Том болох нь: Төлөвшил наснаас биш туршлагаас суудаг.

2017 оны 8-р сарын 25. 22:23 Уншсан тоо: 344   •   Сэтгэгдэл: 0

 

Насанд хүрч төлөвшиж байгаагийн 6 шинж.

Амьдрал гэдэг хөгжилтэй юм. Хүүхэд байхдаа бид тоглодог. Нас бие гүйцээд ирэхээрээ ажилладаг. Энэ туршдаа бид төрөл бүрийн харилцаануудыг үүсгэн тогтоож, гэр бүлээ өнөр өтгөн болгож, зорилтууд өмнөө тавьж заримдаа түүнийгээ хэсэг азнан завсарлаж, бүхий л юманд зарим тодорхой (учир ухаан) чиг баримжаа олж авах гэж оролддог билээ. Түүнийгээ олж мэдэхээсээ ч өмнө бид тэтгэвэртээ гарч, амьдралынхаа төгсгөлд хүрч ирэх үед цаг хугацаа хаашаа алга болсон юм бол? гэж гайхцгаадаг. (Зүйл юманд туйлын нэгэн учир зүй бийг хайсаар...орч)

Амьдралын энэ бүх явцад хүн суралцахгүйгээр өнгөрөх ямар ч боломжгүй. Туршлага хамгийн аугаа багш. Хэдий тийм боловчиг амьдралаа туулж дуусгаж байгаа бидний олон нь хүүхэд насанд нь бий болсон үндсэн чиг баримжаатайгаа адилхан хэвээрээ байдаг. Мөн, бидний “би хэн бэ”-г бүтээж байгаа хувийн араншин шинж чанарууд бий, тэдгээр нь биднийг олон янзаар хойш чангааж татах болно. Жинхэнэ бодитой хөгжихийн тулд хүн өөрөө өөрийгөө, өөрийн ертөнцөө шударга/үнэнээр тунгаан бодох, харах чадварыг заавал хөгжүүлэх ёстой юм. Зөвхөн үүний дараа буюу үнэн шударгаар шүүн тунгааж үзсэнийхээ дараа, тэдгээр ойлголтуудаа зан төлөвтөө нэгтгэх боломжтой бөгөөд, тэгсний дараа жинхэнэ төлөвшил тогтож, жинхэнэ үйлдлүүд болсноор бидний мэргэн ухаан гэж нэрлэдэг бүхнийг Та олж харна аа.

( " Хүмүүсийн ихэнх нь “Том” болдоггүй. Хүмүүсийн ихэнх зүгээр л нас ахиж, насны тоо нь нэмэгдэж байдаг. Тэд өөрсөддөө машины зогсоол олж авч, зээлийн картууддаа хүндэтгэлтэй хандаж, гэрлэж, үр хүүхэдтэй болдог, тэгээд тэр бүгдийгээ төлөвшил гэж нэрлэдэг. Наслах гэж энэ юм. ~ Maya Angelou )

Тэгээд ч өнөөгийн бидний дэлхий ертөнц үүнийг тун хүнд болгож байгаа билээ. Бид ажлаа алдахгүй гэж, гэр бүлээ хэвээр нь хадгалах гэж, төлбөрүүдээ төлж, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гээд тун ч завгүй, ямар ч цагт өөрийгөө жинхэнээр хөгжүүлэх явдал гээгдэн хоцордог. Энэ хэдхэн зүйлс л биднийг насанд хүрэгч, том хүн болсныг илтгэнэ гэж нийгэм бидэнд баталсаар байдаг, мэдээжийн хэрэг. Гэсэн ч, Хэрэв энэ тийм юм бол энэ буй их өндөр түвшний сэтгэл гутрал ба гэр бүл салалтууд, эрүүл мэндийн асуудлууд, сургуулийн-буудалцаан гэх мэтийн юмыг бид харсаар байгаа биз дээ? Эдгээр нь тэгээд, үнэхээр “төлөвшсөн” нийгмийн шинжүүд үү? Мэдээж үгүй. Үнэндээ “дүрмийн дагуу тоглох” болсон нь таныг төлөвшсөн хувь хүн болгож байгаа юм биш ээ, гагцхүү та дүрмүүдийг илүү гүнзгий хүлээн зөвшөөрч, түүнийг өөртөө хөгжүүлсэн л хэрэг.

Таны ердөө л насаа нэмж, хөгширч байгаа биш, харин үнэхээр төлөвшиж “том болж” байгаагийн тодорхой 6 шинжийг өгүүлэе.

1. ТЭВЧЭЭР

Цаашилбал бид ‘эрэлт хэрэгцээний’ - дэлхий дээр амьдарч байна. Смарт технологийн үсрэнгүй хөгжлийн үрээр тэвчээрийн түвшин үр дүнтэйгээр буурч байна. Бид хэрэгцээнүүдээ хурдан, улам хурданаар хуримтлууж, түүнийгээ зогсоож чадахгүйгээр болсон байдалтай байна. Хүмүүс хүссэн зүйлээ хүсэж, тэгэхдээ тэд яг одоо гэж хүсдэг болсон. Гэлээ ч бидний автоматжуулалтын хурд, үйлдвэрлэлийн технологийн өсөлт болон үйлчилгээний хурд ямар байлаа ч бид үргэлж хүлээх болно шүү дээ. Хүлээж байна гэдэг бол амьдралын ҮНДСЭН хэсэг нь юм. Үүнээс зугтах боломжгүй. Хэрэв Та нас нэмэгдэх тусмаа - тэднийг төлөвлөсөн ёсоороо хийхгүй байхад, эсвэл хэдий яаруу байлаа ч урт дарааллаас цааргалахгүй байх гэх мэтийг хүлээн зөвшөөрөх чинь улам нэмэгдсээр байгаагаа анзаарсан бол - Танд баяр хүргэе! Та маш тодорхой хэлбэрээр төлөвшсөн, өөрөө үүнийгээ мэдсэн эсэхээс үл хамааран, Та үүнээс л болоод илүү аз жаргалтай болсон нь эргэлзээнгүй юм.

2. СОНСОЖ ЧАДАХ ЧАДВАР

‘listen’ба ‘silent’ 2 үг ижилхэн үсгүүдээс бүтдэг. Сонсох ба чимээгүй байх. Үнэхээр сонсохын тулд та үнэхээр чимээгүй байхаа нэн түрүүнд мэдэх хэрэгтэй. Энэ юу вэ гэвэл оршихуй, одоо буй байдал. Өөртэй чинь ярилцаж байгаа нөгөө хүнтэй Та яг одоо хамт байна. Таны оюун ухаан тэнүүчлээгүй, түүний өмссөн зүүсэн, хэрхэн харагдаж байгааг бодох ч юм уу байдлаар оюун чинь самуураагүй, эсвэл дараа нь өөрийн бодлоо ярихын тулд дуусгахыг нь зүгээр л хүлээж суугаа биш. Та түүнтэй бүрэн дүүрэн хамт байх ба, хэлж байгааг нь үнэхээр сонсож, сэтгэл хөдлөл бодит байдал аль алиныг нь хүлээж авдаг. 2 настай ч бай 90 настай ч бай, төлөвшсөн хүн бол зөвхөн энэ үйлдлээр буюу чимээгүй байж, анхаарал хандуулах замаар л үнэн шударга байдалтай хариу өгөх боломжтой гэдгийг ойлгодог.

3. ӨӨРЧЛӨЛТӨНД БУУЖ ӨГДӨГ.

Амьдралд тогтмол ганцхан зүйл байдаг нь тогтмол бус байдал.

Эрдэмтэд ба цэцэн мэргэдийн хоёулангийн хүлээн зөвшөөрсөн ганцхан зүйл байдаг бол тэр нь энэ. Бид нас ахих тусам дахин, бас дахин суралцдаг хичээл. Зүйлийг байранд нь байлгахыг хичнээн их хичээснээс маань үл хамааран, зүйл санаснаар болдоггүй. Хэдий олон жилийн хугацааны дүнд ч бай амьдрал зүйлсийг ганхуулж, таныг айлгаж, өөрийгөө өөрчлөхөөс аргагүйд хүргэдэг. Энэ бүгд таны итгэл найдварыг боогдуулж, хүслэн дээр чинь шороо тоос цацна, Мөн таны төсөөлж ч байгаагүй зүйлстэй учруулан баярлуулж, гайхахад ч хүргэнэ. Тэглээ ч гэсэн ихэнх хүмүүс үүнийг ойлгодоггүй, үргэлжлүүлэн түлхэж, төлөвлөж, тэмцэж, эсэргүүцэж эцсийн төгсгөл хүртэл нь үргэлжлүүлдэг. Хэрэв та тэдний нэг биш бол – өөрийгөө бариад авсан нэгэн бол - амьдралынхаа аль шатан дээр явж байгаа чинь хамаагүй – дахиад Танд баяр хүргэе! Хорвоогийн бидэнд санал болгож байдаг аугаа хичээлүүдийн нэгийг Та ойлгож эхэлжээ:Тодорхойгүй байдал бол амьдралын үндсэн урьдач нөхцөл билээ.

Энэ нь, мэдээж хэрэг Та төлөвлөгөөнүүд гаргадаггүй, бизнестээ анхаардаггүй гэсэн үг биш, ердөө л Та юманд хэтэрхий нарийн арга зам олох хэрэгцээг орхисон гэсэн үг. Ийм шаардлага байхгүйг ойлгосон. Энэ биднийг дараагийнх руу хөтөлж оруулна.

4. ХҮЛЭЭЛТЭЭ БОЛИХ. (ямар нэг зүйлийг зайлшгүй болно гэж найдан хүлээх явдлаас)

20 настнуудаас 40 насандаа өөрсөддөө ямар ирээдүй төсөөлөн бодож байгааг нь асуугаарай, Тэдний ихэнх нь хэд хэдэн хатуу санаа бодолтой байх вий. Тэдэнтэй 40 насанд нь эргэж уулзаад шалгахад, ихэнх нь амьдрал нь яагаад ийм зам руу эргэснийг хэзээ төсөөлөагүй гэдгийг нь та олж сонсоно оо.

Маш их ачаа үүрч дүүрч явж явж эцэст нь олон хүн Амьдралын хамгийн агуу бэлгүүдийн нэг бол: Өөрийгөө хүлээлтээс суллахад уриалах явдал юм байна гэдгийг ойлгодог.

Бидний дөнгөж сая онцлон тэмдэглэснээр Амьдрал бол органик үйл явц. Түүний урсгал нь урьдчилан таамаглах боломжгүй. Төлөвшсөн хүн энийг ойлгохын тулд туулж байгаа он жилүүдэд үүнд хангалттай ойр анхаарал хандуулж явсаар ирсэн ба тэрийгээ өөрийн ертөнцийг харах үзэл хандлагатаа (үзэл баримтлалдаа) нэгтгэсэн. Энэ нь өөрчлөлтөнд бууж өгөх дараагийн алхам нь буюу амьдрал гэдэг тэрчигтээ тодорхойгүйн тухай гүн гүнзгий ойлголттойн улмаас хандлагын өөрчлөлтийг нь бий болгож өгдөг байна.

Эдгээрийнх нь шинж тэмдгүүд нь төлөвшсөн хүний үйлдэлд бодитоор тод томруун тусч - Амьдралын тэдэнд хаяж өгч байгаа зүйлсийн төлөөнөө сөрөг үйлдэл маш бага байна. Тэд тайван байна. Тэд хэрхэн тайвшрахыг сурсан. Тэдний сэтгэл хөдлөл, зан араншин, байр байдал тодорхой үр дагавраар тодорхойлогдохгүй, харин тэрний оронд энэ Que Sera Sera – хандлагаас гарч ирдэг. (Que Sera Sera- Ямар ч байлаа гэсэн, байх л болно-"ноён нуруу" орч) Урсгалаар яаж явахаа, давахаа тэд сурсан.

5. “ХАЙР” гэж үнэндээ юу вэ гэдгийг ойлгодог.

Энэ бол том нь. Маш олон залуу хүмүүс үнэн хэрэгтээ ихэвчлэн ухамсаргүйгээр гарч ирдэг, биологи болон сэтгэл зүйн хэрэгцээг хангах хурц хослол тохиосныг туулах үедээ “хайр”-тай учирсан гэж итгэдэг.

Харамсалтай нь энэ явдал ихэнхдээ амьдралын туршид үргэлжилдэг загвар байх бөгөөд тэдний хүлээж буй гүнзгий түвшинт хайрын сэтгэлд хүрч чаддаггүй. Шохоорхол, хүсэл тачаал, сэтгэл татагдах зэрэг бол хайр биш юм. Хайр чухамдаа юу гэдгийг мэдэх, сурахад өөрийгөө сорих, зориг зүрх, зовлон шаналал хэрэгтэй. Олон төрлийн харилцаануудын үед эсвэл ганц бие байх үеийн асуудлууд тулгарсан алинд нь ч бай, урт хугацааны хайрын явдал гэдэг бол - Бүх харилцааны зорилго хувь хүний хөгжилд чиглэдэг ба хувийн хөгжилд хайр дурлалын харилцааны динамикаас илүү сайн нөөц боломж үгүй юм гэдгийг Төлөвшсөн хүн ойлгох ёстой.

Тэрээр, эдгээр харилцаануудаас төлөвшсөн хүмүүс хэрхэн хүлээн зөвшөөрхийг сурсан; тэд сэтгэлээрээ мэдрэх, ойлгох болон нигүүслийг сурсан. Нөгөө хүнд байгаа хайр сэтгэлийн өчүүхэн хэлбэртэй байна гэдэгт л маш өндөр үнэлгээ өгч байхын оронд, тэд хүндэтгэж сурсан, тэгээд ч зогсохгүй нөгөө хүний хувь хүний байдлыг эрхэмлэн үнэлж, хоорондын ялгаанаас суралцах зүйл ч байдгийг хэзээд мэдэж байдаг. Ийм замаар хайр гүнзгийрч байдаг. Энэ одоо Сонголт болсон. Таныг хөл дээрээс чинь түлхэн унагаах, таны аз жаргалыг нураан бусниулах эсвэл босгох хүчийг эзэлсэн ямар нэг "хянgлтаас гадуурхи" хуй салхи биш сонголт болсон. Нэн түрүүн төлөвшсөн хайр гэдэг бол ажил үйлс гэдгийг тэд ойлгодог. Энэ бол амлалт. Энэхүү ажилд хүндэтгэлтэй хандах замаар, амлалтыг хүндэтгэн сахих замаар тэд өөр арга замаар хэзээ ч хүрч чадахгүй байж мэдэх Хайр, баяр баясгалан, хөөрийн түвшнүүдийг таниж мэдэх болно. Тухайн үед хайрын хэр өчүүхэн, хэр сэтгэл татсан байснаас үл хамааран,

6. "ӨӨРИЙГӨӨ ЧУХАЛЧЛАХ МЭДРЭМЖ" -ээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ

Хорвоо ертөнц зөвхөн өөрийг нь тойрон эргэдэггүй гэдгийг Төлөвшсөн хүн сурч мэдсэн байдаг. Тэр өөрийн төгс биш гэдгийг мэднэ, тийм юм байх ч үгүй гэдгийг мэднэ, Тиймээс тэд агаарыг гэрэлтүүлэх, бусдад төгс харагдаж байх гэдэг тоглоомоос татгалзсан. Тэд хаахна нь буйгаа, чадвар авъяасаа, дутагдлаа шударгаар зөв үнэлж чаддаг. Алдаа бол амьдралын салшгүй нэг хэсэг нь гэдгийг тэд ойлгодог. Тэгээд ч алдаа хийхээс айдаггүй. Бас буруу нь батлагдахаас айдаггүй. (Үнэндээ өндөр түвшинд төлөвшсөн хүн үүгээрээ бүүрр хөөр баяр хийж, цохон тэмдэглэдэг) Үүнийг эзэмшсэнээр, тэд зөвхөн аз жаргалтай байгаад зогсоогүй, олон ч зүйлийг хийж, амьдрал болоод өөрийнхөө талаар илүү ихийг сурч мэдсэн юм. Үүний улмаас төлөвшсөн хүмүүс амьдралын төлөө, амьдралд юу хийж байгаагаараа илүү их баяртай байдаг. Харин, өөрийгөө даван туулдаггүй, айдастайгаа нүүр тулдаг хүмүүс дургүй ажилдаа илүү их гацах нь бий.

Оролдох, алдах бас дахин оролдох тэмүүлэл - Ингэснээр, чи ийм тийм байх ёстой гэж оюун ухаан нь хэлж байгаа нь яг тийм биш, тэгээд ч тийм чухал чухал биш байсныг ойлгосноор - өөрийн хэр хүчтэй болон давуу, сул талаа, эцсийн эцэст хамгийн гол нь амьдралыг илүү гүнзгий ойлгоход хүргэсэн. Энэ хэдий бараг л парадокс маягийн санагдаж мэдэх ч өөрийгөө чухалд үзэх мэдрэмжээс суллагдсанаар, Төлөвшсөн хүн олон тооны маш чухал зүйлийг бараг баталгаатай барьж авсан.

Source: Wisdom Pills via Higher Perspective

 

 

Эх сурвалж: facebook.com/Oyunaaaa/posts/1662104533821543

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98479

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87193

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77202

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61153

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53308

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49738

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45292

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34507

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34111

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33446

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30668

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30605

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29927

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29668

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29249

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28364

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27572

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26858

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26030

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24579

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23277

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23041

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21892

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21590

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21544

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20042

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19806

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19766

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19330

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18395