Хазара нарын ген Паштун-Узбектэй ойр төрөл болох нь батлагдав

2018 оны 3-р сарын 10. 20:06 Уншсан тоо: 860   •   Сэтгэгдэл: 0

Зургийн тайлбар: Афганистаны нэгэн Хазара тосгоны өвгөд хурал хийж байгаа нь (ABC)

Сүүлийн үед Афганистаны нэгэн угсаатан болох хазара нар монгол угсаатан мөн биш эсэх, хэрэв монгол бол тэднийг Монголд урьж суурьшуулах асуудал хүчтэй яригдаж байна. Тухайлбал, лалын шийт шашинтай, дари перс хэлний нэгэн аялгаар ярьдаг хазара нарыг Чингисийн монголчууд мөн, Монгол Улсад ирүүлье, үүгээр үл барам газар өгч суурьшуулъя гэх мэт асуудлыг өөрийгөө үндэсний үзэлтэн гэдэг Ч.Мөнхбаяр  нарын хүмүүс идэвхтэй тавьсаар ирэв. Сүүлийн үед Ц.Санчир гэгч эмэгтэй дэлхийн монголчууд, түүний дотор Афганы хазара ах дүү нараа дэмжих хөдөлгөөн өрнүүлсэн ба тэр бээр Ерөнхийлөгч Х.Баттулгаас дэмжлэг авч, Төрийн шагнал хүртсэн ажээ. Өөрөөр хэлбэл, асуудал Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг аваад байна. Тэгвэл, энэ үйл явцтай зэрэгцэн хазара нарыг “Босоо хөх Монгол” зэрэг үндэсний үзэлт залуусын бүлгэм дэмжиж, хамтран ажиллаж эхэлсэн гэсэн мэдээ байна.

Язгуурын лал шашинтай, хар тамхитай холбогддог, ЗХУ-ын эсрэг лалын ариун дайн хийж явсан, одоо Ираны дэмжлэг дор Сирид хэдэн мянгаараа лалын шиа шашныхаа төлөө улайран тулалдаж байгаа эдгээр афган хүмүүсээс Монгол нутагт цагаачлуулах нь хэр зөв бэ? Эсвэл, энэ нь гадны бодлого уу? Ялангуяа барууны орнуудын зүгээс Монголд лалын дүрвэгч цагаачдыг суурьшуулах бодлогыг өөрийн гар хөл ТББ-уудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хэрэг үү? Ийм асуудал байгаа талаар манай нэг дипломатч баталсан байдаг. 2017 онд дипломатч Д.Баярхүү “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000 хүн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Монголчууд зөвшөөрөх үү?” гэж хэлсэн байдаг. Энэ талаар тоймч Ш.Гантулга онцгойлон сануулж буй. Тэр бээр соёл өөр гадныхныг суурьшуулах нь маш аюултай хэмээн сануулж, хаана лалын дүрвэгсэд байна тэнд байнга терроризмын аюул байдаг гэж хэлж байв.

Афганистаны нэгэн угсаатныг Монголтой холбох нь буруу, нэр бүхий этгээдүүд үндэсний үзлийг ашиглан нэр төр олох, улс төрд тодрох шоу хийж байна, байж болохгүй асуудал, энэ бол тоглоом биш, харин аюул юм гэдгийг учир мэдэх монголчууд сануулсаар байна. Гэвч массын тодорхой хэсэг өөрийгөө үндсэрхэг гэсэн дээрх этгээдүүдийн ухуулгад автаж, тэдгээр хүмүүсийг “Ийгл” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд (http://eagle.mn/r/2098), Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл дэмжиж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Энэ том ажиллагааны үр дүнд гадны хэн нь мэдэгдэхгүй хүмүүст Монголд суурьших, иргэний харьяалал, насаараа оршин суух эрх өгөх хууль батлах асуудал бодитоор тавигдаж байна. Тухайлбал, 2016 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм агуулгатай хууль УИХ-д өргөн барьж, батлуулахыг оролдсон байдаг юм. 

Тэгвэл, Афганистаны хазара нар монгол үндэстэн юм гэж нийгэмд ухуулж буй тэдгээр хүмүүс шинжлэх ухааны үндэслэлгүй, худал мэдээ тарааж байгааг баталсан судалгааны өгүүлэл 2012 оны 3 дугаар сарын 28-нд PLOS ONE хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгджээ. Энэ судалгааг олон орны эрдэмтэд хамтран хийсэн бөгөөд “Түүхэн үйл явдлуудаар бүрэлдэн тогтсон Афганистаны угсаатны бүлгүүдийн Ү хромсомын нийтлэг удамшил” нэрээр хэвлүүлжээ (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3314501/).

Дээрх судалгаагаар Афганистаны өнөөгийн угсаатнууд болох паштун, тажик, хазара, узбекүүд нийтлэг гентэй болох нь нотлогдсон байна. Тус өгүүлэлд “бүх афганчууд шинэ чулуун зэвсгийн хувьсгалын явцад бий болсон нийтлэг өвөг дээдсийн удамшлыг ихээр тээж байгаа бөгөөд тэр нь 4.7 мянган жилийн өмнөх үе хүртэл өөрчлөгдөөгүй (95% CI 2,775–7,725)” гэж дүгнэжээ. Афганистаны тэдгээр нийтлэг ген бүхий хүмүүс хүрэл зэвсгийн үеэс (4-3 мянган жилийн өмнөөс) гений ялгаатай болж эхэлсэн байна. Энэ нь соёл иргэншлийн хөгжил, нийгмийн зохион байгуулалтын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажээ. Эндээс юу тодорхой байна вэ гэвэл, Афганистанд XIII зууны Монголын байлдан дагуулал, тэр ч байтугай Хүннүгээс ч өмнө угсаатны ялгарал явагдсан байна. Иймд энэ нь өнөөгийн Афганы угсаатнууд, түүний дотор дари перс хэлт Хазара нарын өвөг дээдэс Чингис хааны байлдан дагууллаас 2000 мянган жилийн тэртээ Афганистанд оршин байсныг баталж байна. Мөн хазара нарын угсаа гарвалын талаарх нэгэн сонирхолтой үр дүн нь тэд монголчууд бус, түрэг гаралт узбекүүдтэй маш ойр хамаатан болохын зэрэгцээ Афганистаны бусад угсаатнаас ялгаатай нь Зүүн Африкийн өвөг дээдсийн гентэй байна. Дээрх судалгааг хийсэн судлаачид Афганистаны хүн амын генийн бүтцэд хожмын грек, араб, монгочууд зэрэг байлдан дагуулагчид их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй гэдгийг дурдсан боловч паштун, тажик, хазара нь Афганистаны уугуул угсаатнууд мөн болохыг нотолсон байна.

Эцэст нь сануулахад, жинхэнэ эх орончид бол Ханддорж, Намнансүрэн, Чагдаржав, да лам Цэрэнчимэд, Бодоо, Данзан, Сүхбаатар, Чойбалсан нарын өвөг дээдсийн хөлс, цусаар тамгалж үлдээсэн энэ сайхан голомт нутгаа үхэн хамгаалах ёстой болохоос биш, хэн нь үл мэдэгдэх харь хүмүүс нутгаа хувааж өгч, суурьшуулъя гэж хэзээ ч ярих ёсгүй юм. Хэрэв ийм зүйл яриад эхэлбэл тэдний ард гадныхан байна гэсэн үг! Тэд бас хамаг Монголын голомт, их хааны буурийг сахиж үлдсэн Халх түмэн, Халхын өвөг дээдсийг үзэн ядуулах гүтгэлгийг цахимд идэвхтэй тарааж байдаг юм билээ.

 

О.Алтан

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 3-р сарын 21. 07:32Зочин - [222.109.73.**]

Gadniixniig Mgl doo oruulmaargui bnaa

2018 оны 3-р сарын 14. 03:45Зочин - [103.57.95.**]

munhnar eej munhnar eej

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97744

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86441

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76639

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60685

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52977

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49348

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45066

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33886

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 33713

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33235

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30459

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30403

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29665

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29097

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 28292

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27685

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27208

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26700

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25844

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23005

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22694

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21669

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21422

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21061

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19657

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19626

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 19555

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19476

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19154

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18244