Б.Хурц ба “Цензургүй яриа”!

2017 оны 11-р сарын 23. 22:28 Уншсан тоо: 189   •   Сэтгэгдэл: 0

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн сүүлийн дугаарыг өнөөдөр үзлээ. Монгол улсын иргэнийхээ хувьд, гадаадад буй сэтгүүлчдийн төлөөллийнхөө хувиар хэдэн зүйлийг хэлье гэж бодлоо.

Юуны өмнө, Монгол төрийн ГЕНЕРАЛ хүн Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ бус харин хэдхээн хүнд өгүүлэхээр хүчин зүтгэж явдаг юм байна гэж баттай мэдэж авч туйлын их харамсав. Мөнхбаясгалан сэтгүүлч, “Та үнэхээр Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэбилэгт буюу ХХБанкинд өгөх гээд тэр талынхыг дэмжээд яг явсан юм уу? (50 min) гэж асуухад, Хурц “Явсан” гэж хариулсан, түүний нь бид бүгд өөрийнх нь амнаас ийнхүү сонслоо...

Нэр дурдагдсан Д.Эрдэнэбилэг бол ХХБанкны ТУЗ-ийн дарга. Түүний эзэмшлийн Худалдаа Хөгжлийн Банк ганц Эрдэнэт төдийгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэж байсан тухай ноднин шуугиж байсан, өдийд хэдийнээ өөрийн болгосон ч байж магад.

Наанаа монгол хүн аваад буй мэт харагдавч жинхэнэдээ обл мөнгө үйлдвэрлэгч гадныхан, хэдхэн олигархи-д зээл өгч өөгшүүлж байгаад цаг нь болоход хүссэн бүхнээ хуу хамж өөрийн болгодог нарийн технологи бий. Ер нь “хувьчлал” буюу Privare гэдэг бол латин үг агаад угшил нь “хулгайлах дээрэмдэх” гэсэн утгатай. Англиар privatize, германаар privatisieren гэдэг, одоо ч тэр үгийн үндэс утга алдагдаагүй байна. Нийтийн мэдлийн зүйлийг нэг хүн юмуу хэсэг бүлэг хүн хулгайлж, дээрэмдэж авч байнаа л гэсэн үг. Манайх шиг жижиг улсад ингэж улайран хамаг юмаа хувьчлах нь туйлын аюултай. (Хамгийн сүүлийн жишээ болсон Грекийн араас л явж орчих нь байна. Грек одоо улс гэж нэрнээс цаашгүй хүмүүсийн бөөгнөрөл болчихоод буй. Бүгдээ гадныханд алдлаа шүү дээ)

Тэгээд ч Эрдэнэт үйлдвэр (төрийн өмчийнх тул тэндээс хүмүүс мөнгө завшдаг угаадаг г.м) яаж ч хэл аманд орооцолдож бай монголыг олон жил тэжээж буй. Ж.нь: Сүүлийн хэдэн жилд л гэхэд бидэнд хичнээн мөнгө өгснийг харцгаая. 2013 онд 362 тэрбум, 2014 онд 341 тэрбум, 2015 онд 284 тэрбум төгрөгийн татвар төлж байж. Гэтэл 2016 оны буюу ноднингийн хуйвалдаан болдог жил 20-н тэрбум төгрөгийн л татвар төлсөн байна. Дөнгөж хувьд очих хөдөлгөөн өрнөж эхлээд л ингэж байгаа юм чинь цаашид бол монголын ард түмэнд юу ч наалдахгүй нь. Тэр мөнгөөр л бид олон жил багш, эмч цагдаагийн цалин, өндөр настны тэтгэврээ болгож байлаа. Өчнөөн ч сургууль цэцэрлэг барьсан...
...
Улс төрийнхний дээд хүрээг хамарсан сүүлийн хэд хоногийн хэмхэлдээн, тэдний дайтаад буй цаад учир нь Эрдэнэт гэдгийг Ц.Нямдорж гишүүн удаа дараа хэлж буй: “Над руу дайраад байгаа шалтгаан бол Эрдэнэтээс эхтэй. Би Эрдэнэтийн ажлын хэсэгт орсон. Намайг аргалах гэж Хурц нэлээн гүйсэн. Тэр л 49 ийн төлөөнөө гүйгээд байдаг хүн л дээ. Бүр орлогч захирлаар нь хүртэл таньдаг хүн тавьчихъя гэж гуйсан шүү. “Тийм юм байхгүй ээ” гэж хэлээд би шалгалт дуусгасан. Дараа нь Зоригийн хэргийг ярьж эхэлцгээсэн...Ер нь бол Эрдэнэтийн 49 хувийн төлөөх улайрал эцэстээ ийм байдалд хүрч байгаа юм” гэж TV5-д өгсөн өчигдрийн яриандаа хэлснийг амжаагүй нь youtube линкээс үзээрэй.

Энэхүү 49 хувийн тухай асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул ид дайтаж буй нь эхлэл л төдий бололтой. Цаашдаа ч их юм өрнөх байх...

Монголын ард түмний өмч (монголчуудын “саалийн үнээ” гэгдэх) Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж авах гэж ил далд луйвар хийгсдийг Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан, Монгол улсын Генерал Б.Хурц гэж энэ залуу дэмжээд оройлоод явах ч гэж дээ! (Төр улсынхаа төлөө зүтгүүлж яваа төрийн хүнд бол залуу л хүн харагдана билээ) Овоо л хөрөнгөтэй хүн шиг байх юм, юу дутлаа гэж энэ вэ. Өвөг дээдэс, үйлийн үрээсээ эмээдэггүй яахаараа ингэж монголоо алдсан улс болчихдог юм??? Оросоос ирж буй 49 хувийг хувьд шилжүүлвэл, зугуу зугуу үлдсэнийг нь луйвардах юу байх вэ дээ, тэдэнд. Ингэж ил дээрэм хийж буй улс далдуур юу хийх нь тодорхой бус уу.
.
Бас нэг анхаарал татсан зүйл бол түүний хувьдаа эзэмшиж буй урлагийн хийгээд түүхийн дурсгалт зүйлс. Тэр л хүрлийн үеийн үнэт олдворууд яахаараа ингэж бөөндөө нэг хүний өмч болчихдог юм? Одоо тэр хадмынх нь өвлөж үлдээсэн зургууд бол хамаатай юу. Гэтэл Занабазарын бүтээлүүд, бүр хэдхэн байх урлагийн охь бурхад хүртэл тэр хүний өмч болчихсон байх юм. Одоохондоо хэн нэг монголын хувийн өмч мэт харагдавч хэтдээ өндөр үнэ хэлсэн харийнханд зарчихгүй гэх баталгаа хаана байна??? Тэдгээр олдвор бүтээлүүд бидний хэн байсныг үеийн үед илтгэх үнэлж баршгүй түүхийн дурсгалт өв юм. Тиймээс ч бусад улс ийм бүтээлүүдээ нандигнан хамгаалдаг. Монголчуудад бүгдэд хамаатай тэдгээр бүтээлийн араас сэтгүүлчид, иргэд сураг ажиг тавих нь чухал юм.
...
Энэхүү бичвэртээ Б.Хурцын Солонгост элчин сайдаар суух тухайд бүүр дурдах ч үг үсэгт гэм хийж буй мэт. Биднийг ёстой л тэнгэр хаяжээ, ийм мораль ёс зүйгүй зүйл хараад суух гэж. Барууны хууль дүрэм нягт нарийн. Европын хууль зөрчиж өчнөөн сараар тэднийхний шорон оронд байж орох эрхээ хасуулсан хүнийг гадаадад төр улсынхаа ЭЛЧ-ээр томилох эсэх тухай маргалдаж суух ч гэж дээ хөөрхий. Наад зах нь элчингүүд энд тэнд хурал зөвлөгөөнд зөндөө оролцож буй нь харагддаг. Солонгосоос Герман, Франц руу явах хэрэг гарвал “Манай элчинг энэ хүн төлөөлнө” гээд орны өөр хүн илгээх үү? Ийм байдалд автатлаа ялзарч дээ, бид...Аргаа барсан зарим нь “Хурцыг Англид Элчингээр томилохгүй дээ” гэцгээж ч байна. Солонгос улсын хувьд ч ямар олиг байв гэж. Тэгээд ч төрийн нууцтай холбоотой өндөр алба хашиж явсан хүн таван жил эх орноо орхиж явж болдоггүй хэмээсэн олон улсын чанд жаяг ч бий.

Сүүлийн хорь гаруй жил хөл толгойгоо алдсан энэ их замбараагүйтлийн хор уршиг дээр дооргүй улам бүр нүүрлэх болсны наад захын жишээ бол энэ томилгоо, түүнийг тойрсон эл шуугиан юм.
... 
Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн хувьд Б.Хурц-ыг нэвтрүүлэгтээ ирүүллээ. Түүнийг зочных нь хувьд хүндэтгэж, мэргэжлийн түвшинд сайхан ярилцлаа гэж бодож байна. Тэрээр олон түмний асууж мэдэхсэн гэж бодсон бүхнийг л асуулаа, өөр яах билээ. Энэ удаа ч ирвэс хамгаалагч залуу, оффшор, Мүүний сэдвийн адилаар ард олныхоо дуу хоолой болж чадлаа. Сүүлийн үеийн шуугианы эзэн эрхэм‘ ГЕНЕРАЛ эхлээд олон нийтийн төв ТВ-рүү бус С1 телевизийн Цензургүй яриа-г сонгож оролцлоо. Энэ бол яалт ч үгүй хувь сэтгүүлчийн мэргэжлийн амжилт юм. Ширээ багадсан тухайд улсууд бичсэн харагдлаа. Гайгүй байхөө. Хурцын авчирсан материал л харин хэтийдсэн байх. Германы нэрт сэтгүүлч Анне Виллийн ANNEWILL нэвтрүүлэгт ч ийм их цаас авчирсан зочин би л хараагүй. Ер нь нимгэвтэр цаас ч барьсан хүн өдийг хүртэл үзсэнгүй. Зөвхөн монголд байдаг сонин сонин юм их байх юм. (Нөгөө авчирсан нотолгоо гээд буй цаас нь огт тамга тэмдэг, гарын үсэггүй байх жишээтэй.) Яахав заавал нэг юм хэлэхээр шиг бол, сэдэв нь хүнд ХУРЦ ийм ярианд туфлийн өсгий арай өндөрдсөн мэт санагдсан. Гэхдээ юухнаас ч өө бол олдоно, угаасаа.

За ийм иймэрхүү бодлууд хөвөрсөөр Цензүргүй-г үзэж өнгөрүүлэв...Бид Эрдэнэт үйлдвэрээ авч үлдэхийн төлөө бүгд тэмцэх хэрэгтэй юм. “Бусад нь л хэлнэ биз, хийнэ биз” гэсэн бэртэгчин бодлоо гээцгээх нь чухал байна. Монгол хүн бүр өөрсдийгөө хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлгүйгээр хэлж хийж, бүтээж тэмүүлж, сэтгэл зүрхээ зориулж байж л улс маань улсын дайтай хөгжиж дээшилнэ шүү дээ!

 

Дорждамдингийн Оюун


2017.11.22
Karlsruhe, Germany

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42679

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20944

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15399