Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин

2015 оны 5-р сарын 1. 20:31 Уншсан тоо: 21061   •   Сэтгэгдэл: 0

Индианагийн Их Сургуулийн Монгол - Манж судлаач Уиллиам Розицкитэй хийсэн ярилцлага.

УИЛЛИАМ РОЗИЦКИ:

1971 онд Минессотагийн Их Сургуулийг Орос-Перс хэлний мэргэжилтнээр төгссөн.1978 онд Индианагийн Их Сургуульд Төв Еврази Судлал - Хэл шинжлэлийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан.1983 онд Индианагийн Их Сургуульд “Манж хэлэнд орсон Монгол үгс” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.Индианагийн Их Сургууль, Сөүл дахь Хангүкийн Их Сургууль, Япон улсын Васедагийн Их Сургууль, АНУ-ын IUPUI гэсэн сургуулиудад Техникийн англи хэл, Бизнесийн англи хэл, Судалгааны англи хэл, Алтай хэл шинжлэл, Сонгодог Монгол Бичгийн хэл, Ярианы орос хэл, Америкийн соёл зэрэг хичээлүүд зааж ирсэн.Судалгааны ном зохиол олон арвыг хэвлүүлснээс Монгол судлалтай шууд холбогдох ном, сурах бичиг, өгүүлэл 20 гаруй бий.Эхнэр 2 хүүхдийн хамт Блүүмингтон хотноо амьдардаг.

Та Монгол улст хэдэн удаа айлчилсан бэ?

Би Монголд 2 очсон. Эхлээд 1994 онд IREX (International Research Exchange – Олон Улсын Судалгааны Солилцоо) – ийн судалгааны тэтгэлгээр очсон юм. Судалгаа маань Монголын шинэ нээлттэй нийгэмд буддизм хэрхэн зохицон хөгжиж байгааг тодорхойлох, гэхдээ үнэн хэрэгтээ бол надад Монгол улстай анх удаа гүнзгий танилцах бололцоо олдсон нь илүү чухал байлаа. 90 оныг хүртэл Америкийн монгол судлаачид Монгол улст тухтайхан аялах боломж байсангүй. Уг нь би Монголд 1980 онд бас нэг ирж байсан юм. Жуулчдын хөтөч болж тавхан хоног өнгөрөөсөн болохоор 94 онд л анх удаа жинхэнэ удаан хугацаагаар ирсэн гэсэн үг. Тэгээд хэд хэдэн хэл шинжээчтэй танилцах боломж гарсан. Эрдэмтэн Д.Төмөртогоо, бас Рассадин тэгэхэд Улаан Үдээс ирээд байхтай танилцсан. Дараа нь 1998 онд дахиад IREX-ийн тэтгэлгээр 2 сараар ирж Монгол Улсын Багшийн Их Сургуульд сурсан. Энэ удаагийн маань аяллыг та сайн мэднэ. Та өөрөө манай багш нарын нэг байсан. Орчин цагийн монгол хэлийг тантай хамт үзсэнээс гадна миний гол сонирхол бол түүхэн хэлзүй байлаа. 98 онд ирэхэд 94 онтой харьцуулахад Монгол улс маш өөр болсон байсан шүү.

80 онд Монголд ямар Америк хүмүүс Монголд жуулчилж ирээв?

Ихэнх нь настай баян хүмүүс байсан. Тэтгэвэртээ гарсан дунд сургуулийн багш, төрийн албан хаагч бас байсан. Ердөө хоёрхон залуу байсны нэг нь хуульч, нөгөө нь сэтгэл судлаач хүн байсан юм.

Та манж хэлэнд орсон монгол үгийн талаар судалгаа хийсэн. Хэдий үед ямар монгол үгс манж хэлэнд орсон байдаг вэ?

Үндсэндээ гурван үеийн зээлдмэл үгс бий. Маш эрт үедээ өнгөний нэрс ч юм уу, бусад үндсэн үгсийг авсан бол хоёр дахь үе нь хэдэн зуун жилийн өмнөх Монголын мандлын үетэй давхцана. Бүүр сүүлд Чингис хааны эзэнт гүрнээс сүүлд, Чин улсыг мандах үед манжууд бас Монголоос олон үг зээлдсэн. Уг нь Хятадаас зээлдэх нь илүү хялбар байсан мэт, гэтэл хэрэг болгож Монголоос авсан байдаг. Буддизмын нэр томьёонуудыг ч тэр хятадын буддизмаас бус монголынхоос авсан байдаг нь сонин.

Маш эрт үед зээлсэн гэж хэлж буй үгнүүд нь зээлдлэг бус нийт Алтай хэлний дундын үгс байж болох уу?

Монгол манж хэлний зээлдсэн элементүүдийг би өмнө 3 үе гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ 4 үе ч болгомоор байдаг. Дээр дурдсан 3 үеийн үгсийг бид зээлдлэг гэдгийг хэл шинжлэлийн баттай аргаар нотолж чадна. Харин бүр тэрнээс өмнөх үеийн өөр хоорондоо холбоотой үгс энэ 2 хэлэнд бас байдаг. Тэдгээрийг өнөөгийн шинжлэх ухааны төвшинд л лав нэг хэл нь нөгөөгөөсөө авсан үг гэж батлах боломжгүй. Та миний хувийн үзэл бодлыг сонирхож байгаа бол Алтай хэлнүүдийн дундын үгсийг би нэг өвөг хэлний үгс гэхээсээ илүү зээлдлэг гэдэгт итгэдэг. Гэхдээ би үүнийгээ баталж бас чадахгүй.

Та монгол хэлнээс манж хэлэнд орсон үгсийн толь хэвлүүлсэн. Нийт хэдэн үг бүртгэгдсэн бэ?

Монголоос манжид орсон болон 2 хэлний дундын 1381 үг миний толинд бий. Толь гарснаас хойш нэмж бүртгэсэн, мөн хүмүүсийн надад хэлж өгсөн өөр олон үг бий.

Эргээд манж хэлнээс монголд орсон үг олон уу? Чухам ямар үгсийг монголчууд манжаас зээлэв?

Тольд байгаа нийт үгсийг 100 хувь гэж үзвэл манжаас монголд орсон үгс 2 хувь орчмыг нь л эзэлнэ. Эдгээр үгсийн ихэнх нь засаг захиргааны холбогдолт үгс байдаг. Нэг загасны нэр байгаа. Лэхэл гэж “биеэ үнэлэгч” гэсэн утгатай үг бас манжаас монгол хэлэнд орсон нь одоо хуучран хэрэглэгдэхээ больж. Хамгийн сонин үг бол “сэлэм”. “Сэл-” гэж манжаар “төмөр” гэсэн үг. “-м” дагавар залгахаар “төмрөөр хийсэн юм” гэсэн утгатай болно. Илд, хутга зэргийг нэрлэх үг. Энэ үг өөрөө технологийн холбогдолтой үг. Гэтэл технологийн үгсийг уг нь ямагт манжууд монголоос зээлсэн байдаг. Ганц энэ үгийг л монголчууд манжаас зээлсэн нь их сонин.

Англи хэлний ambassador гэдэг үгийг манж-монгол хэлний “амбан сайд” гэдэг үгээс гаралтай гэдэг үнэн үү?

Ийм яриа би бас сонссон. Гэхдээ энэ бол англиар popular etymology гэдэг хэл шинжлэлийн бус тайлбар. Үүнийг шалгах амархан. (Розицки гуай Англи хэлний том тайлбар толь гаргаж ирэн үзэхэд ambassador, embassy гэсэн үгс нь эртний герман, итали, уэльс хэлнүүдэд байсан “үйлчлэх” гэсэн үгнээс гаралтай байв)

Үндэстнийхээ талаас манжууд гэж хэн бэ?

Түнгүүсийн нэг салбар, хагас нүүдэлчин ард түмэн. Ихэвчлэн ойгоор нүүдэллэн нутагладаг байсан. Нанайтай хамгийн ойр. Жүрчин бол манжтай маш их холбоотой, гэхдээ манжууд жүрчдийн яг шууд угсаа нь биш юм шүү. Түүхэн үүднээс жүрчид түрүүлж мандсан болохоос жүрчдийг байх үед манжууд бас бага, сул боловч зэрэгцэн оршиж байсан. Гэхдээ мэдээж уг угсаа нь нэг, гэр бүлээр бол үеэлүүд гэхээр улсууд.

Одоо манжууд хир олон байдаг бол?

Хятад улсын хүн амын 10 жил тутмын тооллогын дүнг харахад олон мянган хүн өөрсдийгөө манж гэж тодорхойлсон байдаг. Өөрийгөө манж гэж бүртгүүлэх нэг хэрэг, гэхдээ тэд үнэхээр манжаар ярьж байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй юм даа.

Ингэхэд та манж, монгол хэлний алиныг нь түрүүлж үзсэн юм бэ?

Монголыг нь. Мастерын анхны жилээ Крюгер багштай Монгол бичгийн хэл үзээд хоёр дахь жилээ Хангин Гомбожав багштай ярианы монгол хэл үзсэн. Гурав дахь жилдээ манж хэл сурсан.

Коллежоо Орос, Перс судлалаар төгссөн гэсэн, яагаад Монголыг сонирхох болов?

Оюутан байхдаа оросын болон персийн түүхийг уншин судалж байхад Монголын нөлөө аль алинд нь маш хүчтэй байсан. Зөвхөн тэр хоёрт бус Дундад Ази, Төв Ази, Ойрх Дорнод, бүр Европод хүртэл Чингис хаан болон түүний үр сад маш хүчтэй нөлөөлсөн байсан нь миний Монголыг сонирхох гол шалтгаан болсон юм даа.

Төв Ази гэснээс Монголчууд бид өөрсдийгөө Central Asia (Төв Ази) – д байдаг гэдэг, гэтэл та нар Inner Asia (Дотоод Ази) гэж өөр нэр томьёо хэрэглэх юм аа?

Central Asia гэдэг нэр томьёог одоогоос зуу илүү жилийн өмнө Британичууд гаргасан юм. Одоогийн Афганистан, Узбекистан, Туркменистан хавийн нутгийг хамарна. Британичуудын энэ үгийг анх хэрэглэсэн өнгө аяс нь Ташкент, Самарканд, Бухар хавьцаа нөлөөгөө тогтоох гэж Оросын Эзэнт улстай өрсөлдөж байсантай холбогддог. Харин Inner Asia гэдэг бол буддизм хүчтэй дэлгэрсэн газар нутгууд, голчлон Монгол, Төвдийг хамруулдаг нэр томьёо.

Таныг коллежоо төгсөөд цаашид Монгол судлалаар сурахаар шийдэх үед Индианагийн Их Сургуулиас өөр сонголт байсан уу?

Бараг үгүй. Вэстэрн Вашингтоны Их Сургуульд Хэнри Шварц байхдаа голчлон Монголын түүхийн хичээлүүд заадаг байв. Франсис Кливез Харвардад маш идэвхтэй ажиллаж, Монгол судлалыг хөгжүүлж байсан. Гэхдээ зөвхөн Индианагийн Их Сургууль л ганцаараа Монгол судлалыг Перс ч юм уу, Хятад судлалын хавсарга болгохгүйгээр дангаар нь мэргэшүүлдэг байсан юм. Одоо ч тэр.

Та хамгийн сүүлд CAJ хэмээх алдартай сэтгүүлд Монгол бичгийн нэгэн дурсгалыг галиглан орчуулж хэвлүүлсэн. Энэ талаараа?

Энэ өгүүллийг бичих суурийг Монгол Улсын Багшийн Их Сургуулийн багш нар тавьж өгсөн юм. Тэнд сурч байхад монгол бичгийн багш маань дадлага болгож хуучны бичгүүдээс уншуулдаг байлаа. Эдгээрийн нэг нь болох Түмэдийн тэр бичиг их сонирхолтой санагдсан. Хятадтай хиллэх нутаг дэвсгэр, хилийн асуудлаар дээш нь хандсан бичиг л дээ. Тэгээд Монголд байхдаа галиглаж эхлээд энд ирээд орчуулга, тайлбар нэмэн хэвлүүлсэн юм.

Яг одоо ямар ажил эрхэлж байна вэ?

IUPUI гэдэг их сургууль Индианаполист байдаг. Индианагийн Их Сургууль, Пүрдүгийн Их Сургууль хоёрын хамтарч байгуулсан сургууль. Тэр сургуулийн гадаад иргэдэд англи хэл заадаг салбарын орлогч захирлаар ажиллаж байна. Хэл шинжээч хүний хувьд ямагт гадаад хэл сонирхон судалж байсан бол одоо эх хэлээ гадаад хүмүүст заахад бас сонин байна.

Сүүлийн үед ямар судалгаа хийж байна вэ?

Ойрдоо Монгол судлалаар юм хийсэнгүй. Хамгийн сүүлд Хавайгийн Их Сургуулийн Зүүн Ази Судлалын тэнхмийн эрхлэгч, судлаач Саша Вовинтой хамтарч түнгүүс хэлний судлалаар нэг томхон ном гаргалаа.

Монгол, манж хэлнээс өөр ямар хэл судалсан бэ?

Би ер нь Алтай хэлнүүдийг судлах сонирхолтой байлаа. Тэгээд коллежоо төгсөөд Энх Тайвны Корпусын сайн дурын мэргэжилтнээр явах болохдоо анх Турк улсыг сонгосон юм. Гэтэл тэр үед буюу 1971 онд Туркт байдал хүндэрч буудалцаан болж байсан тул хоёр дахь сонголтоо хийж Солонгос явсан. Тэнд Солонгос хэл үзээд дараа нь мастерт сурч байхдаа түрэг хэл, бүр сүүлд Васедагийн Их Сургуульд багшилж бахдаа япон хэлийг тус тус судалсан.

Манж, түрэг 2 хэлэнд дундын элемэнтүүд байдаг уу?

Цөөн бий. Гэхдээ Монголыг дундаас нь авч байгаад, өөрөөр хэлбэл монголоор дамжаагүй түрэг, манж хоёрт л ижил байдаг үгс гэвэл их ээдрээтэй байдаг. Монгол-солонгос, монгол-япон хэлний холбоо гэж ярихдаа түнгүүс хэлийг дунд нь авч үзэлгүйгээр шууд холбохтой ижил. Ингэж үзэхэд хоорондоо таарч буй үгс зүгээр л тохиолдол байж болох талтай.

Баярлалаа. Судалгааны тань ажилд өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж: http://h-turuu.blogspot.com

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 3-р сарын 8. 15:08Зочин - [59.153.115.***]

182.160.38.-д. Жүрхин, Жүрчин 2-ыг ялгачихаачээ. Жүрхин овог бол Охинбархаг харъяат ардынхаа дундаас зүрх зоригтой баатруудыг цуглуулж үүсгэсэн овог. Жүрчин бол түнгүс угсааны аймагийн нэр. Чингисийн үеийн Алтан улс бол Жүрчидийн байгуулсан улс.

2017 оны 3-р сарын 8. 03:48Зочин - [202.9.40.***]

манайхан нээрээ өөрсдөө дундад зуунд очсон юм шиг л тэр үед амьдарсан юмшиг ярьж байх юм. тэгээд гадны эрдэмтэд олон орноор явж түүх судалж байгаа байлгүйдээ. тэр олон мэдээлэл дундаас бичсэнээ ярихаар доромжилж байх юм.ямар хөгийн алгын чинээ хэрүүлч хүмүүс вэ. өөрсдөө бид ер нь монголын нууц товчоогоо бас төв номын сангаасаа гаргаж ирж уншсан билүү. гаднаас авчирсан билүү

2017 оны 3-р сарын 6. 09:18Зочин - [202.72.245.***]

Алтай хэл гэж байхгүй ш дээ. Зөвлөлт Холбоот Улсын үедОрос эрдэмтэд Монгол хэлний бүлэг гэж нэрлэхээр түүнд орос хэл нь орчих гээд сандрахдаа Алтай хэл гэж гарсан гэдэгбаримт байдаг гэсэн.

2016 оны 8-р сарын 29. 20:41Зочин - [182.160.38.**]

Сайхан бурж байна даа, Жүрчин овог бол Хабулын том хүү Охинбархаг ханы үүсгэсэн овог, Хотула нт Үегэд гээд үүсгэсэн байна. Харин Жүрчин болон тунгусын зүрчид нартай түй ч холбоогүй юм байх аа.

2016 оны 7-р сарын 21. 23:49Зочин - [122.201.22.***]

Алтай хэл байдаггүй гэдгийг Монголчууд л мэддэггүй байх. Дэлхийн том эрдэмтэд энэ онолд эргэлздэг. Залгамал хэл, Дүрэм яривал Түрэг Монгол ч биш Дравид, Кавказ, Европыг хэлнүүд ч хооронд ижил төстэй байдаг шүү дээ.

2016 оны 7-р сарын 17. 01:43Зочин - [103.212.116.***]

гарал үүслээр нь бус өгүүлбэрийн бүтэц, нийлмэл залгамал шинжээр нь л бүггдийг солонгос, турк, монгол хэлийг алтай хэлний бүлэгт багтаадаг гэж би боддогийн шт

2016 оны 6-р сарын 19. 21:07Зочин - [150.129.140.**]

Үгүй дээ.Зээлдсэн тухай л бичсэн бна.Түрэг хэлний язгууртайд маргах хэрэггүй л дээ.Энэ хүнийг судалж байгааг нь саашаахгүйбайх аргагүйгэвч аль талаас нь судалсанаас шалтгаална.Гүн бат мэдлэг олоогүй нь хариултаас нь харагдаж байна.Батлагдаагүй мэдээлэлд ТАРХИА угаалгаад хэрэггүй биз

2016 оны 3-р сарын 2. 02:28Зочин - [150.129.143.***]

МОНГОЛ-МАНЖ-ТҮРЭГ-СОЛОНГОС хэлнүүд нэг гаралтай биш, өөр өөр язгууртай хэлнүүд гэдэг нь бараг үнэн байх аа. Том том эрдэмтэд ингэж дүгнээд байна. Манайд ийм мундаг, олон хэлтэй хэл судлаач даан ч алга даа хөөрхий.

2016 оны 3-р сарын 2. 01:45Зочин - [150.129.143.***]

ALTAY HEL BAIHGUI GEJ BI ch Bas BODDOG.

2016 оны 3-р сарын 2. 00:04Зочин - [59.153.114.**]

gaihamshigtai yamar ch olon hel meddegiin yamar ch ih tuuhiin uneniig olj medsen bol

2016 оны 3-р сарын 1. 21:50Зочин - [203.194.114.***]

Одоогоор манайд оросын зохиосон үзэл сурталжсан түүхийг хүчээр 80 жил буюу 3 үеээрээ үзээд түүнийгээ монголын бодит түүх гэж ойлгосон хүмүүс нийгэмд зонхилж байна. Энэ ойлголт нь үнэнтэй тийм ойр биш бөгөөд нийгэм дэх үзэл бодол уур амьсгалд нөлөөлдөг. Бусад орны судлаач эрдэмтэд монголын тухай юу гэж үздэг түүхийн эх сурвалжийг хэрхэн тайлбарладаг гэдгийг мэдэж нийгэмд аль болох үнэнд ойр бодит түүхийг таниулах ньөнөөгийн эрдэмтэд түүхчдийн гол зорилго байх.

2016 оны 3-р сарын 1. 15:28Зочин - [104.143.12.**]

Ийм л судалгаа манайд хэрэгтэй байгаа юм шүү дээ, үгний үүсэл гарал их хэрэгтэй байна

2015 оны 5-р сарын 7. 14:06Зочин - [79.82.4.**]

mongol hunees iiluu mongol heliig sudalsan hun bna daa helnii mergejildee ezen boljee

2015 оны 5-р сарын 1. 22:34Зочин - [150.129.140.**]

Тэгэхээр Алтай хэл гэж байдаггүй болж таарч байх шив

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Ц.Мөнх-Оргил: Хятадууд олноор давхар иргэншилтэй болохоос айх хэрэггүй Уншсан тоо: 86954

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 76140

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 69766

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 46602

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 40831

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 31827

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 29416

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 28682

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 27689

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 24074

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 22595

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 21061

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20120

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18643

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18150

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 18094

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 17756

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 17572

Давхар иргэншил Хятадын тагнуулын ажиллагаа байж болзошгүй гэв! Уншсан тоо: 17492

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 16749

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 16596

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 16005

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 14474

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 13058

Сайн малчин Сян Фин буюу Хятаджиж буй Өмнөговь аймаг Уншсан тоо: 11809

Барак Обамаг зогсоосон цөс ихт Тува эр Уншсан тоо: 11565

Хятадын авлига ба Элбэгдоржийн хуулийн төслийн эрсдэл Уншсан тоо: 11208

Б.Насанбаяр даргын тухай сөрөг мэдээ тараасан хүмүүст хариуцлага тооцохоор боллоо! Уншсан тоо: 11011

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 10272

Монголын эрчим хүчний салбар Хятадын мэдэлд орох гэж байна Уншсан тоо: 9864