Хятадууд Монголын 21 аймагт суурьшиж эхлэв үү?

2018 оны 1-р сарын 13. 14:11 Уншсан тоо: 3823   •   Сэтгэгдэл: 0

Уул уурхай хайгуулчин хятадын хүрээгүй газар Монголд үнэндээ үгүй болжээ. Тэднийг нутгийн монголчууд тогтоож дийлэхгүй байна. Яагаад гэвэл, Монголын төрийн эрхийг гатаа авсан хүмүүс нутгийн монголчуудын эрх ашиг, Монголын газар нутаг, байгаль орчныг гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хятадуудад найр тавих болжээ. Монголын дарга нарт өгдөг юм аа өгсөн хятадууд ёстой даварч байна гэдгийг нутгийн иргэд харамсан мэдээлж байна. Тухайлбал, Дорнодын Тамсагийн нефтийн сав газар өдгөө хятадуудын мэдэлд орж, Халх голын 500 мянган га газар ХАА-н чөлөөт бүс нэрээр монголчуудын мэдлээс гарах дээрээ тулаад буй асуудлыг иргэд мэдээлдэг. Гэвч Монголын төр олигтой арга хэмжээ авахгүй байсаар байдал улам мууджээ. 

Тэгвэл, хятадууд Монгол нутгийн гүнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болов. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын их хэмжээний газар нутагт хятадууд нефт, мөнгөний ордын хайгуул хийж, нутгийн иргэдтэй зөрчилдсөн бөгөөд нутгийн иргэд болон ТББ арай ядан тогтоож байна. Өвөрхангай аймгийн иргэдийн мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны үед Төгрөг сумын нутагт Хятад компанийн хятад ажилчид, хүнд техниктэйгээ орж ирж, нутаг орны газар бэлчээрийг сүйтгэж эхэлсэн бөгөөд нутгаа хамгаалсан малчдыг “Та нар биднийг ажиллуулах ёстой. Засгийн газраас хийлгэж байгаа ажлыг та нар зогсоох эрх байхгүй” гэжээ. Үүгээр зогсохгүй хятадууд “Энэ нутагт чинь Манжийн үед манай нутаг байсан” гэж тохуурхсан байна.

Гэхдээ хятадууд уул уурхайгаас гадна Монгол Улсын хөдөө аймгуудад хөрөнгө оруулах нэрээр махны бизнесийг гартаа авч эхэлсэн мэдээ дуулдаад эхлэв. Өөрөөр хэлбэл, тэд Монголын нутгаар хэрэн тэнэж явах биш, бүр тухлан байр сууриа олох эхлэл тавигдаж байна. Хятадын ийм нэг хөрөнгө оруулалтын талаар Zindaa.mn сайтад мэдээлжээ. Уг сайтад мэдээлснээр, Өвөрхангай аймагт өдөрт 1000 бог, 200 бод мал нядлах хүчин чадал бүхий үйлдвэрийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Ливэй Индастри” ХХК, орон нутгийн өмчит “Өв-Эко Мийт” ХХК-иуд хамтран байгуулжээ. Гэхдээ үйлдвэрийн ихэнх хувьцаа буюу 51 хувийг Хятадын “Монгол Ливэй Индастри” ХХК эзэмших юм.

Хятадууд ийм махны үйлдвэрүүдийг Монголын бүх аймагт байгуулна гэсэн мэдээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын махны бизнес, цаашилбал Монголын мал хятадуудын мэдэлд орох нь.

Ийнхүү хятадууд Монгол нутгийн өнцөг булан бүрт байр сууриа эзэлж байна. Гэвч хятадын компаниудын энэ үйлдлийг өөгшүүлж, газар нутгаа найр тавьж, тэднийг хамгаалж байгаа хүмүүс нь Монголын өнөөгийн засаг төрийн эрхэнд гарсан МАНАН-ын олиграхууд юм.

 

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 3-р сарын 16. 23:13Зочин - [66.181.180.***]

энэ үнэхээр бодит аюул шүү нэгэнт орж ихээд байр сууриа засаад мөнгөөр бүх мал махыг гартаа хийвэл тэгээд л сүйрээ гэсэн үгюун монгол модоо барисан гуйлгачин болноо

2018 оны 2-р сарын 3. 21:18Зочин - [43.242.243.**]

Манан хятадуудтай ингэж хүзүүтолгойгоо холбосон уу .Анхаар л аваачээ.Арай ч дээ

2018 оны 1-р сарын 31. 14:34Зочин - [27.123.214.***]

МАН толгойдоо эрлийзүүд залсан хөгийн нам энэ намын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. М. Энхболдыг хөөгөөчээ

2018 оны 1-р сарын 31. 14:33Зочин - [27.123.214.***]

Манжийн үед танай хятад ч гэсэн манай нутаг байсан гэж хариулах хэрэгтэй ш дээ манж бол хятад үндэстэн биш нүүдэлчин омогийн нэг шүү дээ. Сүүлдээ хятадад уусчихсан болохоос хятадыг эзлэсэн манай садан шүү дээ

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98465

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87184

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77188

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61148

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53304

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49729

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45285

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34501

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34103

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33444

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30663

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30601

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29921

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29632

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29245

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28349

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27566

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26853

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26028

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24569

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23270

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23032

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21887

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21581

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21539

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20037

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19802

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19762

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19323

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18393