Солонгос христосынхан манайд

2017 оны 10-р сарын 6. 01:08 Уншсан тоо: 1131   •   Сэтгэгдэл: 0

Өнөөдөр хаалга тогшихоор үүдээ нээсэн чинь дунд насны хоёр эмэгтэй орж ирлээ. “Юм танилцуулъяа, мэдээлэл өгье” гээд эвтэйхэн дуугаар библи тайлбарлаж эхлэв. Нүүрийг нь ажиглавал ярьж буй юмандаа хүчтэй итгэлтэй. Өөрсдийгөө Солонгосын сүмийнх гэв.

Би ч яах вэ, тэрүүхэн тэндээ жаахан хүмүүжилтэй болохоор ярихыг нь хэсэг зуур сонслоо. Дэлхийн шашнуудыг сонирхдог, гадарладаг учраас юм асуусан. Лавлаж асуугаад байхаар хамаагүй ярьж болохгүйгаа ойлгосон уу, намайг нэг их ятгасангүй.

Харин “та нар Протестант, Католик, Ортодокс гэх том урсгалуудын яг аль нь вэ?” гэхэд тэд гайхах шиг болсноо тодорхой хариулсангүй. “Аль нь ч биш” гээд явхаар яарч эхлэв.

За тэгвэл, Өмнөд Солонгосын хүн амын 30 орчим хувь христосын шашинтай. Эдгээрийн 3/4 нь протестант (методист, баптист зэрэг сүмийнх), үлдсэн нь католик. Герег-Византийн (бас оросуудын) Ортодокс/Үнэн Алдартан Сүмийнхэн байдаггүй бололтой.

Солонгост католик шашны ном судрыг 17-р зууны эхээр эрдмийн судлагдахуун болгон Хятадаас оруулж ирсэн чинь тэр нь хүмүүст таалагджээ. Харин Солонгосын төр үүнийг 18-р зуунд нэг хориглож үзсэнээ 19-р зууны дундуур 8000 католикчуудыг алан хядаж хачин харгис хандсан түүхтэй юм байна.

Солонгос 19-р зууны дараах он жилүүдэд дэлхий ертөнцөд нээгдэж эхэлснээр протестант шашин хүчтэй орж ирсэнд АНУ том үүрэг гүйцэтгэжээ.

Бөө, Бүдда болон Күнзийн сургаалийн өв уламжлалтай Өмнөд Солонгост христосын шашинтнууд ийм олноор бий болсонд, тэдний хүч түрсэн зан байдалд өрнөдийнхөн өөрсдөө ч гайхдаг байна.

Солонгосын протестантчуудын түрэмгий зан авир, бүддын сүм хийдүүдийг эвдлэн сүйтгэхээс эхлэн “бүддын шашин сөнөтүгэй” гэсэн ном уншдаг нь олны дургуйцал хүргэж, Солонгос дахь шашин хоорондын харилцаанд том асуудал болдог юм байна. Үүнээс болж протестант шашны нэр хугарч сүсэгтнүүдээ алдах төлөвтэй бгаа бололтой.

Өнөө үед евангелист үйл ажиллагаа явуулах хамгийн олон тооны лам, шашинтныг АНУ-аас гадна Өмнөд Солонгос л бэлдэж дэлхий даяар илгээдэг гэнэ.

За, ийм л байна даа. Харин бидэнд нэг анхаарах зүйл бн шүү: протестантизмыг номлогчид нь эн түрүүнд зовлон үзсэн бие үнэлэгчид, аж үйлдвэржиж эхэлсэн Солонгосын шинэхэн үйлдвэрүүдийн ядуу ажилчдад онцгой хандсан аж. АНУ-ын протестант шашны Методист сүмийн ламтан Хорас Аллен болон нөгөө нэрт Ундервуд бичгийн машин үйлдвэрлэдэг Ундервуд овгийнхон мөнгө хаяж сургууль, эмнэлэг байгуулж ядарсан хүмүүсийн сэтгэлийг татсан бн.

ЯДУУРЧ ЗОВСОН ХҮН БАГАТАЙ, СУРГУУЛЬ ЭМНЭЛГЭЭ ӨӨРСДӨӨ БАЙГУУЛЖ ДӨНГӨХТЭЙГЭЭ БАЙХ НЬ АМИН ЧУХАЛ. ХҮМҮҮС НИЙГМИЙН АСУУДЛАА ШИЙДҮҮЛЭХ БИШ, ХАРИН СЭТГЭЛ САНААГАА АРИУСГАН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЗОРИЛГООР АЛИВАА ШАШИНЫГ ДАГАХ НЬ ТЭДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ БИЗ ДЭЭ.

 

Sukhjargalmaa Dugersuren

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 10-р сарын 10. 00:24Зочин - [182.160.3.***]

Христийн шуламнуудыг даруйхан хөөж зайлуулах хэрэгтэй. Дэндүү их даварч байна.

2017 оны 10-р сарын 9. 17:40Зочин - [202.21.106.***]

юу ч ойлголгүй ингэж туйлшрах буруу тэр хэсэг солонгос сүмийн авгайчуудаар бүхэлд нь төсөөлөх бас л буруу ер нь буддизм ч монголыг зөндөө л хөгжлөөс хол татсан шашин бол хар тамхи

2017 оны 10-р сарын 7. 15:47Зочин - [49.0.213.***]

дэлхийгээр дүүрэн монголчууд байна даа.тэрний нэг хэсэг гэдэгт огтхон ч эргэлздэггүй,бас ичдэггүй. зовсон зүдэрсэн хүмүүст туслах нь буруу гэж үү? хүнд хэцүү үед нь тусалсан бол тэр хүн мэдээж хэзээ ч мартахгүй,бас эргээд өөр шигээ байсан зүдэрсэн олонд туслахыг эрмэлзэх нь аргагүй биш үү? энэ чинь хүний ёсноос гадуур юу байна."

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42680

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20945

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15400