Эдийн засгийн корридор Монголыг их өрөнд унагах эрсдэлтэй!

2018 оны 1-р сарын 4. 19:12 Уншсан тоо: 241   •   Сэтгэгдэл: 0

 

ТОРГОНЫ ЗАМ БА БЭЭЖИНГИЙН СТРАТЕГИ

 Нэгэн зүйл.

Олон олон зууны тэртээгээс  Ази болон Европ тивийг холбосон  худалдаа наймааны зам бий болж тэр нь баруун тийш сунасаар Газрын дундат тэнгис, зүүн тийш Солонгосын хойг, Япон хүрч байжээ. Уг замаар дамжин Өрнө болон Дорнын их соёл сүлэлдэж байлаа.

Янз бүрийн орны зүсэн зүйлийн үндэстэн, овог аймаг, хаадын тэмцэл дор энэхүү зам нь нэг биш удаа жим болон жижгэрч мөр нь бүдгэрч байсан бололтой юм.  Харин Их Монгол улсын тогтоосон Монголын энх амгалан (Pax Mongolica)-ийн үед энэхүү зам тогтвортой өргөжин хөгжсөн байдаг.

Түүхэнд домог болсон энэхүү замыг олон оронд “Торгоны зам” хэмээдэг. “Торгоны зам” хэмээх нэр (“SeidenstraЯe” and “SeidenstraЯen” = “Silk Road) анх 1877 оноос яригдсан гэх бөгөөд зохиогч нь Фердинанд вон Рихтофен гэдэг Германы газар зүйч эрдэмтэн юм.

“Торгоны зам” гэх нэршил Хэр зөв бэ гэдэг талаар одоо ч маргаан байдаг юм. Японы эрдэмтэн Хисау Мацуда энэ замаар голчлон “торго-морины наймаа”  явагдаж байсан хэмээгээд зөвхөн “Торгоны зам” гэж нэрийдэх нь алсдаа талын нүүдэлчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ролийг мартагнуулж магадгүй гэжээ.

 

Нэгэн зүйл

Урд хөрш Хятад улс 2013 онд “Нэг бүс-Нэг зам” нэртэй том стратегийн зорилтоо тунхагласан юм.

Бээжингийн энэ стратегийг Глобальчлагдан буй дэлхийд олон бүс, олон зам байгаа, аль нэг улс орон түүнийг нэг бүс, нэг зам хэмээн ярих эрхгүй гэж шүүмжилж байлаа. Энэ нөхцөл байдлыг Хятад улс анхааралдаа авсан боловуу гэж бодогдож байна. Ямарч байсан Бээжингийн стратегийн өнөөгийн албан томьёолол нь “Бүс, замын санаачилга” нэртэй болсон байдаг.

Өнгөрөгч 2017 онд Бээжин дээрх асуудлаар олон улсын том хурлыг зохион байгуулсан төдийгүй Барууны орнуудын хүүхдүүдэд орондоо орж унтахаас нь өмнө аав ээж нь ярьж өгөх үлгэрийг хүртэл зохиосон байдаг. Утга нь энэхүү стратеги нь зөвхөн Хятадынх биш энэ бол бүх дэлхийд хамаатай гэсэн санааг агуулж буй.

Бээжингийн стратеги нь дотроо хуурай замын торгоны зам бүхий эдийн засгийн бүс, далайн тээврийн торгоны зам гэсэн 2 хэсгээс бүрдэж буй.

Бээжингийн энэхүү стратеги нь Хятад улсад бий болоод байгаа хэт үйлдвэрлэлд 500 сая хүнтэй Европын зах зээлийг нээх гэсэн дотоод нөхцөл шалтгаантай гэж судлаачид үзэх явдал байна.

2017 онд АНУ болон Европын Холбоо аль аль нь Хятад улсад “зах зээлийн статус” олгосонгүй.

Хэдийгээр Хятад улс Дэлхийн Худалдааны байгууллагад 2001 онд элсээд удаж байгаа ч, хэдийгээр Хятад улс 15 жилийн дараа 2016 оны сүүлээр “зах зээлийн статус”-ыг автоматаар авах ёстой байсан хэмээж байгаа ч  ийм явдал болсонгүй.

Зөрчил аажим хурцадах байдалтай байна.

2018 он гарсаар Япон улс Бээжингийн стратегийг дэмжихийг хувийн хэвшлийн компаниудад уриалах төдийгөөр үйлдлээ хязгаарлаж байгаа харагдана.

Бээжингийн стратеги дотор Хятад, Монгол, Оросын эдийн засгийн корридор байгуулах асуудал багтаж байгаа.

Одоохондоо энэ бол улс төр төдий. Бизнес талаасаа үр ашигтай төсөл гаргах тун хэцүү. Энэ асуудлаар Орос, Хятадын сонирхол тэр болгон нийцэхгүй байгааг талууд ойлгож байгаа. Тэгээд ч 3 сая хүн амтай Монгол улс,  Сибирь болон Алс Дорнотод 6,5 сая хүнтэй Орос улс нийлээд 10 сая хүрэхгүй байгаа нь бизнес  талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхол татах нь юу л бол гэж бодож болохоор байна.

Бээжингийн стратеги нь дотроо бүс, зам гэсэн хоёр хэсэгтэйг хэлсэн. Одоохондоо яаж ч бодсон далайн тээвэр төмөр зам, авто замын тээврээс олон дахин давуу байдалтай байгаа. Далайн тээвэр үнэ өртөг бага, хил гаалийн олон дахин шалгалтанд өртөөд байхгүй, хурдтай байна. Иймээс банк, санхүүгийн байгууллагууд бүс санаачилгыг бус, зам санаачилгыг илүүтэй санхүүжүүлэх боловуу гэж бодож болохоор байна.

Хөрш орнуудынхаа стратегийг өөрийн мэт хөөрцөглөж өрөнд унаж (Орост) ирсэн түүхээ давтахгүй байх нь чухал мэт санагдав.

Бээжингийн стратеги капитализмын газар зүйг өөрчилж чадах эсэхийг харах л үлдлээ.

 

 

М.Энхсайхан

 

Эх сурвалж: sonin.mn

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33236

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22695

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19582

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244