“Гарын таван хуруу”-ны Шагдарыг ганцаардлаас чөлөөлсөн тэмдэглэл

2017 оны 9-р сарын 19. 21:39 Уншсан тоо: 238   •   Сэтгэгдэл: 0

Зах зээлээ мэдрээгүй, үйлчлүүлэгчээ сонсоогүй, стандартаа барьж яваагүй, технологийн шинэчлэл хийгээгүй гэх мэт энэхүү дөрвөн зүйлийг орхигдуулснаар ямар ч бизнес мөхдөг юм гэнэ лээ. Кино урлаг ч ялгаагүй. Өнөө цагт олон арваараа хийгдэж буй, магадгүй долоо хоногт л нэг шинэ “кинонцор”дэлгэцэнд мэндлээд байна уу гэлтэй болсон монгол кинонууд яг ийм байдлаар мөхөж байна. Ийм “кинонцор”-уудыг тоож үзэж, тоож шүүмжлэхийн ч хэрэггүй. Цагийн гарз, бас бухимдахын нэмэр. Харин үүний оронд захиргаадалтын үеийн шедевр кинонуудаа “мөлжиж” суусан нь хамаагүй дээр. Нээрээ хуучны зарим киног хэд дахиад үзсэн ч уйдамгүй, киноны зарим гол баатрууд нь нийгэм солигдож, хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдсөн ч улам үнэ цэнтэй болж, үзэгч түмнийг дахин шинэ маягаар ухааруулж, сэхээрүүлж байхыг яана. Жишээ нь “Гарын таван хуруу” киноны Шагдар байна. Соц нийгмийн үед Шагдар бол хамгийн ихээр ад үзэгдэж байсан муу талын баатар. “Баатар аюулд учрах”, “Баатар дур булаам, хүч чадалтай байх”, “Баатар илт дутагдалтай, сул талтай байх”, “Баатар үзэгчдийн хайрыг татах” гэх мэт энэхүү дөрвөн зарчмыг дэлхийн шилдэг кинонууд хэрэгжүүлсээр иржээ. Эхний гурвыг нь Шагдар бүтээж чадсан. Харин тэр үзэгчдийн хайрыг татаж чадаагүй юм. Шагдарын гол алдаа энд л байдаг. Эхнэр, таван хүүхдээ орхиод царайлаг хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядна. Гэвч цаад философи учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар маань туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг. Ерөөсөө Шагдар бол ганцаардаж цөлстсөн эмгэнэлт дүр. Гэвч соц нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байсангүй. Харин өнөө цагт Шагдарыг өмгөөлж хамгаалсан бичлэг цахим ертөнцөөр мэр сэр цухалзах болжээ. Зарим нэг жишээг дурдъя.

Кино эхлэхэд хүүхэд бүр өөр өөрийнхөө юмсыг хийж, битүүхэндээ бүгдээрээ ээж аавыгаа хүлээж, дээвэр дээр нэг нь дурандаж, автобуснаас буумагц нь “Ээжээ, Ааваа!” гээж дуудацгаан угтдаг. Автобуснаас буумагцаа,

Должин: -Чи наад хачин юмаа унаагаа зассан хойноо л авахгүй! Улс амьтан хүртэл хараад явуулахгүй юм…
Шагдар: -Үгүй яах вэ дээ, өөр хүн авчих байх гэж яараад…
Должин: -Хог дээр байсан ч авахгүй… солиотой юм шиг новш цуглуулаад… (Шагдар өөрөө хоёр гартаа юм барьсан яваа хэрнээ, эхнэрийнхээ барьсан юмнаас хамжих гэнэ. Должин өгөхгүй)
Шагдар: -Хүүхдүүд маань урдны улс юу эдлэж хэрэглэж байсныг үзэж, мэдэг л дээ…
Должин: -За за за… бэлээхэн музей байхад чинь…
Шагдар: -Хүүхдүүдэд маань хожим нь хэрэгтэй шүү дээ, Должин минь…
Должин: -Хн…

Хүүхдүүд уралдан аав дээрээ очно. Аав бага хүүгээ тэврэн авч өргөж эргүүлээд, эхлээд хоёр багаа, дараа нь том охиноо үнсэж, авч ирсэн ”хог новшоо” үзүүлнэ. Хүүхдүүд ихэд баяртай байна. Яагаад ээждээ үнсүүлэхгүй байгаа юм бол? Сцен солигдоно. Шагдар гэрийнхээ хувцсыг өмсөн, нүүр гараа угаасан бололтой алчуур мөрөндөө тохсон гэрээс гарч ирнэ. Хүүхдүүд тоглон байна. Аав халаасандаа гараа хийгээд “Хүүхдүүд ээ, миний гарт юу байгааг таацгаа!?

Хүү: -Чихэр!
Аав: -Таасангүй! Маргааш үзэх жүжгийн билет. Бүгдээрээ явна шүү! (Хүүхдүүд баярлалдана)
Шагдар: -Долоон билет авсанаа чамд хэлэхээ мартчихаж…
Должин: -Алив, гараа угаа! Хүүхдийн юмаар яах вэ дээ… эд нар үзнэ биз... Би чадахгүй ээ…

Маргааш нь хүүхэлдэйн театрт. Пушкины “Алтан загасны үлгэр” хүүхэлдэйн жүжиг тоглогдож байна. Энд Шагдар Хорлоог анх олж хардаг.

Шагдар. 40 орчим насны, өндөр цалинтай инженер. Хувийн машинтай, тухайн үедээ л нэрийн хуудастай, хүүхдүүдтэйгээ тоглодог, хөгжил, боловсрол, хүмүүжилд нь анхаардаг, кино, жүжиг үзээстэй, гэрийн ажилтай, нөгөө талаар эртний юмны үнэ мэддэг, орон гэрээ төвхнүүлдэг, албан газраа нэр хүндтэй, хүнтэй ам хэлээ олчихдог нөхөр. Энэ бол түүний талаар хөдлөшгүй баримтууд. Харин Шагдарын авааль эхнэр Должин түүнийг яаж үнэлэв? Шагдарын хүнээс өрсөн байж авсан эртний эдлэл Должингийнхоор бол “хачин юм”. Өөрөө ч барьж яваагүй хэрнээ хүмүүсийн сонжиж харсан харцнаас тэр тээршааж, ичсэн .

“Долоон билет авсан, бүгдээрээ явна шүү!” гэхэд “Хүүхдийн юмаар яахав дээ… та нар явна биз” гэж Должин адардаг. Юутай ч энэ бол Должингийн нөхрөө үнэлж байсан үнэлгээ. Байгаагаас нь илүү биш гэхэд байгаагаар нь ар гэртээ үнэлэгдэхгүй байгаа байдал, нөхрийнхөө ертөнцийг өрөөл бусдын үнэлгээгээр үнэлдэг, цэцэрхэл, басамжлал, үгэнд нь орохгүй тэрсэлсэн байдал, доромжлол, үл ойшоолт зэрэг нь бусдаас илүү биш гэхэд бусдын л адил энгийн нэгэн өрхийн тэргүүнийг та бидний мэдэх, хөгийн Шагдар болгон төрүүлдэг ч байж мэдэх юм... гэх мэт.

Иймэрхүү байдлаар жиших нь муугүй боловч жишээ авахад сайнгүй олон тохиолдол бий. Ялангуяа Должинг нас барсны дараа дүү нарынхаа аавтай байх эрхийг автоматаар хассан омголон шазруун том охиных нь гаргаж буй ааш араншин, түүнтэй эв зүйгээ ололцох гээд мөнгө сарвайж, бас хоёр бага хүүгээ өөр дээрээ авах гээд ядаж буй эцэг хүний гэмшсэн сэтгэл, ганц охиныхоо хуриман дээр чөлөөтэй давхиад ирж чадахгүй олноос дүлэгнэн байгаа нүүр буруулсан харц, сайхан хүүхэн Хорлоо, түүний дагавар охин хоёрын эв зүйг олох гээд бэдчиж яваа хөөрхий эрийн өрөвдөлтэй байдлыг хараад Шагдар хэмээгчийг жаахан ч гэсэн өмгөөлөх сэтгэл төрдөг юм. Ер нь Шагдарыг өмгөөлж хамгаалж болохоор бяцхан үйл явдлуудыг “Гарын таван хуруу” кинонд мэр сэр шигтгэж өгсөн байдаг ч соц нийгмийн хүмүүс Шагдарыг нэгэнт муу талын баатраар төсөөлсөөр киног эхнээс нь дуустал үздэг байсан болохоор дээрхи бүхнийг анзаарах сөхөө байсангүй. Харин өнөө цагийн үзэгчид бол сүрхий анзаардаг болсон байна. Зарим хүн Должинд буруу өгсөн ч байх шиг. “За чи нөхөртөө халамжтай, аминдаа арчаатай цоглог явахгүй бол “Гарын таван хуруу”-ны Должин шиг болно шүү” гэж ухааруулж сэхээрүүлэх бол энүүхэнд. Соц нийгмийн үед бол Должин шиг хүүхнүүд их л бардам байдаг байлаа. “Тавын таван хүүхдийг нь гаргаад өгчихсөн юм чинь энэ надаас хаа холддог юм. Хэрвээ өөр хүүхэн рүү тэмүүлж гэмээнэ түмний шившиг болох юм чинь... Нам засаг намайг харж үзэх юм чинь...” гэх маягийн уур амьсгал ноёлж байв. Гэвч амьдрал гэдэг хатуу, алдарсан сэтгэл эмзэг, дундарсан хайр хэврэг, дурлал гэдэг сохор. Өөрийг нь үл хүндэлдэг, аминдаа арчаа муутай эхнэртэй хүн хаа нэгтээ сайхан бүсгүйтэй учирлаа гэхэд сэтгэл алдрахгүй гэсэн баталгаа байхгүй. “Сайхан хайр гэж байдаг юм, олдвол бүү алдаарай” гэдэг афоризм ч Шагдарт бас нөлөөлөө биз. Тиймдээ ч Шагдар бол зоригтой алхам хийсэн. Цаанаа нууц амрагтайгаар эхнэр, хүүхдээ хуурч явахыг тэр хүсээгүй. Харин ингэж явдаг эрчүүд бодит амьдрал дээр маш олон байдаг бөгөөд тэд бол өнгөн талдаа гэмгүй сайхан мэт харагдах боловч цаанаа бол Шагдараас долоон дор амьтад. Ер нь ч тэгээд “Дур бол сэтгэлийн хөдөлгөөн, тэвчээр бол түүний цоож” гэх маягийн далайлгалтаар Шагдар шиг жентельмен эрчүүдийг нунж дорой эмэгтэй хүн олон жил хажуудаа аргамжина гэдэг хэцүү. Тиймээс ийм тавилан хүлээсэн хүүхнүүд Жек Лондонгийн “Саран хөндий” зохиолд гардаг нэгэн бүсгүйгээс санаа авахад гэмгүй. Тэр бүсгүй боксчин нөхрөө үүрд хажуудаа байлгахын тулд өөрийгөө зүйл бүрээр дайчлахын сацуу нөхөртөө таалагдах гээд шөнө болгон шахуу л шинэ дотоож өмсдөг. Гэхдээ манай Монголын нөхцөлд бол шинэ, хуучин дотоож сонин биш байх аа. Эр нь ч бай, эм нь ч бай, бие биенээ энхрийлж, халамжлахын тулд дотоожоо солих хэмжээний жижигхээн хүчин чармайлт гаргах тухай л хэлж байгаа юм. “Гарын таван хуруу”-ны сайхан бүсгүй Хорлоо “Тэд нар нь Шагдарт аз жаргал өгч чаддаггүй байсан юм” гэж охиндоо хэлдэг. Тэд нар гэдэг нь гэр бүлийг нь хэлж байна. Анзаарсан хүнд бол энэ айхтар үг. Нээрээ ч Шагдар үр хүүхэд, хань ижлээр өнөр өтгөн мэт боловч хоёр гэр бүлийн дунд хачин ихээр ганцаардна.

Жараад оны үед бүтээгдсэн “Улаанбаатарт байгаа миний аавд” хэмээх кинонд бүжиг танц, наргиан цэнгээнээс хол хөндий нэгэн жолооч эр цоглог сайхан эхнэрээ өөр хүнд алдах тун дөхдөг. Магадгүй энэхүү дүр тухайн үеийн эрчүүдэд ухаарал сэхээрэл өгсөн байх талтай. Үүн шиг “Гарын таван хуруу”-ны Шагдар, Должин нарын салж сарнисан явдал ардчилал, зах зээлийн нийгэмд хөл тавьсан олон арван бүсгүйчүүлд ухаарал өгсөн болох нь ажиглагддаг. Ерээд оноос өнөөг хүртэл манай охид, бүсгүйчүүд дор бүрнээ л хичээл сургууль, ажил төрөл эрхлээд аминдаа тун арчаатай, цоглог сэргэлэн явах болсон бөгөөд харин ч эсрэгээрээ архинд дуртай, ажил төрөлгүй, унхиа муутай олон арван эрчүүд эхнэртээ хаягдсан гашуун түүх бий. Монгол охид, бүсгүйчүүд ингэж хурцлагдсан. Үүнийг кино урлагийн хүч гэж хэлэх үндэстэй. Учир нь “Гарын таван хуруу” кино бол бодрол, эмзэглэл, ухаарал, сэхээрэл дагуулсаар монголчуудын зүрх сэтгэл дундуур туучин гарч ирсэн сод бүтээл. Өдгөө ч хуучраагүй, харин ч Шагдарын дүр шинэ шатанд гарч ирж байна. Нийгэм солигдлоо ч үнэ цэнээ алдаагүй, зохиолын баатар нь шинэхэн нийгэмд дахин шинээр амьдарч, нэг ёсондоо хувирал, агууламж сайтай, хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан зохицох чадвартайгаа харууллаа. Үздэг, сонсдог, алга ташдаг, урам зориг нь бадардаг, эсвэл уур цухал нь хүрвэл өндөг шиддэг үзэгчидгүйгээр кино гэдэг бол ердөө л хоосон саравчны ханан дээр эрээлжлэх сүүдэр төдий гэдэг биз. “Гарын таван хуруу” кино бол социалист, капиталист хоёр нийгмийг дамнан оршихдоо үздэг, сонсдог, алга ташдаг үзэгчидээ огтхон ч алдаагүй, өндөг шидүүлдэг, бас өмгөөлүүлж хамгаалуулсан Шагдартайгаа цуг ирээдүй рүү цахилж явна. Энд л чухам киноны зохиолч, найруулагч, жүжигчин хүний авъяас билэг, уран чадвар оршном...

 

Б.Ойдов

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 9-р сарын 22. 04:20Зочин - [93.65.89.***]

Сайхан өдөр ,

Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?

зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,

үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?

нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна

Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог

бага хүүтэй, бага хүүтэй 2%.

И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 91172

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 80841

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 70239

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 69291

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 54867

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51159

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 47623

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33097

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 32752

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29594

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28402

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28052

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26052

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 25575

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24840

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24218

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 23825

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22093

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20845

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20245

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19780

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 19537

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19126

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18909

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18053

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17518

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17106

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16228

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16167

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 15802