Ашгийн бус, нийтийн өмчийн судалгааны их сургуулиуд амжилттай хөгжиж байна

2017 оны 1-р сарын 26. 16:47 Уншсан тоо: 457   •   Сэтгэгдэл: 0

 

Мэдлэг бус нам ‘ноёлсон’ нийгэмд Cудалгааны их сургууль манайд хөгжих үү?

Манай улсын хувьд мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор улсын сургуулиудаа судалгааны их сургууль болгоно хэмээн хэдэн жилээр 'хуурай’ ярьж байгаа боловч судалгааны их сургуулийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хамгийн чухал нөхцлийг орхигдуулж байгааг энэхүү нийтлэлээр хөндөн тавихыг зорьлоо. Манайд судалгааны их сургууль хөгжихгүй байх гол хүчин зүйлийн тэргүүнд засаглалын орчин орно гэж үзэж байна. Энэхүү нийтлэлд эхлээд судалгааны их сургууль мэдлэг суурилсан нийгмийн гол хөдөлгөгч хүч болох талаар товчхон дурдаад, дараа нь дээд боловсролын засаглалын орчны талаар өгүүлэх болно.

Байгалийн баялаг, шашин, нам үзэл сурталд дулдуйдсан улс орнууд доройтож харин, байгалийн баялаггүй хэрнээ мэдлэгийг тэргүүндээ залсан орнууд уламбүр хөгжих хандлагатай байгаагаас үзэхэд мэдлэг ‘ноёлсон’ тогтолцоо улсын тогтвортой хөгжилд ямар чухал болохыг бид бэлхнээ харж байна. Мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоож буй улс орнууд мэдлэгийг тухайн нийгмээсээ түрүүлж, чөлөөтэй, хязгааргүй туршиж, баталж, бүтээж байх эрхийг юун түрүүнд мэдлэгийг бүтээгч их сургуулиуддаа дархалж өгдөг. Тэрхүү улс төрөөс хараат бус, их сургуулийн дархлаажсан орчинд аливаа цаг зуурын үзэл суртал, туйлширлаас хол, цэвэр судлан шинжиж бүтээсэн тунгаамал мэдлэгийг нийгэмдээ ашигтайгаар хэрэглэж байгаа нь мэдлэгт суурилсан нийгмийн нэг давуу тал юм.

Их сургуулиуд хүн төрөлхтний үнэмлэхүй үнэнийг мэдэх холч зорилго бүхий мэдлэгийг бүтээхийн зэргэцээ нийгэм, эдийн засагт шууд хэрэглэж болохуйц мэдлэгийг бүтээж нийгэмтэйгээ олон талаар ойртох болсноор, ялангуяа судалгааны тодотголтой их сургуулиуд эдийн засгийг хөгжүүлэх гол хүчний нэг хэмээн тооцогдох болсон. Дэлхийн олон орон судалгааны их сургуулиараа дамжуулан даяаршмал мэдлэгийн сүлжээнд нэгдэж, дэлхийд өрсөлдөх чадвараа зузаатгадаг учраас судалгааны их сургуулийг улсын бодлогоор хөрөнгө гарган хөгжүүлж байна. Тухайн улсын судалгааны их сургууль нь хэдийгээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байсан ч хамаагүй, судалгааны их сургуультай байна гэдэг нь тухайн улс өөрийгөө мэдлэгээр манлайлан хөтлөх чадавхтай болохыг илтгэх чухал үзүүлэлт билээ.

Судалгааны их сургууль гэдэг үг өндөр санхүүжилтийг шаардана гэсэн утгыг шууд илтгэх бөгөөд засгийн газрууд дээд боловсролын системээ эрэмбэлж, шилмэл цөөхөн нийтийн өмчийн сургуулийг улсын судалгаа, инновацын гол цөм болгон хөгжүүлж, шилдэг эрдэмтэн багш, оюутан, лабратори, номын сан, судалгааны өндөр чадамжийн төвүүдийг төвлөрүүлж, нөөцөө тарамдуулалгүй шийдэж буй жишээ олон байна. Хөгжингүй орнуудын хувьд нийт их сургуулиудын 5-6 % нь л судалгаа эрчимжсэн сургуулиуд байна. Харин манай урд хөршийн хувьд судалгааны их сургуулиа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч нийт их сургуулийнхаа 10% -ийг судалгааны их сургууль болгох зорилго тавин нилээдгүй их хөрөнгийг судалгааны их сургуульд зарцуулж байна. Судалгааны их сургуулийн нийтлэг шинжийг судалсан судалгаанаас (Altbach, 2013) үзэхэд, ихэвчлэн ашгийн бус, нийтийн өмчийн судалгааны их сургуулиуд амжилттай хөгжиж буй нь дэлхийн жишгээс харагдана. Мөн шинжлэх ухааны академи, их сургууль хоёрын дунд судалгааны хүчийг хуваахгүйгээр, их сургуульдаа судалгааг төвлөрүүлж буй улсуудад судалгааны их сургууль илүүтэй хөгжсөн нь ажиглагдсан байна.

Судалгааны их сургууль хөгжих ээлтэй орчин их сургуулийн бие даасан байдал, эрдэмшлийн эрх чөлөөгөөр эн түрүүнд тодорхойлогдоно. Хамгийн ойрын олон улсын жишээ гэхэд Хонг Конгийн судалгааны их сургуулиудаа хүчирхэгжүүлсэн туршлагыг авч үзэж болох юм. Тэд гучаадхан жилийн өмнө судалгааны их сургуулиа байгуулаад, өнөөдөр дэлхийн шилдэг их сургуульд багтааж чадсаны нэг хүчин зүйл нь тэдний их сургуулийн бие даасан улс төрөөс хараат бус байдал, эрдэмшлийн эрх чөлөөг хатуу дархалж өгсөн явдал гэж судлаачид (Postiglione, 2013) үздэг. Их сургуулийн бие даасан байдал, эрдэмшлийн эрх чөлөөг улсаас нь дархалж өгөх нь тухайн улсаас гарах эрдэм мэдлэгийн бүтээлүүд нь аливаа нэг цаг зуурын үзэл суртал, улс төр, нийгмийн нөлөөлөлд автаагүй цэвэр мэдлэг байх үндсийг бүрдүүлж өгч буй хэрэг бөгөөд мөн их сургууль нь нийгмийг түрүүлж харж, судалж байдаг учраас нийгмийг буруу тийш хазайх үед хүчтэй шүүмжлэгч нь байх дархлааг тавьж өгч буй хэрэг билээ. Хонг Конгийн засгийн газар судалгааны их сургуулийг байгуулж, санхүүжилтээр дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн хэрнээ их сургуулийн дотоод бүтэц, удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлбөр, сургалт судалгааны бүх эрхийг их сургуульд нь бүрэн даатган өгч, их сургуулийг бие даан хөгжих засаглал, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн байна. Эрхийг нь бүрэн өгөхийн хажуугаар, хариуцлагаа сайтар нэхэж, дүгнэдэг тогтолцоог ч мөн бүрдүүлсэн байна.

Гэтэл манай улсад ‘улсын их сургуулиуд бол улсын өмч учраас улс шийднэ’ хэмээн зүтгэж, улсын их сургуулийн удирдах зөвлөлийг эрх барьж буй намын нөлөөллөөр байн байн сольж, их сургуулийн удирдлагыг дураараа халж, их сургуулийн бие даасан байдлыг засаг солигдох бүрт ноцтой зөрчиж, их сургууль хэмээх цэвэр мэдлэг, чадвар ноёлох ёстой эрдмийн эрчимтэй талбарыг үймүүлж, Монгол улсын мэдлэгийн их уурхайн тогтвортой байдал, чадавхийг уламбүр сулруулсаар байна. Өнөөдөр манай их сургуулиудийг мэдлэгийн манлайллаараа удирдан залах бие даасан удирдлага бус харин намын нөлөөллөөр дамжуулан удирдлагад шургалсан нөхдүүд ‘үймүүлдэг’ эрүүл бус тогтолцоо нэгэнт бий болжээ. Их сургуулийн удирдлага сургуулийнхаа сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэхийн төлөө ухаанаа уралдуулж байхын оронд, ‘нам өөрчлөгдлөө, одоо хэнийг халж, хэнийг томилбол ямар сандал ширээг одооноос хөөцөлдөх вэ’ гэсэн эрүүл бус ажлуудад цагаа үрж, хэдэн цагаар сандал ширээтэй холбоотой хурал хуйд дуудагдаж байна. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нийгэм судлалын дүн шинжилгээ хийн, алдааг нь залруулж, үндэсний оюун сэтгэлгээг манлайлж явах ёстой холч хараатай их сургуулиуд маань дөрөвхөн жилийн настай ‘партизан’ улс төрчдийн мэдэлд номхон хүлцэнгүй дагаж яваа нь энэ ‘нам ноёлсон систем’ хэрхэн дээд боловсролыг сулруулж байгаагийн тод жишээ юм.

Аль ч улс улсынхаа оюуны сор болсон эрдэмтэн багш болон шилдэг оюутнуудыг судалгааны их сургуульдаа төвлөрүүлж, үндэснийхээ оюун санааны манлайллыг баталгаажуулдаг. Гэтэл өнөөдөр манайд тийм судалгааны их сургууль төдийлөн хөгжөөгүй байгаа учраас хувийн болон улсын шилдэг дунд сургуулиудад суралцаж төгссөн шилдэг сурагчид яг үнэндээ үндэсний их сургуулиудаа голж, гадаадын сургуулиудыг сонгох болсон. Шилдэг оюутан цөөхөн, бид тэр сор оюутнуудаа өөрийн эрдэмтдийн боловсруулсан жинхэнэ Монгол иргэн, Монгол мэргэжилтнийг төрүүлэх сургалтандаа сургаж чадахгүйгээр алдаж эхлээд байна. Бакалаварын төвшинд оюутан Монголдоо сурвал өөрийн хэл соёл, түүх, иргэн хүнийхээ ухамсрыг илүүтэй дээшлүүлэх нь тодорхой.

Цэвэр мэдлэгийг бүтээх чин эрмэлзэлтэй судлаач багш нар мөн ийм системтэй зууралдаж, цагаа үрэх хүсэлгүй учраас жинхэнэ мэдлэг, чадварыг үнэлэх систем рүү явах нь тодорхой бөгөөд энэ мэтээр бид судалгааны их сургуулийн гол цөм болсон сор эрдэмтэн багш нар болон шилдэг оюутнуудаа бусдад алдаж, үнэ цэнийг нь доройтуулж байгаа нь судалгааны их сургуулийн гол хөдөлгөгч хүч болсон чадварлаг хүний нөөцийг алдагдуулж буй нөхцлийг бүрдүүлж байна. Цаашлаад ийм улс төрийн нөлөөлөл өндөртэй орчинд санхүүжилтийн шударга тогтолцоо бүрдэхгүй байх нь тодорхой. Ингээд муу засаглалыг дагаад хөврөх сул санхүүжилт, чадваргүй хүний нөөц, үр дүнгүй сургалт, үүнээ дагаад оюутны эрх ашиг хөндөгдөж дээд боловсролын салбарын хөгжил нэлэнхүйдээ доройтож байгааг хэн хүнгүй мэдсээр байж энэ байдлаа лавшруулсаар байна.

Дээд боловсролын ийм ээлгүй орчинд судалгааны их сургууль байгуулах нь хоосон яриа хэвээр үлдэнэ. Тиймээс бид юун түрүүнд дээд боловсролын засаглалаа сайтар тунгаан боловсруулж, мэдлэгийг улс төрөөс ангид, хараат бусаар чөлөөтэй бүтээх боломжийг улс орныхоо хөгжлийн нийтлэг эрх ашигт нийцүүлэн дархлаажуулах хэрэгтэй байгааг та бүхэн мэргэн оюундаа тунгаана гэдэгт итгэнэм.

Г.Орхон, Дээд боловсрол судлаач 2016.12.17

 

Эх сурвалж: tsahimurtuu.mn

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 1-р сарын 28. 19:14Зочин - [112.72.12.**]

МУИС-ийг судалгааны их сургуль болгох шинэчлэл дампуурч байгалийн ухааны ангиуд хаалгаа бари хад дөхөж байна. Бат-Эрдэнэ зэрэг улс төрчдийн гар хөл болсолн хүмүүсийг хурдан солиоч ээ. Юу хүлээгээд байна юэ? ЭМШУС дээрх нөхцөл өөр шүү дээ.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98019

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86765

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76836

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60910

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53107

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49552

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45165

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34218

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33968

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33299

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30516

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30505

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29780

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29170

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28671

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27907

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27383

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26772

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25924

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 23369

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23108

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22816

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21767

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21480

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21270

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19723

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19679

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19561

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19218

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18305