Д.Болорболд: З.Нарантуяа санхүүгийн анхан шатны мэдлэггүй хүн

2018 оны 1-р сарын 18. 14:50 Уншсан тоо: 2429   •   Сэтгэгдэл: 0

УИХ Хятадын төрийн банкны салбаруудыг Монголд байгуулах боломж нээх “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ төслийг батлуулах гэсэн УИХ-ын хэсэг гишүүдийн үйл ажиллагаа хэвлэл мэдээллээр ихээхэн эрчимжжээ.

Ялангуяа, дээрх хуулийн төслийг лоббидож буй гишүүдээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээллийн хэрэгслүүдээр гарах нь их болж, энэ хууль батлагдвал хөрөнгийн зах зээл амь орж, мөнгөгүй гацаж байгаа том жижиг олон төслүүд хөдлөх нөхцөл бүрдэнэ, банкны салбар, хөрөнгийн захын өрсөлдөөний ачаар хүү буурах орчин үүснэ гэх зэргээр ухуулж явна. Гэвч түүний юу ярьж буйг нарийн анзаарах аваас, олигтой судалгааны үндэслэлгүй, тоо баримтгүй, эрсдэлийг нь тооцоогүй зүйлс байх ажээ.

Жишээлбэл, “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төсөл батлагдвал гадаадын банкны салбаруудыг Монголд байгуулах нэрээр Хятадын банкны салбаруудыг Монголд байгуулж, улмаар санхүүгийн зах зээлийг тэдний мэдэлд өгөхөд голлон чиглэсэн үйл ажиллагаа болж хувирах эрсдэл байна. Үүний дээр Монгол орны газар нутаг, ордууд монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн зээлийн барьцаа болон засгийн газрынх нь өрийн бичгээр дамжин гадаадын банкны барьцаанд орох аюул нэн тодорхой байгааг ажиглагчид сануулж байна.

Тэгвэл, судлаач Д.Болорболд УИХ-ын гишүүн З.Нарантуяа нь үнэндээ банк санхүүгийн талаар анхан шатны мэдлэггүй хүн гэж мэдэгдэв.  Д.Болорболд саяхны нэгэн ярилцлагадаа ((https://www.youtube.com/watch?v=uU_RjM5RTq8)) түүний талаар ингэж өгүүлжээ:

“Тэр хүн маань өөрөө хуульч хүн учраас, дараа нь санхүү, эдийн засгийн сургууль төгссөн гэж ярьж байгаа боловч, ярьж байгаа асуудлуудыг нь сонсохоор тэр хүн санхүү эдийн засгийн хамгийн анхны суурь мэдлэгийг мэдэхгүй байгаа нь тодорхой харагдаад байгаа юм. Тэр юу вэ гэхээр, нэгэн ярилцлагандаа хэлсэн байна лээ: Иргэдийн хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа юм. Энэ юуг харуулж байна вэ гэвэл, тэр хүн яаж зээл олгодог санхүүгийн гол механизмыг одоо хүртэл ойлгоогүй байна. Манай өнөөгийн арилжааны банкууд зөвхөн дансаар зээл олгодог юм. Улаан мөнгөгүй байсан ч дансаар зээл олгодог. Гэтэл энэ хүн хадгаламжийн мөнгөөр зээл олгодог гээд эндүүрээд шал өөр юм яриад яваад байна... Монгол эдийн засагт зээл өгсөн байгаа энэ арилжааны банкууд чинь цэвэр дансны аргаар зээл өгдөг байгүй юу. Мөнгө байхгүй хэрнээ дансаар зээл олгоод бичдэг, тэр бичилтийг зөвхөн хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр үйлчилдэг... Ийм аргаар явдаг гэдгийг тэр хүн одоо хүртэл ойлгоогүй байна”.

Тэгэхээр З.Нарантуяа гишүүн ямар хууль лоббидож байгаагаа ойлгоогүй, эсвэл Хятадын төрийн бодлогыг Монголд хэрэгжүүлж байж болох юм. Иймд гадаадын банкны салбаруудыг Монголд байгуулах хуулийн асуудлыг мэргэжлийн үүднээс нухацтай харах шаардлага харагдаж байна.

  

 

Ш.Лантуу

 

  

 

  

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98466

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87185

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77189

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61149

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53305

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49730

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45286

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34502

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34104

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33444

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30664

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30602

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29922

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29633

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29246

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28350

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27567

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26854

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26029

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24570

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23271

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23033

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21888

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21582

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21540

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20038

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19803

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19763

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19324

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18394