У.Хүрэлсүх найз нөхөд ч үгүй, хань бараа ч үгүй үлдэх вий дээ!

2017 оны 10-р сарын 9. 12:52 Уншсан тоо: 8424   •   Сэтгэгдэл: 0

МАН-ынхан Хүкийг долоох байх гэтэл хүлхчихдэг юм. Хүн нь жижигдэв үү? Нам нь томдов уу? Хүрэлсүх биш Төмөрсүх байсан бол... гэлцэж байна.

Өмнө нь сануулж л байсан. Хоёр жигүүртээ найдаад өөрийн гол хүчнээ хөсөр хаявал хавчаад цохичихно шүү гэж... Яг тийм юм боллоо!

Зүүний хүчний холбооны нэг тулгуур Жа.Энхбаяр, бланкан дээрээ чирч явсаар, худалдагдалгүй, хуйвалдалгүй түмэн бэрхийг тэвчин давж Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагасан Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, яг хэрэгтэй цагт хэрэгтэй мэдэгдэл хийж М.Энхболдынхноос цээжээрээ хамгаалсан Ц.Нямдорж нараасаа урвачихлаа. Тэд цөөн боловч олноос дутуугүй, муу хэлэгдэвч сайнаас доргүй үхэн зүтгэж Ерөнхий сайд болгосон бус уу? Бланкаа зарчихсан бол өдийд Т.Аюурсайхан дэлхий даахгүй баян, сайд болох байсан. "Дээр үед" М.Энхболдын ЗГ-ийг унагах гарын үсэтэй бланкаа Их хурлын даргад өгөх гэж яваад, замдаа халтирч ороод "худалдчихсан" түүх байдаг л юм. Худалдаж авсан туршлагатай бүлэглэлийн "орхисон хүүхдээ хардаггүй" гэх гүтгэлэгийг яаж ийгээд давсан л юм, залуугийн аагаар л байх.

Гэтэл яг Ерөнхий сайд болмогцоо тэднийгээ хөсөр хаяад Риогийн талын баруун, Өмнөд хөршийн баримжаатай зүүн жигүүртээ олон гэж найдаад балрах шинжиндээ орох нь. ЗГ-ыг 31:33 харьцаатай ялсан, М.Энхболдын адалдаг Даваасүрэн, Болорчулуун нар тэр "хоёр сантийн" зөрүү нь байсан юм. Тэр их намган дээр "Баас живдэггүйн" үлгэрээр хөвнө гэж бодсон юм байх даа! Тэр ил тэмцсэн нөхдөө биш далд хуйвалдаанаа эрхэмлэж... Буян даасангүй л дээ! Ингэвэл яаж авсан, тэгж л өгдөг юм даа!

Олон хүн хөөрхий тамир нь тасраад аргаа барж шоконд орсон М.Энхболдоос боллоо гэж байна. Гэвч бүх зөрчил Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохоор зүтгэснээс болсон шүү дээ! Энэ бол Монголын Сангийн авдарны түлхүүр, онгойлгох эрхтэй хүн нь хулгайлах бус арвижуулах учиртай суудал байсан юм. Гэтэл энэ суудлаа "Оюу толгой"-н онгоцны буудлыг 60 тэрбумаар барьсан гээд 40 тэрбумыг нь халааслаад барьцаалагдсан (үүнийг уул уурхайн сайд байсан Д.Ганхуяг хэлсэн шүү!) Ч.Хүрэлбаатарт өгөхөөр бүгд л эсэргүүцэж таарна. М.Энхболд яах вэ, тэр задгай мөнгө тоолж сайдын "чанараас тоо нь дээр" гэж амь тэмцэж явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрөө дарах л гэж тэр...

Одоо яах нь ойлгомжтой! Намын их хурлаар "итгэж хуйвалдсан" баруун жигүүр нь ялагдаж ягтсан зүүн жигүүрийн толгой М.Энхболдод УИХ-ын даргатай нь үлдээнэ гэж амлаж талдаа татаад, хүчээ нэртгэж намын даргыг хуйвалдаж аваад У.Хүрэлсүхийг үлдэн хөөх нь...

Харин У.Хүрэлсүх найз нөхөд ч үгүй, хань бараа ч үгүй хоосон гон бие гозон толгой "морин унаатан, модон нөмөртөн" болох вий дээ!

 

А.Баатархуяг

 

Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100013915629333 

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 10-р сарын 15. 11:18Зочин - [202.131.250.***]

Улам л догширсон хулгайчууд сайд боллоо. МАН аа л хамгаалах бодолтой улаан мудакууд гарч ир ээ нь Улс орон бүр сүйрэхийн дохио. Энэ зорилгоор их хурлаас Засаг баЙгууллаа. Үүнийг бол бүгд зөвшөөрсөн. МАН ЫГ яаралтай таарахгүй бол цаг алдсаар иргэний дайн үндэсний үймээнд тулж очих нь. Энэ хэнд хэрэгтэй юм. Эртхэн нугаслаххэрэгтэй

2017 оны 10-р сарын 12. 20:06Зочин - [150.129.142.***]

Дургуй сайдууд чин Миегийн-фракцынханеренхий сайд болоход нь дэмжээгуй байж кабиннтад нь орохоор шийдэв .еер-санаа еверлесен-сайдууд юу хийхийг харая .эзэндээ менге босгох нь лавтай.Тэгээд ажлаа эхлээгуй байхад нь муугаар зегнеед байдаг лут зенч сэтгуулчидтэй болж

2017 оны 10-р сарын 11. 10:23Зочин - [103.9.90.***]

Сумъяабазар, Мүүний Цогзолмаа нар сайд болно гэхээр Хүрэлсүх биш юм аа

2017 оны 10-р сарын 10. 23:04Зочин - [27.123.212.***]

Зөгнөлт мэдээ л гэж энэ байх хэдэн төгрөгний үнэтэй нийтлэл вэ энэ??? Сэтгүүлч хүний ёс зүйгүй энэ малыг ажилд авсан редакторыг бурхан ивээг!!!

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42680

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20945

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15400