Улаанбаатарт автомашин унасан гаж донтнуудын аюул нүүрлэжээ

2017 оны 10-р сарын 7. 16:52 Уншсан тоо: 489   •   Сэтгэгдэл: 0

Манай охин өчигдөр 10-р сарын 5-ны өдрийн өдөр 16 цагийн орчимд сургуулиасаа тараад хорооллоос найзынхаа гэрт очих гээд нэг таксинд сууж л дээ. Таксины жолооч нь 30 гаруй насны хүн байж. Тэгээд очих газраа хэлээд явж байтал гэнэт яриа өдөөд "чамайг хэн гэдэг юм", "хаана сурдаг юм", "хэддүгээр анги вэ" гээд л асуугаад эхэлсэн гэнэ. Охин маань гайхаж бас айгаад нээх хариулаагүй гэнэ. Гэтэл дахиад л янзан бүрийн юм асуугаад утасны дугаар энэ тэр чинь хэд вэ гээд л эхэлсэн байна. Тэгээд очих газраа очоод мөнгөө өгөөд буух гэтэл "хөөе, дугаараа өгчихөөд буу л даа", "уулзаж байх уу", "санхүү авах уу", "100 мянга өгье ганц хийчий" энэ тэр гэж баахан юм ярьсан байна. Ахаа би 16-тай хүүхэд шдээ, та ямар аймар юм гэтэл тэр хамаагүй ээ энэ тэр гээд дахиад нөгөө юмнуудаа яриад байсан гэсэн. Айгаад шууд машинаас нь буух гэтэл гарнаас нь татаад тавихгүй байсан байна. Чанга хашгиртал тэр байрны орцноос жижүүр нь гараад ирж, гэтэл машиныхаа хаалгыг татаад гарыг нь чанга хавччихаад зугтчихаж. Бас гарнаас нь татаж байхад утас нь газар уначихаж тэгээд зугтахдаа дайраад хэмхлээд хаячихсан. Тэгээд найзынх руугаа ороод шууд утсаар нь над руу ээжээ гээд уйлаад ярьсан. Охин маань одоо маш их айж цочирдсон гүн шоконд орчихсон хэцүү байна. Машиных нь дугаараар цагдаад гомдол гаргачихсан байгаа.

Энэ явдлыг охидууд болон бүх эцэг эхчүүддээ сэрэмжлүүлэх үүднээс илгээлээ. Такси нэртэй халтуурын машинуудыг амьдрах гэж л яваа гэж өмгөөлөөд байдаг. Гэвч харваас дүрэмт хувцастай насанд хүрээгүй жаахан жаахан сурагч охид гэдгийг нь мэдсээр байж өдөж оролдоод айлгаж дарамталдаг хүн биш адгууснууд явдаг юм байна. Охин маань өмнө нь таксинд суух бүрт ихэнхдээ л жолоочид нь ямар нэгэн байдлаар яриа өдөж, танилцая, сургууль гэрээ хэлчих энэ тэр гэдэг байсан байна. Өсвөр насны хүүхэд ичиж санаа зовоод нуугаад байдаг юм байна, бүр ийм аймаар зүйл тохиолдож байж л сая нэг мэдлээ. Адгуус араатан ч амьтны нялх үрийг харж явдаггүй байх. Ер нь халтуурын таксинд охин хүүхдүүдээ битгий суу гэж хэлж сануулж байгаарай, баталгаатай албан ёсны таксинд суух эсвэл баталгаатай дуудлагын такси дуудсан нь арай аюулгүй тайван байх. Ийм гаж донтнуудтай өөр айлын охидыг битгий таарчихаасай гэсэндээ л болгоомжтой байгаарай гэж бүх эцэг эхчүүддээ болон охин дүү нартаа сэрэмжлүүлье.

 

Эх сурвалж: facebook.com/dmnegdel/  

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98033

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86772

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76843

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60917

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53111

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49556

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45168

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34226

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33972

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33303

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30519

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30509

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29782

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29172

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28677

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27912

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27388

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26774

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25926

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 23375

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23112

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22821

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21769

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21482

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21283

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19726

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19682

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19563

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19219

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18308