Их сургууль уу, зочид буудал уу?

2017 оны 8-р сарын 10. 00:40 Уншсан тоо: 813   •   Сэтгэгдэл: 0

ХИС-тай залган барьсан “Пума Империал” зочид буудлын барилга. Зургийн эх сурвалж: medee.mn

Энэ сарын 2-нд “Пума Империал” зочид буудлын олон давхар барилгаас цахилгаан шат унаж хүмүүс хүнд, хөнгөн бэртсэн гэх мэдээгээр өөр нэг асуудал ил болжээ.

Засгийн газрын ордны зүүн талд “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн байрны өргөтгөл гэх 17 давхар барилга баригдаад хэдэн жилийг элээж, энэ онд ашиглалтад орсон байдаг. Уг барилга баригдаж байх үед ХИС овоо шүү, сургалтын орчноо ингэж анхаарч, хөрөнгө хаяж байгаа их сургууль Монголд ховор байна даа гэх бодол олон хүнд төрсөн нь лавтай. Гэтэл, цахилгаан шат унаж хүмүүс бэртсэн тухай үйл явдалтай зэрэгцэн уг 17 давхар шинэ барилгыг “Пума Империал” гэх хувийн эзэмшлийн зочид буудал гэж мэдээлж эхэллээ. Энэ талаар “Зууны мэдээ” сонинд дараах мэдээллийг нийтэлсэн байна.  

Анх уг барилгыг барихдаа ХИС-ийн долоон давхар хичээлийн байрны өргөтгөл гэж зөвшөөрөл авсан ажээ. Гэтэл барилгын ажил дуусч ашиглалтад орж, тууз хайчлах үед хичээлийн байрны өргөтгөл биш “Пума” зочид бууд­лын  байр болж “хувирсан” байна. “Зууны мэдээ” сонины сурвалжлагч “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барил­гын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржаваас энэ тухай мэдээллийг лавлан авчээ. А.Мягмаржав ярилцлага өгөхдөө “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл гэдэг нэртэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай  болчихсон. Анх зураг гаргасан зохиогчийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучил­тад төмөр гагнаад, тоос­гоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм” гэж хэлсэн байна.

Иймээс дээрх барилгын асуудалд ХИС-ийн удирдлагууд холбоотой болж таарч байна. Тэд арай их сургуулийнхаа хичээлийн байрыг шинэ зочид буудал болгочихсон юм биш байгаа? Үнэхээр хачин хэрэг шүү.

 

Аагий  

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97318

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 85740

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76153

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60217

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52650

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49174

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 43548

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33791

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33151

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30266

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30105

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29409

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29040

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 27818

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27423

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26632

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25739

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 24543

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22932

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22232

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21454

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21360

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20888

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19602

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19565

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19404

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 18373

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18172

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 18106

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 17553