Монголыг онилж буй цагаачдыг байршуулах бодлого ба “Дэлхийн монгол угсаатнууд”

2017 оны 12-р сарын 14. 15:24 Уншсан тоо: 1077   •   Сэтгэгдэл: 0

Зургийн тайлбар: Ерөнхийлөгч Х.Баттулга Афганистаны лал шашинт, иран хэлт Хазара үндэстнийг Монгол угсаатан болгох үзэл суртлыг эрхэлж буй Санчирт Төрийн шагнал олгож байгаа нь

 

Дэлхий нийтийг хамарч буй  адармаатай асуудлын нэг нь цагаачлал болоод байна.Цагаачлал гэхээр зөвхөн иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири, Ирак, Баруун болон хойт Африкийн зарим орны дүрвэгсдээр төсөөлөх нь өрөөсгөл болох биз.

Африк, Ойрхи Дорнодоос Европ руу чиглэсэн их “хүн урсгал”-ыг тогтоож барина гэдэг нь үнэхээр хүнд асууудал болоод байна. Үндсэндээ Европ тив уугуул хүн ам гэхээсээ илүүтэй дүрвэж ирсэн суугуул цагаачдаар олон болсон.

Хууль бус цагаачдаа хаана багтааж шингээх вэ гэдэг  дээр Еропын холбоо толгойгоо гашилгаж байна. НҮБ-ын оролцоог энд чухалчилж байгаа нь бас учиртай. Учир нь НҮБ гишүүн орнууддаа цагаачдыг хуваарилж суурьшуулах бодлогыг илүүд үзэж байна.

Анхаарал татаж буй нь цагаачдыг хүлээн авах боломжтой орны нэгээр Монголыг нэрлээд байгаа явдал. Цөөхөн монголчуудын хувьд энэ бол тоглоом бус шоглоом.

Өнгөрөгч оны есдүгээр сарын сүүлчээр Их Британийн Лордын танхимын лорд Мегнад Десай гэгч  дүрвэгчдийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Сири болон Ойрхи-Дорнодын дүрвэгчдийг Төв Ази руу тухайлбал, Туркменистан, Монгол, Тажикстан зэрэг улсад байршуулахыг санал болгож байв.  Дүрвэгчдийг Монгол руу илгээх санал ганц энэ биш, харин бидний олж сонссон ил үг л энэ байх. Цагаачдыг  байршуулахаар манайхтай хамт нэрлэгдсэн Туркменистан, Тажикстан улсын хувьд  шашин шүтлэг зэргээрээ лалын дүрвэгчидтэй ижил учир боломж байж болох юм.

Харин монголчуудын хувьд огт өөр. Шашин соёл,  уламжлал, ахуйн хэвшил гээд тэдэнтэй дүйцэх зүйл үнэндээ үгүй.  Угаас тэгээд лалын дүрвэгсэд бол хүсээд байхаар зочин биш гэдэг нь тодорхой. Хаана лалынхан байна, тэнд алан хядах ажиллагаа  болж байгааг сохор хүн ч анзаарахаар байна. Терроризмынаюул гэдэг чинь л энэ шүү дээ.

Монголын эргэн тойронд  эдийн засаг, хөгжлийн том потенциалтай, хууль журам чангатай  хоёр их хөрш хүрээлж байгаа  нь   бидний хувьд цагаачдын хууль бус түрлэгээс хамгаалагдах  “хаалт”  болдог. Гэхдээ л Умард Солонгосын дүрвэгчид  урд хилээр хууль бусаар орж ирж,  хэрхэндээ хүндрэл учруулж байсныг мартах учиргүй. Эргэн тойрон хоёр хөршийн  газар нутгаар “хамгаалагдсан”  гэдэг нь терроризмын аюул биднээс хол гэсэн үг хараахан биш юм. Цагаачид хууль бус байна уу, хууль ёсны байна уу гэдгээсээ үл хамааран аюул тарьдаг аж. Үүний хамгийн ойрмогхоны жишээ гэвэл Манчестерийн алан хядах ажиллагаа. Бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа 22 настай Салман Абеди ливи гаралтай ч Их Британид төрж өссөн нэгэн. Гэсэн ч тэр эх ороншиж чадсангүй. Хүний хүн хүрэн бөөртэй гэдэг энэ аж.

...2015 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлах үеэрээ  “Монголын зүгээс Абэгийн тэргүүлж буй Терроризмтай тэмцэх ажлын хэсэгт  хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ” гэж амлаж байв.Монгол улсын Ерөнхий сайдын хэлсэн энэхүү үгийн “харгайгаар”  Исламын бүлэглэл манай улсыг “дайснаа” гэж тооцон “хар дансандаа”  бүртгэж авбал яах вэ гэсэн асуулт үүний араас хөвөрч “Холуур явсан гайг өөр дээрээ дуудна” гэгч боллоо хэмээн анхааруулж байсан билээ. Үүнийг дурдахын учир гэвэл улстөрчид ерөөс энэ асуудлаар бодитой, болгоомжтой дуугарч байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг.

Түүнчлэн сүүлийн үед Афганистан, Сириэс олон мянган дүрвэгсдийг Монголд суурьшуулах асуудал дээгүүр түвшинд яригдаж байгаа гэсэн мэдээллийг манай дипломатчид өгч эхэлсэн гэх мэдээлэл байдаг. Энэ хоёр орны хувьд иргэний дайн, олон улсын терроризмын голомт болсон  улс.

Энэ талаарх анхны мэдээллийг  Ойрхи Дорнод, Арабын орнуудаар мэргэшсэн дипломатич Д.Баярхүү  өнгөрөгч хоёрдугаар сард телевизийн ярилцлагад оролцох үеэрээ анх дуулгасан байдаг. Ийм дайн самуун, терроризмтай бүс нутгийн дүрвэгсдийг  Монголд ирүүлэх бодлогыг АНУ болон олон улсын зарим байгууллагуудын зүгээс явуулж байгаа гэдгийг тэрбээр тодотгосон. Тухайлбал тэр энэ ярилцлагадаа “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000  цагаач  авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн” санал тавьсан гэжээ. Тэгэхээр АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс ийм шахалт  дарамт байдаг бололтой.

 АНУ тэргүүтэй  барууны орнуудын  эхлүүлсэн “Арабын хавар” нь цагаачлалын урсгалыг бий болгосон. Яахаараа тэдний хийсэн ялыг бид үүрэлцэх ёстой гэж. 

Гэвч манай зарим улстөрчид энэ бүхэнтэй дуу хоолойгоо нэгтгэчихсэн тууж явна гэх мэдээлэл бас байдаг.

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ Афганистаны хазарчуудыг дэмжихээр болсныг тус намын гишүүд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байв. Хазарчуудыг монгол гаралтай гэх сурталчилгаа сүүлийн үед их эрчимжиж буй. Афганистаны шашин хоорондын дайнд ядарч туйлдаж яваа нь үнэн байж болох ч тэд бол лалын шийт шашинтангууд юм.

Хазарчуудын талаар “Терроризмтой холбогддоггүй, терроризмыг эсэргүүцдэг үндэсний онцлог тэнд байна. Хар тамхи, зэвсгийн наймаа, шашны хийрхэлд ч автдаггүй, бидэнтэй л тал бүрээр төстэй зон олон доо. Хазартай нөхөрлөлөө гээд Хятад, Орос хоёр дургүйцэх зүйлгүй бөгөөд тэд хазаруудад найрамдал нөхөрлөлийн байр сууринаас ханддаг” хэмээн манайхан сурталчилж байна.

Ийнхүү Афганы дүрвэгсдийг Монголд суурьшуулах саналыг дэмжиж сурталчилж байгаа нь бид өөрсдөө юм.

Дүрвэгсдийннэг хэсгийг ч болов Монголд ирүүлэх гэсэн шахалт шаардлага гадна талдаа хүчтэй байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг үүргээ биелүүлэхийг Монголоос шахаж шаардаж байх магадлал өндөр юм байна. Манайхыг энэ энэ ажилд таатай хандахгүй байгааг анзаарсан тэд энэ бодлогыг Монголд хэрэгжүүлэхийн тулд “Дэлхийн монгол угсаатнууд”-ыг нэгтгэх зальжин аргыг бодож олжээ. Гэтэл аливааг ухвар мөчид ойлгосон манай үндсэрхэг болон нацист үзэлт төрийн бус байгууллагууд,  нэр хүнд олох гэсэн улс төрчид монгол угсаатны асуудлаар тоглолт хийсээр байгаа нь худал биш.

Дүрвэгсдийг суурьшуулах нэг арга зам нь Монгол Улсын “Харъяатын тухай” хуульд өөрчлөлт оруулж, улмаар Монголд гадны иргэдийг байнга суурьшуулах эрх зүйн асуудлыг шийдэх явдал байв. 2016 онд яг энэ чиглэлийн арга хэмжээг авч, “Харъяатынтухай” хуулийг өөрчилж, гадаад иргэдэд байнга суурьших хөх үнэмлэх олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч  асан  Ц.Элбэгдорж гаргаж, УИХ-аар батлуулахаар оролдож байжээ. Гэтэл энэ хуулийн төслөөр “Дэлхийн монгол” нэрээр афган дүрвэгчдийг Монголд олноор суурьшуулах, мөн өвөр монгол нэрээр олон мянган хятад иргэн Монголд суурьших боломжтой байсныг хэвлэлээр мэдээлж, УИХ энэ төслийг буцаасан нэн шинэ түүх бий.

Одоо ч энэ асуудал өнгө солин үргэлжилж, давхар харяаллын тухай хуулийн төсөл үе үе яригддаг. Давхар харъяаллын хувьд  агуулга зорилго нь дээрхи “хөх үнэмлэх”-ээс огт өөр, гадаадад амьдарч байгаа монгол иргэдийнхээ үр хүүхдэд харъяатын эрх олгох явдал гэж тайлбарладаг.  Хэдий тийм ч  энэ сэдэв бол Монгол Улсын хувьд маш эмзэг асуудал гэдгийг бодолцож жинхэнэ утгаараа долоо хэмжиж нэг огтлох ёстой юм.

 

М.Нэргүй  

 

Эх сурвалж: zaluu.com

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 3-р сарын 5. 01:26Зочин - [139.5.219.***]

Х.БАТТУЛАГ ХАЗАРУУДЫГ СУУРЬШУУЛАХ САНААТАЙ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА.

2018 оны 3-р сарын 4. 21:36Зочин - [64.119.17.**]

hazaruud bol mongol garaltai bishee.bas ted nar har tamhitarij zardagbas haan dain bolon tend ted nar baildaj baidag.oodgui muu laliin shashintaiulsuud sh dee

2017 оны 12-р сарын 23. 01:17Зочин - [59.153.115.**]

Busdiig duudah bish hunee osgoh tal deerajillaval deer .1ailiin 5huuhediin norm.medeej tehiin tuld hogjih heregtei bn

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22694

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19572

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244