Багануурын асуудлаар У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ

2018 оны 3-р сарын 28. 01:24 Уншсан тоо: 384   •   Сэтгэгдэл: 0

“Дархан Монгол” Нэгдэл Багануурын концессын гэрээний асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан дараах шаардлагыг хүргүүлжээ.

 

Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газар 2015 оны 4 дүгээр сарын 1-нд “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанитай 700 МВт-ын хүчин чадал бүхий "Багануурын цахилгаан станц" төслийн концессын гэрээг 25 жилийн хугацаатай байгуулжээ. Уг гэрээнд Засгийн газрыг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компаний гүйцэтгэх захирал Ван Шөүхэ нар гарын үсэг зуржээ. Одоо Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цахилгаан станцын барилгын ажил эхлэл шатандаа байгаа бөгөөд энэ нь гадаад ажилчдын суурьших 10 га газар бүхий хотхон байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Хэдийгээр энэ гэрээ Монгол Улсын эрчим хүчний асуудлыг шийдэхийг зорьсон боловч үр дагавар нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаар байна. Үүнд:

1. Уг гэрээ Монгол Улсын эрчим хүчийг ганц улсын мэдэлд оруулна. Уг концессын гэрээ 25 жилийн хугацаатай бөгөөд энэ хугацаанд цахилгаан станц гадны компаний мэдэлд байна. Гэрээгээр 700 МВт-ын хүчин чадал бүхий концессын станцын үйлдвэрлэсэн цахилгааныг манай улс одоо дотооддоо үйлдвэрлэж буй цахилгаанаас ойролцоогоор 2-3 дахин өндөр үнээр худалдаж авах хатуу нөхцөл тохирчээ. Концессын цахилгаан станц дангаараа Монголын эрчим хүчний 60-70 хувийг дангаар хангах тооцоо гарч байна. Энэ нөхцөлд III, IV ДЦС зэрэг Монголын төрийн өмчит станцууд хүнд байдалд орж, зогсох эрсдэлтэй. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл гадаадын нэг компаний мэдэлд орно. 

2. Уг гэрээ Монголын эдийн засагт үлэмж хохирол учруулах өндөр эрсдэлтэй байна. 700 МВт-ын хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станцыг хэт өндөр өртгөөр буюу 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж, цахилгааныг нь дотооддоо үйлдвэрлэж буй цахилгаанаас ойролцоогоор 2-3 дахин өндөр үнээр худалдаж авах ба цаашид үнэ нь нэмэгдэх боломжтой. Мөн татварын асуудал, нүүрсний хангамжийн асуудал зэргийг олигтой шийдэж чадаагүй ажээ. 

3. Монгол Улсын нутагт олон гадаад ажилчид бүхий хот суурин, онцгой бүс бий болно. Иргэдийн өгч буй мэдээллээр Багануурт 10 га газрыг концессын цахилгаан станцад ажиллах гадаад ажилчдын хотхоны зориулалтаар өгсөн байж магадгүй байна. Энэ нь 5,000-10,000 хүн амтай хотхон байгуулахад хүрэлцэх газар юм. Уг концессын гэрээ 25 жилийн хугацаатай бөгөөд энэ хугацаанд Оюутолгойн уурхай шиг Монголын төрийн хяналтын гадуур орших онцгой бүс үүсэх эрсдэлтэй.

Дээрх эрсдлүүдээс гадна Багануурын цахилгаан станцын төслийн шалгаруулалт эхнээсээ будлиантай, авлигатай холбоотой байж болзошгүй бөгөөд энэ асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та Засгийн газраас “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанитай байгуулсан "Багануурын цахилгаан станц" төслийн концессын гэрээг хүчингүй болгоно уу. Хэрэв Ерөнхий сайд та уг гэрээг цуцлахгүй бол “Дархан Монгол” Нэгдэл бусад ТББ, иргэний хөдөлгөөнүүд, улс төрчидтэй хамтран тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулан эхлүүлэх болно.

 

“ДАРХАН МОНГОЛ” НЭГДЭЛ

 

2018 оны 3-р сарын 26

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2018 оны 4-р сарын 6. 16:32Зочин - [66.181.187.***]

ГЭРЭЭГ ЦУЦЛА. ЕС-н ТОМ ҮНЭЛЭГДЭХ АЖИЛ БАЙХ БОЛНО.

2018 оны 3-р сарын 30. 03:52Зочин - [139.5.216.**]

HYATAD TOSGON AYTAI HOTHON BOSNO

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 97256

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 85657

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 76052

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 60184

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 52605

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49144

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 43530

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33775

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33133

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30256

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30097

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29025

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 28783

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 27765

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 27349

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26622

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25716

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 24380

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22919

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 22175

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21443

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21353

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20864

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19595

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19552

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 19390

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 18358

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18165

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 18095

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 17527