ӨМХИЙ ЧӨТГӨРҮҮД

2017 оны 9-р сарын 11. 21:50 Уншсан тоо: 691   •   Сэтгэгдэл: 0

Энэ бол япончуудад дургүй хятадуудын хэлэх дуртай доромж нэрийдэл юм. Фукушимагийн газар хөдлөлтийн үеэр би Бээжингийн онгоцны буудал дээр сууж байсан юм. Зурагтаар уг айхтар байгалийн гамшгийн тухай мэдээ явж эхлэтэл нэг хижээл эр "Болж муусайнуудыг. Харин ч цөөн хүн үхжээ." хэмээн зэвүүрхэнгүй атлаа танхим даяар сонсогдохоор чанга хэлэхийг сонсоод дотор зарсхийх шиг санагдаж билээ. Хоёр орны харилцаан дахь тааламжгүй түүхэн ул мөрөөс гадна Хятадын төв орон нутгийн телевизээр өдөр шөнө өглөө оройгүй шахам нэвтэрч байдаг японы эсрэг дайны тухай өгүүлсэн олон ангит кинонууд нь ч үндэсний ухамсарт ийм гүн бат нөлөөлсөн байдаг байж мэдэх л юм. "Өмхий чөтгөрийн" хажууд манай зарим хүмүүсийн амны уншлага болсон "Хужаа" буюу "барлаг" гэсэн утгатай үг харин ч зөөлөн сонсогдох нь холгүй байгаа биз дээ?

Тайбэй хотын гудамжаар явж байхдаа "Солонгос хүнд үйлчлэхгүй" гэсэн бичиг цонхон дээрээ наасан такси харж л явлаа. Ер нь хөрш зэргэлдээ хоёр үндэстний тодорхой хэсэг бүлгийн хооронд энэ мэт зэвүүрхэл дургүйцэл байдаг нь дэлхий нийтэд түгээмэл байдаг үзэгдэл бололтой.

Нөгөө талаар хятадууд япончуудыг тэгтлээ жигшин үздэг нь бизнесийн арга ухаан тал дээр оюуны шандас дутаад тэдэндээ хөөрхөн чадуулж байдагтай ч холбоотой мэт санагддаг. Энэ тухай хоёр жишээг дор хүүрнэсү.


* * * * * *


Японы нутаг дэвсгэрийн жаран найман хувь нь ой байдаг атлаа хятадаас мод худалдан аваад түүгээрээ нэг удаа хэрэглэх савх үйлдвэрлэдэг. Савхаа хэрэглэсний дараа дахин боловсруулалт хийгээд модны ялзмаг нэрт хэвлэх үйлдвэрийн чухал түүхий эд болгон хувиргаад хятадад мод авснаасаа хавьгүй илүү үнээр зарж байна гээд хятадын дотоодын хэвлэлүүдэд халаглан бичих нь олонтоо. Манай цөөнгүй хүмүүс муусайн хужаа нар гээд байдагтай адил, хятадууд ч гэсэн «муусайн япончуудынхаа» энэ мэт холч ухаанд хорссон өнгө аястай зүйл бичсэн нь үүгээр зогсохгүй олон байх бөлгөө.

Тухайбал Япончууд Нагояагийн буланд манайхны таван давхар байшингийн хэртэй аварга бүдүүн бетонон хоолойнуудад хятадаас худалдан авсан дээд зэргийн сайн чанартай нүүрсийг хийж битүүмжлээд далайн хөвөө рүү өрж дээгүүр нь шороо чулуу асгаад шинэ хуурай газар болгон өргөтгөж байдаг тухай би нэлээд дээхэн уншиж байсан. Мэдээж түүнийг уншсан хятад сэтгүүлчид яаж дуугүй байхав, хэдэн арван жилийн дараа манай хятадын нүүрсний нөөц барагдахаар бид япончуудад үнэгүй шахам өгсөн нүүрсээ эргүүлээд арав дахин их үнээр буцаан худалдаж авах вий гээд сэрэмжлүүлэг маягтай зүйл бичсэн нь бас цөөнгүй. Бид аливаа асуудалд, тэр дундаа байгаль хамгааллын асуудалдаа энэ мэт ухаалаг хандаж сурахсан даа. Бас л нөгөө тогтворгүй төрийн тохиолдлын улс төрчдөд маань тэр талын ухааны гялбаа зурсхийдэггүй бололтой.

 

Boldbaatar Dorjsuren

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98939

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87443

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77380

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61299

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53401

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49883

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45374

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34609

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34173

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33531

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30763

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30661

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 30205

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 30013

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29294

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28739

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27720

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26906

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26106

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24769

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23356

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23248

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21963

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21766

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21580

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20101

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19847

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19822

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19377

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18450