Монголчууд үндэс угсаагүй, төргүй, соёлгүй зэрлэгүүд үү?

2017 оны 11-р сарын 11. 01:37 Уншсан тоо: 649   •   Сэтгэгдэл: 0

Сүүлийн үед философич, доктор, нийтлэлч, гэгээрүүлэгч гэх мэт гоё цол зэрэгтэй хүмүүс монгол үндэстний үнэт зүйл, түүх, угсаа гарвал, улс орны бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн, дайрсан үзэл суртлын шинжтэй ярилцлага өгч, түүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй тарааж эхэллээ.

Энэ оны хавар “философич”, доктор С.Молор-Эрдэнэ гэгч Чингис хааны үед Монголд төр байгаагүй, хэрэв байсан бол тэр нь өнөөгийн Хятадын нутагт байсан байх хэмээн оюутнуудад лекц уншиж буй бичлэг таржээ. Үүнд монголчууд дургүйцэж, С.Молор-Эрдэнийг нийгмийн сүлжээгээр шүүмжилж, сүрдүүлсэн. Гэтэл түүний лекцийн дараа “Өдрийн сонин” түүнээс ярилцлага авч,  “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй” гарчигтай ярилцлагыг тэргүүн нүүрэндээ нийтэлж байв. Тус сонины 2017 оны 5 дугаар сарын 17-ны дугаарт нийтлэгдсэн тэрхүү ярилцлагадаа С.Молор-Эрдэнэ:

"2500 жилийн өмнө Хятадад төр үүссэн. Хятад улс бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай байсан. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан. Харин манайд тийм зүйл байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй. Тэр ч байтугай хот ч байгаагүй. Хэнд төр хэрэгтэй юм. Хот газарт л төр хэрэгтэй. Хөдөөд төр хэрэггүй, яагаад гэвэл тэнд нийгмийн амьдрал байхгүй” гэж хэлжээ.

Гэхдээ энэ мэт агуулгатай юм ярьдаг хүн нь ганц С.Молор-Эрдэнэ биш ажээ. Энэ оны эхээр соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Дуламын Бум-Очир 2017 оны 2 дугаар сарын 22-нд тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:

“Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм”, “Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү, “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш” гэх зэргээр ярьсан байдаг.

Энэ оны 8 дугаар сард Баабар нийтлэл тэрлэн, “Шинжлэх ухааны хэлээр гурван арьстныг “монголоид”, “нигероид”, “европоид” гэж нэрэлдэг, үүнийг дунд сургуулийн “Хүний биеийн анатом” сурах бичгээр заадаг... Гурван арьстнаа цааш нь 35-60 хүртэл салган галбиртан болгож үздэг. Энэ нь нүүрний төрхийг голчлон харгалзана... Хойд хятад галбирт монгол, манж үндэстнүүд ч багтана...” гэж бичжээ. Тэрээр өмнө нь нэг номондоо Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” хэмээн бичиж, олон нийтийн үзэл суртлын шинжтэй ухуулга хийж байв.

Гэтэл, сүүлийн үед Молор-Эрдэнэ, Баабар нараас дутахгүй бас нэг “суутан” тодорч байгаа бололтой. Тэрээр өөрийгөө “философийн ухааны доктор” гэж танилцуулдаг гэнэ. Либертари үзлийг үндэслэсэн Айн Рэнд гэгчид итгэн бишрэгч тэрээр энэ оны 11 дүгээр сарын 10-нд  Ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө “Бидэнд соёлын уламжлал ховор. Соёлын өв гэхээр 800 жилийн өмнөх домог үлгэрээ л ярьдаг” гэх мэтчилэн ярьсан байх юм.

Өөрийгөө нийтлэлч, философич, доктор гэсэн хүмүүс сүүлийн үед яагаад ч юм монголчууд болон Монголын түүх, соёлыг доромжилсон агуулгатай ухуулгыг эрээ цээргүй хийгээд байгаа нь гайхалтай. Тэгвэл, үүний цаад учрыг олон улсын тоймч Ш.Гантулга “Гажуудсан ардчилал” телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ хэлэх шиг боллоо. Тэрээр дээрх явдлыг Монголын төрд шургалсан хэрнээ Монголыг дорд үздэг харь хүмүүсийн бодлоготой холбоотой хэмээн тайлбарлажээ. Ш.Гантулга “Монголын төрд шургалсан эрлийз хүмүүсийн жинхэнэ монгол хүнээс ялгагдах гол ялгаа нь гэвэл тэр хүмүүс Монголын түүх, соёлыг доромжилдог, монголчуудыг тэнэг, үхэр монгол гэж үздэг учраас монгол хүнд итгэдэггүй юм. Гэтэл Чингис хаан монгол хүнд итгэдэг байсан юм” гэж хэлсэн байна.

Нээрээ ч Гантулгын хэлсэн үгийг бодмоор санагдав. Монголын ард түмэн Молор-Эрдэнэ, Баабар, Батчулуун нарт гэм хор хийгээгүй байлтай. Тэд юунд ингэж монголчуудыг доромжлон шүд зууна вэ?

 

Аагий

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 11-р сарын 12. 15:22Зочин - [103.57.95.***]

Molor erdene gegch tsever hytaduuddaa mgliin shees gj modon iljigend tsovdluulj aluulah zayatai gdgee daan ch oilgohgui ym da .hhe .hyraduud erliizuudee ashiglana uu l ghees hezee ch tedend itgedeggui

2017 оны 11-р сарын 11. 15:12Зочин - [59.153.113.**]

Гэтэл Чингис хаан монгол хүнд итгэдэг байсан юм шүү

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42679

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20944

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15399