Алексей Навалний нео-нацист уу?

2013 оны 12-р сарын 4. 02:41 Уншсан тоо: 1230   •   Сэтгэгдэл: 0

 

Оросын сөрөг хүчний гол найдвар нь Алексей Навалний гэх блогчин залуу болоод байна. Энэ оны 9 сард болсон Москва хотын захирагчын сонгуулиар энэ найдвар өөрийн эрхгүй төрсөн ажээ. Навалний эрх баригчдын талд илт үйлчилсэн хүч тэнцвэргүй сонгуульд ялж чадаагүй боловч 27 хувийн санал авч удаалсанаар Кремлийн эсрэг цорын ганц бодит өрсөлдөгч гэдгээ харуулсан юм. Гэвч сүүлийн үед түүний талаар нэгэн таагүй мэдээ тархах болов.

Алексей Навалнийн нэр хүнд түргэн хугацаанд дээшлэхтэй зэрэгцэн зарим хүмүүс түүнийг маш аюултай хүн гэж анхааруулж байна. Тэдний анхааруулж буйгаар Навалний Оросын нео-нацистуудтай холбоотой төдийгүй өөрөө үндсэрхэг үзэл сурталчилсан агуулгатай зүйлсийг удаа дараа хэлж байсан ажээ.

Навалний жил бүр зохион байгуулдаг “Орос марш” гэх Оросын үндсэрхэг үзэлт хөдөлгөөнүүдийн нэгдсэн парадад оролцдог байсан гэнэ.  Тэрээр мөн Чечень болон бусад Умард Кавказын БНУ-уудын авлигад автсан үр ашиггүй засгийн газруудад асар их татаас өгч холбооны нөөцийг шавхаж байгааг эсэргүүцсэн “Кавказыг тэжээхээ зогс” нэртэй, үндсэрхэг үзэлтнүүдийн толгойлсон хөдөлгөөнийг дэмжиж байсан гэнэ.

Навалний 2008 онд Гүржийн эсрэг дайныг тууштай дэмжин гүржүүдийг Оросоос хөөх хэрэгтэй хэмээн блогтоо бичиж байв. Тэрээр мөн хууль бус цагаачдыг Оросоос албадан гаргаж, Төв Азийн орнуудтай визийн дэглэм тогтоох талаар удаа дараа шаарддаг байжээ.     

Оросын либерал хүчин болох Яблоко намд нэгэн цагт Навалнийтай хамтран зүтгэж явсан Энжилина Тареева “Би Навалнийг Оросын хамгийн аюултай хүн гэж үздэг… Манай улсад тохиолдож болох хамгийн аймшигтай зүйл нь засгийн эрхэнд гарч буй үндсэрхэг үзэлтнүүд байх болно. Үүнийг ойлгоход гоц ухаан орохгүй шүү дээ” хэмээн түүний талаар бичсэн байдаг.

Гэвч Алексей Навалний Тареевагийн өгүүлсэн бүхнийг ор үндэсгүй зүйл хэмээн няцааж байна. Навалнийн хувьд орос угсаатны тулгамдсан асуудлыг хөндөх нь заавал нео-нацизм руу хөтөлнө гэсэн үг биш ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа Навалний өөрийн мөрийн хөтөлбөрийн гол санааг хууль бус цагаачлал, угсаатан суурьтай гэмт хэргийн бүлгүүдтэй тэмцэх, хилийн чанадад буй орос хүмүүсийг хамгаалах, хуульгүй болоод буй Умард Кавказад хууль ёс тогтоох зорилготой гэж тайлбарласан юм.

Навалний угсаатны мөргөлдөөнөөс сэргийлэх бодлоготой болохын тулд дээрх асуудлуудыг харин ч илэн далангуй хэлэлцэх шаардлага дэвшүүлж байгаа юм. Түүний өгүүлж буйгаар Оросын үндсэрхэг хөдөлгөөнүүд дотроо олон урсгал, бүлэгт хуваагддаг бөгөөд тэд Оросын нийгэмд тулгараад буй олон тооны асуудлыг шийдэх шаардлага тавьдаг болохоос биш бүгд туйлширсан үзэл баримталдаггүй ажээ. Харин тэрээр хэт туйлширсан аюултай үзлийг өдөөн турхирч буй цаад эзэд нь эрх баригчид өөрсдөө бөгөөд тэд нууц албадаар дамжуулан үүнийг хийдэг гэж хэлсэн юм.

Орос дахь угсаатны харилцааны талаар мэргэшсэн АНУ-ын судлаач Пол Гобелийн үзэж буйгаар Оросын либерал сөрөг хүчин тус улсын зонхилох усгаатан оросуудад тулгарсан чухал асуудлуудыг шийдэх талаар санаачлага гаргаж чадаагүй учраас удаан хугацааны туршид улс төрийн дэмжлэг олж авч чадаагүй ажээ. Гобел харин одоо иймэрхүү асуудлыг нээлттэй хөндөн дэвшүүлж буй Навалний улс төрийн амжилт олох боломжтой гэдэгт итгэж байна.

Оросын сөрөг хүчний удирдагчид ч Навалнийг аюултай хүн гэж үзэхгүй байна. Сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцов Навалнийг дэмжихийг Оросын олон нийтэд уриалж байна. Мөн сөрөг хүчний бас нэг удидагч, алдарт шатарчин Гарри Каспаров BBC телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Навалнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Харин Навалнийг муу хүн болгон харуулах хүсэл Оросын өнөөгийн эрх баригчдад байгаа бололтой. Энэ нь сүүлийн үед тэдний мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Навалнийг аюултай хүн болгон сурталчилж буйгаас тодорхой харагдах ажээ. Нөгөө талаар барууны орнууд Навалнийд хэрхэн хандаж байгаа нь сонирхолтой. Тэд Навалнийг нэлээд болгоомжтой ажиглаж байж болох юм. Саяхан Английн BBC телевизийн нэвтрүүлгээр Навалний үндсэрхэг үзэлтэн үү гэх асуултыг гарган тавьж байсан билээ.  Барууныхны хувьд Навалний үгээр нь явах амар толгой биш санагдсан байж ч болно. 

Навалнийг аюултай үндсэрхэг үзэлтэн гэж шууд дүгнэхэд хэцүү юм. Харин тэр өөрөө Орос дахь үндсэрхэг хөдөлгөөнүүдийг буруутгахаас илүүтэй тэдгээрийг төрүүлж буй цаад нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үздэгээ хэлж байна.

 

Лантуу

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98203

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86974

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76975

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61011

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53172

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49621

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45215

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34337

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34018

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33376

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30560

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30547

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29830

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29201

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29084

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28076

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27473

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26804

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25961

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 23566

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23165

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22916

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21823

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21500

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21407

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19752

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19723

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19709

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19249

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18332