Исламын шашинтнуудыг Монголд урин дуудсаар байна

2017 оны 1-р сарын 2. 13:11 Уншсан тоо: 2318   •   Сэтгэгдэл: 0

Зургийн тайлбар: Афганы Хазара нар шашны Ашура баярыг тэмдэглэж байгаа нь (https://hazaranewspakistan.files.wordpress.com/2008/01/quetta_ashura_2008-4.jpg)

 

Сүүлийн үед Монголд үндсэрхэг үзэл нэрийн дор өөртөө нэр алдар,хонжоо хайж, гарал үүсэл нь мэдэгдэхгүй янз бүрийн шашинтай харь хүмүүсийг дуудан суурьшуулахыг уриалах явдал идэвхжиж байна. Үүнийг дэмжигч нэгэн Ч.Мөнхбаяр гэгч Монголд ислам шашинт Афганчуудыг Монголд суурьшуулахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Тэрээр ингэж бичжээ:

“ГИХГ маань Зул сарын баярын өдөр Монголоос гар хэмээн ямар ч үндэслэлгүйгээр, магистрт сурч буй гурван хазара оюутныг Монголоос гар гэж хөөж тууж байна. Ингэхдээ гэр бүлийг салгаж сарниах үйл аанай хийж байна. Бас ахин хазара оюутан сургаж болохгүй хэмээн МОУИС-д сануулга өгсөн аж.

Удалгүй монгол-хазарын найрамдал нөхөрлөл тэг цэгд тулж мэдэх болжээ. Манайд байгаа арван хэдэн оюутан төгсөөд явна. Монголын иргэн болно гэж байсан зарим нь бүтэхгүй болохоор өөр улс руу гарах гэж байна. Ажил үйлчилгээ эрхэлж байсан нь ч мухардан мөн явах төлөвтэй. Сайхан сэтгэлээр ирсэн хазара хүмүүсийг хуурч мэхэлдэг, мөнгө хөрөнгийг нь хулхидаж завшчихдаг. Ингээд удалгүй нэг ч хазара хүн Монголд үлдэхгүй, бүр ирэх ч үгүй болж магадгүй аж.

Сөрөг үзэгдлийг таслан зогсоохын төлөө хүчээ нэгтгэн тэмцэцгээе! Хазара ахан дүүстэйгээ найрамдаж нөхөрлөе гэж уриалж ухуулж явсан олон хүн бий. Нааш хандна уу. Миний бие удахгүй хэвлэлийн хурал зохион байгуулах санаа өвөрлөн байна. Оролцож өмгөөлөл хамгааллын үгээ хэлнэ үү.”

 

Тэгвэл, Хазара гэж хэн бэ? Энэ талаар доорх мэдээ гарч байжээ.

 

СИРИД ХАЗАРА НАР ШАШНЫХАА ТӨЛӨӨ АМИА ӨГЧ БАЙНА

2011 оны “Арабын хавар”-аар Сирид эхэлсэн иргэний дайн дөрөвдэхь жилдээ үргэлжилж байна. Энэ дайн сунжрах хэрээр улам бүр олон улсын шинжтэй шашины дайн болон хувирчээ. Энэ дайнд нэг талаас АНУ тэргүүтэй Өрнийн улсуудаас гадна лалын ертөнц дэхь Сунни урсгалын хүн ам зонхилдог Саудын Араб, Кувейт, Катар, Турк зэрэг улсууд идвэхитэй оролцож эхэлсэн бол нөгөө талаас Шиа урсгалын хүн ам зонхилдог Иран ихээхэн нөлөөтэй оролцох болжээ. 

Сирийн иргэний дайнд босогчдын талд дэлхийн өнцөг булан бүрээс нэмэгдэн ирэх лалын Сунни урсгалын жихадууд тулалдаж байна. Хоёр жилийн өмнө BBC агентлагийн мэдээлснээр Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадын эсрэг босогчдын талд тулалдаж буй гадаад дайчдын тоо аль хэдийн 11000-д хүрсэн байв.

Зургийн тайлбар: Сирид Башар Ассадын төлөө тулалдаж буй Исламын дайчид Хазара нар (http://tribune.com.pk/story/1007694/iran-recruits-pakistani-shias-for-combat-in-syria/)

 

Гэвч мөн Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадын талд гадны цөөнгүй дайчид тулалдах болжээ. Тэд бол Ираны шууд болон шууд бус дэмжлэгтэй лалын Шиа урсгалынханаас бүрдсэн гадаад дайчид юм. Шиа буюу Шийтийн дайчид Сири дэхь Шийтүүдийн сүм хийд, ариун газрыг хамгаалахын тулд шашин нэгт ерөнхийлөгч Башар Ассадын талд тулалдахаар Иран, Ирак, Ливан, Пакистан зэрэг улсаас иржээ. Гэхдээ Башар Ассадын талд тулалдаж буй тэдгээр гадаад дайчдын дотроос нэгэн угсаатны дайчид анхаарал татаж байгаа юм. Тэд Афганистанаас иржээ.

Ассадын талд тулалдаж буй гадаад дайчдын дотор Ази төрхөөрөө ялгарах олон тооны Афган дайчид байгаа тухай мэдээ саяхнаас ихээр цацагдаж байна. Тэд бол Афганистаны Хазара угсаатны дайчид юм. Саяхан Сирийн босогчдод олзлогдсон Хазара дайчдын мөрөөр бичсэн дэлгэрэнгүй нийтлэл Германы “Шпигель” сэтгүүлд гарчээ. Гэхдээ Сирид Афганы Хазара нар тулалдаж байгаа тухай мэдээ иргэний дайны эхэн үеэс л мэр сэр дуулддаг байсан билээ.

Тэгвэл одоо Сирид хэдэн зуугаар тоологдох Хазар нар тулалдаж байна гэдэг нь тодорхой болжээ. Middleeasteye.net хэмээх цахим сонинд бичсэнээр, Шийт шашинт дайчдын талаар судалгаа хийдэг Филлип Смит Афганистаны Хазара нар аль 2012 оноос Сирид тулалдсан тухай баримт бий хэмээн өгүүлсэн байна. Тэдгээр Шийт шашинт дайчдыг Иран улс Сири рүү илгээж байгаа хэмээн Смит хэлсэн юм.

2014 оны 5 дугаар сарын 22-ны “Уолл Стрийт сэтгүүл”-д Ираны лалын хувьсгалт гвардийн корпус (ИЛХГК) Иран дахь Афганы Хазара дүрвэгчдэд сарын 500 ам долларын цалин, мөн Иранд байнгын оршин суух эрхийн бичиг амлаж, тэднийг Сири рүү цэрэг болгон илгээж байгаа хэмээн мэдээлжээ. Тус нийтлэлд бичсэнээр эхэндээ Афганы Шийт шашинт Хазара нарыг Сирид тулалдаж буй Ираны лалын хувьсгалт гвардийн хүний хохиролыг нөхөх зорилгоор илгээж байв. Тэгвэл одоо Сирид Афганы Шийт шашинтнуудаас бүрдсэн тусгай отрядууд бий болжээ.

Хазара нар Сирийн иргэний дайнд хэр олноор оролцож буйг Иран дахь Хазара дайчдын оршуулгын ёслолоос харж болно хэмээн Вашингтон институтын вэбсайтад өгүүлсэн байна. Үүнд өгүүлснээр 2013 оны 11-12 дугаар сард Сирид амь үрэгдсэн Лива Фатемиюуны гэх Хазара нарын шинэ бригадын арван дайчныг оршуулах ёслол Иранд болжээ. Энэ бригад дайчдаа Афганистанаас элсүүлдэг гэнэ.

Олон улсын эх сурвалжийн өгүүлж буйгаар, Афганистаны Хазара нарын ядуу амьдрал, мөн Иранд хууль бусаар цагаачилсан тэднийг нөмрөх хавчлага дарамт, ажилгүйдэл Хазара нарыг Сирийн иргэний дайн руу ийнхүү аргагүйн эрхэнд түлхэж байгаа ажээ. Гэвч нөгөө талаар Хазара нар Шиа шашинтууд юм. Сирийн иргэний дайн эхлэхээс өмнө Афганаас дүрвэж ирсэн хэсэг Хазара угсаатан Сирид амьдарч байжээ. Тэд шашин нэгт Башар Ассадын талд тулалдсан байна.  Мөн Афганистан, Иранаас ирсэн Хазара нарын дунд өөрийн шашины урсгалын төлөө Сирийн Шийт шашины ариун газруудыг хамгаалахаар сайн дураар тулалдаж буй эрчүүд цөөнгүй бий гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм.

Афганы Хазара нарыг Монгол гаралтай гэсэн таамаг бий. Гэвч энэ нь таамаг төдийгүй ихээхэн маргаантай сэдэв билээ. Харин Хазара нар лалын нэгэн урсгал Шийт шашиндаа үнэнч ард түмэн гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Энэ нь ч тэднийг Ираны Ойрхи дорнод дахь бодлогын хэрэгсэл болж, Сирийн иргэний дайны дайчид болоход хүргэж байна.

 

О.Алтан

  

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 2-р сарын 12. 15:34Зочин - [8.37.232.***]

Чингис хаан энэ тэндээс боол цуглуулж цэрэг босгож дайн хийгээд хэсэг нь үлдээ л биз.

Яг монгол уу гэвэл үгүй. Боолууд л байхгүй юу. Хаяандаа байгаа хасагуудтай эвээ олох гэж байхад юун харь угсааны хазара.

2017 оны 1-р сарын 25. 17:56Зочин - [213.127.53.***]

Enesetguulchburuu yum hiij bna daa , laliihanmash ayultai , mongoliintagnuuliin alba ene huniig shalgah heregtei . Hazar undesten neriin dor Afganistanuud baigaa mash ayultai humuus.

2017 оны 1-р сарын 25. 15:00Зочин - [108.92.149.**]

Mongoliig gadniihantai huvaaj idej bui esus,muuniihnaa yay gej baihad deer n muslimuudaar yahveedee.Europiin huchirheg ulsuudad muslimuud udur bolgon shahuu huchingiin heregt holbogdoj bna.Getel mongolchuud hujaa solongosuudiin u vurt uursduu guigeed ordog ,hetsuu hendee

2017 оны 1-р сарын 25. 12:48Зочин - [202.9.42.**]

hujaa nar mongolchuudiig olon bolgoh mash durgui baina..mongol undesten muhuj baina..mongolgaraltai humuusiig mongold suurishuulah heregtei..ugui bol bid uursduu hyatadad ezlegdeh deeree tulaad baina..haaa saigui hujaa solongos vietnamnuhurtei mongol bish uur garaluusel ugsaanii nuhurtei mongol huuhnuud ulam olon bolj baina..minii huvid ene asuudliig demjine..

2017 оны 1-р сарын 25. 12:13Зочин - [171.125.7.***]

daraa n hazaruud bid nutag devsger deeree bna geed boon shashinii zorchildoon bolno shuu dee. iimerhuu humuus yamar hetsuu bdagiig ta nar medehgui. ih deerengui, hertsgii humuus bdag

2017 оны 1-р сарын 25. 09:43Зочин - [202.9.41.***]

teneg har hulgaich be ter hazara nartai ni apgan ruu mi ybuul iim tsvbvvn tsagt tegj urialj baidag

2016 оны 12-р сарын 29. 21:58Зочин - [203.91.115.**]

хужаа эзэнтэйхужаагын эрх ашигын төлөө дугардаг хөгийн сайт

2016 оны 12-р сарын 29. 15:09Зочин - [203.91.115.**]

Hazar mongoltoi yamar ch hamaagui zugeer l heseg etgeeduud mongoltoi garal neg gej yamar ch undesgui zuil yarij tarhi ugaah gesen oroldlogo mongol orniig ustgah sanaatai

2016 оны 12-р сарын 26. 11:46Зочин - [202.21.106.***]

угсаа нэгт ах дүү нараа үзэхгүй дотроо халх дүрвэд гэж хэрэлдэнэ бүр аймаг сумаараа хэрэлдэнэ энэ хэрүүлийн эх үүсвэр урдаас тавьсан сум байдаг тэр нумаа нуусан сумыг нь бүгдээрээ шүүрч аваад л уралцчихна олон үеэрээ муудалцсаар байгаад сөнөх юм байх даа

2016 оны 12-р сарын 25. 13:39Зочин - [182.160.38.**]

О Алтан маш зөв зүйл бичсэн байна. Баяр хүргэе. Ажилд нь амжилт хүсье. Улам их бичээрэй.

2016 оны 12-р сарын 25. 00:20Зочин - [182.160.1.***]

asur tengeriin ashura ene ertnees mongold baisan ug bna daa.

2016 оны 12-р сарын 22. 15:02Зочин - [66.181.190.***]

ИЙМ АЙМААР ХҮМҮҮС МОНГОЛЫГ ЗАЖЛАХГҮЙ ЗАЛГИНА

2016 оны 12-р сарын 21. 21:42Зочин - [66.181.190.***]

Зургуудын линкээр нь орлоо. Хазарууд гэж бичсэн байна даа. Лалын тулгар үзэлтнүүд.

2016 оны 12-р сарын 21. 21:27Зочин - [202.21.106.***]

Эдгээр зурагууд нь хазар биш л дээ. Ер нь хазарууд монгол гаралтай нь батлагсан хүмүүс. Он цагийн эрхээр лал шашин шүтдэг болсон бөгөөд хэл ярианых нь 30 гаран хувьд нь монгол үг байдаг байна. Тэгэхээр яалт ч үгүй монгол гаралтай байгаа нь харагддаг.Монголоос олон жил алс байсан учраас манай халх шиг байна гэдэг боломжгүй л дээ. Чингис хааны үлдээсэн хүзмүүс мөнөөсөө мөн юм.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Ц.Мөнх-Оргил: Хятадууд олноор давхар иргэншилтэй болохоос айх хэрэггүй Уншсан тоо: 86954

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 76140

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 69765

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 46602

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 40831

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 31826

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 29415

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 28682

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 27689

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 24074

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 22595

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 21060

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20120

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18643

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18150

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 18094

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 17756

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 17572

Давхар иргэншил Хятадын тагнуулын ажиллагаа байж болзошгүй гэв! Уншсан тоо: 17492

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 16749

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 16596

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 16005

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 14474

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 13058

Сайн малчин Сян Фин буюу Хятаджиж буй Өмнөговь аймаг Уншсан тоо: 11809

Барак Обамаг зогсоосон цөс ихт Тува эр Уншсан тоо: 11564

Хятадын авлига ба Элбэгдоржийн хуулийн төслийн эрсдэл Уншсан тоо: 11208

Б.Насанбаяр даргын тухай сөрөг мэдээ тараасан хүмүүст хариуцлага тооцохоор боллоо! Уншсан тоо: 11011

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 10272

Монголын эрчим хүчний салбар Хятадын мэдэлд орох гэж байна Уншсан тоо: 9864