Багш нарт бусдыг бодох ухамсар алга уу?

2017 оны 8-р сарын 25. 21:32 Уншсан тоо: 860   •   Сэтгэгдэл: 0

Зургийн эх сурвалж: time.mn

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын боловсролын салбарт гадныхны оролцоотойгоор 6 настны бага боловсрол, Кэмбриж, Авьяас гэх мэт боловсролын “шинэчлэлүүд” хийгдэж, адал балмад үйл ажиллагаа явагдсаны золиосонд Монголын боловсролын систем дампуурсан билээ. Ямар сайндаа, өнөөдөр монголчууд Эрээний бага, дунд сургуульд хүүхдээ өгнө гээд Хятадын элчин сайд яамны үүдийг сахиад суух вэ дээ.

Харин Монголын боловсролын салбар ийнхүү сүйрэн доройтож байхад монгол багш нар тоогоогүй ээ. Тэд шударга үнэний төлөө, буруу зүйл хийж буй дарга сайд нараа эсэргүүцээгүй. Харин ч тэд өнөөх сайд дарга нараа тэнгэрт тултал магтаж, өдөр алгасахгүй шахам ТВ-ээр зулгуйдан ярьдаг байсныг монголчууд харж л байлаа. 

Гэтэл боловсролын дампуурлыг эсэргүүцэж, зөв, шударга ёсны төлөө тэмцэж байгаагүй Монголын багш нар эх орон нь өрөнд баригдаж, дампуурлаа зарлах гэж буй эгзэгтэй үед бидний цалинг 1.6 сая болго, тэгэхгүй бол жагсана, тэмцэнэ гэхчлэн сүрдүүлж эхэллээ. Багш нар өөрсдийгөө бага цалинтай, өр зээлтэй, зовж зүдэрч байгаа гэжээ. Гэвч Монголд зөвхөн багш нар бага цалинтай, өр зээлэнд баригдсан юм биш, ихэнх монголчууд нийтээрээ л хэцүү байгаа шүү дээ. Өнөөдөр эмч, сувилагч нар маш бага цалинтай өдөр шөнөгүй зүтгэж, тэтгэвэрийнхэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, зах дээр наймаа хийгсэд бүгд л банкинд өр зээлтэй байна. Олон компаниуд дампуурч хаалгаа барьжээ. Монголчууд эргээд л олноор Солонгост харладаг үерүү гээ орж байна.    

Багш нар үүнийг ойлгохгүй байна гэж үү? Зарим сурвалжийн хэлж байгаагаар, багш нарын ард томоохон улс төрчид бий гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ нь багш нараар дамжуулан дээрээс улс төрийн тоглолт хийж байгаа гэсэн үг юм. Багш нарыг турхирч буй тэдгээр нөхөд Монголыг бодохгүй байна. Хэрэв ЗГ багш нарын шаардлагыг зөвшөөрлөө гэхэд, мөнгө шинээр хэвлэж байж багшийн цалин 1.6 сая болно. Гэвч их хэмжээгээр мөнгө хэвлэх нь төгрөгийн ханшийг унагана. Ингээд л багш нарын амьдрал улам дордоно.    

Уг нь Монголын багш нар 10 жилийн өмнөөс боловсролын салбарт явагдсан "шинэчлэлүүд гэгч хорт ажиллагааны" эсрэг тэмцсэн бол энэ нь жинхэнэ ухамсартай тэмцэл болох байв. Хэрэв багш нар зөвийн төлөө тэмцдэг бол боловсролын салбар сайжирч монголчууд чанартай боловсрол эзэмших байлаа. Ингэвэл монголчуудын амьдрал, түүний дотор багш нарын амьдрал сайжрах байсан юм. Гэвч Монголын багш нар үүнийг ухамсарлан ойлгосонгүй ээ.

 

 

Ш.Лантуу

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 5-р сарын 4. 09:24Зочин - [197.211.61.**]

Эрхэм хүндэт,

Хэрэгцээтэй хүмүүст зээлээ найдваргүй зээлээр санал болгохыг бид танд мэдэгдэж байгаадаа баяртай байна. Манай үйлчилгээ хямд, найдвартай, хүртээмжтэй байдаг. Зээлийн хэмжээ нь зээлийн эргэн төлөлтөөс хамаарч 35 жилийн хугацаанд төлөгдөх хамгийн их хугацаатай зээлийн 2 хувийн хүүтэй зээлийг санал болгож байна. Бид өргөдөл гаргагчиддаа хүндэтгэлтэй ханддаг. Одоо бидэнтэй холбоо барина уу, бидэнтэй холбоо барина уу (fundservice0@gmail.com) бидэнтэй холбоо бариарай.

Баярлалаа

2017 оны 9-р сарын 16. 11:28Зочин - [202.179.25.***]

нэрийг нь бөгсөнд нь чихмээр нөхөр бичиж дээ

2017 оны 8-р сарын 31. 06:29Зочин - [103.10.22.**]

лантуу толгойлсон баас вэ. систем дампуурсан нь багш гарын буруу биш. бодлого тодорхойлдог яам, улс төрчдийн буруу. Чам шиг бөгс долоочдын буруу.

2017 оны 8-р сарын 30. 20:18Зочин - [202.70.46.***]

lantuu guia uuruu uls turchdiin mantuu bh

2017 оны 8-р сарын 30. 20:17Зочин - [202.70.46.***]

unen zuwiig shuuj bj bich ene medeeleliig bichsen hunt tsootsoo hiinee

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22694

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19575

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244