Өнөөдрийн ҮЗЭЛ САНАА хийгээд ЗАРЧИМ

2017 оны 11-р сарын 18. 23:06 Уншсан тоо: 147   •   Сэтгэгдэл: 0

Нийгмийн жолоон дээр сандайлж буй Улс төрийн нам нэртэй, гэхдээ үнэн хэрэг дээрээ санхүү - эрх ашгийн бүлэглэлүүдийн нийгэмд, та бидэнд бодитойгоор хүч тулган хэрэгжүүлж ирсэн, одоо ч үргэлжлүүлж буй "ҮЗЭЛ САНАА" нь яг юу вэ?

- Шударга үнэн гэж байхгүй, тиймээс юу ч хийж болно.
- ХӨРӨНГӨ, МӨНГӨ, түүний төлөө бурханыг ч зольж болно.
- Бусдыг бүү өрөвд, бүү хайрла. Зөвхөн өөрийгөө...

Ийм үзэл санаа үйл ажиллагаа бүхнээс нь үнэртдэг.

Энэ үзэл санаагаа хэрэгжүүлдэг "ЗАРЧИМ"-ууд нь:

- Ёс суртхуун, шударга ёсыг зөвхөн оо энгэсэг болгон хэрэглэ. Тийм мэт харагд. 
- "Ямар ч аргаар хамаагүй аргаар төрийн эрх мэдэлд хүр", Зорилгодоо хүрчихсэн хойно ямар бохир зам туулсныг нь олонхи мартчихна, эсвэл мартуулчихна, санасан ганц нэгний амыг нь барь, ганцаардуул, хөөрсөн олныг өөдөөс нь турхир, бүр болохгүй бол гүтгээд шоронд хий, шороонд бул.
- Бүлэглэ, зохион байгуулалтад ор. Түүнээ нам, франц гэж уран гоёор нэрлэ. Ганцаараа чи амжилт олохгүй. Цөөврүүд үргэлж олуулаа явдаг юм. 
- Тэгээд эрээ цээргүйгээр томхон хус, хулгайл, хэний халаас байх нь чухал биш авч байх нь чухал. Төр түмнийх байтугай бурханых байсан ч хамаагүй гараа лавхан дүр, Болом бүрийг ашиглаад амжуул...
- Сонгогчидыг унаж тустал нь хуур, худал амла, авилгалд, тархийг нь мөлчийтөл угаа. Дөрвөн жилийн дараа дахиад өчүүхэн зүйлээр саналыг нь авахад амар тул үргэлжийн өлөн зөлөм байлга. 
- Хуулийг өөрсөддөө ашигтайгаар зас, эсвэл үл тоо, уллан дэвсэл, 
- Өрсөлдөгчидөө айлга, шах, хавч, нэр төрийг нь шороотой хутга, тэд бол чиний өрсөлдөгч учир тэдний үнэн зөв байх чухал биш, зүгээр л нуга дар, хог цэрээ хая, гутаа, гүтгэ, устга, 
- Өөрийнх нь, өөрийн бүлэглэлийнх нь явцуу эрх ашгийг давж алхсан хэнийг ч үл өршөө, үл өндийлгө. 
- Уяаных нь нохой болоогүй бол, замд нь тээглэсэн бол тэр хэн байх нь хамаагүй, зүгээр л өшиглө, золионд хая ГЭХ МЭТ...

За ер эгэл хүний санаанд оромгүй, чөтгөр шулмын санаанаас л ундарч буй гэлтэй. Бидний улс төр ийм л ад зэтгэрийн мэт "Үзэл санаатай", түүнээ ийм л "Зарчим"-аар хэрэгжүүлсээр өдий хүртэл явж ирсэн. 

Жинхэнэ үзэл санааг ярихаа байж, ов залийг, хувиа бодохыг, адын шуналыг үзэл санаа гэх хүртлээ онхолдсон, харанхуй нүх рүү хийссэн. Хүндээ хөнгөнөөс хялбархаан худалдсан. 

Улс төрийн намууд иийнхүү жинхнээсээ үзэл санаагүй болж, явцуу бүлэглэлүүдийн эрх ашгийн өмхий шалбаагт гүнзгий шигдсэний гай гамшиг, лай ланчигийг ард түмэн ханатлаа үүрч, сөхөртлөө зүтгэж байна. Өдий хүртэл бид бүхний улс даяараа будилж, төөрч, самуурч ирсний үндсэн шалтгаан нь ердөө энэ. 

Манай улс төр өдий болтол санхүү-эрх ашгийн бүлэглэлүүдийн ийм мэт ширэнгийнх мэт хайр найргүй эрээгүй, соёл, оюуны хэлтэрхий ч үгүй зэрлэг өрсөлдөөнөөр л тодорхойлогдож ирсэн. 

Түүнээ улс төр гэж ард түмэнд итгүүлж, өөрөөр байж болдоггүй юм хэмээн үнэмшүүлсэн. Хамгийн эмгэнэлтэй нь сонгогчдын үнэмлэхүй олонхийн тархийг яг ингэж, "аль нэгэн нам, санхүүгийн бүлэглэлд багтаагүй л бол тэр хэн ч биш, юу ч үл хийж чадна. Хэрвээ чи хэн нэгэн юм бол, ямар нэгэн нам, бүлэглэл ард чинь гарцаагүй байх ёстой" гэж угаасан. 

Үнэхээр ч ямар нэгэн нам, бүлэглэлтэй л холбогдоогүй бол, түүний гар хөл, уяаны нохой нь болоогүй л бол ер хэн ч байсан өнөөгийн улс төрд урагшаа алхахад нэн бэрх. 

Бид харин өнөөдрөөс, яг энэ мөчөөс ҮЗЭЛ САНАА ярьж, ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАРЧМАА тойрч нягтарч эс чадваас тун удахгүй засаж залруулах боломжгүйгээр асуудал даамжирч, зүтгэж гарахын аргагүйгээр өмхий шалбаагт улам шигдэнэ. 

Өдий хүртэл улс төрийн тайзан дээр "тоглосон" аль ч намын ялгаагүй хууччуулаас одоо ямар нэгэн үзэл санаа, зарчим нэхээд нэмэргүй. Тэднийг өөрчлөгдөнө, ухаарна гэж горьдоод ч хэрэггүй, ёстой нөгөө "Нар хойноос навтас чирээд гараад ирэх"-ийн үлгэр. Өнөөгийн манай нийгэм цоо шинэ хүмүүс, итгэл үнэмшлийг, зарчмыг цаг үеэсээ үгүйлэн нэхэж байгаа. 

Бидний байдал Pawel Kuczynski-ийн цуврал зурган дээрх шиг л бий.

 

 

 

Б.Наминчимэд

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42680

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20944

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15399