Х.Баттулгад итгэл алдрах бодит үндэслэл

2018 оны 3-р сарын 13. 00:00 Уншсан тоо: 560   •   Сэтгэгдэл: 0

Манай 5 дахь Ерөнхийлөгч хэтэрхий хүлцэнгүйн дээр маш тодорхой бус өөх ч биш булчирхай ч биш хэт үлбэгэр сулбагар байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар авилгалтай эрс шийдэмгий тэмцэнэ, хамгийн түрүүнд авилгалчидтай хийх тэмцэлд ханцуй шамлан орно гэдэг үгийг Монгол улсаа нар зөв тойрч очсон газар бүртэй ам тангараг өгч явсан юм.

Ерөнхийлөгч болоод жил тойрох гэж байхад авилгалтай тэмцсэнгүй!!! Хийсэн ажил нь дахиад Монгол улсаа нар зөв тойроод ирлээ. Эхэндээ гайхаж байлаа. Дөнгөж саяхан Монголоо нар зөв тойрч Ерөнхийлөгч болчихоод хийх ажилгүйдээ дахин дахин тойроогүй байлгүй дээ гэж. Сүүлдээ бодлоо. Томоохон шинэчлэлийг хийхийн тулд сууриа бат найдвартай тавих гэж энэ олон тулгамдсан бүх ажилаа хойш нь тавьж маш ихээр ач холбогдол өгч дахин дахин ард түмнийхээ санаа бодлыг сонсоод яваа юм байх гэж горьдлого тээж үзлээ.

Харин улс орноо тойрч ирээд хэсэг хугацаа өнгөрсөн ч бүр нам гүм боллоо. Дээрээс нь зарим зөвлөхүүд нь Ерөнхийлөгчид эрх мэдэл дутагдаад бараг л ганцаардаж байна гэж яриад яваа сонсогдох боллоо. Миний хувьд энийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ард нийтээрэй дэмжээд байхад яагаад Ерөнхийлөгч ганцаардана гэж? Энэ асуултыг тавимаар байна. Ард түмний дэмжлэгээс илүү хүч гэж дэлхийн ямар ч улс оронд байдаггүй гэж улс төрчид ярьдаг. Монгол ялна гэдэг уриан дор нэгдсэн ард түмэн нотолж таныг ялуулж Ерөнхийлөгч болгосон. Ард түмэн хүчтэй гэдэгээ харуулсан. Дургүйд хүчгүй гэгчээр юм болоогүй л юм бол ард чинь ард түмэн байна, цэрэг арми байна.

Харин тийм байхад ганцаардлаа гэдэг ойлголт нийгэмд өгөх гэж оролдоод байвал нэгт ард түмнээ доромжилж байна. Хоёрт нийгэмд ийм ойлголт төрүүлж харуйцлагаас цэвэрхэн мултарах гэж байна гэж шууд ойлгоно. Гуравт хамаг олны итгэл, сэтгэл, горьдлого найдварыг нь тээчихээд өөх ч биш булчирхай ч биш байсаар энэ хүнд хэцүү цагт улс орноо урвагчдад самаруулах боломж энэ байдлаараа цаашид олгосоор байх юм бол хатуухан хэлэхэд энэ чинь өөрөө ямар ч эргэлзээгүй урвалт юм шүү!!!

5 дахь Ерөнхийлөгчид итгэл алдарах бодит үндэслэл нэлээдгүй байна. Өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байдаг АТГ, Улсын Ерөнхий Прокурорыг Элбэгдоржын томилгооны хүнээс салгаж өөрийхөө хүнийг томилохгүй байгаад чинь эргэлзэх сэтгэл аль эртнээс төрж эхэлсэн. Жишээ нь АТГ-ын даргыг ард түмэн авилгалтай тэмцэх биш хамгаалаад байна. АТГ-ын даргыг халаад солиод өг гэж их багагүй ард нийтээрэй эсэргүүцсээр байтал АТГ-ыг шахаж ажиллуулж байгаа гэж хэлээд байгаа чинь таалагдахгүй байна. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэгчээр үүрэгт ажилаа өгчихсөн Элбэгдоржын тавиасаар хууль хяналтынхаа байгууллагыг удирдуулсан хэвээр сольж чадахгүй чавганцын хэрүүл хийж ард түмэндээ хов зөөх аятай, өөрийгөө өрөвдүүлэх аястай юм яриад явааг чинь хараад урам хугарч байна. Тэр ГОК-ын асуудлаар, Дубайн гэрээ гэгчийн асуудлаар байр сууриач илэрхийлэхгүй байгаад чинь үнэндээ дургүй минь хүрч байна.

Онц байдал зарлаж засаг төрөө эмх цэгцэнд оруулах нөхцөл байдад манай Монгол улсад аль эрт үүсчихээд байгааг бид бүгд мэдэж байгаа. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүнээ!!! Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчаа!!!

Элбэгдорж ямар байсан бэ? Өөрийнхөө мэдлийн хүрээнд байдаг АТГ, УЕП битгий хэл өрөөлийн мэдэлд байдаг цагдаа, тагнуул, шүүх засаглал гээд хууль хүчний байгууллагуудыг томилж бараг л Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихсон аятай эрх баригчдыг хүртэл айлгаж байсан бээз. Даанч энэ их эрх мэдлээ Монголын эсрэг хайр найргүй ашигласан болохоос биш. Гэтэл Ерөнхийлөгч та өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байдаг ганц хоёр агентлагийн даргыг сольж чадахгүй гоншигнож яваа хүн МАНАН гэдэг мафитай тэмцэж чадах уу? гэж асуумаар байна.

Манай Ерөнхийлөгчийн хөдөлмөр ч зан илүү ч , булчин нь лаг ч ,үзэл баримтлал нь мундагч хүлцэнгүй сул дорой шийдэмгий бус сулбагар зан нь давамгайлаад байгаа мэт байдал нууцгүй хэлэхэд төрөөд эхлэлээ. Уучлаарай би буруу бодсон байж болох ч яалт ч үгүй тэгж харагдаад байна. Шийдэмгий бус сулбагар зан бол удирдагч хүнд байж болохгүй чанар юм. Таныг сонсож байгаа. Өглөө бүхэн фитнестээ явж маш хүндээр баргийн аавын хүүгийн даахааргүй хүнд бэлтгэлийг хийсээр байгааг чинь сонсож л байна. Ерөнхийлөгчдөө хандаж хэлэхэд танд булчин биш зориг л дутагдаад байх шиг байна даа гэж хэлмээр байна.

Харин одоо эрхэм Ерөнхийлөгч таниас ам тангарагаа биелүүлж авилгалчидтай, дотоодынхоо дайснуудтай нэн даруй зоригтой шийдэмгий тэмцэлийг эхлүүлэхийг шаардаж байна!!! Энэ улс оронд чинь эгэл жирийн иргэдэд чинь амьдарахад битгий хэл амьсгалахад хүртэл бэрх болж ямар сайндаа гадагшаагах боол хийхийн тулд хонон өнжин очёрлож байна. Дэлхийн шившиг болж төр засаг, ард түмэнгүй өрөнд баригдаж өвчинд идэгдээд дуусах нь байна. Болохгүй бүхнийг тоочих ч шаардлага алга. Тоочих юм бол угаасаа дуусахгүй яриа болно. Угаасаа танд бүр мэдээлэл нь байгаа. Тийм учираас шаардаж байна. Зориг хүрэхгүй бол ухаан хүрэхгүй гэж.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч та энэ янзаараа ард түмэнд хоосон горьдлого төрүүлсээр, дотоодын дайснуудыг, урвагч хулгайчуудыг давараасаар байх юм бол бид таниас нүүр буруулна гэдгээ шулуухан хэлье. Дахиж бухын доодлыг харж үнэг турж үхэхийн үлгэр болмооргүй байна. Харин төрийн тэргүүний дэмжигчид бид ЗГ-ын тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжих болно шүү гэж хэлье. Ард түмний итгэлийг нэг л алдвал Ерөнхийлөгч гэх нэрнээс цаашгүй амьтан болж түүхийн хойморьт биш хог дээр хаягдана шүү!!! Ард түмэн хүчтэйг дагдаг болохоос биш өрөвдөлтөй амьтаныг дагдаггүй юм шүү. Ер нь бол урам хугараас илүү уур минь хүрч байна.

 

Галбадрах Найманжин

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 4-р сарын 22. 00:03Зочин - [197.210.28.**]

Зээлээ авахын тулд АТМ АТМ картаа ав Бид Английн болон АНУ-ын Юниверсал хакерууд бөгөөд бид BLANK ATM КАРТ card картыг бүтээсэн бөгөөд энэ нь үнэхээр хачирхалтай санагдаж болох боловч энэ нь бодит бөгөөд хууль ёсны бөгөөд Банк, эсвэл сайтуудаас зээл авахаа больсон. Энэ карт нь зээлээс хамаагүй дээр юм. Эдгээр картууд нь 10,000 долларыг эргүүлэн татах боломжтой. ГЭРЭЛ ЗУРГУУДАД ЗОРИУЛСАН Эдгээр картууд нь зөвхөн танд зориулагдсан юм. Бид энэ картанд томоороо амьдарч байгаа бөгөөд энэ карт нь биднийг дэлхийн тэрбумтнуудыг бүтээсэн тул бид танд зориулж бэлэн болгохыг хүсч байна. Энэ карт нь дэлхийн аль ч хэсэгт ажиллах боломжтой дансны дугааргүй байна. Зөвхөн энэ картыг эдлэхийг хүсэхгүй байгаа тул бид зөвхөн энэ картыг өгөх болно. Бид санхүүгийн бүх зовлон зүдгүүрийг өнгөрсөн зүйлийнхээ төлөө хийхэд бэлэн байна. Хэрэв та санхүүгийн асуудлыг шийдэхэд үнэхээр бэлэн боллоо. Дараа нь хайх, хоосон карт авах хүсэлт тавина уу. И-мэйл хаяг: Alexblankatmcards@gmail.com Whatsapp холбоо: +1 (610) 6343682 & +2348103478778

2018 оны 3-р сарын 13. 02:04Зочин - [66.181.190.***]

ERONHIILOGCHIIN ZASAGTAI BOLCHIHVOL FASHIZM NEG NAMIIG SHUTEJ MONGOLOO GEENE

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98203

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 86974

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76975

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61011

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53172

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49621

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45215

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34337

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34018

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33376

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30560

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30547

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29830

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29201

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29084

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28076

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27473

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26804

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25961

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 23566

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23165

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22917

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21823

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21500

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21407

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19752

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19723

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19709

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19249

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18332