Хулгайн Эдийн засаг. Оросын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд яагаад үр ашиг авчирдаггүй вэ?

2017 оны 11-р сарын 23. 22:00 Уншсан тоо: 151   •   Сэтгэгдэл: 0

Төв Банкны /ЦБ/ тэргүүн Э.Набиуллина Сбербанкыг хувьчилж болох талаар мэдэгдсэн. Эдийн засагт төрийн өмчийн эзлэх хувь хэмжээг бууруулах талаар засгийн газар юу ч хийхгүй байна гэж Сангийн сайд асан А. Кудрин зөвлөв. Үнэндээ энэ нь худал юм.

Хувийн бизнес оросын эдийн засагт 80 гаруй хувийг эзэлж байгаа хэмээн Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн захирал Михаил Бочаров хэлж байна. Ийм байсаар атал хувийн бизнесүүд эдийн засгийн үр ашгийг огт нэмэгдүүлсэнгүй.

Өнгөрсөн жилийн Улсын төсөв

— Статистик хэдий эсрэг зааж байгаа ч манай эдийн засагчид, Кудрин, бусад либералууд “Улсын” гэж чичлэх маш дуртай. ОХУ-ын Статистикийн албан мэдээллээр аж ахуйн нэгжүүдийн 2,3% улсынх , олон нийтийн болон шашны байгууллагуудын — 3%, холимог өмч — 3,9%, нийтийн эзэмшлийн газруудын — 4,3% улсынх, харин хувийн өмч — 86,5% эзэлж байна.

Ад үзээд байгаа төрийн корпорациудын дэргэд хувийн капитал аугаа гэмээр их хэмжээтэй байна. Түүхий эдийн маш олон компанийн 50% хүртэлх актив, акцууд нь хувийн хэвшилд байна, тэр дундаа гадаадын компаниудад байна. 

Үндсэндээ Оросын нефть олборлолт, борлуулалтын 75% гаруйг хувийн хэвшил эзэмшдэг. «Калашников» концерны 49% — хувийн өмч, АвтоВАЗе группын 75%-ийг «Рено — Ниссан», харин «Ростехе» — 25% хувийн эзэмшилд байна.

Улсын болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн эзлэж буй хувь нь: ашигт малтмал олборлолтын тухайд — 0,5%, химийн үйлдвэрлэлийн — 0,7%, барилгад — 0,4%, электрон болон оптик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд — 0,9%, кокс нефтийн бүтээгдэхүүн, металлургийн үйлдвэрлэлд бүүр юу ч байдаггүй байна. Орост, тодорхой хэлбэл эдийн засагт 88% гаруйг хувийн хэвшлийн бизнес эзэлж байна. Үр дүн хаана байна вэ?

Үйлдвэрлэл, хөдөлмөрийн бүтээмжийн хэмжээ өсөөгүй, энэ улс орны нийт үйлдвэрлэлийн 26% ашиггүй байдаг. Харин хувийн болон төрийн компанийн хувьцаа, хувь эзэмшигчдэд жил бүр төлдөг ногдол ашгийн нийт хэмжээ 2 трлн рубль хүрч байна. Харин улсын төсөв байнга алдагдалтайн дээр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, соёлын санхүүжилтэнд хүрдэггүй хангалтгүй бага юм. 

ОХУ-ын өнгөрсөн жилийн улсын төсвийг нэг хүнд оногдох хэмжээгээр авч үзэхэд Польшоос 2 дахин бага, Эстоноос 5 дахин бага, Португалиас 6 дахин бага байна. Норвегийн төсөвтэй харьцуулахад 30 гаруй дахин бага, Германтай харьцуулбал 13 дахин бага байв. 2018-2020 оны улсын төсвийн төсөлд өмнөхөөс онцгой ялгаа алга аа.

Том компаниудад, бас “улсынх”-д ч татварыг оновчтой болгох нэгжүүд байгуулагдсан байна аа. Татвар төлөхгүй байх олон арга бий, гэхдээ тэдгээрээс 2-ыг нь бизнесүүд хамгийн их ашигладаг.

Нэгдүгээрт, шилжих үнэ (transfer price- трансфертное ценообразование) нь офшор компани дээр хямд үнээр бараагаа борлуулах боломжийг олгодог. Тэндээс л бүтээгдэхүүн бодит худалдан авагчдад зарагддаг. ( зарим тохиолдолд хоёр буюу гурван “жийргэвч” фирмээр дамжина). Ашиг нь офшорт үлдэнэ, татвар төлөхгүй.

Хоёрдугаар арга – Өөрийн офшор компаниар дамжуулан Оросын компанид зээл олгох явдал. Эхлээд эзэмшигч өөрөө энэ зохиомол зээлийн хүүг төлөх бөгөөд, ингэж мөнгө хилийн чанад уруу буцаж, бас дахин нэг удаа татвараас чөлөөлөгдөж байгаа нь ч энэ юм.

Америкийн “Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо” гэдэг ашгийн бус байгууллагаас Оросын эдийн засгийн байдлын талаар тайлан нийтэлж гаргасан байна. Энэ баримт бичгийн дагуу, офшорт манай улсын иргэдийн тооцогдоогүй хөрөнгө болох үндэсний нийт орлогын 75% тай тэнцэх хэмжээний буюу 1 трлн гаруй долл. байршдаг байна. «...Гэхдээ бид мэднэ, ... 1990 - 2015 оны тооцоологдоогүй нийт хөрөнгө — Оросын үндэсний нийт орлогын 200% тай тэнцэнэ. (ойролцоогоор 3 трлн долл.) Энэ их хөрөнгийг хэн ямар хэлбэрээр эзэмшдэгийг тогтооход төвөгтэй байдаг юм ” » — гэж тэр тайланд бичсэн байх юм.

Хэн ч хяналт тавьж чаддаггүй

Манай улсын хувийн бизнесүүд татвараас “үр дүнтэй” зугтаахаас гадна ААН-ийнхээ хөгжилд юу ч хийдэггүй. 2016 онд үл хөдлөх хөрөнгийн элдэгдлийн үзүүлэлт 1990 оныхыг давж Росстатын дүнгээр 48,7%-тай байна. Энэ бол ноцтой түвшин. Энд үйлдвэрлэлийн хэрэгслийн моралийн элэгдлийн тухай ярих ч хэрэггүй. Тэгэхэд АНУ болон Баруун Европын үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн элэгдэл 20%-иас хэтрээгүй байна. 

2016 онд үндсэн эд хөрөнгийг шинэчилсэн байдал манайд зөвхөн 3,7%. Иймд эдийн засагт ашигт ажиллагаа дунджаар 8%- иас хэтрэхгүй байгаа нь гайхаад байх ч зүйл биш. Ганцхан нефтхимийн бүтээгдэхүүнд 24% хүрсэн байна. Нефтхимийн бүтээгдэхүүнд дөхсөн нь гагцхүү ХАА-н салбарт л өнгөрсөн онд ашигт ажиллагаа 16,8 хувьд хүрсэн, бусад нь хол хаягдсан. мэдээж жижиглэн худалдаа, санхүүгийн гүйлгээнээс бусад бүх)

Либералуудын байнга дуулан магтдаг хувийн өмч манайд яагаад ийм үр дүнгүй байна вэ? Учир юунд гэхээр, хөрөнгө өмчлөх асуудал нь ихээхэн ач холбогдолтой биш байдагт юм. Бүх юм удирдлагаас (захиргаанаас) хамаардаг. Миний санаж буйгаар 1991 оноос хойших менежерүүдийн тоогоороо бид дэлхийн бүх рекордыг эвддэг. Бүх түвшинд ажилладаг менежерүүдийн тоо 2,5 дахин өссөн бол эдийн засаг 40 хувиар буурсан.

Бүүр бичил бизнес ч нягтлан бодогчгүй байж болохгүй, яагаад гэвэл байнга хийдэг тайланд жижигхэн алдаа ч гаргаж болохгүй. Ноцтой торгууль бүүр эрх чөлөөгөө хасуулах хүртэл нөлөөлж ч болно. “Дүрэм журмын дагуу” менежерүүдийг авдаг ч, мэргэжлийн шинж чанараас үл хамааран (аль ч мэргэжлийн) бүх түвшний удирдагчдынх нь/менежерүүдийн мэргэжлийн ур чадвар дутагддаг нь жинхэнэ гамшиг болж байна.

Үндсэн мэргэжлийн бус, нэг ч өдөр тухайн салбарт ажиллаж байгаагүй хүн компанийг яаж удирдах вэ? Мэргэжлийн бус удирдлага хэрхэн удирддаг жишээг олон компаниудын төв аппарат Зөвлөлтийн үеийн яамаас ч том байгаагаас тод харж болно! Тэгээд энэ шимэгчид бүгдээрээ их хэмжээний цалин авдаг...

Иймд нэг талаас, жижиг болон дунд хэмжээний бизнесийн зохицуулалтуудыг багасгах; Нөгөө талаас – мангас корпорациудыг шалгах, багасгаж, задлах зайлшгүй шаардлагатай. 

Тэгээд кадруудыг бэлтгэх цаг - “Боловсон хүчин бүхнийг шийдэж чаддаг” гэдгээр. Бүх зүйлийг энэ чигээр нь орхиж болохгүй. Бидэнд нэн шаардлагатай зүйл бол уналтыг тогтворжуулах биш харин Хятадын нэгэн адил эдийн засагт аварга том үсрэлт хийх явдал юм. Тэгж чадахгүй бол Орос мөхнө.

(Оросын асуудлууд гэж харах нэг нь харна биз ээ. Олж харах юм ч энэ дотор олон байна. Жишээ нь, офшор нь яахаараа муу юм гэх зэрэг...)

 

Источник: www.aif.ru


Oyun Mgl

 

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42679

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20944

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15399