Монгол сургуулийн “дэлхийн жишиг” гэв үү?

2014 оны 2-р сарын 17. 20:40 Уншсан тоо: 1000   •   Сэтгэгдэл: 0

Ямар ч сэдвээр ярьсан түүнийгээ зөвхөн бөөсний тухай болгон хувиргадаг нэг “сэргэлэн” оюутны онигоо бий. Гэтэл өнөө үед Монголын боловсролын шинэчлэлүүд яг ийм зүйл болон хувирч байгаа тухай нэг хүн бичжээ. Түүний шоглон бичсэнээр, манай шинэчлэгчдийн тэр бөөс нь “дэлхийн жишиг” гэдэг гоё нэршил ажээ. Тэд юу ч хийсэн түүнийгээ “дэлхийн жишиг” гэж нэрлэнэ.

Ганц жишээ. Хэдэн жилийн өмнө дунд сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхэд монгол хүүхдүүд 6 наснаас сургуульд явах болсон. Тухай үед ард иргэдийн зүгээс бидний хүүхэд яагаад ийм эрт сургуульд явах ёстой вэ гэж асуухад шинэчлэгчид ердөө л “дэлхийн жишиг юм аа хөө” гэж хариулж билээ. Харин, дараа нь яагаад ч юм хөдөө нутагт залуу гэр бүлүүд задарч бусних хачин үзэгдэл газар авсан юм.

Монголын боловсролын салбарт үй түмэн бэрхшээл, зовлон буй! Тэгвэл боловсролын шинэчлэлийг тэдгээр асуудлыг бодитоор шийдэхийн тулд л явуулах ёстой бус уу?

Наад зах нь л гэхэд, цэцэрлэгт нь ямар асуудал байна вэ, бага, дунд, дээд боловсролд нь юу болоод байна вэ, эсвэл хөдөөд нь юу тохиолдов, хотод нь ямар байна вэ гэх мэтээр тус тусын асуудал мундахүй их. Аль эсвэл, бага сургуулийн математик, ахлах ангийн физик боловсролд ямар хүндрэл байна вэ? Эсвэл, дунд сургуулийн түүхийн багшид, бага ангийн эрэгтэй, эмэгтэй сурагчдад, эсвэл малчин айлын хүүхдэд ямар зовлон бэрхшээл тулгарч байна вэ? Энэ мэтээр бидэнд тоолж баршгүй асуудал, бэрхшээл бий. Заримыг нь бид мэдэж байж магадгүй боловч ихэнхийг нь мэдэхгүй ба ингэхдээ бүр ямар асуудал байгааг ч олж мэдээгүй явж байгаа.       

Боловсролын бодлого, шийдвэр гаргачид нь чухам дээрх мэт асуудлуудыг л олж шийдэхийн тулд цалин авч ажиллаж байгаа хэрэг. Гэхдээ мэдээж хэрэг, энэ бол амар ажил биш. Үүний тулд шинжлэх ухаан хэрэгтэй. Манай нэг УИХ-ын гишүүн зөвхөн уурхайн нэг гэрээ хийхийн тулд 20,000 хувьсагч, хүчин зүйлээр тооцоолол хийсэн гэж хэлсэн байдаг. Тэгвэл үүн шиг боловсролын салбарын бодлого, шийдвэр нь олон тооны хүчин зүйлийг харгалзан бодож, гаргах ёстой маш хариуцлагатай ажил ажээ.    

Гэтэл манай бодлого, шийдвэр гаргачид боловсролын салбарыг өөрсдийн толоом зугаа, албан тушаалын орон зай, ашиг олох хэрэгсэл төдий үзсээр ирсэн нь манай улсын ирээдүйг харанхуй руу улам бүр түлхжээ. Бид яг одоо ч үүнийг харж байна шүү дээ. Тэд боловсролын салбараар ингэж тоглоом зугаа хийхдээ “дэлхийн жишиг” гэх үгээр бамбай хийж нэгэнт заншжээ. Харин энд удаа та бүхэнд танилцуулж буй өгүүлэлд Монголын “дэлхийн жишиг” гэгч нь ямар инээдэмтэй зүйл болохыг ингэж бичжээ.

 

Монгол сургуулийн “дэлхийн жишиг” гэв үү?

 

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

2008 онд Азийн хөгжлийн банк Монголд судалгаа хийсэн байна. Гэтэл, судалгааны үр дүнгээр ерэн оноос эхэлсэн манай боловсролын шинэчлэл өнөөг хүртэл эргэлзээтэй нөхцөлд хэвээр байгаа ажээ. Хэдийгээр тодорхой өөрчлөлтүүд удаа дараа гарсан боловч боловсрол нь хир зэрэг сайжирсан бэ гэдэгт асуулт байв. Үүний дараахан Дэлхийн банк Монголын боловсролын талаарх өөрийн судалгааны үр дүнг мэдээлсэн ба товчхондоо нөхцөл байдлыг тааруухан гэж үзжээ. Үүний зэрэгцээ, хувь судлаачдын зүгээс бидэнд сануулга өгөв. Нэг америк судлаач манай шинэчлэлийн бодлогыг “боловсролын импорт” гэж ёжилж нэрлэсэн ба боловсрол бол монголчуудын бодож байгаа шиг эд бараа адил зээлдэж авдаг зүйл даан ч биш гэж анхааруулж байна.

Ийнхүү бидний байдлыг шүүмжилж байх зуур манай улс TIMSS-2007 (О.У-ын математик, Ш.У-ны сургалтын чиг хандлага) хэмээх судалгаанд оролцож, өөрийн сурагчдын математикийн сурлагыг үнэлүүлсэн байна. 60-аад улс оролцсон судалгаанаас дараах үр дүн гарав. 4-р ангийн монгол сурагчдын 34% нь олон улсын шалгуураар “дунд” үнэлгээний босго давсан бол “сайн” үнэлгээний босгыг 8%, “онц” үнэлгээний босгыг 1% нь тус тус давжээ. 8-р ангийн сурагчдын хувьд 31% нь дунд, 7% нь сайн, 1% нь онц үнэлгээний босго хүрсэн байна. Товчоор хэлбэл, манай улсын сурагчдын 66-70 шахам хувь нь олон улсын “дунд” үнэлгээний босго даваагүй байна. Энэ нь ихэвчлэн гуравдахь ертөнцийн гэгдэх буурай орнуудын түвшин ажээ.

Чухам энэ байдлыг мэдэрснээс үүдэв үү гэлтэй шинэчлэлийн бас нэг оролдлого үргэлжлэн гарсан нь Монголын засгийн газраас санаачилсан Кэмбрижийн гэх хөтөлбөр байв. Санаачлагчид нь боловсролын салбарт замбараагүй, хоорондоо уялдаа муутай төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг өөрчилж, цэгцтэй хөтөлбөр ба тогтолцоотой болох цаг нэгэнт ирсэн гэдгийг хэлж байсан юм. Гэтэл тэд үүнтэй зэрэгцэн “Дэлхийн монгол хүн” болцгооё гэх уриан дор даяаршсан монгол боловсрол бий болгох зорилгыг тунхаглав. Энэ зорилгод хүрэх арга зам нь Британий олон улсын дунд сургуулийн хөтөлбөрийг авч нэвтрүүлэх ажээ.

Олон улсын дунд сургуулийн хөтөлбөрт хоёр төрлийн сургалтыг эн тэргүүнд тавьдаг байна. Эдгээр нь англи хэл ба байгалийн ухаан юм. Үүнийг дараах энгийн жишээгээр тайлбарлаж болно. Гадаадын иргэн ажлын шугмаар (жишээ нь, элчин сайдын хувиар, эсвэл бизнесийн зорилгоор) Монголд амьдрах болжээ гэж төсөөлье. Гэвч хүүхдүүдээ ямар сургуульд явуулах вэ гэсэн асуулт түүнд тулгарав. Хүүхдүүд нь монгол хэл мэдэхгүй төдийгүй монгол сургуулийн хөтөлбөр тэднийхээс ондоо. Харин энэ үед олон улсын сургууль түүнд санал тавина. Олон улсын сургууль түүний хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй бөгөөд энэ сургуульд хүүхдүүд дэлхийд хамгийн олон хүн ярьдаг англи хэл судалж, энэ хэлээр хичээлүүдээ үзэх ба хөтөлбөр нь аль нэг үндэстэн, соёл, үзэл суртлын нөлөөнөөс ангид гэх байгалийн ухааны хичээлд түшдэг байна.

Ер нь ”олон улсын” гэх нэрнээс энэ төрлийн сургуулиуд хэнд зориулан боловсрол олгодог болохыг төвөггүй ойлгоно. Гэхдээ ийм сургуулиуд нь зөвхөн Британийх байдаггүй. Британиас гадна АНУ-ын хөтөлбөртэй олон улсын сургуулиуд дэлхий даяар сүлжээтэй ба хоёр улсын сургуулиудын хооронд бас ч гэж өрсөлдөөн байх ажээ. Британий олон улсын сургуулийн сурагчид сургууль дүүргэх үед британи хүүхдүүдтэй адил “Боловсролын ерөнхий гэрчилгээ” (GCSE)-ний шалгалт өгч боловсролын гэрчилгээ авна. Тус шалгалтын төв Британид бий. Харин Америкийн олон улсын сургууль төгсөгчид Швейцарьт төвтэй байгууллагын “Олон улсын бакалаврат (IB)”-ын шалгалт өгч гэрчилгээ авах нь түгээмэл ажээ.

Олон улсын хөтөлбөрийг хэнд зориулсан болохыг нь үл харгалзан Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцооны суурь болгон авч буйг хараад эргэлзэн гайхах сэтгэл аяндаа төрөхөөр байна. Гэвч, нөгөө талаар олон улсын сургалттай сургуулийн хөтөлбөрийг “монголчлох” маягаар нутагшуулна гэж буй нь зорилго, хэрэгжүүлж буй арга барилын хувьд өмнөх шинэчлэлүүдээсээ бас ялгаагүй ажээ. Ялангуяа, энэ хөтөлбөрийн даяаршсан монгол боловсрол бий болгох зорилгыг нь арван жилийн өмнө хэвлэгдсэн дунд боловсролын стандартад аль хэдийн ингэж бичжээ: “Боловсролтой иргэн нь хүн төрөлхтний даяаршил болон нийгмийн шалгуурыг ханган ажиллах, амьдрах… Монгол иргэний дүр төрхөөр тодорхойлогдоно… Түүний дүр төрх, төлөвшил нь боловсролын агуулгыг тодорхойлж, боловсролын стандарт үүрэг, зориулалтын биелэлтийн шалгуур болно”.

Үзэл баримтлалын хувьд шинэ биш боловч Кэмбрижийн гэх бэлэн хөтөлбөрийг авна, гэхдээ үүнийг нутагшуулж өөрийн онцлогт тохируулна гэх өнөөгийн бодлого дор төрийн сургуулийн тогтолцооны хачин хэв маяг Монголд шинээр үүсэж байна. Тухайлбал, энэ хөтөлбөрөөс шалтгаалан хос хэлний сургалттай олон улсын “лаборатори”, монгол хэлний сургалттай “жирийн” гэх хоёр төрлийн улсын сургууль бий болж байгаа ажээ. Сургуулийн аль ч тогтолцоонд техникийн, ерөнхий боловсролын, төрийн, хувийн, спорт, урлагийн гэх мэт ялгаа түгээмэл бол “хэлээрээ” хоорондоо ялгагдах төрийн сургуулийн өвөрмөгц тогтоц Монголд бий болж байна (үндэстний цөөнхийн сургууль энд хамаагүй бөгөөд тусдаа асуудал болно).

Боловсролыг олон улсын буюу дэлхийн жишигт хүргэнэ гэдэг нь манайд болхи, хуучирсан уриа болж хувирчээ. Социализмын үед манай улс өөрийн боловсролыг ах дүү социалист орнуудын түвшинд хүргэх зорилтыг үргэлж тунхагладаг байв. Тэр үеийн олон улсын жишиг нь ЗХУ, Европын социалист орнууд байсан. Гэтэл  цаг хугацаа өнгөрөх тусам энэ жишиг өмнөхөөс бүрхэг, ойлгомжгүй болж байна. Ерээд онд манай боловсролын хөтөлбөрийн шинэчлэл Дани улсаар баримжаа авсан хирнээ үүнтэй зэрэгцэн 100 гаруй орны туршлагыг судалж дундаас нь өөрийн хичээлийн төлөвлөгөө боловсруулан гаргаж ирэхээр ажиллаж байгаа гэдэг байв. Одоо даяаршил буюу дэлхийн жишиг гэх нэршил хэрэглэгдсэнээр улам бүр бүрхэг болжээ. Манай улсын Кэмбрижийн хөтөлбөр нь яг амьдрал дээр Британи улсын боловсролыг хэлж байна уу, эсвэл Британий сургууль боловсролын тогтолцоог авч хэрэглэж буй Ази, Африкийн ядуу буурай орнуудын түвшинг хэлээд байна уу гэх ялгаа зааг тодорхойгүй, харин ердөө л дэлхийн жишигт хүрэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөр гэнэ.

Монгол Улс ер нь сургууль боловсролоо дэлхийн жишигт хүргэнэ гэх мэт зорилго хоосон тунхаглах хэрэггүй. Харин тус улсын өмнө олон улсын байгууллагуудын материалын тусламж, мэргэжил аргазүйн дэмжлэгээр амь аргацааж буй Ази, Африкийн гуравдахь ертөнцийн буурай орнуудын нэг болохын хувьд бэрхшээлээ яаж даван туулах вэ гэсэн асуулт одоо тавигджээ. Хэдийгээр эрх баригчид нь үлгэрийн мэт яриагаар ухуулавч тус улсын сургууль боловсролын бодлого нь (олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг, чиглүүлгээс бусад тохиолдолд) тодорхой бус, өөрт ямар асуудал тулгарч буйг олж тогтоож, шийдэх чадваргүй, өөрийн гэх чиг баримжаагүй явж байгаа юм. Үүнээс үүдэн гадаадын орнуудын тогтолцоо, хөтөлбөрийг хуулна, гэхдээ түүнийг нутагшуулж, өөрчилж засна гэх бус, харин Монголд ямар шинэчлэл хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөө бодох л шаардлагатай. Гэхдээ энэ нь одоо тохиож байгаа боловсролын тоглоомноос огт өөр хэрэг юм. 

 

П.Мягмар

 

Эх сурвалж: www.golomt.org

  

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2014 оны 2-р сарын 16. 16:12Зочин - [103.26.194.**]

Дээр өгүүлсэн зүйлүүд бас чбаримжаатайүнэн талдаа болжээ Өөрсдөө яриад шийдээд бие биеэ сонсоод бодол санаагаа хуваалцаад явахад уг нь болох зүйл зөндөө байгаан Гэтэл нам нам гээд л асуудлыг нэг бол ийш нь нөгөө бол тийш нь чирээд буланд аваачиж нуух байдлаар нэг юм хийх гээд тэр нь болоод ч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг хачин юм болчихоод удаж байна Одооч багш нар дөжрөөдингэж л байдагюм гэх болж дээ Боловсролд суурь онол үзлүүдчухлын дээр тэдгээрийг анги танхим сургалтад яаж буулгах вэ гэдэг маш өөр асуудалБагшид юуг яаж хүргэх багш хүүхдэд яаж хүргэх гээд үнэхээр толгой гашилгах зүйл зөндөө ба эдгээрт цэвэр мэргэжлийн үүднээс шинжлэхухаанч хандах нь хамгийн гол асуудал даа

2014 оны 2-р сарын 16. 16:12Зочин - [103.26.194.**]

Дээр өгүүлсэн зүйлүүд бас чбаримжаатайүнэн талдаа болжээ Өөрсдөө яриад шийдээд бие биеэ сонсоод бодол санаагаа хуваалцаад явахад уг нь болох зүйл зөндөө байгаан Гэтэл нам нам гээд л асуудлыг нэг бол ийш нь нөгөө бол тийш нь чирээд буланд аваачиж нуух байдлаар нэг юм хийх гээд тэр нь болоод ч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг хачин юм болчихоод удаж байна Одооч багш нар дөжрөөдингэж л байдагюм гэх болж дээ Боловсролд суурь онол үзлүүдчухлын дээр тэдгээрийг анги танхим сургалтад яаж буулгах вэ гэдэг маш өөр асуудалБагшид юуг яаж хүргэх багш хүүхдэд яаж хүргэх гээд үнэхээр толгой гашилгах зүйл зөндөө ба эдгээрт цэвэр мэргэжлийн үүднээс шинжлэхухаанч хандах нь хамгийн гол асуудал даа

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22694

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19564

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244