Өвөр Монголчууд “хужаагийн эрлийз” гэдэг оргүй үг биш!

2013 оны 12-р сарын 29. 22:02 Уншсан тоо: 8894   •   Сэтгэгдэл: 0

 

БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжин яваад ирсэн хүмүүс өвөр монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байх нь тэр бүр үгүй. Түүгээр зогсохгүй “зальдуулчихлаа”, “муу эрлийзүүд”, “өвөр монгол нэртэй хужаа нар” гэж ярина. Харин үүнд миний уур их хүрдэг байв. Адилхан монгол байж тэднийг “хужаа”-гаар нь дуудаж болох уу хэмээн үглэн бухимдана. Гэвч саяхан сэтгүүлч Б.Номинчимэдийн бичсэн нэг тэмдэглэлийг уншаад надад арай өөр бодол орж ирэх болсон юм.

Үнэндээ би Өвөр Монголд яг юу болж байгааг яаж мэдэх билээ. Манайд өвөр монголчуудын өнөөгийн аж байдлын талаар унших юм ховор. Сайндаа л Өвөр Монголын “Одон” телевизээр Хятад дахь монголчууд үндэсний соёл, уламжлалаа хэрхэн сайхан хадгалж байгаа тухай нэвтрүүлэг харна. Энэ оны намар дуучин С.Жавхлангийн “Хамаг Монгол” төслийн шоунд өвөр монгол дуучин оролцож, ар монголчуудын цөсийг хөөргөсөн гэдгийг бас мэднэ.

Харин Хятад явж бараа зөөж, амьдрал залгуулдаг өнөө “муу нэрт” наймаачид бол цагаан гартан мань мэтийн хажууд Эрээн, Хөх хот, Бээжингийн хар бор амьдралыг ёстой  биеэрээ туулаад ирсэн хүмүүс юм. Өнөөгийн өвөрлөгчдийн талаар тэднээс, бас оюутан хүүхдүүдээс л хаяа сонсох юм. Харин сэтгүүлч Б.Номинчимэд Хөх хот явж ирээд бичсэн дээрх тэмдэглэлдээ нэг цахар залуугийн өрөвдөлтэй яриаг тэмдэглэжээ.

Цахар залуу “... Ар монголчууд та нар биднийг ямагт хужаа гэж хардаг, боддог нь бидэнд дарамттай байдаг л даа. Гэхдээ яах аргагүй үнэн юм. Яагаад гэвэл бид одоо уусаад дуусаж байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, хэзээ нэгэн цагт өмнөд оронд монгол гэдэг нэр л үлдэнэ. Маш олон залуус монголоо мартаж байна, хятадтай сууж байна. Хятадын зүгээс ч хэцүү хэцүү юм их хийж байгаа. Чадалтай монгол залуусыг мөнгөөр хоолойд нь тултал цатгаж, хятадыг дагасан учраас та нар ийм сайхан байгаа юм гэж ойлгуулж байна. Монгол сургуулиудыг хааж байна. Энэ хүн далай дотор атга будаа шиг цөөхөн бид яаж ч хичээгээд нэмэргүй” гэж хэлсэн юм.

Өвөр монголчууд хятадад уусч, монгол биш болж байгаа гэдэг дээрх яриаг батлах судалгааны албан мэдээ сая Хятадын http://mp.weixin.qq.com сайтад тавигджээ. Тус мэдээнд өгүүлснээр өвөр монголчууд Хятадын 53 цөөнх үндэстнээс хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд орсон байна. Энд үнэхээр эмгэнэлтэй тоо харуулжээ. Өвөр монголчуудын 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болж байна. Харин монголчуудтай харьцуулахад уйгар, төвд, казахууд хятадуудтай бараг гэж бүл болдоггүй бөгөөд 53 үндэстний жагсаалтад сүүл мушгижээ.   

Сүүлийн жилүүдэд хятадуудын зүгээс Өвөр Монголын монгол малчдыг уугуул нутгаас нь шахан гаргах, хотуудад тархаан суурьшуулах, бэлчээр газрыг нь уурхайн команиудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа юм. Хэдийгээр өвөр монгол малчид энэ бодлогын эсрэг тэмцэвч амиа алдаад л дуусаж байна. Гэвч ерөнхийдөө Өвөр Монголын хүн амын 80 хувь нь аль хэдийн хятад болсон бөгөөд үлдсэн монголчууд хурдацтайгаар ийнхүү хятаджиж байгаа ажээ.

Одоо Хятадад “Өвөр Монголын хөгжлийн туршлага” гэсэн нэршил бий болоод байна. Бусад өөртөө засах оронтой харьцуулбал Өвөр Монгол нь илүү хөгжиж, илүү тайван замаар хятаджиж байгаа бүс юм. Хятадын засгийн газар Өвөр Монголын туршлагыг Шинжаан, Төвдөд хэрэгжүүлэхээр ид ажиллаж байна. Гэвч уйгар, төвдүүд Өвөр Монголын туршлагыг эрс эсэргүүцэж хятад цагдаа, иргэдийн эсрэг хадлага дайралт үйлдэж, төвд лам нар өөрийгөө шатааж байна. Магадгүй тэд Шинжаан, Төвд нь Өвөр Монголын туршлагыг хэзээ ч давтаж болохгүй, ингэвэл монголчуудын адил мөхнө гэдгийг яс махандаа тултал ойлгосон биз.

Харин “Өвөр Монголын хөгжлийн туршлага” тугсаар тогтносон гэх Ар Монголд илүү хэрэгжих бололцоотой байж магадгүй юм. Ар Монголд дэлхийн монголчуудыг цуглуулах, гадаадын иргэдэд Монголын иргэншил олгох шаардлагыг хөнгөвчлөх хөдөлгөөн өрнөж, хуулийн төсөл хүртэл боловсруулж байгаа гэнэ. Гэхдээ энд нэг эргэлзээтэй зүйл байгаа нь “монгол хүн” гэж чухам хэнийг хэлэх вэ гэдгийг ярихгүй байгаа явдал юм.

Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалт, зээл тусламж Монголд цутгаж байна. Монгол Улс Хятадаас хэдий чинээ зээл, тусламж авна, төдий тооны хятад ажилчид Монгол нэмж орж ирсээр.

 

Аагий               

     

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2015 оны 10-р сарын 16. 10:47Зочин - [180.149.78.**]

Owor mongol gedeg neriin horigloh tsagn bolson eum bishvv Mongol gedeg ner ali neg ulsiin aimag dotiinershil bj yaarhgvi

2015 оны 8-р сарын 30. 19:37Зочин - [202.21.106.***]

DELHIIN ULS UNDESTNII ~~~~~GENI SUDALGAA GARSAN~~~~~MONGOL, HYATAD UNDESTENUUD ~~~UUSEL ,GENII HUVID~~~~OOR~~OOR~~~KODTOI GARSAN~~~~ YUM OLJ UNSHAACH

2015 оны 2-р сарын 11. 03:47Зочин - [79.82.4.***]

mongolchuud uursduu undes ugsaagaa boddoggui ulsuud shuu dee hamgiin naad zah ni mongol bichgee surdahgui

2015 оны 2-р сарын 3. 22:06Зочин - [27.123.214.***]

Setgegdel bichsen zarim neg erliized Mai gej xeley. Ter xoorondoo daisagnadag, muudaltsdag, matdag xar amia boddog, ataarxdag, xun ad uzdeg chanar chini gants Mongolchuudiinx bishee. Ene delxiin xumuust yalanguya ta nariin ex oron xamaatan sadanguudad Mongolchuudiinxaas arav daxin iluu baidag yum sh dee.

2015 оны 1-р сарын 14. 16:25Зочин - [202.70.37.**]

Зурагт байгаа эрэгтэй бол дээл өмссөнөөс биш яг л хужаа байна шүү дээ. Ядаж л Монгол төрхтэй хүний зургийг оруулчихгүй

2014 оны 12-р сарын 21. 00:29Зочин - [122.201.21.***]

энэ сайт нэг л бишээ. хэнийг хааш нь турхираад байнаа. лав монголчуудын төлөө сайт биш байна

2014 оны 9-р сарын 10. 14:06Зочин - [92.40.248.**]

Манай Ар Монголчууд ер нь их муу улсууд, хар амиа бодсон...өвөр монголыг орос хятадад зарж идсэн гэдгийг мэдэх үү? Хужаа хужаа гээд байдаг үнэн хэрэг дээрээ монголчууд бид өөрснөө хамгийн адгийн шаарууд. Хоорондоо ч таардаггүй, бие биенээ матдаг, атаархана, бас хүн ад үзнэ...хөгийн улсууд ...

2014 оны 6-р сарын 27. 22:30Зочин - [14.136.103.***]

Arai buruu yarijiinaa, iim ug erliiziin garaas bichigdedeg.

2014 оны 6-р сарын 27. 11:53Зочин - [103.26.193.*]

Элбэгдорж, Алтанхуяг нар Монгол улсыг Өвөр Монгол шиг болгох бодлого явуулж байна. Алтанхуяг Хятадаас асар их зээл авч, төмөр зам барьж 500 000 хятад оруулж ирэх гэж байна.

2014 оны 6-р сарын 27. 11:34Зочин - [192.99.14.**]

uye uyeiin mongoloo gesen undesherheg uzeltei hytadiin turuus surguldun garch mongol d ami zugatsanhumuusiig hytadiin tagnuul murdulugtei n neilj hytadiin shoron d tushaach ogch baigagaa medhuu harin hen n chontoi neilsen hotnii nohoii bolood bn ovormongolchuud onoodoriin iim hemjeen d hurch bga n ooriin durtaidaa bish shu ovormongo onoodor hytad d uusch bga n unen yaay gehev hunii erhen d bga uchir ter ulsiin huuli zui yos zuramiig dagah l hereg harin onoodoriin ovormongol g hairlaj hamgaalah setgel turuhui bol margaashiin ar mongol d davtagdah ve de odo negnigee vzen yadah tsag bish shu bugderee choniin amruu orhod oirhon bolood bn shu gej l helmeer bn da EVTEI BAIHDAA HUCHTEI

2014 оны 6-р сарын 26. 16:48Зочин - [103.26.193.**]

Өвөрлөгч Хятадад уусч байгаа нь үнэн. Сургамж авахгүй бол ар монголчууд ч бүгдээрээ уусна. Ар Монголын эрлийзүүд арай дэнлээ шүү

2014 оны 6-р сарын 26. 16:06Зочин - [192.99.14.**]

mongol ulsiin tusgaar togtniliin chin toloo hurtel ovormongoliin zanjin baatarchuud bagagui gavyaa zvtgel ujuulj baisan shv de odoo ch gesen ovormongol d undestenii vzeltei mongol gesen setgeltei humuus zunduun betiim mongoloo gesen saihan setgeltei humuusiig ta nar hytadtai neilj barij avch hytad tushaaj ogch baigaagaa medhuu ovormongoliig ereenii heden naimaachinaar bitii tusuuluurui tegeedech naat ereen huhhotiin naimaachidiin chin dotor mongol ug sain sursan hytad humuus olon bain ovormongoliig tanii gevel jinghen huduunii maichin ail d ochooroi tend l jinghen ovormongolchuud aj turj amidarj baidag

2014 оны 6-р сарын 26. 14:31Зочин - [202.70.36.**]

Үнэний ортойл нийтлэл байна. Гэхдээ дээрээс нь энэ МУ дахь хужаагийн эрлийзнүүд бас нэмэрлээд байх юм.

2014 оны 6-р сарын 26. 12:31Зочин - [192.99.14.**]

novsh gej tanar bitii teneg yum yariyaad baigaarai ovormongolchuud bugdeer hytadiin erliiz uu ovor mongol d hytad udamtai mongol gedeg humuus baidag ene unen gevch ovormongol hun buhen hyatad udamtai bish shu harin ch udamtai sudartai jinhen mongol humuus baihal naat gartsag t tavisan ugee solivol yasan be heseg humuusiin ug udam amidralaar buh ovormongolchuud ig dvgnej bolhuu dahij bitii iim teneg yum gargaj baigaarai

2014 оны 5-р сарын 16. 12:31Зочин - [203.91.117.*]

манайх шиг ийм цөөн хүн амьтай улс орон цагаачлалыг дэмжих бодлоготой байх хэрэгтэй, монголд амьдарч байгаа хятад байнуу орос нь байнуу хамаагүй тэдний үр хүүхдийг монгол хүн болгох бодлого төрөөс хэрэгтэй тэрнээс биш ирж байгаа болгоныг ад үзээд хөөгөөд байвал улс орон цөөхүүлээ сул дорой хэвээрээ үлдэнэ.

2014 оны 5-р сарын 10. 18:02Зочин - [112.72.13.***]

тэнд хятдууд дээрэлхэнээнд монголчууд гадуурхана тэнгэр хол газар хатуу гэдэг лболждээ яана даа өвөр монголчууд минь

2014 оны 5-р сарын 1. 10:09Зочин - [202.180.216.***]

ӨВӨР МОНГОЛЧУУДЫН 37,5 ХУВЬ НЬ ХЯТАДУУДТАЙ ГЭР БҮЛ БОЛЖ БАЙНА ГЭХЭЭР ТЭНД ЗӨВХӨН МОНГОЛ ГЭДЭГ НЭР Л БАЙНА ГЭСЭН ҮГ. АР МОНГОЛ МИНЬ ӨӨРСДӨӨ ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БҮГД АМАР АЖИЛ ХАЙГААД НЭГ ГАЗАР БӨӨГНӨРӨӨД БАЙВАЛ ХЯТАД БИДНИЙГ ЗАЛГИХ БАЙНА ШҮҮ...

2014 оны 3-р сарын 25. 16:53Зочин - [103.26.194.*]

өвөр монгол гэж чонтой нийлснэн хотний нохойл гэсэн үг хятадийн гаалиас эхлээд л биднийгээ хошногдоно шүү дээ

2014 оны 3-р сарын 18. 01:34Зочин - [202.179.11.***]

kazaxstand kazax irgendirgenshilel olgoj baigaa mongol obor mongold irgenshilel olgoh herehtei

2014 оны 3-р сарын 11. 21:25Зочин - [103.26.194.*]

Алтанхуяг сайд сая Хятадтай тохирсон. Олон хятад Монголд орж ирэх нь ойлгомжтой болчлоо ш дээ.

2014 оны 3-р сарын 11. 21:23Зочин - [103.26.194.**]

Өвөр монгол яалт ч байхгүй устаж байна. Одоо Хятадууд Ар Монголыг залгихад бэлэн болсон. Монголд 30 тэрбум доллараар үйлвэр барина гэнэ. Хчинээн хятад ору ирэх бол

2014 оны 3-р сарын 11. 10:02Зочин - [203.116.140.***]

Цаана чинь огтоос эргэлзээгүй гарад үүсэлтэй хүмүүсийг манайхан, бид нар гэж үздэг болоод хамтда улсаа байгуулаад хэдэн зуун жил өнгөрчихөөд байна малаа. Хятад Орос 2-ийг л харалдаа. тус бүртээ 50 гаран үндэстнийг нэгтгэсэн улсууд /ястан яриагүй байна шүү/. Чи жишээ нь яг хэнийг нь тэгвэл жинхэнэ хятад гэх юм? Чамд шалгууд байгаа юм уу? Тэгвэл өвөрмонголыг чи хятад, хужаа гээд хөөж тууж байгаа бол жинхэнэ өөдгүй хутган үймүүлэгч байна даа. Явж малаа малла дүү минь.

2014 оны 2-р сарын 7. 18:50Зочин - [49.0.129.**]

ovor mongol uigar tuvd gurav hyatadiin savraas oorsdoo hezeech garch chadahgui e tedend busdiin tuslamj l heregtei. Bid l mongolchuuddaa tuslaj chadna. Taivaan bol barag haraat bish baij chadaad l baina shuu de.

2014 оны 2-р сарын 7. 18:47Зочин - [49.0.129.**]

unendee ivan li hoyr hoyulaa adilhan taaruuhan humuus shuu de. Hun am nyagtarshih tusam ediin zasag telj zah zeel orgojno. Hun am zuin turiin har hairtsagnii aihtar zov bodlogo heregtei baina shu de. Yadaj 10 say huntei ovoo heden tom hottoi bolchihvol bagahan avto mashinii uildveriin buteegdehuun shingeeh zah zeeltei bolohoos oodrog amidral ehlene shd. Za tegeed strategiin gol suuri heden buteegdehuun /shatahuun, guril, erchim huch/-ee gadnii haraat bish bolgochvol hogjil gedeg chini aandaa l bii bolchih turleg yum shuu de. yana da minii mongol. Ene hedheen buteegdehuuneeree ard tumnee tsatgaj chadaad tuuniig ni idej uuj heregleh ovoo heden am baival hun nembel huns nemne gedeg biz de busad ni ayandaa bolchih ed shuu de.

2014 оны 2-р сарын 7. 18:39Зочин - [49.0.129.**]

hereldej muudaltsah yakh ve ? Bid yarah heregtei baina. Bid hurdan oorsdiigoo ood ni tataj busad mongolchuudiig gazar nutagtai ni bish yum gehed bieer ni tataj avch yadaj 10 sayuulaa bolokh heregtei baina. Mongoliinhoo bus nutgiin ontslogiig hargalzsan hun am jigd suurshuhuits tom metropolis hotuutdai heniich gar harahaargui huchurheg tsereg ediin zasgiin huchtei bolokh heregtei baina yaraah heregtei baina yarah heregtei. Tegej baij l ivan li hoyriin tsaana garna shu de.

2014 оны 1-р сарын 27. 00:41Зочин - [112.72.13.***]

аргагүй ш дээ харгислалийг бид тэсдэгүй шиг тэд ч бас тэсэхгүй тиймээс хүчин мөхөстөж уусахаас өөр яах вэ дээ

2014 оны 1-р сарын 14. 01:45Зочин - [203.194.115.***]

монгол хэлээрээ ярьж монгол ахуйтайгаа байгаа өвөрмонголчууд олон бий. зарим тал дээр тэд биднээс ч илүү монгол бичигтэйгээ монгол бичгээр бичсэн хаягтай байдаг. гэтэл өнөөдөр улаанбаатарт бүтэн гудамжаараа нэг ч монгол үг үсэг байхгүй газар хүртэл байна. хамгийн гол нь тэд их том соёлын дарамт дор тэлчилж байгаа уусах алга болох цаг хугацааны асуудал. айхтар үндсэрхэг өвөрмонголчуудтай уулзаж явсан. жишээ нь аймгийн удирдлагууд сар гадаадаар явж туршлага судалсан солонгос тайланд хонк конгоор орсон хайнанд далайд шумбаж сувд түүсэн гэж ярихыг сонсоод маш их уурлаж танай дарга нар солонгос тайланд далайн ёроолоор ямар туршлага судалдаг юм татвар төлөгчидийн мөнгөөр ингэж зугаацах бол гэмт хэрэг үнэхээр туршлага судлах гэж байгаа бол өвөрмонгол дэргэд чинь байна үзэмчин хонины ихэрдлэдэг үүлдэр гаргасан байна танайхан бэлчээрийн хомёдол гэж ярьдаг гэтэл танай сүхбаатар аймгаас 3 дахин бага газарт 3 дахин олон хонь үржүүлээд болоод байна 1 ямаанаас монголчууд 300гр нүүлуур авчихаад баярлаж байхад тэнд 1кг ноолуур авч байнаэнийг туршлага гэж аймгийн дарга нар үзэх ёстой тэгээд улсын зардал тэдний явсанаас хэд дахин бага үрэгдэнэ гээд хаалга саваад гарч байсныг мэднэ ийм бодолтой өвөрмонголчууд олон бий монгол гэж цээжээ дэлдэхээс уур юм чадахгүй нөхдөөс хамаагүй дээр

2014 оны 1-р сарын 13. 17:34Зочин - [121.101.178.**]

Mongolig xujaa nart zarj.ami zuudag xujaagaas door baasnuud.

2014 оны 1-р сарын 7. 11:43Зочин - [98.248.1.***]

Uuniig bichigch umhuu hujaa chi sons uvur mongolchuud Bol mongol Es janshlaa jinhene utgaar n avch yavaa deed mongolchuud ta nar ustgaya geed ch sachii chin xurexgui za xorvoogiin xog shaar bolson umhii hujaanuudaa

2014 оны 1-р сарын 7. 10:15Зочин - [95.91.248.***]

zalruulga: uusaj duusahaasaa omno.. negen tsagt biy daasan uls...boloosoi.

obormongolchuud maani bidniig hyadaas hamgaalah jiirgevch bolj blaa. duusahaasaa omno hezee negen tsagtuusaj biy daasan tusgaar uls bolooroi gej yerooy. - See more at: http://gashuun.mn/172#sthash.A1SSgvWp.dpuf
2014 оны 1-р сарын 7. 10:13Зочин - [95.91.248.***]

obormongolchuud maani bidniig hyadaas hamgaalah jiirgevch bolj blaa. duusahaasaa omno hezee negen tsagtuusaj biy daasan tusgaar uls bolooroi gej yerooy.

2014 оны 1-р сарын 1. 16:20Зочин - [202.179.10.**]

хэлэхэд ч амархан л даатэд дарамт шахалтанд орж байгаа ш дээ

2013 оны 12-р сарын 30. 16:44Зочин - [103.26.193.**]

ovormongol shinjaan uigar tovd mash hurdan salan tusgaarlah heregtei bna.

2013 оны 12-р сарын 30. 15:31Зочин - [103.26.194.***]

Яана даа Өвөр Монголчууд минь. Та нар хятадтай суухгүй байж болохшгүй юу. 53 үндэстнээс очиж очиж Хятадтай хамгийн их гэр бүл болоод... Бараг 40 хувь нь. Ядаж түвэд шиг байж болоогүй юм байх даа.

2013 оны 12-р сарын 30. 15:31Зочин - [103.26.193.*]

Яана даа Өвөр Монголчууд минь. Та нар хятадтай суухгүй байж болохшгүй юу. 53 үндэстнээс очиж очиж Хятадтай хамгийн их гэр бүл болоод... Бараг 40 хувь нь. Ядаж түвэд шиг байж болоогүй юм байх даа.

2013 оны 12-р сарын 30. 14:27Зочин - [103.10.23.**]

Эхлээд Монгол гэдэг үгээ томоор бичээд л сурчих хэрэгтэй байгаа юм даа!!!

2013 оны 12-р сарын 30. 13:07Зочин - [112.72.13.***]

Aagii gej hen be? Suuliin ued iimerhuu yum bichij neted oruulah, mongoliinhoo tuhai saihan zuil bichsenii door sorog comment bichdeg negdsen neg bodlogo yavaad bh shg sanagdah yum. Mongolchuudaa sonor seremjtei baigtun. Hyatdiin hagalan butargagchdaas bolgoomjlogtun!

2013 оны 12-р сарын 30. 11:58Зочин - [202.126.91.***]

er ni bol unen sh dee ene baidal undesnii ayulgui baidald nuluulj baigaag ene tomchuul medej baigaa daa ug ni gev ch

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 91172

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 80841

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 70239

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 69291

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 54867

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51159

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 47623

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33097

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 32752

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29594

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28402

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28052

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26052

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 25575

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24840

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24218

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 23824

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22093

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20845

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20245

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19780

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 19537

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19126

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18909

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18053

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17518

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17106

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16228

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16167

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 15802