Замын-Үүдэд Хятадын Ерөнхий консулын барилга барих газрыг шийднэ

2018 оны 1-р сарын 4. 18:58 Уншсан тоо: 170   •   Сэтгэгдэл: 0

Зургийн эх сурвалж: parliament.mn

Хэдэн жилийн өмнө Баабар монголчууд Хятадын Эрээн рүү чөлөөтэй зорчих бус, харин эсрэгээрээ хятадууд Монгол руу цувдаг байсан бол манай улс хөгжөөд сайхан болох байсан гэх утгатай зүйл бичиж байв. Одоо бодоход Баабарын санаархал хэрэгжээгүй нь бидний аврал байсан ажээ. Хэрэв түүний санаархал хэрэгжвэл Монголд юу болдгийг Оюу Толгойн гэрээ хийгээд баяжина гэж хөөрч асан гэнэндүү монголчууд сая л ойлгосон.

Гэвч сүүлийн үед хятадуудыг Монголд олноор ирүүлэх бодлого эрчтэй сэргэж байна. Тухайлбал, 2017 оны 2 дугаар сард сайд Д.Оюунхорол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр “БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна” хэмээн хэлсэн байдаг. Гэвч Д.Оюунхорол удалгүй огцорч, дуулиан шуугиан түр болов ч намжсан ажээ.

Хэдийгээр хятадуудыг Монголд оруулж ирэх асуудал ийнхүү үе үе сөхөгддөг боловч түүний бэлтгэл ажиллагаа алгуур боловч хэрэгжиж байна. Тухайлбал, шинэ оны дараахан буюу 2018 оны 1-р сарын 4-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн Х.Баделхан Замын-Үүдэд Хятадын Ерөнхий консулын барилгыг барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр,  хоёр улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газрыг нээх асуудлыг дипломат шугамаар 2012 онд харилцан тохиролцож нээсэн ажээ. Энэ дагуу хятадын талаас Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт тавьсныг Дорноговь аймаг, Замын-Үүд сумын эрх бүхий байгууллагуудад уламжлан 2 га газрыг олгуулах шийдвэрийг орон нутгийн түвшинд гаргуулсан байна.

 

 

 

  

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98939

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87443

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77380

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61299

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53401

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49883

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45374

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34609

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34173

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33531

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30763

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30661

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 30205

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 30013

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29294

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28739

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27720

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26906

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26106

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24770

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23356

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23248

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21963

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21766

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21580

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20101

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19847

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19822

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19377

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18450