Оюутны 70 мянга үгүй болох нь

2016 оны 8-р сарын 23. 21:42 Уншсан тоо: 495   •   Сэтгэгдэл: 0

Улс орны эдийн засаг санхүү, төсвийн байдал муудсанаас шинэ засгийн газар зарим арга хэмжээ авч эхлэв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2016 оны төсвийн тухай хуулийг Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль зэрэг хуулиудын хамт өөрчлөхөөр болсон байна.

Тэгвэл энэ өөрчлөлтөөр Монголын их, дээд сургуулийн оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг олгохгүй байхаар шийджээ. Юутай ч эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан МАН-ын засгийн газар оюутан бүрт 70 мянган төгрөг сар бүр өгөх нь ерөөсөө буруу гэдгийг ойлгосон эсэх нь эргэлзээтэй ч зөв шийдвэр гаргав.

Одоогоос 3 жилийн өмнө 70 мянгын талаар доорх бичлэгийг нийтэлж байжээ. Энэ хооронд олон тэрбум төгрөгийг үр ашиггүй хий дэмий үрсэн нь тодорхой болж байна.  

 

“Оюутны 70 мянга” боловсролыг ч, эдийн засгийг ч сүйтгэж байна

Оюутны 70 мянгыг тойрсон улс төрийн мэтгэлцээн, хэрүүл ширүүн өрнөв. 165 000 оюутанд сар бүр 70 мянган төгрөг өгнө гэвэл улсын төсөв үүнийг даахгүй, харин өгөхгүй гэвэл эрх баригчид амлалтаасаа ухарна. Ингээд нэг юм өгөх чигтэй явж байгаа бололтой. Гэхдээ оюутнуудыг ялгаж өгөх ажээ.

Харин оюутнууд ийм шийдвэрийг эсэргүүцэх гэнэ. Уг нь тэд өнгөрсөн зун ерөнхийлөгчийн амласан ёсоор 70 мянга дээрээ нэмж авахаар хүлээж байсан улс шүү дээ. Мэдээж хэрэг энэ мөнгө олон оюутны амьдрал ахуйд тустай. Бас энэ мөнгөөр тэд наргиж цэнгэнэ. Ер нь наргиж цэнгэх дургүй хэн байх вэ дээ.

Гэхдээ харамсалтай нь эрх баригчдын дотор энэ их мөнгийг оюутнуудад цалин болгон тарааж өгөх үндэслэл нь юу вэ, энэ мөнгө боловсролд ямар ач тустай вэ гэдгийг хөндөн ярьсан хүн байсангүй. Өөрөөр хэлбэл, 70 000 төгрөг тарааж өгснөөр монгол оюутнуудын мэдлэг, ухамсар дээшлэх үү гэдгийг тэдний хэн нь ч ярьсангүй.

Яагаад оюутан бүрт 70 мянган төгрөгийн цалин тараах болсон бэ гэдгийг хөөж үзвэл цаад шалтгаан нь их л хөгийн ажээ. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нэг нөхөр нь ялагдаж мэдэхээр байдалтай болох үедээ би сонгуульд ялбал оюутан бүрт хишиг хүртээнэ гээд амлаж орхижээ. Харин тэр нөхөр дараа удаагийн сонгуулиар бүр ихийг өгнө гэж амлав. 

Сонгуулиас хойш эдийн засгаа хохироон байж зуу зуун тэрбум төгрөг оюутнуудад тараав. Гэтэл бэлэн мөнгө тараалаа гээд боловсролын чанар, оюутан залуусын ухамсар ч сайжирсангүй. Ямар сайндаа нийтлэлч Баабар өнөөгийн залуусын оюун ухаан 6 настай хүүхдээс дээрдэхгүй нь гэж халаглан бичиж байх вэ дээ.

Харамсалтай нь энэ хямралын үед боловсролын яам нь юу хийхээ мэдэхгүй байгаа ажээ. Энэ байдлыг нэг тийш болгож зохицуулахын оронд сайд нь оюутны цалинг нэмж 90 мянга болгоё гэсэн санал өнгөрсөн зун сангийн яамандаа хүргүүлж, нөхцөл байдлыг улам муутгаж байв.

Боловсролын салбар энэ байдлаар цааш явбал Монгол орныг хөгжүүлэх бус, харин харанхуй ангал руу татаж унагах нь байна. Монголд сургууль нь хүүхэд, залууст эрдэм сургах бус, харин бэлэн хоол, мөнгө тараадаг халамжийн газар болж хувирчээ. Одоо үүнийг дагаад монгол залуус бэлэн хоол хүлээн хэвтэх мал амьтны уураг тархитай хүн сүрэг болон хувирч байна. Ийм хүмүүс манай ирээдүй болно гэж үү?

Боловсрол бол “хүүхэд бүрийг удахгүй гоё авьяастай болгоно” гээд л ид шидийн юм ярьж тоглодог зүйл даанч биш юм. Үнэндээ, өнгөрсөн 20 жилийн ядуурал, зовлонгийн нэг гол шалтгаан нь боловсролын салбарын дампуурал байсан билээ. Дампуурал даамжирсаар...       

 

Е.Уринхавар

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98466

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87185

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77189

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61149

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53305

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49730

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45286

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34502

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34104

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33444

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30664

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30602

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29922

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29633

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29246

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28350

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27567

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26854

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26029

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24570

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23271

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23033

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21888

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21582

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21540

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20038

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19803

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19763

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19324

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18394