Доголон Төмөр хаан Мин улсыг бус Монголыг довтлох гэж байсан уу?

2017 оны 8-р сарын 28. 22:50 Уншсан тоо: 518   •   Сэтгэгдэл: 0

Доголон Төмөр (Tāāmūūr ibn Tāraġaiyi Bārlās )хаан 1405 онд Хятадыг ( Cathay)довтлох гэж яваад Сыр-Дарья мөрний ойролцоох Отрар хотод өвчний улмаас нас барсан гэж ихэнх судлаачид үздэг ч зарим нэр хүндтэй судлаачидаас Төмөр хаан Мин улсыг бус Монголыг довтлох гэж байсан гэж үзэх болсон нь түүх сонирхогчидын сонирхолыг ихээхэн татдаг байна.
Нэрт Монголч эрдэмтэн Hidehiro Okada 1994 онд “Dayan Khan as a Yuan Emperor : The Political Legitimacy in 15th Century Mongolia”гэсэн өгүүлэлдээ ...” Төмөр хааны 1405 оны дорнодын компани нь Хятадыг бус Монголыг довтлох зорилготой байсан” ...гэж бичжээ.

Тэрбээр “Sharaf-al-din-ны Zafar Náma”-д ...” “Монголын хааны эсрэг тэмцэж байгаад Qalmaq буюу Ойрадын нутгаас Кабул дахь Төмөр хааны өргөөнд 1398 онд Монголын Tayzi-oghlan гэгч ноён зугтааж ирсэн” ...гээд Төмөр хааны Улуст 1403-1406 онд аялаж явсан Испаны элчин Ruy Gonzalez de Clavijo-ын аян замын тэмдэглэл дахь ...” Эдгээр ноёдууд биднийг Cathay гэх их улсын Chays хааны элчиний доор суулгав. Одоо энэ элчин эзэнд нь Төмөр хааны жил бүр төлж байсан албыг нэхэхээр сүүлчийн удаа ирээд байгаа ажээ...Бидний дээр ярьсан Cathay гэх их улсын Chays хааны цол нь “Ёсөн их улсын эзэн хаан” (Emperor of Nine Empires)боловч Татарууд түүнийг Tanguz (toquz гэвэл 'ёс' харин tonguz гэвэл “гахай” гэсэн үг.) гэж хочилдог бөгөөд энэ нь “хаан гахай” гэсэн үг болох ажээ.

Тэрбээр [доголон Төмөр] асар том улсыг эзэгнэсэн эзэн хаан боловч түүнд [Cathay гэх их улсын хаанд ] алба барихаас өөр аргагүй байв.Гэвч одоо доголон Төмөр тэрхүү эзэн хаанд цаашид юу ч төлөхийг хүсэхгүй байгааг бид мэдсэн билээ” ...гэсэн хэсэгт гарах Cathay –г Мин улс ,Emperor of Cathay –г Мин улсын Юн Ло хэмээн уг зохиолын анхны англи орчуулгыг хийсэн Clements R. Markham болон Gue Le Strange нар алдаатай орчуулжээ” ...гэсэн байна. Hidehiro Okada цааш нь

.”1-рт. Юуны өмнө Доголон Төмөр хаан жил бүр алба төлөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдгийг ойлгоход хэцүү байна.Учир нь түүний нэг үеийн хүн болох Мин улсын Хун -У (Hung-wu)хаан өрнө зүгийн аян дайнаа 1399 оноос л эхлэсэн билээ.

2-рт. Эзэн хааны нэр болох Chayscan/Chuyscan нь Toquz Khan (Emperor of Nine Empires) гэдгийн өөр хэлбэр.Үүнийг В.В.Бартольд toquz гэвэл 'ёс' харин tonguz гэвэл “гахай” гэсэн үг хэмээн маш зөв тайлбарлажээ.

Иймд энэхүү Toquz Khan гэх нэр нь Умард Юань улсын хаан ширээнд заларч байсан Хувилайн удмын Төгстөмөр Усхал хаан (Toquz Temiir Usqal Khan) –ны нэртэй таарч байна.

3-рт. “Cathay “ гэдэг нь XV зууны эхэн үеийн Мин улсын Хятадыг заахгүй.Энэ үг нь Түргийн Qitan/Qitay гэсэн үгнээс орж ирсэн бөгөөд ,Монголын Хitan/Xitad , Хятадын Ch'i-tan/契丹 гэдэг нь анхандаа Монгол, Манжуур,Хятадын умард хил ба одоогын Бээжин болон Датуны эргэн тойрон болон Хатан голоос умарших хожимын Чин улсын нутаг дэвсгэрийг илэрхийлдэг байсан эртний Qitay /Ляо –г заасан газар зүйн ойлголт юм.Иймд “Cathay “гэдэг нь Мин/Хятадыг гэхээсээ Умард Юань улсын Монголыг гэж ойлгох нь илүү тохиромжтой байна.
Энэхүү “Cathay “ гэх улсын эзэн хаан нь Монголын хаан мөн байж болохыг Clavjio-гын цаашидын ярианаас үзэж болох юм.

...” [доголон Төмөр долоон жилийн турш жилийн алба бариагүй] Үүнээс өмнө “Cathay “ улсын их эзэн хаан үхэж үлдсэн гурван хүү нь түүний гэрээс ёсоор эзэнт улс, газар нутгаа хуваан авцгаажээ.Ахмад хүү нь бүх л улсыг ганцаараа захирахыг хүсэж бага дүүгээ хөнөөсөнд дунд дүү нь түүнтэй тэмцэж эцэстээ түүнийг ялжээ. Дунд дүүдээ ялагдаж цөхөрсөн ах нь өөрийгөө бүх хүмүүстэйгээ цуг галдан шатаасан байна.Энэ гал дундаас амьд гарсан нэг нь одоо эзэн хаан болж доголон Төмөр хаанаас эцэгийнхээ үед авч байсан албаа нэхүүлхээр элчин илгээсэн нь энэ ажээ” ...

Испаны элчин Ruy Gonzalez de Clavijo анх 1404 онд Төмөр хаантай уулзсан ба тэрбээр “Cathay “улсын эзэн хаанд 7 жилийн турш алба бариаагүй гэдгээс хөөн бодвол энэ нь 1397-1398 он болох бөгөөд энэ үед Монголын элч Tayzi-oghlan гэгч анх Төмөр хааны өргөөнд ирсэн билээ.

Иймд одоо бүх зүйл тодорхой болж байна. “Cathay “улсын эзэн хаан нас барж улс орноо 3 хүүдээ хувааж өгсөн гэдэг нь 1394 онд нас барсан Монголын Энх [Есүдэр] хааныг хэлж байгаа ажээ.Түүний залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан өөрийн бага дүү Харахуцаг хун тайжийг 1398 онд хороосон байдаг. Ингээд иргэний дайн дэгдэж 1399 онд Элбэг хаан алагдсанаар төгсчээ.Элбэг хааныг бутцохиж хаан ширээ залгамжласн хүн нь түүний хоёрдугаар дүү Гүнтөмөр хаан болно.[1399-1302 онд хаанчилсан.] Энэ түүхэн үйл явдал нь дээр испани элчин Ruy Gonzalez de Clavijo-ын яриатай таарч байна.

Ингээд Гүнтөмөр хааныг 1402 онд үхсэний дараа Аригбөхийн удмыханы эзэмшил болох Ойрадууд хаан ширээ залгамжлах хүнгүй хоцорсон бөгөөд энэ далимаар Өгөдэйн удмын Өрөгтөмөрийг зүүн монголчууд хаан ширээнд залжээ.Түүнийг Мин улсын түүхэнд Гүйлэнч гэж нэрлэсэн байдаг.Энэ Өрөгтөмөр хаан бол 1404 онд доголон Төмөр хаанд элч илгээж түүнээс алба нэхүүлсэн “Cathay “улсын эзэн хаан Toquz Khan гэгч болно” ...гэжээ.

Энд алдарт эрдэмтэн маань өөрийн уран гоё санаа,гаргалгаа ,тайлбараа баталгаажуулхын тулд эх сурвалжаас хэсэгчлэн тасдаж эшлэсэн нь уг эх сурвалжын утга санааг алдагдуулахад хүргэжээ.

“Cathay “гэдэг үг Перс ,Түргийн ертөнцөд Монголыг бус Хойд Хятадыг хэлдэг ойлголт болно.Ийм ч учираас Ruy Gonzalez de Clavijo-ын тэмдэглэлд ...” “Cathay “ улсын гол (нийслэл )хот нь Камалек [Ханбалык] нь эзэнт улсын хамгын том хот …Энэ хотод дэлхийн олон улсаас янз бүрийн бараа таваар цутган ирдэг ажээ. Рушии (Орос ?)болон Тарталаас арьс шир, Катагаас (Cathay)Маалинган даавуу, хамгийн сайн чанарын торгон нэхмэл,ялангуяа тэд өөрсөдөө дэлхийд хамгийн сайн нь гэдэг хамгийн үнэтэй залгаасгүй Атлас ирдэг. Мөн дэлхийд хаана ч байхгүй хүдэр,очир алмааз,бадмаарагболон төрөл бүрийн сувд гэх мэт.

Бусад улсынхтай харьцуулахад хамгийн сайн чанартай, үнэтэй бараа таваарыг Катагаас энэ хотод авчирдаг бөгөөд Катагын иргэд өөрсөдийгөө дэлхийн хамгийн авъяаслаг уран гартнууд гэдэг бөгөөд бусад ямар ч үндэстнүүдээс илүү давуу гэж үздэг .Катайчууд хоёр нүдтэй бол Маврууд бүр сохор, Франкууд бол нэг нүдтэй хүнтэй л адил гэдэг ажээ” ...Энэ бүхэн нь Cathay нь эрхгүй Мин Хятадыг хэлж байх тул үүнийг Монгол мөн гэж үзсэн Hidehiro Okada ташаарчээ.

Мөн түүний ..”Юуны өмнө Доголон Төмөр хаан жил бүр алба төлөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдгийг ойлгоход хэцүү байна.Учир нь түүний нэг үеийн хүн болох Мин улсын Хун -У (Hung-wu)хаан өрнө зүгийн аян дайнаа 1399 оноос л эхлэсэн билээ”...гэдэг нь баримтгүй юм. Тухайлбал 1368 онд Юань улс мөхөж Монголчууд Бээжингээс хөөгдсөний дараа Мин улсыг үндэслэгч Хун У болон түүний залгамжлагч Юн ло нар Солонгос, Ветнам,Түвд болон Дундад азын Монгол угсаатны улсууд гээд урьдын Юань улсын бүх харъяат нараас алба татвар нэхэж байжээ.

Үүний нэг нь ...”1394 онд Хун У хааны элчин Fu An гэгч Төмөр хааны ордонд очиж харъяат болохоо хүлээн зөвшөөрч алба төлөхийг шаардаж байжээ. Үүний хариуд Төмөр хаан Fu An , болон Guo Ji, Liu Wei нарын зэрэг элчүүдийг хорьж цуг явсан 1500 хүнийг бүгдийг нь цаазлажээ” ...

Мөн Ката улсын эзэн хааны нэр болох Chayscan/Chuyscan нь Toquz Khan (Emperor of Nine Empires) гэдгийн өөр хэлбэр хэмээн В.В.Бартольд үзсэн байдаг . Гэвч Chayscan/Chuyscan нь Toquz гэдэгтэй ямар хамааралтай талаар үнэмшилтэй юм юу ч хэлээгүй байна.
Харин Gue Le Strange «Чуйскан» гэдэг бол Мин улсыг үндэслэгч Чжу Юань-чжана (1368—1398)буюу Хун У(оны цол ) хаан мөн гэж үзсэн нь оновчтой болжээ. (Чжу кан ).

Иймд Toquz Khan нь Төгс-Төмөр хаан байх боломжгүй юм.Төгс Төмөр хааныг 1388 онд Аригбөхийн угсааны Есүдэр цаазлан хороосон байдаг.

Hidehiro Okada өөрөө ч үүндээ төөрч Toquz Khan гэдэг нэр Төгс Төмөр хааны нэртэй таарч байна гэсэн атлаа Гүйлэнчийг “жинхэнэ” Toquz Khan мөн гэсэн нь тоглоом шоглоом аятай болжээ.

Цагаадайн угсааныхан Аригбөх,Хайду нарын үеэс Ойрадыг дэмжин Юань улсыг эсэргүүцэж байсан төдийгүй Доголон Төмөр хааны эх нь Ойрадын Хойд аймагийн сурвалжит хатан байсан юм.

Иймд доголон Төмөр хаан нь Монголыг довтлох гэж байсан бус харин Ойрадын ноёдтой хамтран Мин улсыг довтлохоор төлөвлөж байсан нь тов тодорхой харагдаж байна.

Харин дайн дажины хөлөөс дайжин Цагаадайн улуст буюу Төмөрийн улуст хэсүүчлэн явсан Буяншир хааныг доголон Төмөр төдий л хайхраагүй бололтой байдаг. Тийм учираас Буяншир түүнээс зайлж (өдгөөгийн Шинжааны ) Бишбалыкт очоод байхадаа хаан ширээнд заларсан бөгөөд ердөө хойтон жил нь 1405 онд Ойрадууд Бишбалыкыг довтлон эзлэж авсан байдаг.

 

 

Эх сурвалж: facebook.com/tomor.erdenechuluun/posts/1050953701680391

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 9-р сарын 2. 17:52Зочин - [49.0.171.**]

yun hudlaa tuuh ve dogolon tumur mongold irj shineer haan urgumjluhud tuslah yostoi baisan uchir n yuan guren unaj mongolchuud hyatdaas huugdsun tiimees altan ordnii uls bas l zadran unasan baisan tul Har korumd irj shine haand aldsan buhnee avahad n tuslah yostoi baiv henii zahialgaar iim hudlaa medee oruulaad baina barag zahialagch n urdaas gedeg n todorhoi l baina l da

2017 оны 8-р сарын 30. 17:51Зочин - [27.123.214.***]

Буяншир Төмөрийн ордонд байсан

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98939

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87443

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77380

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61299

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53401

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49883

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45374

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34609

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34173

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33531

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30763

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30661

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 30205

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 30013

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29294

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28739

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27720

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26906

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26106

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24770

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23356

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23248

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21963

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21766

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21580

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20101

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19847

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19822

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19377

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18450