Ц.Мөнх-Оргил давхар иргэншлийн хуулийн асуудлаар цагдаад шалгагдаж эхэлжээ

2017 оны 12-р сарын 14. 15:36 Уншсан тоо: 5115   •   Сэтгэгдэл: 0

“Дархан Монгол” нэгдлийн зүгээс Эрүүгийн цагдаагийн албанд хандан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын талаар ноцтой асуудлыг мэдээлж, шалгуулах албан хүсэлт тавьсны дагуу хүчний байгууллага уг асуудлыг шалгаж эхэлсэн байна. “Дархан Монгол” нэгдлийн хүсэлтийг бүрэн эхээр нь нийтлэв.

 

ЦЕГ-ЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД

Хүсэлт хүргүүлэх тухай

Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил нь 2016 оноос Монгол Улсын Харьяатын тухай хуулийг өөрчлөх үйл ажиллагааг гардан явуулж, Үндэсний аюулгүй байдал (ҮАБ)-ын үзэл баримтлалыг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй байна. 

ҮАБ-ын үзэл баримтлал бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах талаар заасан гол баримт бичиг мөн бөгөөд Үндсэн хуулийн дараа орохуйц нэн чухал ач холбогдолтой юм. Уг үзэл баримтлалын 3.1-д Монгол Улсын Оршин тогтнохуйн аюулгүй байдал, Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой заажээ. Гэтэл Ц.Мөнх-Оргил нь уг зүйлийн 3.1.3.3-т буй “Хоёрдмол харьяалал үүсч, төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдахаас сэргийлнэ” гэсэн заалтыг үл харгалзан Харьяатын тухай хуулийг өөрчилж, Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрөх заалт шинээр оруулан УИХ-аар батлуулах үйл ажиллагааг гардан явуулж байна. 

Ц.Мөнх-Оргилын санаархал хэрэгжиж, Улсын Их хурал ҮАБ-ын үзэл баримтлалын дээрх зүйл, заалтыг зөрчвөл, давхар харьяалал нэрийн дор Монгол Улсад дараах онц ноцтой нөхцөл байдал үүсэхээр байна. Үүнд:

1. Гадаадын иргэн Үндсэн хуулийн 1.3.1-д заасны дагуу Монголын төрийн үйл хэрэгт шууд оролцох, төр барилцах эрхтэй болно.

2. Гадаадын иргэн Монголын төрийн албанд ажиллаж, онц чухал мэдээлэлд нэвтрэх, Монгол Улсад газар өмчлөх, байгалийн баялгаас хувь хүртэх онцгой эрх эдэлнэ. 

3. Гадаадын улс гүрнүүд давхар харьяаллаар дамжуулан Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, цаашилбал өөрийн иргэдийн эрхийг хамгаалах нэрийн дор Монгол Улсын аюулгүй байдалд сөрөг үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

4. Давхар харьяалалтай Монголын иргэн ба дан харьяалалтай Монголын иргэний хооронд эрхзүйн тэгш бус байдал үүсэж, гадаадын иргэд гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу зугтах болон террорист хадлага үйлдэх, хүний наймаа, хар тамхины наймаа зэрэг хүнд гэмт хэрэг хийх нөхцөл боломж нэмэгдэнэ. 

5. Монгол Улсын ҮАБ-ын баримт бичиг болон бусад олон чухал хуулиуд, олон улсын гэрээнүүдэд өөрчлөлт орж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, урьдчилан тооцоогүй эрсдлүүд гарна.

Ц.Мөнх-Оргил нь Харьяатын тухай хуулийг өөрчлөх үйл ажиллагааг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон гадаадын иргэд, байгууллагатай хамтран зохион байгуулж, Монгол Улсын эрүүгийн хуулийн 19.4-р зүйлд заасны дагуу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажилласан байж болзошгүй байна. 

Иймд Монгол Улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэстэн, хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байж болзошгүй Ц.Мөнх-Оргилын үйлдлийг таслан зогсоож, түүнийг болон түүний хамсаатан этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтуудын дагуу мөрдөн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

 

ДМНН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ДАШ

 

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98939

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87443

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77380

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61299

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53401

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49883

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45374

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34609

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34173

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33531

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30763

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30661

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 30205

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 30013

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29294

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28739

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27720

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26906

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26106

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24770

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23356

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23249

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21963

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21766

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21580

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20101

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19847

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19822

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19377

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18450