Монголын сургуулиудад Солонгосын түүхийг заах уу? буюу Боловсролын дампуурал!

2018 оны 3-р сарын 7. 20:36 Уншсан тоо: 1737   •   Сэтгэгдэл: 0

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр хэрэгжээд хэдэн жил болжээ. Энэ хүрээнд солонгос багш нар Монголд ирж, монгол хүүхдүүдэд хичээл заадаг байна. Тэдний дотор ямар мэргэжлийн багш нар байгаа, юу заадаг болохыг сонирхвол Нийгэм-Түүхийн багш нар байх ажээ. Өөрөөр хэлбэл, Солонгос багш нар монгол хүүхдүүдэд түүх заадаг бололтой. Тэгвэл тэд ямар түүх заах бол?

Энэ талаар анхааруулсан ийм нэг мэдээлэл тус сайтад 2014 онд нийтлэгдэж байсныг уншигч танд дахин толилуулж байна. 

 

Сүүлийн үед Монгол Улсын БШУЯ нь Монгол Улсын яам уу, Солонгосын Мүүнийхэний яам уу гэдгийг ялгахад бэрх болов. Ялангуяа, тус яамны удирдлагын талаар маш ноцтой баримтуудыг сонин хэвлэлүүд удаа дараа дэлгэсээр байгаа билээ (http://gashuun.mn/1266). Тэгвэл энэ удаа дахин нэг ноцтой асуудал гарч ирэв. Энэ бол Монгол Улсын сургуулиудад Солонгосын түүхийг заах тухай юм!

Энэ сарын 11-нд “Зууны мэдээ” сонинд дараах мэдээ нийтлэгдсэнийг Polit.mn сайт уламжилжээ. Улаанбаатар Их Сургууль (UBU) буюу Христийн шашин сурталчилдаг гэдгээрээ алдаршсан Солонгос эзэнтэй их сургууль дээр Монголын түүхийн багш нарт зориулан Солонгосын түүхийг заах талаар сургалт семинарь явуулдаг болжээ. Энэ талаар тус сонинд Солонгос доктор Чжан Со Хо гэгч ярилцлага өгч, мэдээлсэн байна (http://www.polit.mn/content/55462.htm).

Чжан Со Хо энэ талаар мэдээлэл өгөхдөө, Монгол сурагчид Солонгосын түүхийг сайн судлахгүй байгаа талаар шүүмжилсэн өнгө аястай зүйлс өгүүлж, үүнийг сайтар судлах хэрэгтэй болохыг онцолжээ. Тэрээр энэ талаар “Зууны мэдээ” сонинд:      

“Солонгосын түүхийн сэдэвт ...семинарыг амжилттай зохиолоо. [Монголд] Солонгосын түүхийн мэдлэг, ном сурах бичигт байгаа мэдээлэл үнэн зөв эсэхийг үзлээ. Сурах бичигт байгаа мэдээллийг харахад агуулгын хувьд хангалттай бус дутуу санагдсан... Уулзалтад оролцсон оролцогчдоосоо таван хүнийг сонгож Солонгос авч явж ярилцсан зүйлээ бодит байдлаар үзүүлэхээр шийдсэн. Гэхдээ уулзалт ярицлагад оролцсон багш нараас  Солонгосын түүхийг гүн гүнзгий судалсан, судалж байсан багш байсангүй.” хэмээн өгүүлжээ.  

 

Солонгос доктор Чжан Со Хо (Зургийн эх сурвалж: polit.mn)

Чжан Со Хогийн хэлснээр, Монгол-Солонгос нь ижил түүхтэй ард түмэн гэнэ. Монголд Чингис хааны тухай домог бий бол, Солонгост ийм домог бас бий ажээ. Үүнийг Кан Гэ Ту хааны домог гэнэ. Гэхдээ, Солонгос домог нь илүү эртнийх хэмээн тэрээр хэлсэн байна.  

Чжан Со Хо тус сонинд ийн өгүүлжээ: “Монголын түүхэнд Бөртэ чоно Гоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний хөвөөнд нутаглав гэдэг. Тэгвэл Солонгост үүнтэй төстэй үлгэр домог, түүх бий. Үүнийг холбож ярих нь багш нарт нэлээд сонирхолтой байсан болов уу. Гүгэрёо улсын үед Кан Гэ Ту гэдэг хаан байсан. Тэр хааны үеийн чулуун дээр бичсэн түүх бий. Гэтэл энэ хааны үеэс 800 жилийн сүүлд Чингис хааны тухай, нүүдэлчдийн тухай бичсэн  хадан дээрх бичээс одоо олдохгүй байна. Харин Кан Гэ Ту хааны тухай бичээс нь 1600 жилийн өмнө бичэгдсэн хэдий ч Солонгосууд эртнээс судалсан байдаг. Энэ талаар сургалтад суусан багш нарт ярьж өгсөн. Багш нар Монголын түүхийн талаар бодох, эргэцүүлэх юмтай болж байна гэж бодож байна”.

Ийнхүү Солонгосчууд Монголын боловсрол дахь түүхийн сургалтын салбар руу нэвтэрч, Монголын ирээдүй хойч үед нь хэрхэн түүх заахыг мэддэг, зааварладаг болох нь. Одооноос Монгол хүүхдүүд Солонгосын түүхийг судалдаг болох гэж үү.

Гэтэл энэ үед БШУЯ нь чухам юу хийж байна вэ, БШУЯ ийм зүйл болж буйг мэдэж, зөвшөөрч байна гэж үү гэсэн асуулт гарч ирж байна. Учир нь, БШУЯ, үүний харъяа байгууллага Монголын сургуулиудын багш нарт ямар сургалт явуулах вэ гэдгийг мэдэж баталдаг гэнэ.

Чжан Со Хо нь Монгол-Солонгосын ижил түүхийг судлах, Монголын эрдэмтэдээр үүнийг зөвшөөрүүлэх чиглэлээр 1993 оноос Монголд ажиллаж байгаа хүн юм. Тэрээр ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн захирал Цэвээндоржтой хамтарч “Говь-Алтайн хадны зураг”, 2012 онд Түүхийн хүрээлэнгийн Чулуун захирал, Архелогийн хүрээлэнгийн Цэвээндоржтой хамтарч “Алтайн соёл” ном хэвлүүлжээ. Мөн 2013 онд хэд хэдэн эрдэмтэнтэй хамтарч“Алтай хязгаар” бүтээл гаргасан ба 20 орчим эрдэм шинжилгээний өгүүллэг бичиж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон удаа оролцож байсан юм.

Жич: Солонгосчууд Монголын түүхийг ихээр гуйвуулж байгаа талаар тус сайтад нийтэлж байсан болно: http://gashuun.mn/395

 

Б.Цог

Эх сурвалж: www.gashuun.mn

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 3-р сарын 18. 14:06Зочин - [202.9.41.***]

Багш солилцооны хөтөлбөр гэх мэт олон ажилд хийж байна. Хөдөө аймгуудаар бөөн Солонгос багш нар ажиллаж байдаг. Яам хөтөлбөрүүдийг удиддаг юм. Жил бүр монгол багш нар очиж суралцдаг.

2015 оны 1-р сарын 18. 20:17Зочин - [112.72.13.***]

Эрт эдүгээгийн дэлхийн ганц ч түүхч эрдэмтдийнбүүтээлд огт байхгүй,ямар ч түүхэн эх сурвалжгүй зөвхөн аман үлгэр домгоос л санаа аваад зохиосон Ки Ён Со гэгчийн ""Хван дангоги" гэдэг ном,эсвэл ТВ-ээр гараад байдаг киноны үйл явдлыг түүх гэж шаах уу?

2015 оны 1-р сарын 16. 10:38Зочин - [112.72.13.***]

Чингис хаанд хонзогнонч Хятад Тангуд/төвд/-ийг Монгол овогтойгоо бүү хамаатуул Нууц товчоогоо олигтой судал, төвдийн дэлгэрүүлсэн шарын шашин бидэнд юу өгсөн юм бэ хоосон шавар гуулин зурмал алтан бурхан байлаа ч юу өгөх юм бэ Манж улам дэвэргээд монголыг дарамтлах шашин болгосон ,одоо ч гэсэн ард түмнийг сорох хувалз болж байна,харин Ариун БИБЛИ-ийг нарийн судалвал жинхэнэ Бурханы урөөл авна.Загалтай шүтдэг/Есүсийг дөнглсөн/ Катологи Продостан христийн сүмүүд Библи-ийг буруу ойлгуулж байна.Харин Ээж бурханы/ Бурханы сүм /нь Библи-г зөв ойлгуулж Бурханы ивээлд орох замыг ойлгуулна ямар ч хиймэл шүтээн загалмай шүтдэггүй зөвхөн Бурханы сургаалийг л судлана Бурханы ивээлд оръё гэвэлд Баянгол дүүргийн хойд талд байгаа БУРХАНЫ сүмтэй танилцаарай ерөөл их аваарай. -

2014 оны 12-р сарын 20. 20:35Зочин - [103.229.120.***]

Nasanbayar arai l yum aa

2014 оны 12-р сарын 15. 15:29Зочин - [202.70.44.**]

Чи өөрөө гүтгэлэг бичээд түүнээсээ өөрөө ишлээд бичээд байвал хүн анзаарахгүй гэж итгээд байнаа даа. Үүнийхээ хариуцлагыг хүлээнэ шүү!

2014 оны 12-р сарын 15. 15:29Зочин - [202.70.44.**]

Чи өөрөө гүтгэлэг бичээд түүнээсээ өөрөө ишлээд бичээд байвал хүн анзаарахгүй гэж итгээд байнаа даа. Үүнийхээ хариуцлагыг хүлээнэ шүү!

2014 оны 12-р сарын 12. 13:14Зочин - [122.201.21.**]

За да Монгол улс байхгүй болохын шинж биш үү

2014 оны 12-р сарын 12. 08:25Зочин - [202.179.12.*]

мэдээллийн сувгууд нь дан солонгос кино нэвтрүүлэгүүд үзүүлээд сурталчилаад байгаа юм чинь арга байжуу

2014 оны 12-р сарын 11. 21:05Зочин - [150.129.141.***]

Аймшигтай. Яана даа Монголчууд минь

2014 оны 12-р сарын 11. 21:00Зочин - [112.72.13.***]

Хөдөө очоод үзээрэй. Сайн дурыхан гээд бөөн Солонгосчууд цэцэрлэг сургуульд ажиллаж байгаа. Тэд монголын хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцаагүй нь тодорхой шүү дээ.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22694

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19570

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244