Сайд Ц.Цогзолмаад хүргүүлэх захидал

2017 оны 11-р сарын 27. 14:05 Уншсан тоо: 107   •   Сэтгэгдэл: 0

 

Сэтгүүлч Б.Отгон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад хандан дараах захидлыг бичжээ.

“Уншихгүй... Сэтгэхгүй ... ирээдүйг бэлтгэхийн тулд “Унших бичиг, “Уранзохиол”-ыг сургалтын хөтөлбөрөөс хасаад удаж байна! Сэрцгээ! Ухаарцгаа! Монголчууд аа!

.... “Салаавч” “Сэлэм” “Бандааш” залуус бол бидний бүтээл. Ийм л хүмүүжил, ёс суртахуунтай залуусыг манай боловсролын систем сүүлийн жилүүдэд бэлтгэн нийлүүлж байна. Ингэхэд та ЕБС-ийн хүүхдийнхээ “Сурах бичиг”-үүдийг анзаарсан уу!!!!
“Цагаантолгой” үзэж дуусаад үргэлжлүүлэн уншдаг 1-3-р ангийн “Унших бичиг ”, 4-р ангиас үздэг “Уранзохиол” өнөөдөр алга. Уран зохиолын хичээл 7-р ангиас эхэлж байна.Багаасаа үлгэр сонсч, уран зохиолын амтыг мэдэрч өсөөгүй хүүхэд энэ үедээ унших уу!

Уран зохиолын хичээлийг “УСТГААД” бүр 16 жил өнгөрч байна. 

Уучлаарай !! Уран зохиол бол “Хүн болгох хамгийн хүчтэй зэвсэг “ гэдэг нь хүн төрөлхтний түүхээр батлагдсан. Еврейчүүдийн хүчирхэг байдгийн нууц нь хүүхдээ багаас нь уншуулж сургадаг. Монголчууд ч аман зохиол, үлгэр, тульсаар хойч үеэ хүмүүжүүлж ирсэн билээ.Уранзохиолоор л дамжуулж сайн муу, болох болохгүйн тухай хүмүүжлийг хүүхэд авдаг. Бүр дотоод сэтгэлийн гоо сайхан, хүсэл тэмүүлэл ч түүнээс эхтэй. Уншсныхаа хирээр сэтгэлгээ нь задарч, хөгжиж байдаг.

“ АНУ-ын жишгээр Уранзохиолын хичээлийг Монгол хэлний хичээлтэй хамтад нь үздэг болсон” гэх тайлбартай . Уншдагггүй хүнд хоосон дүрэм тайлбарлах оновчтой юу! Тэгээд ч АНУ-д чинь бүр тусгай уншлагын цагтай байдаг гэж тэнд амьдарч байгаад ирсэн энэ чиглэлийн судлаач бичсэн байна.

Манайд хүүхдээ ном уншуулах эсэх нь эцэг эхчүүдийн сонголт болж үлдсэн. Хүүхдийн тархи "хогийн сав" биш учраас тэдэнд албан ёсоор, ямар дараалалтай юу уншуулахыг улсынхаа уураг тархи болсон эрдэмтэд нь төрийн бодлогоор шийдвэрлэдэг зүйл. Өндөр хөгжилтэй гэх орон бүрийн сургалтын хөтөлбөрт аль насны хүүхдэд ямар ном уншуулах вэ? Гэдгийг зааж өгсөн байдаг. Тухайлбал: Францад гэхэд 1-3-р ангид Үлгэр 12, Уранзохиол-14 гэх мэтээр нэр усаар нь зааж үндэстнийхээ бахархалт түүхийг уран зохиолтой холбон заасан байдаг.

Гэтэл Монгол улс өнөөдөр ЕБС-ийнхаа сургалтын хөтөлбөрөөс 7-р анги хүртэл “Унших бичиг”, “Уранзохиол”-ын хичээлийг хасчихаад сууж байна.  Ном уншуулахгүйгээр ямар гэрэлт ирээдүйг бүтээх билээ!

Ямар “ид шид “ нь гүйхээрээ “Хүнээр хүн хийх ” хамгийн том зэвсгийг улсынхаа сургалтын хөтөлбөрөөсөө хасдаг байна вэ?

Уудам нутаг, их баялаг, цөөн хүнтэй энэ улсын хүн ам нь боловсролгүй, гэнэн байвал хэнд хэрэгтэй юм бол оо?

Боловсролын сайд Ц. Цогзолмаа та үнэхээр багш хүн бол сүүлийн жилүүдийн энэ завхарлыг засч, “Унших бичиг”, “Уранзохиол”-ыг Сургалтын хөтөлбөрт оруулж өгнө үү!

 

Б.Отгон

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42679

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20944

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15399