Солонгос киноны алдартай "одод" биеэ үнэлэгчид гэнэ
Монголын олон хүүхэд, залуусын хувьд даган дуурайх үлгэр дууриал нь солонгос киноны жүжигчид болоод байгаа билээ. Тэд солонгос савангийн дуурийн жүжигчдийн өмсөж зүүдгээс эхлэн тэдний зан ааш ба ярих, инээхийг хүртэл дуурайна. Харин энэ долоо хоногт монгол хүүхдүүдийн шүтдэг үлгэр дууриалал гэх солонгос кино “оддын” нууц, гунигт амьдрал олонд ил боллоо. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Өмнөд Солонгосын прокурорын албаны мөрдөгчид бие үнэлэгчдийн томоохон сүлжээг илрүүлсэн бөгөөд гайхалтай нь түүнд 30 эмэгтэй жүжигчин холбоотой байжээ. Өмнө нь Солонгосын алдартай эмэгтэй жүжигчид казино гэх мэт газруудад өндөр үнээр биеэ үнэлдэг тухай явган яриа олны дунд тархсан байсан юм. Түүгээр үл барам Монголын казиноч том гарууд ч Солонгост очиж тэднээр үйлчлүүлдэг тухай яриа мэр сэр байв. Тэгвэл энэ яриа үнэн болохыг энэ долоо хоногт албан ёсоор баталлаа. Цагдаад баригдан мэдүүлэг өгч буй сэжигтнүүдийн хэлж буйгаар тэдгээр бие үнэлэгчдийн дунд алдартай одод байгаа бөгөөд 1990-ээд онд гоо бүсгүйн титэм өмсөж, мандаж явсан жүжигчид ч бий гэнэ. 20 орчим настай нэг эмэгтэй жүжигчний мэдүүлснээр ийм биеэ үнэлэлт Өмнөд Солонгост түгээмэл үзэгдэл гэнэ. Тэр анх савангийн дуурийн дүрд тоглосны төлөө телевизийн хөтөлбөрийн захиралтай нэг оронд орж байжээ. Улмаар жүжигчид өндөр тушаалын хүмүүс, компаний захиралуудад үйлчилдэг сүлжээнд нэгддэг байна. Өмнөд Солонгост олны танил од болбол их хэмжээний мөнгө өөрт зарцуулах хэрэгтэй болдог гэнэ. Улмаар энэ хэрэгцээгээ хангахын тулд бие үнэлэх замд ордог байна. Хэдийгээр цагдаа нар хэргийг илрүүлсэн боловч хэргийн зохион байгуулалт, сүлжээ нарийн тул мөрдөн байцаалт нэлээд төвөгтэй байх төлөвтэй байна. Мөрдөгчид тэдгээр жүжигчдээр үйлчлүүж байсан том компаний захиралууд, баян хүмүүсийг дуудаж байцаахаар төлөвлөж байна.
Аагий Эх сурвалж
Холбоотой мэдээнүүдСэтгэгдэл бичихАнхааруулгаУншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
Уншигчдын сэтгэгдлүүд [ 0 ] | Их уншсанИх сэтгэгдэлтэй Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97256 Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 85657 Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76052 Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60184 5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52605 Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49144 “Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 43530 Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33775 Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33133 Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30256 МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30097 Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29025 Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 28783 “Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 27765 Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27349 Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26622 Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25716 Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 24379 Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22919 Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22175 Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21443 Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21353 Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20864 Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19595 Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19552 “Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19390 УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 18358 Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18165 Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 18095 Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 17526 |
гаднаа гяланцаг дотороо ямар байх нь ок шүү дээ энэ явдал нь кинон дээрээ хүртэл харагддаг
Нийгэмээрээ хормойн дон тусчихсан улс даа . Удахгүй тэнгэрийн гэсгээлт хүртэх байхаа
УГААСАА ЯНХАНЫ ОРОН ДОО.МОНГОЛ ОХИДЫГ ИЙМ ЯНХАНЫ ГАЗАР БҮҮ ЯВУУЛ.