Монголыг мөхөөх таван өгөөшийн арга

2016 оны 11-р сарын 8. 22:59 Уншсан тоо: 25802   •   Сэтгэгдэл: 0

Эртний хятадын төрийн зүтгэлтэн Жя И бол түрүү Хан улсын Хан Вэньди /м.э.ө 2-р зуун/ хааны түшмэл юм. Жя И нь манай Хүн гүрний хоёр дахь хаан Луустайн /Модун хааны хүү м.э.ө 174-161 онд хаанчилсан/ үед амьдарч байсан бөгөөд Хүн гүрнийг доройтуулах бодлогыг голлон хариуцаж, бүхэл бүтэн цогц систем бодлогыг боловсруулжээ. Түүний системийг “Гурван илтгэл, таван өгөөш” гэж нэрлэдэг байна. Дараа үеийн Хятадын хаадын төрийн бодлогод ихэд нөлөөлсөн гэж үздэг. Жя И өөрөө “Хэрэв намайг Хүн улсын өмнөд хил дээр суулгавал би тэднийг дагаар оруулна” гэж ярьдаг байсан гэнэ. Энд бид Жя И-гийн “Таван өгөөшийн арга”-г хураангуйлан толилуулж байна. Монгол хэмээх үндэстний гал голомтыг аруин байлгаж, эв эеэ бэхэлсэн их төмөр хүрээ мэт 10 ачлалт түмэн зүйлээр ИРГҮН-ээ тэтгэгч ЧИНГЭСИЙН МОНГОЛ их гүрэн юугаа цогцлоох Аугаа Монгол хөвгүүд, Ариун нандин охид минь цаг бүр санаж хором бүр ухаартугай!!!

1. “Нүдийг эвдэх өгөөш” -Хүннүгээс хятадад дагаар орогсдыг их бага гэж ялгалгүй өнгөт хувцас, үнэт эдлэлээр бялхуулна. Үүнийгээ бусдад дэлгэрүүлэн сурталчилах агаад бусад Хүннү нар атаархан хорсч, бас дагаар орохыг эрмэлзэх болно.

2. “Амыг нь гэмтээх өгөөш” -Хүннүгийн элч ба арилжаачдыг ямагт архи дарс, элбэг идээ будаагаар дайлна. Бусад нь сонсоод мөн чингэж дайлуулахыг эрмэлзэн, бидэнд сэтгэл дасна.

3. “Сонорыг нь муутгах өгөөш” -Дагаар орсон Хүннү нарын дотроос авъяас чадвартайг нь онцлон өргөж, хаан өөрийн биеэр шагнан урамшуулах ба магтаалын үг, бахдуулах аялгууг улам улам дуурсгана. Үүнийг Хүннү нар сонсвоос бүгд өөрийгөө “Авъяастан” хэмээн бодох учир манай хаанаас өргөмж, сайшаалыг горилон бие биеэсээ хоцрохгүйг хичээн тэмцэн ирэх болой. Энэ бол тэдний сонорыг муудуулах өгөөш мөн.

4. “Өрцийг гэмтээх өгөөш” -Дагаар орсон язгууртнуудыг угийн байснаас нь хувилах ёстой. Ингэснээр тэдний харилцан атаархах нь ихэснэ.

5. “Сэтгэлийг хувируулах өгөөш” -Дагаар орсон язгууртнаас цөөнийг сонгож, хаан өөрийн шадар болгоод, унтаж босох, ууж идэх аль нь боловч тэдний хамт байваас бусад нь мөн тэмцэлдэнэ. Ингээд эзэн, сайд, ихэс харцас харилцан атаа санаж сэтгэл хувирна. Ерөнхий санааг нь товчлон буулгаваас ийм байна. Угсаатны төрх төлөв, сэтгэл зүйд айхтар харгалзсан арга байгаа биз! Жя И сайдтан эцэст нь дүгнэж хэлэхдээ: “...Таван өгөөшийг тодруулснаар Хүннүгийн дотоодод лавтайяа харилцан сэргийлж, арсалдан сэжиглэх болно. Хүннүгийн хаан унтавч нойр үгүй, хол барих нум атгаж, эсгий гэрийн буландаа оцойн, зүүн барууныг ажиж, хүн болгоныг өшөөтөн хэмээн хардаж сэрдэх болно” гээд үүнийгээ “Хүннүгийн эзэн хаанаас албатыг нь булаах” гэж томъёолсон юм. Монголын төрт улсууд (Хүн, Сүмбэ, Нуруу, Хитан ...) бүгд л Жя И-гийн хар системийн хор хөнөөлийг амссан юм.

17-р зуунд Манж Да Чин улсд гарч ирэхдээ аажмаар Хятад түшмэдийн нөлөөнд автаж Жя И-гийн хар системийн хор уршигаар мөхөж алга болжээ. Өмнөд Монголыг, Төвд, Ойрад,Уйгарыг уусган хордуулахдаа “Таван өгөөшийн арга”-ыг ашиглаж ирсэн, санасандаа ч хүрсэн. Одоо ч ашиглаж байгаа. Энэ арга нь нэг өдөр сар бус нэг зууны дараа үр дүнгээ өгдөг болохыг ч Жя И өөрөө хэлж байсан байна.

Та бүхэн гэгээн оюундаа тунгааж чухамхүү хаана энэ арга хэрэгжиж буйг тунгаана биз ээ. Тиймээс өнөөдөр Монголчууд та биднийг “Таван өгөөшийн арга”-аар өдөр бүр урвуулж буйг анхаарах хэрэгтэй! Бидний аугаа өвөг дээдэс үйл хэргээрээ, халуун амь бүлээн цусаараа үр хойч бидэндээ ариун дагшин газар нутгийг өвлүүлсэн.

Хацар гоо охид нь харь залуусын өврийг дулаацуулж, эрэлхэг хөвгүүд нь оюуны хоосролд автаж буйг үзээд өр зүрх минь гуних цаг мөчүүд бидэнд байсан. Гэвч энэ хар өдрүүдийн төгсгөл ирж Монгол хүн бүрийн сэтгэлд үндэстний түүх, өв соёл, гүн ухаан, улс үндэстнээ гэсэн сэтгэл оюун мандан бадарч байна.

Мөнхтэнгэрийн хүчин дор Монгол мөнх оршино Энэ биеэр баатарлах нь нэгэн үеийн баатар Эрдэм номоор баатарлах нь түмэн үеийн баатар хэмээн Их Эзэн Чингэс Хаан айлдсан.

Эмс садарлавал үндэстэн устдаг. Эрс доройтоход төр мөхдөг. Иймд цус ариун байхыг охид мэдтүгэй! Төр хүчирхэг байхыг хөвгүүд мэдтүгэй!

 

Эх сурвалж: http://radvelt.blog.gogo.mn/read/entry111076

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 11-р сарын 7. 10:32Зочин - [202.9.43.**]

Урд хөршийн бодлого өнөө хүртэл хэвээр:

Үхэр монгол гэдэг нэрээ 100 жилийн дараа одоо хэр нь батагсаар байна бид. Эрээн мяраан юм үзээнүй монгол нүүдэлчдийг 3 чулуугаар \ хөөрөг, отог жинс, гаанс\ уралцуулж манж хятадын хаан даапалж байж. Одоо ч яг хэвээр.Том том чулуу бид өвөртөлчихсөн,түүгээрээ гайхуулах гэж ядна....

Төр засгийн томчул болон лам хийдийнхнийг амаар нь гартал мөнгө өгч худалдан авч байна

Дээр өгүүлсэн 5-6 зүйл яг таг хэрэгжиж байна

2017 оны 10-р сарын 9. 14:57Зочин - [46.76.241.***]

Argagyi yneniig sexeerexeer xelsen baina!!!Uxaaral avlaa.Bayarlalaa!!!

2017 оны 10-р сарын 7. 16:30Зочин - [66.181.188.***]

СҮҮЛИЙН ҮЕД СОЛОНГОС ГЭДЭГ ОЮУН САНААНЫ АЮУЛ ГАРЧ ИРЛЭЭ ШҮҮ.

2017 оны 8-р сарын 26. 23:03Зочин - [139.5.217.***]

Наадуул чинь юу ч биш. Хамгийн гол өгөөш нь оюун санааг нь хордуулагч шарын шашин юмаа. Сэтгэлгээг нь мал адгуус лугаа адил болгодог.

2017 оны 8-р сарын 19. 15:53Зочин - [202.70.46.***]

энэ бол урьд зүгтэний жинхэнэ бодлого олон мянган жилийн өмнөөс зохин байгуулалттай хэрэгжиж ирсэнийг харуулаж байна одоо энэ өвөр монго,л ар монголын бөх дуучидыг яаж урамшуулаж байна хар даа яаг байгаа биз Мөн солонгосууд яаг энэ аргаар моголчуудыг нутагтаа аваачиж боолын боол босгоны шороо болгож байна гайгүй өнгө зүс сайтай охидыг сургах нэрээр бэлгийн дарамт хүний наймаа айлын тогооны хүн болгож боолчлох, сологосууд монгол хүүхэнүүдийг яаг ижилхэн ажил хийлгэж байж арай илүү цалин өгөх, махтай хоол өгөхгүй олон хонуулаж байгаад гэнт махтай хоол өгөх, эрчүүдийг мөн адил хоолонд оруулах заримд арай илүү мөнгө өгөх архи өгөх гэх мэтээр өрсөлдүүлэж өдөртөө үхтэл ажилуулах оройдоо эмэгтэйчүүдийг нь бэлгий ажил хийлгүүлэх хүүхэнүүдийн цалингийнэ өгөхгүй утаж хэвтвэл цалингийнэ өгөх зэрэг бол энүүхэнд сод байгаа бүх хүүхэнүүд мэдэж байгаа ичээд яардаггүй болхоос яамарч эрэгтэй хүнтэй олон сараар уулзуулахгүй байж байгаад бэлгийн дарамтанд оруулах гэх мэт сэтгэл зүйгээр тоглонодоо

2017 оны 8-р сарын 16. 01:31Зочин - [68.100.62.***]

Odoo bidnii oyun sanaand bat bux suusan chuluun xuurugiig burmusun zaluu ye ustgax xeregtei.

Xezee baitlaa Mongol xun chin xamariin kokain murixain tataj mansuurch baisan tuux baisan be?

Bidniig evlelden negdexees ed unendee mash aij xuurug gedgiig oruulsan.Mongolchuudiig xuurguj baij xoorond ni alaltsuulna

gesenug ugnees ex suuritai mongol xumuus xoorond negdmelgui xoorondoo ushruxsun baixiin bileg temdegug um!!!!!!!!!!!!!!!!!

2017 оны 8-р сарын 15. 14:29Зочин - [150.129.140.***]

Монголчууд бид дэндүү эв нэгдэлгүй байгаа шүү.Дотоодын зөрчил тэмцэл, эв нэгдэлгүй байх явдал аливаа улс үндэстэнийг мөхөөдөг жамтай. Дэлхийн талыг эзэрхэн захирч байсан хүчирхэг Монголын Эзэн гүрэн эцсийн бүлэгт хаан төрийн эрх мэдлийн төлөөх дотоодын өөр хоорондын зөрчил тэмцлээсээ болж л мөхсөн түүхтэй. Тэгвэл өнөөгийн Монголд төр засгийн эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл бас л хэвээр үргэлжилсээр байгаа шүү. Монгол улс ардчилал, чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш 27 дахь жилдээ ороод явж байгаа энэ хугацаанд манай засгийн газар 16 удаа солигдож, өнөөдөр 17 дахь ерөнхий сайд ажиллаж байна.

Мөхөс хүн миний гарган хэлж буй яг энэ санааг Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү хэлсэн байдаг юм. Элчин сайдын хэлсэн үгийг 2016 оны 12 дугаар сарын 06-нд http://politik.mn/post/16554 веб хуудсанд байршуулсан байна билээ. Тэрээр:

“. . . Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудадчухал. Цөөн үгээр хэлбэл, тэр шалтгаан нь эрх мэдлийн төлөөх ураг төрлийн тэмцэл буюу дотоодын зөрчил байсан. Мөн дотоодын энэхүү зөрчлийг ашиглах гэсэн гадны хүч ямагт дэргэд нь отож байсныг бүгд мэдэх биз ээ. Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсандаа сэтгэл ханаж улс орны амгалан тайван байдал, эв нэгдлээс илүү хувь хүний эрх ашгийг дээгүүр тавьсан учраас нуран унасан байдаг. Монгол улс өнөөдрийнхөө хөгжлийн түвшинд сэтгэл ханаж улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг умартан хувийн эрх ашгийг дээгүүрт тавин,дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байвал хэзээ нэгэн цагт Монголын эзэнт гүрнийг мөхөөсөн алдаа давтагдах аюул тулгарах нь ГАРЦААГҮЙ.Монголын ухаалаг ард түмэн ийм байдалд хүргэх сонголтыг хэзээ ч хийхгүй гэдэгт миний бие итгэхийг маш ихээр хүсч байна.гэж хэлсэн байдаг юм шүү дээ.

2017 оны 8-р сарын 15. 12:35Зочин - [203.91.115.**]

Mongolchudyn ataarhuu munhag setgehui deer jinhene sul tal deer n toglotson bn shd

2017 оны 8-р сарын 15. 10:16Зочин - [202.179.27.***]

монголчууд ухаантай ард түмэн,үндэсний ч үзэлтэй,тиймээс ч хар хятадын атгаг санааг хэдэн зууны турш мохоосоор ирсэн,бид одоо нэгдэж,эх ороноо гэсэн залуус хүч түрэн гарч ирж байна,удахгүй сэргэнээнэмжхэлхэдэд мөнгө ,хуурамч магтаалдтолгой нь эргхээбольж үндэснийдархлаагаабэхжүүлхолуулаа болх нь чухал юм,

2017 оны 8-р сарын 15. 09:42Зочин - [172.58.142.***]

монголчууд ухаантай ард түмэн,үндэсний ч үзэлтэй,тиймээс ч хар хятадын атгаг санааг хэдэн зууны турш мохоосоор ирсэн,бид одоо нэгдэж,эх ороноо гэсэн залуус хүч түрэн гарч ирж бна,удахгүй сэргэнээ

2017 оны 8-р сарын 15. 09:06Зочин - [103.229.120.**]

Gunj gej hyatad ohidoo ugsuur bgaad yazguurtanuud dund hyatad tsustai buleg uusch hoorondoo huvaagdan baildaj uvur hunnu ar hunnu bolon huvaagdaj bsan

2016 оны 11-р сарын 13. 10:11Зочин - [125.14.167.**]

Most of the essays published here should be read and thought of by every college/university student of MINEgolia

2016 оны 11-р сарын 9. 18:17Зочин - [122.201.21.**]

Элбэгдорж энэ өгөөшийг үмхсэн шүү.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92678

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82783

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57940

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51562

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42680

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33312

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29796

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26140

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25990

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25802

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22311

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20948

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20946

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20055

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19902

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19236

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19057

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18193

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17668

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17502

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16284

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15400