Эдийн засгийн Нобель хүртсэн Ричард Тэйлор ямар нээлт хийв?

2017 оны 10-р сарын 14. 23:17 Уншсан тоо: 329   •   Сэтгэгдэл: 0

Адам Смит-ээс эхлэлтэй сонгодог эдийн засгийн онолд хувь хүний зан төлөвийг огт тооцдоггүй. Хүмүүс бид зөвхөн өөрт ашигтай шийдвэрийг л гаргадаг гэж үздэг байв. Гэтэл үнэндээ хүмүүн бидний зан төлөв санаснаас тун төвөгтэй аж. Хэдийгээр бид хамгийн сайн сонголтыг хийхийг хичээдэг ч хүн бүрт өөрсдийн гэсэн хязгаарлалтууд тулгардаг. Мөн хүмүүст байгаа мэдээллүүд харилцан адилгүй. Цаашлаад хүн өөрт юу хэрэгтэйг ч бүрэн сайн мэддэггүй. Тэр тусмаа нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэгцээ шаардлага төвөгтэй, ойлгоход хүндрэлтэй болж байна. Иймд нөхцөлд сонгодог эдийн засгийн загвараар нөхцөл байдлыг тайлбарлана гэдэг бүтэшгүй хэрэг болоод байгаа юм.

Энэхүү орон зайг нөхөхөөр зан төлөвийн эдийн засаг гэх салбар шинжлэх ухаан үүсч хөгжөөд байгаа билээ. Үндсэндээ сэтгэл судлалыг эдийн засгийн шинжлэх ухаанд оруулж ирэх гэж хичээж буй хэрэг. Үүний үр дүн ч эхнээсээ гарсаар байна. Тэрний нэгэн тод жишээ болж зан төлөвийн эдийн засагч Ричард Тэйлор 2017 оны эдийн засгийн Нобелийн шагналыг хүртсэн байна. Тэрээр тус салбарт дараах санааг оруулж ирснээр шагналыг авсан юм.

1. Хүн өөрт байгаа зүйлийг бусдаас илүү гэж үзэх ба өөрийн шийдвэрийг оновчтой хэмээн боддог, цаашлаад тэр нь хэрхэн нийт эдийн засагт нөлөөлдөг болохыг судалсан.

2. Хүмүүс өөрсдийн хүслийг барьж дийлэхгүй заримдаа зөвхөн богино хугацаанд сэтгэл ханамжийг бий болгох сонголтыг хийдэг байна. Хэдий урт хугацаанд юу өөрт нь ашигтайг мэддэг атлаа шүү. Энэхүү санааг хадгаламжтай болох хандлагатай уялдуулан авч үзсэн.

3. Нийгмийн сонирхолд нийцсэн үйлдэл нь хэрхэн эдийн засгийг тодорхойлж буйг судалсан. Тайлбарлавал хүмүүс заримдаа нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн шударга үйлдэл гэж бодсоноо хийдэг. Энэ нь өөрт ашиггүй байх нь ч байдаг. Гэтэл энэхүү үйлдэл нь эдийн засгийн нөхцөл байдлыг их, бага хэмжээгээр тодорхойлж байдаг байна.

4. Эцэст нь хүн хэдий маш олон зах зээлд оролцогч талуудтай харьцаж, тэдгээрийн нөлөөлөлд ордог ч хувийн сэтгэл зүйн онцлог нь хадгалагдсаар байдаг. Үүнийг 2012 оны Нобелийн шагналт эдийн засагч Роберт Шиллертэй хамтран хөрөнгө оруулагчийн зан төлөв дээр судалсан байна.

 

Эх сурвалж:

facebook.com/Ediin.zasagchid/?hc_ref=ARS3RNnsxtMYpoRR1BYjyH3AaxnUGaS7WAk_fU9agFL3sGOist-b25U_xNOehP-LAIY&fref=nf&pnref=story

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22695

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19579

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244