Барак Обамаг зогсоосон цөс ихт Тува эр

2013 оны 12-р сарын 10. 12:01 Уншсан тоо: 11853   •   Сэтгэгдэл: 0

 

Обама Сирид довтолсонгүй

2013 оны зун оросууд Ойрхи Дорнодын сүүлчийн холбоотноо бараг алдаад байв. Дипломат бодлогын талбарт америкчууд энэ бүс нутагт бүрэн ялалт байгуулснаар 8 сарын сүүлч гэхэд Сири улсын иргэний дайнд орж, дарангуйлагч Башар Асадыг Каддафийн араас явуулах замыг аль хэдийнээ засчээ. Энэ үед Газрын дундад тэнгист бөөгнөрсөн Америкийн флотын хөлгүүд Барак Обамагаас өгөх тушаалыг л хүлээж байв.  

Гэвч Обама тушаал өгч зүрхэлсэнгүй. Тэр Конгрессоос эхлээд зөвшөөрөл хүсч буйгаа 8 дугаар сарын 31-ний өдөр дэлхий даяар зарлаж орхив. Үүний дараа Обама чухам юуны учир Сирид довтолж зүрхэлсэнгүй вэ гэдэг талаар олон янзын таамаг, тайлбар дэлхийн хэвлэлүүдээр хөвөрч эхэлсэн юм. Тэд юу хэлэв?

Обамад хангалттай эрхзүйн үндэслэл байгаагүй (Foreign Policy, АНУ), АНУ НҮБ дээр ялагдсан (Le Figaro, Франц), Их Британи АНУ-г дэмжээгүй, Израйл дайнд орохоос татгалзсан (State.fr, Франц), Башар Асад олон тооны амиа золиослогчдыг бэлтгээд байсан (Guardian, Англи), Обама их гуйвамтгай хүн байсан (Zaman, Hurriyet, Турк) тул АНУ Сирийг бөмбөгдөж чадаагүй гэнэ. Гэхдээ эдгээр таамгууд хэт зөрүүтэй, янз бүр байснаас гадна цаг нь тулахаар АНУ Башар Асадаас айсан гэх мэт тайлбар нь дэндүү үнэмшилгүй байв.

Зарим хэвлэл арай үндэстэй шалтгаан хэлж байлаа. Жишээ нь, хэрэв АНУ Асадын дэглэмийг нураавал оронд нь лалын хэт даврагчид гарч ирж, эргээд энэ бүс нутгийн Ливан, Иордан, Израйл улсад илүү их аюул занал учирч магадгүй ажээ.

Үнэн хэрэгтээ дээрх тайлбарууд нэг зүйлийг л орхигдуулаад байсан юм. АНУ Сири рүү довлох бэлтгэлээ базааж байх тэр үед хэвлэлүүд дипломат дайнд нэгэнт ялагдсан Орос хичнээн эсэргүүцээд АНУ-ыг зогсоож дийлэхээс өнгөрсөн гэж мэдээлж байлаа. Орос судлаач Чарлез Купчан гэгч “ABC”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “оросууд АНУ-д аюул учруулж чадах уу?” гэж асуухад “оросууд хазахаас илүү аюултай хуцахгүй” хэмээн тохуурхсан өнгөөр хариулж байв.       

Гэвч Америкийн флот Обамагаас тушаал хүлээн байсан тэр мөчид Оросын байлдааны хөлөг онгоцууд Газрын дундад тэнгист орж ирсэн юм. Орос улс хүйтэн дайн төгссөнөөс хойш анх удаа 10 том хөлөг онгоц бүхий хамгийн нүсэр цэргийн флотыг хилийн чанадад илгээсэн нь энэ байжээ. Ялангуяа үүний бүрэлдэхүүнд нисэх онгоц тээгч сөнөөх зориулалттай Москва хэмээх хөлөг онгоц, залуурт цөмийн пуужинт хөлгүүд багтаж байсан тул энэ хүч АНУ-ын хөлгүүдийн эсрэг чиглэсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв.

Их 20-ийн уулзалт дээр Владимр Путин барууны улсуудад хандан “бид Сирийг хамгаална” гэж хэлсэн нь хоосон сүрдүүлэг биш байжээ. Хэдийгээр олон улсын ажиглагчид, тэднээр зогсохгүй оросууд өөрсдөө Орос улс тэнгист АНУ-тай сөргөлдөх хэмжээний орчин үеийн флотгүй хэмээн мэдэгдэж байсан боловч Оросын тэнгисийн хүчин ийнхүү хүйтэн дайнаас хойш анх удаа шийдмэг, гэхдээ тун аюултай алхам хийв.

Харин цэргийн энэ үйл ажиллагааг удирдан явуулж байсан хүн нь Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэмээх тува эр байсан юм. Оросууд Сирийн талаар дипломат бодлогын уралдаанд үндсэндээ хожигдоод байсан эгзэгтэй үед Сирийн дэглэмийг хамгаалах эцсийн баталгааг Шойгу л Путинд зоригтой гаргаж өгчээ. Энэ удаа Путин Ливийн жишээг давтсангүй. 

 

Сергей Шойгу гэж хэн бэ?

Оросын өнөөгийн Батлан хамгаалахын сайдын бүтэн нэр нь Сергей Кужугетович Шойгу. Тэр 1955 оны 5 дугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн.

Сергей Шойгу 1977 онд Красноярскийн политехникийн дээд сургуулийг барилга байгууламжийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Дээд сургууль төгссөний дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна.

Шойгу Ачинскалюминстрой нэгдэлд ажиллаж байх үедээ тус нэгдлийн ерөнхий инженер Александр Антипины охин Иринатай гэр бүл болов. Тухайн үед түүний хадам эцэг Антипин Ачинск хотын Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олег Шенинтэй нөхөрсөг дотно харьцаатай байжээ. Энэ харилцааны ачаар 1988 онд Шойгу Абакан хотын Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болсон байна. Ийнхүү Шойгу улс төрийн амьдралд хөл тавив.

Дээрх үйл явдлаас жилийн дараа авхаалжтай залуу Сергей Шойгу Красноярскийн бүсийн намын хорооны хянагчийн тушаалд томилогдон дэвшив. Улмаар 1990 онд тэр Москва руу шилжиж, ОХУ-ын Барилга, архитектурын хорооны орлогч захирал болсон ажээ.     

1991 оны 8 дугаар сард коммунист хүчнийхэн ЗХУ-д өрнөсөн шинэчлэлийн эсрэг төрийн эргэлт гаргахад Шойгу Оросын шинэ удирдагч Борис Елцинийг дэмжсэн нь түүний хувьд бас нэг чухал алхам болсон байна. Харин тэр нэгэн цагт өөрийг нь ивээлдээ авч  Красноярскийн намын хороонд тушаал дэвшихэд тусалсан Олег Шенинтэй санал зөрөлдөж, тэдний улс төрийн зам ийнхүү салсан ажээ.

1990-ээд оны эхэн үед шинэ тулгар байгуулагдсан ОХУ-д улс төрийн байдал тун ч тогтворгүй байлаа. Энэ үед Шойгу Елциний хамгийн их итгэж найддаг хүмүүсийн нэг болов. Тэрээр улс оронд онц ноцтой нөхцөл байдал үүссэн үед хамгийн түрүүнд орж ажилладаг ОХУ-ын иргэний хамгаалал, онц байдлын салбарыг толгойлох болжээ.

Елцин Шойгуд итгэсэнээр алдаагүй ажээ. 1993 онд Оросын Парламент ба Ерөнхийлөгч хоорондын зөрчил хурцдаж зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр Шойгу онц байдлын улсын хорооны офицеруудаа зэвсэглэн ерөнхийлөгч Елциний талд зогссон юм. Дахин итгэл хүлээсэн Шойгу 1994 он хүртэл ОХУ-ын Иргэний хамгаалал, онц байдал, байгалийн гамшгийг бууруулах хорооны даргаар, улмаар хороо нь яам болгон өргөжихөд ОХУ-ын Засгийн газрын гишүүн, сайд болов. Тэр энэ салбарыг цаашид олон жил толгойлжээ.

1990-ээд оны төгсгөл гэхэд Шойгу өөрийн удирддаг яамыг “Онцгой байдлын эзэнт гүрэн” болтол өргөжүүлэв. Нэг мэдэхэд түүний яам ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас ч илүү их төсөвтэй болсон байжээ. Шойгу онц байдал үүссэн үед үндсэн хууль сахиулах зорилгоор Альфа, Вимпел гэх элит цэргийн хүчний хуучин албан хаагчид болон тагнуулын үйл ажиллагаа явуулах тусгай чиг үүрэг бүхий албан хаагчдаас бүрдсэн Тусгай хүчний авран хамгаалах корпус гэгчийг өөрийн яамны харъяанд байгуулав. Энэ үед тус яамны харъяа цэрэгжсэн анги нэгжийн албан хаагчдын тоо нэг саяд хүрч байжээ. 

Онц байдлын яам маш баян байв. Чернобилийн цөмийн цахилгаан станцын сүйрэл болон байгалийн гамшгийн үр дагаварыг арилгахад зориулсан бүх мөнгө Онц байдлын яамны дансанд орж байлаа. Мөн энэ яаманд аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх олгожээ. Тус яамны эзэмшилд ЕМЕРКОМ хэмээх худалдааны том байгууллага байв. Харин үүнтэй холбоотойгоор Шойгуг шүүмжлэл тойрсонгүй. Версия гэдэг сонинд бичсэнээр Шойгу Рублевскойн хурдны замын хажууд 6.8 сая ам. долларын өртөг бүхий тансаг ордон өөртөө бариулсан гэнэ.

Гэвч Шойгу өөрийн улс төрийн байр суурь, нэр хүндийг чамгүй их өсгөж чаджээ. Тэр туйлын болгоомжтой, хэт их улс төржөөд байдаггүй хүн гэдгээр олонд танигдав. Тэр онц байдлын сайдын хувиар гамшиг тохиолдсон газруудад үргэлж өөрөө хүрэлцэн ирж, аврах ажиллагааг биечлэн удирдах ба хариуцлага алдсан орон нутгийн удирдлагуудыг олон нийтийн өмнө алдааг нь хэлж зэмлэнэ. Коммерсант-Власт сонинд бичсэнээр сэргэлэн эр Шойгу өөрийгөө ингэж харуулах замаар улс төрийн өргөн дэмжлэгтэй болсон төдийгүй үлэмж хэмжээний санхүүжилт, өөрийн яамыг өргөжүүлэх эрх олж авчээ.

Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Энэ харилцаа Шойгу Елциний ойрын хүн байснаас эхтэй ажээ. Тэрээр 1999 онд шинээр байгуулагдсан “Единство” (Эв нэгдэл) хөдөлгөөнийг толгойлон парламентын сонгууль оролцож, 23 хувийн санал авснаар Коммунист намын дараа хамгийн олон суудал авч чадсан ажээ. Шойгу 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулиар “Единство” хөдөлгөөний хамт Елциний хөтлөн гаргаж ирсэн Путиныг дэмжиж, түүний сонгуулийн компанит ажилд зөвлөгчөөр ажиллав. Энэ сонгуульд Чеченийг хүчээр дараад байсан Путин амархан ялалт байгуулсан юм.

Шойгу 2012 оны 5 сард Москвагийн захирагчаар сонгогдлоо. Гэвч Путин өөрийн ойрын хүн болох Анатолии Сердюковыг армийн шинэчлэлийн асуудлаас болж Батлан хамгаалахын сайдын тушаалаас огцоруулсны дараа 2012 оны 11 дүгээр сард түүний оронд Сергей Шойгу томилогдов.

Одоо тэр ОХУ-ын өмнөх батлан хамгаалахын сайд нараас хамаагүй хатуу байр суурьтай, чанга гар гэдгээр танигдах болсон байна. Тэр өөрийн байр суурийг олон нийтэд ил тод мэдэгддэг. Шойгу батлан хамгаалахын сайд болсныхоо дараа Орост заналхийлж буй хоёр гол аюулын нэг нь НАТО хэмээн хэлсэн төдийгүй НАТО өргөжин тэлж Оросын хилд ойртсон талаар ахин дахин ярих бус, харин үүний эсрэг бодит ажил хийх хэрэгтэйг сануулж байв.

Шойгу батлан хамгаалахын сайд болсны дараа Оросын армид сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй үйл явдал болов. Тэр ЗХУ-аас хойш хийгээгүй нүсэр хэмжээний цэргийн хээрийн сургуулилтыг анх удаа зохион байгуулж, Оросын арми болзошгүй үйл явдалд хэр бэлэн байгааг шалгажээ. Тэр амьдрал дээр ч сорилт явуулав. Тэр барууны улсуудын талаарх өөрийн шийдэмгий байр суурийг том хэмжээний флотын хүч Сири рүү илгээснээр харуулсан юм.

Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медал, цолыг хүртсэн хүн. Тэр армийн генерал цолтой. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна.

Тэр хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг ажээ. Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөл бөмбөг тоглох дуртай нэгэн. Тэрээр англи, япон, турк хэлийг оролцуулаад есөн хэлээр ярьж чаддаг гэнэ. 2010 онд түүний нийт орлого 4 сая рубль болж байв. Түүний эзэмшилд 19 мянган метр квадрат талбай бүхий хоёр эдлэн газар, 477 метр квадрат талбай бүхий орон сууцны байшин бий. Тэр хувьдаа ЗИМ ГАЗ 12 гэх машинтай ажээ.    

 

Тэр Путины залгамжлагч уу?

Владимр Путины ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа 2018 онд дуусна. Гэхдээ дахин нэр дэвшиж, хэрэв ялалт байгуулбал 72 нас хүртлээ Орос орныг удирдах боломж түүнд бий. Харин одоогоор Путин өөрийн залгамжлагчийг хайж байгаа эсэхийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй.  

Үүнээс гадна Орос дахь 2012, 2013 оны сонгууль болон бусад улс төрийн үйл явдлууд Путин ба түүний намын байр суурь Оросын нийгэмд өмнөхөөс хурдан суларч буйг харуулсан билээ. Энэ байдал цаашид даамжирвал хэдэн жилийн дараа Путины засаглал төгсгөл болж, Орос оронд шинэ улс төрийн хүчин засгийн эрх авч мэдэх л юм.

Гэхдээ яг одоо Путиныг хэн залгамжлах вэ гэж асуувал хоёр Сергей гэх нэрс хамгийн их яригддаг ажээ. Нэг нь батлан хамгаалахын сайд, 58 настай Сергей Шойгу, нөгөө нь Москва хотын захирагч, 55 настай Сергей Собянин. Гэхдээ Путины залгамжлагчийн талаар таамаглах арай л эрт байна. 

 

Бичсэн Лантуу

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 1-р сарын 26. 15:54Зочин - [202.21.100.***]

Amerikiin flotiig tend ni jiwvvlsen bol

2016 оны 2-р сарын 25. 13:43Зочин - [103.229.121.**]

Монголын агуу жанжинууд шиг зоригтой л ****** юм

2015 оны 5-р сарын 15. 20:53Зочин - [202.126.89.***]

Есөн хэл мэддэг хүн есөн хүнтэй тэнцэх хэмжээний оюуны цараатай байлгүй. Намайг гүйцэх аавын хүү байна гээд даналзаж явсан ч яадаг юм. Чадал нь байгаа л хүү байна.

2015 оны 5-р сарын 10. 22:33Зочин - [103.26.194.**]

Neeree Nambar guain huutei adil bna uu ugui yu

2015 оны 4-р сарын 1. 13:30Зочин - [202.179.12.*]

Uneheer l subedein udam mongoliin tasarhai yum daa

2015 оны 2-р сарын 3. 20:39Зочин - [27.123.214.***]

Mongolchuud ali 13-r zuund l orosuudad tsereg strategiin shiidemgii onovchtoi ajillagaag zaaj surgaj baisan. Tuunii achaar orosuud negdmel xuchirxeg guren bolox undes ni tavigdsan. Tuunii urd orosuud tsereg strategi, diplomatiin tal deer yamarch medeggui mudak ivanuud bailaa shuu dee. Odoo ch Mongoliin ix xaadiin ur sad orost tsereg armiin shuurxai ajillagaag zaaj chigluulj baigaa ni sonin toxioldol busuu !

2014 оны 3-р сарын 16. 20:14Зочин - [202.21.108.**]

Н.Энхбаяртай хальт төстэй байна уу? үгүй юу?

2014 оны 3-р сарын 16. 14:21Зочин - [122.254.127.**]

Shoigu Moskvs hotyn bish,mujiin zahiragch bsan um. Ter oncgoi baidlyn gazryg baiguulj behjuulehed gol uureg huleesen hun. Puminii bagt orsnooroo Orosyn udirdlagad garsan ganc mongol custai hyn,Putiniig barag l jil bolgon Tuvad avchirdag gesen.Sain said gej hardag,Batlan hamgaalah yamyg bucaagaad bosgochih shig bolloo.. Demjij hardag.

2014 оны 3-р сарын 3. 15:27Зочин - [202.179.11.**]

180.235.180.*** IP -tai setgegdel bichigch Oros ANU -iin zevsegleliig yamar sain meddiin beeeee. kkk

"хазахаас илүү аюултай хуцахгүй" ene zevuun ug bn shu.

ene ih gurnuudiin zevsegleliig chi bid medehgui bolmoi. ok

2014 оны 2-р сарын 14. 18:25Зочин - [202.179.11.***]

сайн бна. монгол цусны хүн орос их гүрэний удирдлагад байгаа нь. манайхан өө хайж муулах биш сайшаах нь зөв

биш шүү

2013 оны 12-р сарын 16. 00:14Зочин - [202.179.7.*]

энэ Шойгу ч яахав ер нь бол Оросын элит удмынхан Алтан орд буюу өөрсдийнхөн хэлсэнээр татар Монгол гаралтай гэдэг юм Оросууд ч үүнийгээ мэддэг гэхдээнуудаг

2013 оны 12-р сарын 14. 12:05Зочин - [103.26.193.*]

Нэлээд зальтай зайтай нөхөр байгаа юм. Үлэмжинов шиг.

2013 оны 12-р сарын 13. 23:01Зочин - [180.235.180.***]

Za daa Oros boloh gej uhen hatan dolignoj hii gesniig hiij yavaa bas neg baga yastan .Putin shig hezee ch bolohgui bas orosuud bolguulahgui.Shoigu ANU -g zogsooson bish Europa-iin holboonii ihenh uls zuvshuurui yum.Orosiin usan flot chin 50-60 onii hotsrogdson zavinuud.ANU hajuud n super flottoi ter Asadiig buulgah yu ch bish.Harin ANU holbootondoo itgel aldah n tom asuudal. Orosuud hurtel Shoigud durgui bdag .Sayahan Tuva gej bugd nairamdah uls Oros ulsad baihgui geed Leningradad neg Tuva zaluug shorond hiigeed huuliinhan n hurtel huuramch bichig barimt uildsen gej yal torguul onooson n buun sensaatsi bolson.Haha Tuva huu orosiin h bish .

2013 оны 12-р сарын 11. 13:35Зочин - [27.123.214.***]

Монголцусны Хүн дээшилж байвал сайнл биздээ

2013 оны 12-р сарын 10. 18:43Зочин - [216.68.164.***]

Bolitsgoo, SHAAAAGAAAADL..............

2013 оны 12-р сарын 10. 13:06Зочин - [202.21.118.**]

Сергей Шойгу, Сергей Собянин. Хоёулаа татар монгол гаралтай хүмүүс биз дээ.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 82596

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 72393

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 57070

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 49226

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 45811

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 42914

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 32393

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 29876

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 28964

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28019

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 25568

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 24539

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 23408

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 21529

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 21482

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20371

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 18887

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18815

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18429

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 18105

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 18001

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17020

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 16834

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 16738

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 14797

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 13965

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 13819

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 13300

Сайн малчин Сян Фин буюу Хятаджиж буй Өмнөговь аймаг Уншсан тоо: 12185

Барак Обамаг зогсоосон цөс ихт Тува эр Уншсан тоо: 11853