У.Хүрэлсүхэд Оюун толгойн гэрээг өөрчлөх хүсэлт хүргүүлэв

2017 оны 12-р сарын 5. 21:57 Уншсан тоо: 234   •   Сэтгэгдэл: 0

“Дархан Монгол” Нэгдэл Оюутолгойн гэрээ ба санхүүгийн луйврын асуудлыг судалсны үндсэн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах албан хүсэлтийг хүргүүлжээ.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД 
УХНААГИЙН ХҮРЭЛСЭХ ТАНАА

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөх тухай

2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан даруйд Оюутолгой ХХК-ийн “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г нэг талаас “Эрдэнэс Монгол” ХХК, нөгөө талаас Айвенхоу Оюутолгой (БиВиАй) болон Оюутолгой Нидерланд БиВи компаниуд байгуулжээ. Эдгээр талууд дээрх гэрээнд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, “Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийүүлэгчдийн гэрээ” хэмээн нэрлэжээ. Энэ гэрээний үйлчлэл дээр үндэслэн “Дубайн гэрээ” буюу “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” гээчийг баталснаар Оюутолгойн бүтээн байгуулалтын нийт санхүүжилт 20 орчим тэрбум доллар болох төлөвтэй байна.

Эдгээр гэрээ, бичиг баримтаар ялангуяа “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний 13.1, 11.3, 7.4 дэх заалтын үйлчлэлээр өндөр зээлийн хүү, менежментийн төлбөр зэрэг хийсвэр тооцооноос үүдэн Оюутолгой компанид асар их хэмжээний өр төлбөр үүсч, энэхүү өр зээлийн төлбөрт нийт монголчуудын баялаг эздэдээ огт хүртээлгүй гадагш урссаар байна. Оюутолгой компанийн санхүүгийн баланс дах нийт өр төлбөр 90%-д хүрээд байгаа нь тус компани бизнесийн утгаа бүрэн алдсныг илтгэж байна. Оюутолгой компанид өндөр зардал гарах тусам зээлийн хүү болон менежментийн төлбөр өсдөг учир төслийн гадаад хөрөнгө оруулагчдад ашигтай байгаа юм.

Оюутолгойн баялгаас Монгол улсад ирэх үр ашгийг нэмэгдүүлэх, 34 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон Засгийн газрыг төлөөлөн Оюутолгой компанийн ТУЗ-д ажиллаж буй 3 гишүүн өөрсдийн үүргээ бүрмөсөн умартсаар 10-аад жил боллоо. Энэ хугацаанд 10 орчим тэрбум долларын баялаг аль хэдийн хилээр гарчээ.

Оюутолгойн “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-нд талууд гарын үсэг зурсны дараа Засгийн газрын гишүүд сайд нар баталгаажуулсан байдаг ба гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг сөхвөл Арбитрийн шүүхэд очно, өөрчилж болохгүй гэдэг нь худал шалтаг болохыг 2009 оны гэрээг 2011 онд өөрчилсөн байдлаар харагдаж байна.

Иймд өдөр хоног өнгөрөх бүр Монгол улсад хохирол учруулж буй “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г өөрчлөх асуудлыг нэн даруй шийдэж, эзний хувьд монголчуудын баялгаасаа үр ашиг хүртэх чиглэлд тодорхой арга хэмжээ авна уу.

Бидэнд дээрх гэрээг өөрчлөх боловсруулсан санал хувилбар байгаа гэдгийг энэ дашрамд сонордуулж байна. Монголчуудад асар хохиролтой гэрээний уршгаар учирч буй хохирлын хэмжээг тооцсон тооцоог хавсаргав.

 

ДМНН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ДАШ

 

2017.12.05

 

 

  

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 12-р сарын 12. 22:08Зочин - [59.153.114.***]

Хүрэлсүх шалгах уу ,шалгаж чадах уу

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22694

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19574

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244