны байгууллага гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тийм биш” гэж өгүүлсэн байна.

 

“Эрдэнэт таймс” сонинд өгсөн Б.Насанбаярын ярилцлага (Tungalag.mn)

Гэвч, Б.Насанбаярын өөрийнхөө болон Мүүний шашны талаар хэр зэрэг үнэн ярьсаныг илчилсэн мэдээллийг “Tungalag.mn” сайтад өнөөдөр дэлгэжээ. Энэ нь 2008 онд “Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны гүйцэтгэх захирал, “Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо”, “Оюуны эрэл” оюутны холбоодын тэргүүн Б.Насанбаярын Эрдэнэт хотын “Эрдэнэт таймс” сонинд өгсөн ярилцлага юм.

БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр “Эрдэнэт таймс” сонины 2008 оны 5-р сарын 5-ны №11-д хэвлэгдсэн ярилцлагадаа одоо ярьж байгаа зүйлээсээ маш өөр зүйлс өгүүлсэн байх юм. Тэрээр тус сонинд Мүүний шашныг үндэслэгч Солонгос эрийг тэнгэрт тултал бишрэн магтсан төдийгүй “Нэгэнт зөв гэр бүлтэй болохыг хүссэн хүн өөрийнхөө хүсэлтээр зургаа өгч болно. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал” гэж хүртэл хэлжээ. Тэгэхээр, “Эрдэнэт таймс” сонины мэдээллээс үзвэл, Б.Насанбаярын өмнө нь хэлсэн зүйлс, одоо ярьж буй зүйлсийн хооронд алд дэлэм зөрүү гарч байна.

Эсвэл, БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга гэсэн сүрдмээр том алба хариуцсан энэ хүн юу хэлснээ ийм амархан мартдаг нэгэн юм болов уу?

 

А.Цог

Эх сурвалж: www.gashuun.mn

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98939

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87443

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77380

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61299

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53401

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49883

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45374

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34609

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34173

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33531

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30763

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30661

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 30205

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 30013

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29294

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28739

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27720

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26906

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26106

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24769

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23356

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23248

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21963

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21766

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21580

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20101

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19847

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19822

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19377

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18450