Афганы дүрвэгсдийг Монголд суурьшуулахыг улс төрчид дэмжиж байна гэв үү?

2017 оны 8-р сарын 10. 00:39 Уншсан тоо: 1437   •   Сэтгэгдэл: 0

Лалын шийт урсгалд үнэнч Хазара дайчид Сирид шашныхаа төлөө тулалдаж байгаа нь (middleeasteye.net)

 

Нэгэнтээ манай олон улсын нэртэй тоймч Ш.Гантулга хаана лалын дүрвэгсэд байна тэнд терроризмын аюул заавал байдаг гэж сануулан хэлж байжээ. Ихэнх монголчууд энэ үгийг үл анзаарч шашин хоорондын мөргөлдөөн, дайны дүрвэгсэд Монголоос алс холуур байгаа гэж ойлгож байна. Гэвч энэ асуудал манай улсад бодитоор бий болжээ. Иргэний дайн, олон улсын терроризмын голомт болсон Афганистан, Сириэс олон мянган дүрвэгсдийг Монголд суурьшуулах асуудал дээгүүр түвшинд яригдаж байгаа гэсэн мэдээллийг манай дипломатчид өгч эхэлж байна. 

 

Афганы шийт шашинт Хазара хүү шашныхаа Ашура өдрийг тэмдэглэж байгаа нь (dailymail.co.uk)

Терроризмтой бүс нутгийн дүрвэгсдийг Монголд ирүүлэх бодлогыг АНУ болон олон улсын байгууллагуудын зүгээс явуулж байгаа гэдгийг дипломатч судлаач Д.Баярхүү энэ оны 2 дугаар сард “Ийгл ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа батлан хэлжээ. Тэрээр уг ярилцлагадаа “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000 хүн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Монголчууд зөвшөөрөх үү?” гэж өгүүлсэн байна.

Гэхдээ олон мянган дүрвэгч сири, афганчуудыг суурьшуулах нь Монголд их эмзэг асуудал, улс төрчид тэр болгон хөндөж зүрхэлдэггүй, монголын ард түмэн ч дэмжихгүй. Гэтэл дүрвэгсдийн нэг хэсгийг ч болов Монголд ирүүлэх бодлогоосоо олон улсын байгууллагууд татгалзах шинжгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийг үүргээ биелүүлэхийг Монголоос шахаж шаардах шинжтэй, бас ч арга саам хайж байгаа ажээ. Ингээд тэд дээрх бодлогыг Монголд хэрэгжүүлэхийн тулд илүү зальтай арга зам сэдэж олсон бололтой. Тэр нь “Дэлхийн монгол угсаатнууд”-ыг нэгтгэх ариун үйл хэрэг. Харин зүсээ хувиргасан энэ хэрэгт Монголын ухвар мөчид нацист болон үндэсний үзэлт төрийн бус байгууллагууд дуртайяа нэгдэн орж байгаа бөгөөд нэр хүнд олох гэсэн улс төрчид монгол угсаатны асуудлаар тоглолт хийж эхэлжээ. 

 

Иран дахь Хазара дүрвэгсэд

Дээрх сценарын дагуу “Дэлхийн Монголчууд” нэрээр монгол түмний элгэн саднаа гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж монголчуудтай холбоогүй харь угсаатнууд, жишээ нь солонгос, балба, турк, афганы хазара зэрэг угстаатнуудыг Монгол угаатан гэж ойлгуулаад, тэдэнд Монгол улс газар нутаг өгч суурьшуулах ёстой гэсэн сурталчилгаа ихээхэн газар авч байна. Жишээ нь, Өмнөд Солонгосоос гаралтай Мүүнийхэн ийм зүйл сурталчилж, “Дэлхийн монголчуудын энхийн их наадам” гэгчийг 2011 онд Монголд хийж байв.

Дэлхийн монголчууд гэсэн ухуулгын дор харийнхныг суурьшуулах нэг арга зам нь Монгол Улсын “Харъяатын тухай” хуульд өөрчлөлт оруулж, улмаар Монголд гадны иргэдийг байнга суурьшуулах эрх зүйн асуудлыг шийдэх юм. 2016 онд яг энэ чиглэлийн арга хэмжээг авч, “Харъяатын тухай” хуулийг өөрчилж, гадаад иргэдэд байнга суурьших хөх үнэмлэх олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, УИХ-аар батлуулахаар оролдож байжээ. Гэтэл энэ хуулийн төслөөр “дэлхийн монгол” нэрээр афган дүрвэгчдийг Монголд олноор суурьшуулах, мөн өвөр монгол нэрээр олон мянган хятад иргэн Монголд суурьших боломжтой байсныг хэвлэлээр мэдээлж, азаар УИХ энэ төслийг буцаасан байдаг.

Н.Энхбаяр Монгол дахь Хазара иргэний хамт

Харин саяхнаас МАХН-ын дарга Н.Энхбаяр иймэрхүү дэлхийн монголчууд гэх асуудлыг шүүрэн авч шоудаж эхлэв бололтой. Монголын улс төрийн хүчнүүдийн удирдагчдаас МАХН-ын дарга Н.Энхбаяр хазара нарыг дэмжихээр болсныг тус намын гишүүн Ч.Мөнхбаяр өөрийн фэйсбүүк хаягаар нийгмийн сүлжээнд мэдээлж, дээрх зургийг оруулсан байна.

Афганистанд 7-8 сая шийт шашинт Хазара нар амьдардаг бөгөөд тэд лалын Суннит урсгалынхантай байнга зөрчилдөөн, дайн тулааны нөхцөлд байдгийн улмаас Европ, Америк, Австрали руу олон мянгаараа дүрвэж байгаа ажээ. Хазара нар бол Афганистан нэг томоохон угсаатан, иран хэлт ард түмэн юм. Хазара нар мянган мянган жил Афганд суурьшин амьдарсаар ирсэн ажээ. Хазара нар Чингис хааны байлдан дагууллын үеэр Монголын армийн эсрэг маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул олноор хядагдан хохирсон байдаг. Хожим энэ нутгийг монголчууд эзлэн суухад зарим монголчууд нутгийн ард түмэнд уусаж, монголчуудын овог, газрын нэр ус үлдсэн ажээ.

Хазара нар Афганы бусад усгаатантай ихээхэн зөрчилтэй байдаг. Гэхдээ энэ нь тэний монгол төрхтэйгээс болсон бус, харин Ираны талыг баримтлагч Шийт шашинтан, нөгөөдүүл нь Саудын Арабын талыг баримтлагч бөгөөд Сунни урсгалын шашинтан гэдгээс голлон шалтгаалсан ажээ. Жишээ нь, хазар нартай угсаа нэг, иран хэлт Аймак хүмүүс лалын Сунни урсгалынхан учир Афганы бусад угсаатантай зөрчил бага байдаг юм. 

 

О.Алтан 

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 10-р сарын 10. 00:40Зочин - [182.160.3.***]

Хазара монгол биш хэл нь хүртэл перс. Тэгээд лалын шийт шашинтай. Царай нь ч гэсэн ондоо лал царайтай. Монголд хамаагүй шал ондоо үндэстэн.

2017 оны 8-р сарын 23. 21:49Зочин - [202.179.25.***]

за ёстой энэн шиг тэнэг, улсаа самрах санаа өөр байхгүй байхаа. Аль 800 жилийн өмнөхдомог шиг яриаг итгээд, баахан лалууд оруулж ирж дажин болгох нь л дээ. Европынхон даяаршил гэж туйлшран цагаачдад үүдээ нээснээс болж одоо байнгын алан хядлага болж,бараг улсаа эзлүүлэх гэж байна. Энхбаяр энэ санаага орхихгүй бол үхээрэй чи. Хэрэв энэ асуудал яригдаж эхэлвэл ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй

2017 оны 8-р сарын 14. 00:39Зочин - [202.9.42.***]

Элдвийн балай юмнууд олноор нь оруулж ирчихээд адаг сүүлд нь бөөн дайн дажин болбол 3-хан сая монголоос юу үлдэх вэ.Нэг ч дүрвэгч авахгүй байх ёстой.Тун болохгүй болтэр офшшорчдын мөнгөнөөс 5 сая доллар авч өг.Таван сая доллар хэрэгтэй юу, эх орноо аюулд оруулсан нь дээр үү. Бодоорой

2017 оны 8-р сарын 12. 10:58Зочин - [202.179.4.***]

Zazygeer baigaadogoorei Laliihniig oruulj ireh l dutaad baina uu

2017 оны 8-р сарын 9. 19:51Зочин - [202.9.43.**]

3-хан сая байж Монголчууд эрлийз , христ, мүүн, халх, увс, гэх мэтээр өөр хоорондоо жалгын үзэл гаргаж таарч тохирохгүй байж, хазаруудыг авбалбүр дайтаж эхлэнэ биз дээ. Эрх баригчид ингэж мулгуутахгүй биз дээ.Уужуу алсын хараатай гэдэг ч бид чинь жалгын нэг байдаг нуудэлчны өвчүүхэн араншинтай аминчхан улс даа

2017 оны 8-р сарын 9. 00:38Зочин - [27.123.214.***]

Мэдэхгүй юм даа. Өнөөгийн монголулсын түүхийн хүрээлэнд энэ талаар чиглүүлэн хэлэх араб хэлтэй судлаач байдаг бол түүний үгийг сонсмоор байна.

2017 оны 8-р сарын 6. 22:50Зочин - [103.212.118.***]

Эх орондоо тайван амьдрах юмсан

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 91172

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 80841

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 70239

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 69291

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 54867

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51159

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 47623

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33097

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 32752

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29594

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28402

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28052

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26052

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 25575

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24840

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24218

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 23825

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22093

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20845

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20245

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19780

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 19537

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19126

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18909

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18053

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17518

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17106

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16228

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16167

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 15802