Хятадууд Монголын түүхэн ном судруудыг цахим хувилбарт оруулжээ

2017 оны 11-р сарын 27. 22:39 Уншсан тоо: 144   •   Сэтгэгдэл: 0

Монголын олон тооны түүхэн ном судрыг хадгалан хамгаалж, авч үлдэх зорилго бүхий цахим архивын хэд хэдэн төслийг Хятадын судлаачид хэрэгжүүллээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Түвдийн бурхны шашны “Ганжуур” судрын модон бараар хэвлэсэн, маш ховор монгол хувилбарыг сканердаж, зургийг нь авч байгаад цахим хувилбарт оруулсан гэж Хятадын Монгол хэл ба утга зохиолын ажлын хэсгийн орлогч дарга Чи Жиньюй мэдэгдсэн байна.
 
1720 онд модон бараар хэвлэсэн монгол “Ганжуур” судар нь 109 боть бөгөөд 50 сая үгтэй аж. Одоо үүнийг цахимаар унших боломжтой болсон байна.

Хятадад Монголын 200 мянга гаруй ном, баримт бичиг  байдаг аж. Гэхдээ тэдгээрийн олонхийнх нь өнгө хувирч, хөгцөрч мууджээ. Хятадад монгол номуудыг уншигчид болон эрдэмтэн судлаачид тэр бүр олж уншаад байж чаддаггүй аж. Харин монгол судлаач Соёлт ярихдаа “Эртний ном судруудыг олонд түгээх хамгийн чухал арга бол тэдгээрийг цахим хувилбарт оруулах юм. Саяхан бид Монголын эртний олон ном судрыг цахим архивт орууллаа”  гэжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын Өвөр Монголын ӨЗО 120  монгол ном судрыг цахим болгож, нийтэлжээ. Мөн Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Баруун хойд нутгийн үндэстний их сургууль 10 мянга гаруй монгол үлгэрийг цуглуулж, мэдээллийн сан бий болгосон байна. Түүнчлэн Шинжаан Уйгурын ӨЗО-ы судлаачид тод бичгээр бичсэн 384 номыг цуглуулан эмхэтгэжээ.  Энэ нь Хятадад буй тод бичгээр бичсэн бүтээлүүдийн цорын ганц эмхэтгэл гэнэ.

Хятадын найман мужид, тухайлбал Өвөр Монгол, Ляонин, Ганьсу, Шинжаан болон Хөхнуурт үндэстний цөөнх 6.5 сая орчим монгол хүн амьдарч байна.

 

Г.Доржханд

 

Эх сурвалж: montsame.mn

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92677

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82782

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51561

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42679

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33311

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29795

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25989

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22310

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20947

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20944

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20054

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19901

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19235

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19056

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18192

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17667

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17501

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16283

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15399