МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ

2017 оны 4-р сарын 22. 22:12 Уншсан тоо: 28053   •   Сэтгэгдэл: 0

Сүүлийн үед олон улсын эдийн засаг, улс төр судлаачид өнөөгийн глобалчлагдсан дэлхий ертөнцөд асар их байгалийн бялагтай ч Төв Азийн хөөрхийлөлтэй нэгэн улс Монголыг Хятад гүрэн хэрхэн колоничлон эзэлж байгаа талаар сануулан бичих болов.

Одоогоос 7 жилийн өмнө Америкийн эдийн засагч, олон улсын харилцаа судлаач Параг Ханна дээрх үйл ажиллагаа нь эдийн засгийн аргаар тайван замаар явагдаж байгааг сануулаад, “...Монголд юу болж байгааг харцгаая. Хятад Монголыг эзлээгүй харин худалдаж авч байна. Хуучин үед улс орнуудыг эзэлж авч байсан бол харин одоо худалдаж авч байна” гэж өгүүлсэн байдаг.

Сүүлийн үед барууны бусад судлаачид ч Монголд үнэхээр ийм зүйл болж байгааг харж, бичих болсон. Тэдний бичсэнээр “... өнөөдөр Монголд хятадын 1000 гаруй компани ажиллаж байхад оросынх бол харьцангуй цөөн. Нийтийн хоолны салбар үндсэндээ хятадуудын гарт байна. Оёдол, хөнгөн үйлдвэрлэлийн тал, ноолуурын үйлдвэрлэл бараг бүхэлдээ хятадуудын мэдэлд. Арьс ширийг бас л хятадууд хянаж байгаа.

Үүний зэрэгцээ Хятад монголын сэхээтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарч хэдэн зуун монгол оюутныг үнэгүй сургаж байна. Энэ бол монголын маргаашийн элитүүдийн нэлээд хэсэг болно. Энэ мэтээр Тэнгэрийн орон Хятад маргааш гэхэд энэ хүмүүс монголын засагт гарч ирнэ...” гэжээ.

Тэгвэл, дээрх судлаачдын сануулга биелэлээ хэрхэн олж буйг монголчууд одоо өөрийн биеэрээ шууд харж, мэдэрч эхэлж байна. Монголын төрийг гартаа оруулсан өнөөгийн эрх мэдэлтнүүд Хятадад Монгол орныг улам бүр найр тавьж, үүнийг болох ёстой зүйл мэтээр нууж хаалгүй ил тод ярьж ухуулах болсон төдийгүй Монголыг Хятадын колони болгох бодлогыг бодитоор хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, энэ оны өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэгч “Монголд 5 сая хятадыг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй” гэж хэлж байсан бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: саяхан “БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна” гэж мэдэгдэв. Түүний энэ бодлого удалгүй биелэлээ олжээ. Тухайлбал, Монголын дорнод хилээр орж ирэх хэдэн мянган хятадын эхний ээлж болох 200 орчии хятад иргэн ирж төвхнөөд байна. Удахгүй тэдэн дээр 1000 орчим хятад нэмэгдэх гэнэ.

Өнөөгийн засгийн эрх барьж буй МАН-ын ЗГ монголчуудын дээдлэн шүтдэг шашны тэргүүний эсрэг явуулж буй Хятадын бодлогыг дэмжин зөвтгөж, монголчуудын шашин шүтэх эрхийг ил тод боогдуулж эхэлсэн байна. Энэ нь Монголд хийсэн Далай ламын айлчлалтай холбоотойгоор тодорхой болов. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд хийсэн айлчлалд... Монгол Улсын Засгийн газар харамсч байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй” гэж олон улсад зарлан мэдэгдэв.

Мөн Монголын гол хэвлэлүүдээр Хятадыг үлэмж ихээр сурталчлах болжээ. Тухайлбал, Монголын гол хэвлэлийн нэг “Өдрийн сонин”-д Хятадууд Монголд визгүй зорчих нь шударга явдал болно. “Бид визгүй орж болдог юм чинь тэд яагаад болохгүй гэж?”, Монгол Улс “Хар хүйтэнд хаалга үүдээ нээгээд орхисон ч хэн тоож орж ирэх юм” (2017 оны 1-р сарын 26-ны дугаар) гэж бичсэн байна.

Дээрх үйл явдлуудын зэрэгцээ Монголын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдан, сүүлчийн гол тулгуурууд нь нуран унах гэж байна. Монголын уул уурхай, санхүүгийн салбарыг хятадуудын гарт нэг мөсөн атгуулах бодит алхамыг МАН-ын Засгийн газар, УИХ шуурхайлан явуулж эхэлжээ. Монголын Засгийн газар дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын тоонд орох “Таван толгой”-н ордыг зөвхөн Хятадын төрийн өмчит “Шинхуа” групптэй хамтран ашиглаж, бараг тэн хагасыг нь тум с компанид өгөхөөр тохирсон байна.

Тэгвэл, энэ долоо хоногт МАН-ын гишүүд зонхилсон УИХ монголчуудын хувьд эдийн засгийн маш аюултай бас нэг шийдвэр гаргалаа. Энэ бол УИХ Хятадын банкуудыг Монголд байгуулах хуулийн төслийг дэмжин хэлэлцэхээр болсон явдал юм. Б.Жавхлан тэргүүтэй УИХ-ын хэсэг гишүүний өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын банкны тухай” нэртэй хуулийн төсөл нь гадаадын банкууд, тэр тусмаа Хятадын банкны салбаруудыг Монголд байгуулж, улмаар санхүүгийн зах зээлийг тэдний мэдэлд өгөхөд чиглэсэн бөгөөд эцсийн дүнд Монгол орныг томоохон аж ахуйн нэгжүүдийнх нь зээлийн барьцаа болон засгийн газрынх нь өрийн бичгээр дамжуулан гадаадын банкны барьцаанд оруулах аюул агуулжээ.

МАН-ын Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн дээрх үйлдлүүд нь Монголыг хятадууд хэрхэн тайван замаар эзэлж байгааг сануулсан гадаадын судлаачдын сануулга зөв байсныг харуулав.

 

Ш.Лантуу  

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 10-р сарын 8. 22:34Зочин - [202.9.42.**]

ТӨРИЙН СУУДАЛД СУУЖ АЖИЛЛАХ МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ЭХ ОРНЫГ МИНЬ НАЙМААЛЦАЖ БАЙГАА ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦЭВЭРЛЭЖ ХЯТАД ИРГЭДИЙГ ВИЗТЭЙ МАШ ӨНДӨР ХЯНАЛТАНД ОРУУЛХЫГ ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРИЙН ЯАМ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭЖ. БИЕЛЭЛТИЙГ ТТГ ХЯАЛТАНДАА АВАХ ЦАГ БОЛСОН БНА. ХЯТАДААС САЙН ДУРААРАА ЗЭЭЛ АВАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.

2017 оны 8-р сарын 27. 02:02Зочин - [66.181.190.***]

Hytadiin bodlogo ediin zasagiin arga bol zeeliin huug ondor bailgahad mongoliig koloni bolno zaluuchuudiig ajilgui orlogogui hun yaaj eruul bolovsroltoi bhiin

2017 оны 8-р сарын 26. 12:37Зочин - [202.131.248.*]

Enhboldoo humuusee avaad aytaihan zailahgui bol ami nasand chin ayultai bolloo shuu mungnii tuluu uhlee yu novshoo

2017 оны 8-р сарын 26. 10:50Зочин - [107.77.109.**]

Хятад гаралтай Энхболд удирдаж байгаа юм чинь дээ.Бүгдийн шоронд хий.

2017 оны 8-р сарын 26. 10:40Зочин - [112.72.11.***]

МАНг татан буулгах хэрэгтэй.

2017 оны 8-р сарын 26. 09:02Зочин - [119.40.103.**]

odoo manaih hyatadad dagaar orj baij amid yavah erh bvrdeh bh tiimees yaraltai hyatadad negdye zmharsan heden avgai hvvhnvvd hvrtel ezentei boloh bhaa

2017 оны 8-р сарын 25. 22:27Зочин - [150.129.142.***]

Тэр хятадыг баримтлагч нар чинь МАН-ын толгойд гарч улмаар мангар монголчуудын дэмжлэгтэй засгийн толгойд гарсан шүү дээ. Одоо МАН-д байгаа шудрага эх орончид тэднээс салгах гэж тэмцэж байна даа. Эднийг цэвэрлэхгүй бол наадах чинь бүрэн хэрэгжиж үхэрмонголчууд үр хүүхдүүдээ хятадын боол болгоно доо.

2017 оны 8-р сарын 8. 22:24Зочин - [66.181.180.***]

hyatad tsustnig deesh gargasni gai mongolchuud songoltoo zuv hj uneheer chadahgui ene melhii nuded hyatdiin sheesig yagad zailuulj chaddaggui yum bee

2017 оны 4-р сарын 26. 20:30Зочин - [141.0.14.***]

монголчуууд өөрсдөө сонголтоо хийсэн. дараагын сонгуулд АН-г нь гаргана тэнэг гэхэд дэндүү тэнэг ард түмэн бид нар л байх. Аль эсвэл сонгуульд хөгшдийг оруулахгүй баймаар "болдог бол",нүдэн балай чихэн дүлийгээр манай нам гээд нөгөө хэдээ л дугуйлдаг. залуучууд нь сонгуулиа өгдөг болмоор л санагдах юм даа.

2017 оны 4-р сарын 25. 15:17Зочин - [141.35.59.***]

МАН галзуурч байгаа бололтой, тэр чигээрээ улс төрөөс зайлах хэрэгтэй. Ирэх сонгуулиар хаа хол явахыг чинь харнаа. Иргэд үүнийг сайн санаж дараагийн сонгуульд энэ МАН ын луйварчидыг сонгохгүй байх хэрэгтэй.

2017 оны 4-р сарын 24. 23:44Зочин - [139.5.217.***]

103,57,94тай санал нэг байна. Үүн дээр хамгийн гол анхаарах зүйлүүд дээр МАН өмнө ч бас алдаж байсан одоо ч бас алдаж байна. Энэ хятадуудыг монголд оруулах. Хятадууд байхгүй газар байхгүй болж Аль ч хороо хороолол хотхон аймаг сумдуудаарих байгаа энэ хятадууыг шалгадаг барьдаг байгууллага байна уу. Хятад иргэдийн мэдээллийг хаана өгөх вэ

2017 оны 4-р сарын 24. 08:27Зочин - [220.94.188.**]

M.Enkhbold chine uuruu xujaa garltai shuu dee. Aav n xyatad xunii xuuxed gej Tuv aimgiin bayngiin xunees sonsoj bsan yum bn

2017 оны 4-р сарын 23. 19:03Зочин - [202.126.91.**]

Хамгийн том бодит жишээ бол Монголын төр бариж байгаа эрхэмүүд тэднийг дагсан ноход шүү дээ.УИХ дарга,ЗГ тэргүүн гээд бүгд хятад цустай.Монголын төрийг барьсан,бариж байгаа бүх хүмүүс хятад барьцаанд орсон. төрд хятадын тагнуул туршуул байгаа нь ил болсон Монголын төрийг төгнаж чөмөг нь дундарсан хятадын нэрт тагнуул НяДо буюу Нямдорж илэрлээ.Өвөгд минь амиараа хамгаалан өгсөн эх орон минь хаашаа яваад байна даа

2017 оны 4-р сарын 23. 17:16Зочин - [49.0.214.**]

olon niit hutadlln erliizyyd Ulaanbaatatiin gazriig bygdiig hudaldaj olon zuun ter bumiig hiisen,toriin albiig 60 terbumaar hudaldav.Odoo ted eronhiilogciig avc mongoloo byheld ni hudaldahaat zehej baina.ene eronhiilogciin songuuli mongol tusgasruls baih esehee shiideh songuuli bolnoo.yndsen huuli bus tusgaar togtnoloo hamgaalan temceh,yygeer ard gtymneesee asuu.

2017 оны 4-р сарын 23. 15:52Зочин - [103.212.119.***]

Хахуул авлаа л гэдэг. Гэхдээ улсаа Хятадад худалдах том нүгэл шүү

2017 оны 4-р сарын 23. 14:36Зочин - [203.91.115.**]

Одоо яадаг билээ Түүхэндээ хөрш явж нэг нэгнээ эрхшүүвэл Ихэнхдээ Монголчууд эзэлж байсан түүх байдаг 220 жил манжуудад эзлэгдэж байсан болохоос Хятад огт падгүй шүү дээ Энэ үед л Хятадын эрхшээлд орох нь дээ бидний үе яасан азгүй вэ Өнөө үеийн Чингс төрөөд эд нарыг Хятадуудыг нэг сайн хашраагаад өгөөсэй билээ

2017 оны 4-р сарын 23. 13:29Зочин - [103.10.21.**]

МАН-ыг монголчууд сонгосон, Миеэгомбын Энхболдыг ч бас л монголчууд сонгосон. Хятадууд сонгоогүй!!! Энэ бол монголчуудын сонголт. Одоо дөрвөн жил хүлээгээд юу хийснийг нь л харах үлдсэн. Нэгэнт сонголтоо хийчихээд гоншигоноод байх хэрэггүй.

2017 оны 4-р сарын 23. 12:57Зочин - [103.212.119.***]

Тоймч Гантулгын хэлсэн биелэлээ олоод байна аа.

2017 оны 4-р сарын 23. 12:16Зочин - [202.131.250.***]

МАН нь Монгол хужаа болсон цагт л мөнхийн хаанчлал тогтооно. Монгол үндэстэн тусгаар хэвээр эрх чөлөө бодитжих хэрээр энэ мафижсан тогтолцооны нас БОГИНОСОНО.. МОНГОЛЫН УРВАГЧ НОЁД МАНЖИД УЛСАА ДААТГАЧИХААД ӨӨРСДӨӨ АЛБАН ТУШААЛ ЦАДИН ПҮНЛҮҮ ЭРХ МЭДЭЛ олж аваад 300 жил улсаа доройтуулсан тэр л бодлого явж бна даа.. Гашуун үнэн. Манж манай увайгүй ноёдыг худалдан авч үндэстний дунд яс хаяж ойрад монголыг хурцалж доройтуулсан. Эх орноо худалдсан.тэр хүмүүс яг эдэн шиг урвагчид байсан.Нямдоржийг албан тушаалаас гадна дөрвөд гэдгээр нь сонирхсон. Одоо ч тэр эвлэхбиш үргэлж л нам хооронд, нам дотроо яс хаяж эвдэх юм хийж сууна. Ард түүнийг эх оронч гэж харж бгаа нь нийгэм хужаад дагаар ороход бэлэн болсны тэмдэг...

2017 оны 4-р сарын 23. 12:16Зочин - [103.212.119.***]

Манай түүхий эдийг Хятад авдаг гээд Хятадын колони болох уу. МАНАН Хятадад Монголыг ил цагаан худалдаж байна.

2017 оны 4-р сарын 23. 11:16Зочин - [103.57.94.***]

Манай түүхий эдийг тэгээд Орос авах ёстой юмуу, Орос улс тэр чигээрээ түүхий эдийн орон гэдгийг мэдэж байгаа байлгүй дээ. Манай ч Оросын ч түүхий эдийн зах зээлнь Хятад яах аргагүй мөн. Тэглээ гээд Хятадын эрхшээлд орно, худалдагдна гэж байгаа бол түүхий эдээ Хятадад зарахаа больих хэрэгтэй, яах юм ингэн ингэн мөнгө олж, харин оронд нь нүүдлийн мал аж ахуйгаа хөгжүүлээд, цахилгаан холбоо, зам тээвэр, эрчим хүчний хөгжлөөс татгалзъя. Монгол Улсыг ийм аргаар хөгжүүлнэ гэж байгаа бол Турк шиг бүх нийтийн санал асуулга явуулаад шийдээр байна. Өөх ч биш булчирхай ч биш ийм байхаар нэг талдаа гарсан нь дээр. Ер нь иргэдийг хагаралдуулж өөд өөдөөс нь турхирсан иймэрхүү нийтлэл хэзэээ ч дуусахгүй, харин ч тэр Хятадын гар хөл бологчид нь ийм зүйл бичээд манай улсын дотоодын бүрэн бүтэн байдлыг заналхийлж байгаа юмшдээ

2017 оны 4-р сарын 23. 10:51Зочин - [86.16.255.**]

Энэ новшийг цагаан хана давулаад тэр МАН тай нь хамт шидчих юмсан!

2017 оны 4-р сарын 23. 10:49Зочин - [27.123.214.***]

Hujaa garaltai huneer erunhiilugch

2017 оны 4-р сарын 23. 10:32Зочин - [202.70.33.***]

Songohguibaiya

2017 оны 4-р сарын 23. 10:01Зочин - [103.212.119.***]

Hytaduud Mongoliig zugeer l hudaldan avch baina shuu dee

2017 оны 4-р сарын 23. 09:55Зочин - [66.181.178.***]

canddelhiin diilenh uls urund yanz yanziin bankuud bdag. hedhen mongoliin undur huugeer zeel ugsug, bankuudn akuuluud boltsoon humuusiin zahialgaar yavaad baigaach

2017 оны 4-р сарын 23. 09:45Зочин - [103.212.119.***]

Yaaya daa. Mongol zaluusa ingeed honi shig baih uu

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 91172

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 80841

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 70240

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 69291

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 54867

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51159

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 47623

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33097

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 32752

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29594

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28402

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28053

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26052

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 25576

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24840

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24219

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 23828

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22093

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20846

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20245

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19780

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 19537

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19126

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18909

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18053

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17518

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17107

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16228

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16167

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 15802