Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хятадыг түших санаархалаа илэрхийлэв

2018 оны 1-р сарын 12. 17:28 Уншсан тоо: 319   •   Сэтгэгдэл: 0

Одоогоос арав орчим жилийн өмнө Хятадын хүчирхэгжилт гэгчид эргэлзэх хүн олон байлаа. Гэвч өнөөдөр ажиглагчид энэ нь бодит үзэгдэл болж байгааг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Хятад гүрэн хүч чадлаа ил тод харуулж, хилийн чанадад цэргийн баазууд байгуулж байна. Урьд нь Хятадын хилийн чанад дахь бодлого ихэвчлэн эдийн засгийн шинжтэй бөгөөд цэрэг, улс төрийн санаархалаа ил гаргадаггүй байсан бол одоо цэрэг, улс төрийн стратегийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжих болжээ. Үүний нэг илрэл нь Хятад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаар (ШХАБ) дамжуулан Төв Азид цэрэг, улс төрийн нөлөөгөө хүчтэй тэлж байгаа явдал юм.

Анх Орос, Хятад хоёр улс нөлөөллийн хүрээгээ бий болгохоор голлон санаачилж байгуулсан гэгддэг ШХАБ-ын талаар янз бүрийн мэдээлэл, таамаг, санаа байдаг хэдий ч, уг байгууллагад элссэн Төв Азийн жижиг улсуудад Хятадын нөлөө маш ихээр нэмэгдэж байгааг ажиглагчид онцолж байна. Жишээлбэл, ШХАБ-ын гишүүн орнуудын хамгийн чуулга уулзалтаар нийгэм, эдийн засгийн тодорхой зорилтууд дэвшүүлсний дотор Төв Ази дахь гишүүн орнуудын нутаг дэвсгэрт цэргийн хамтын ажиллагаа, хятад хэл-соёл ба боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилт багтан оржээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын хэвлэл мэдээллээр Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсүүлэх асуудлыг хөндөж эхэлсэн байна. Энэ нь ч Хятад улс Монголыг ШХАБ-д элсүүлэх сонирхолоо ил тод илэрхийлж байгаа хэрэг. Монгол улс ШХАБ-д элсээд зарим нэг ашиг тус хүртэж болох хэдий ч нэгэнт элсээд орчихвол, Хятадын цэргийн хамтын ажиллагаа, хятад хэл-соёл ба боловсролыг түгээн дэлгэрүүлэх гэх мэт Хятадын нөлөөг тэлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно. Мөн ШХАБ-ын хүн амын шилжих хөдөлгөөнийг хөнгөвчилж, өөрийн нутагт ШХАБ-ын гишүүн орнуудын иргэдийг визгүй зорчуулах асуудал ч тавигдаж болох юм.

Гэвч Хятадууд Монгол ШХАБ-д элсэнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Учир нь Монголын эрх баригчид өөрсдөө ийм хүсэлт гаргасан гэх мэдээлэл хоёр гурван жилийн өмнө  хэвлэл мэдээллээр тархаж байв. Тэгвэл Монголын улс төрчдөөс ийм сонирхолтой хүн байгааг Батлан хамгаалахын сайд асан, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цэрэндашийн Цолмон илчлэв.

Ц.Цолмон sonin.mn сайтад “Монгол Улс ШХАБ-д элссэнээр аль нэг орны эрх ашигт харшлах зүйлгүй” гарчигтэй өгүүлэл бичиж, нийтлүүлжээ. Тэр өгүүлэлээ Монгол ШХАБ-д элсвэл аль нэг орны эрх ашигт харшлах зүйлгүй гэж гарчигласан хэрнээ “ШХАБ бол цөмийн зэвсэгтэй дөрвөн гүрнийг багтаасан дэлхийн хүн амын ихэнхи нь хамаарагдах, ямарваа нэгэн “тэнэг” тохиолдлоор дэлхийн дайн боллоо гэхэд “ялах эвсэл” болохоор бэхжиж байна. Хятадын цэргийнхэн “дэлхийн аль ч өнцөг буланд болсон дайнд ялалт байгуулах чадвартай болно” гэж амлаж байгаа” гэж (sonin.mn/news/politics-economy/86400) бичжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ?   

 

Ш.Т.Лантуу

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 1-р сарын 13. 04:12Зочин - [66.181.179.***]

нэг хүний засаглалын тогтолцооноос болж хятадаас авсан зээлээтөлөх чадваргүй болсон Таджикстан ШХАБ ын гишүүн болсоныг ашиглаж Хятадууд гэнэт цэргийн хүчээр Горно-Бадахшан газрыг эзэлсэнЭнэ тухай дэлхийн болон оросын мэдээгээр ч гараагүй.Таджикстаны иргэд орос хэлтэй тулдаа л интернетийн буянд Хятадын чимээгүй түрэмгийлэлийг илчилсэн түүхийг Ц Цолмон мэдэхгүй байна Ийм мэдлэггүй этгээдийг хятадад элчин сайдаар томилсон нь маш том алдаа юм Монгол улс ШХАБ ын ажиглагч байхад хангалттай

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98203

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86974

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76975

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61011

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53172

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49621

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45215

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34337

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34018

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33376

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30560

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30547

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29830

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29201

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29084

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28076

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27473

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26804

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25961

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 23566

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23165

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22917

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21823

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21500

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21407

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19752

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19723

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19709

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19249

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18332