Түүхээ сонирхож судалдаг хүмүүс улам нэмэгджээ... Гэвч юу уншиж байгаа бол?

2018 оны 3-р сарын 19. 22:31 Уншсан тоо: 257   •   Сэтгэгдэл: 0

Нийгэм солигдоход тухайн нийгмийн үзэл суртлыг дагаж түүхийг янз бүрийн өнцгөөс тайлбарладаг. Гэвч үнэн гэдэг ганц байдаг.

Чингис хаан гэхээр "... хүний махаар хоол хийгээд, хүний цусаар нүүрээ угаадаг Чингис хаан" гэж дуулдаг үе байсан. Тэгснээ байчхаад одоо барууныхан хүртэл Чингис хааныг маань "Мянганы шилдэг хүн"-ээр тодруулж байх.

Түүх бичвэр... Сурвалж бичиг, ном туурвилууд, хэн нэгний бичиж үлдээсэн бэлэн фактууд дээр үндэслэсэн түүхэн үйл явдлуудын хэлхээс. Энэ хэлхээс үнэн түүхийг бүрэн гаргаж чадна гэдэгт та итгэдэг үү? Болсон явдлын цаад учир шалтгаан, шалтаг, логик, зангилаанд хэн анхаарч байна вэ?

Тоо тоймгүй их дайн тулаан, тэмцэл хямралын үед чухал баримт сурвалжууд тасралтгүй устсаар ирсэн. Зориудаар нууж дарагдуулж байгаа явдал ч бий. Тэгээд үлдэж хоцорсон ил хэд дээр нь увайгүй "найрлаж", хэдэн төвийлгөсөн фактууд хооронд нь зураас татаад л болоо юу?

Ямар санаа зорилгоор, хэний эрх ашгийн төлөө, хаанахын хэний бичиж үлдээсэн сурвалжууд бидний Монголын түүхийг өгүүлдэг бол?

Судлаач Д.Ганхуяг гэдэг хүний "Шашин авсан түүхийг эргэцүүлэх нь" гэх нийтлэлийг олж хараад манай одоогийн судлаач нэртэнгүүд амандаа багтахгүй яасан том юм ярьдаг болоо вэ, өвөг дээдэс рүүгээ хичнээн их нулимдаг болоо вэ гэж харамслаа.

"Хуц уль" гэж баруун солгойгүй хараасан нэг ийм нөхөр өөрийгөө жинхэнэ түүх ярьж байна, аливаад бүхлээр нь харж дүгнэлт хийж байна гэдэг "агуу их эго"-той хүн гэдгийг мэдэх нэг нь мэдэх л байх.

Энэ хүнийхээр бол, Монголын хаад ноёд өөрсдөө шашныг гуйсан, өөрсдөө Түвдийг “рэкетлэж” шарын шашныг авч дэлгэрүүлж байсан, улаан шарын урсгалаар талцаж Монголын хаад шашнаар уралдаж өрсөлдөж байсан гэнэ, тэгээд л гүйцээ!

Лигдэн хаан хүртэл торго дурдан авдагтаа Мин улсын хилийг хамгаалж байв гэнэ, Цогт тайж, Лигдэн хаан, Гүүш хан Төрбайх нарын хоорондын тэмцэл тусгаар тогтнолын төлөө юу, шашны урсгалын төлөө юу гэдэг их маргаантай гэнэ. "Түүхэн баримт хараад байхад манайхан л новширсон юм байна лээ дэг" гэж авч байна шүү!

Нөгөө "Цахиур" Төмөрийн "Яасан ч нарийхан амь бэ дээ" гэдэг шиг, яасан ч хурдан дүгнэлт вэ дээ... Зарим ихэс ноёд олон буруу зүйл хийсэн байдаг. Гэвч бүгдээрээ биш. Ялангуяа Лигдэн хаан.

""Их хүний алдсан нь хүртэл цаанаа учиртай, яагаад алдсаныг нь анзаарвал бүүр учиртай" гэж Францын физикч эрдэмтэн, квантын механикийн онолыг үндэслэгчдийн нэг Луй дэ Бройль хэлсэн байдаг.

Уг нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлүүд дотор нэг ийм өгүүлбэр явж байна: “…Монголчууд өөрсдөө Түвдээс шашин гуйсан харагдаж байгаа байх, магадгүй. Харин түвдүүд монголчуудаар гуйлгах хэмжээнд хүртэл бүтэн 200, 300 жил шургуу оролдсон байх. Шар уу, улаан уу гэдэг бол тусдаа, бүр хожмын асуудал…”. Энэ хүн яг голыг нь олоод хэлчихжээ. “Бүхлээр нь хардаг” Ганаа судлаач үүнийг бодолцож оролцуулж хараасай даа.

Оросын нэрт түүхч, нийгмийн философич, системийн аналитикч, Олон улсын шинжлэх ухааны академийн хvндэт гишүүн-академич, Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн дэргэдэх Оросын эрдэм шинжилгээ-судалгааны төвийн захирал, ОХУ-ын Систем-стратегийн анализийн хүрээлэнгийн захирал, орчин цагийн Оросын улстөр-нийгмийн томоохон зүтгэлтэн, аналитикч эрдэмтэн А.И. Фурсов лекц ярилцлагууд, ном бүтээлүүддээ доорх өгүүлбэрийг байнга эшилдэгийг монгол хүн бүр, "судлаач", "түүхч", "социологич" гэж өөрийгөө нэрлэгсэд анхаарууштай:

А.И.Фурсов хэлэхдээ: "Нийгмийн сэтгэлзүйн судалгааг үндэслэгчдийн нэг, түүхч, социологч, сэтгэлзүйч, антропологич, Францын гүн сэтгэгч Гюстав Ле Бон ийм нэгэн чухал өгүүлбэрийг Дэлхийн 1-р дайны тухай номондоо бичсэн байдаг : "Жинхэнэ түүхч, судлаач хүн "аяга"-наас хальж асгарсан сүүлчийн дуслыг биш, эцсийн дуслыг дусааж асгарахад хүргэсэн тэр түүхэн хүмүүсийн алдаа оноо, зөв буруу үйлдлийг биш, харин чухамдаа тэр аягыг дүүрч хальж асгартал нь хэн дусал дусал дуслаар шингэнийг амсарт нь хүртэл цэлэлзүүлж бэлэн болгосныг судалж тогтоох ёстой юм" гэсэн нь түүхийн логик, далдаас үйл явдлыг залж удирдагч жинхэнэ эздийн үнэн нүүр царай, бодлого үйл ажиллагааг бүхэлд нь харж асуудлыг ойлгоход нэн чухал юм" гэсэн юм.

"Бушуу туулай борвиндоо баастай". Түүхээ судалж алдаа онооноос нь суралцахын тулд эхлээд түүхийхээ логикийг, бодит өрнөлийг уялдаа холбоон дунд нь системтэй харж, "энэ бүхэн эцэстээ хэнд ашигтай байсан бэ" гэдэг асуултыг тавьж тунгааж, үнэн бодитоор нь ойлгох хэрэгтэй. 2014 он

 

Solongo Chuluunbaatar

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98479

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87193

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77202

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61153

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53308

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49738

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45292

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34507

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34111

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33446

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30668

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30605

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29927

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29668

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29249

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28364

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27572

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26858

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26030

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24579

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23277

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23041

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21892

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21590

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21544

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20042

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19806

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19766

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19330

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18395