Л.Гантөмөр “Японы боловсрол”-ыг гутаасан нь буюу хамгийн муу сайд

2014 оны 5-р сарын 1. 01:04 Уншсан тоо: 8748   •   Сэтгэгдэл: 0

Хамгийн муу сайдууд хэн бэ? Хэвлэл мэдээллээр ихэвчлэн уурхайн сайд Д.Ганхуяг, хөгжлийн сайд Н.Батбаяр, сангийн сайд Ч.Улаан нарыг муу сайдаар тодруулах ажээ. Үнэндээ, эдгээр нэрс монголчууд “уул, уурхайн өвчин”-д хүнд нэрвэгдсэний илрэл мэт. Бид хамаг бүтэхгүй зүйлсээ уурхайтай л холбох болсон. Гэтэл уурхайгаас олох манай орлого огцом буурсан нь дээрх сайдууд бус, харин дэлхийн зах зээлээс хамаарч буй юм. Өдгөө гол зах зээл Хятадад түүхий эдийн эрэлт буурч, дотоодын уурхайн компаниуд нь ч хүнд байдалд оржээ.

Үнэн хэрэгтээ, Монгол Улсын хамгийн чухал салбар нь монгол хүний “оюун ухаан”-ыг саруул, “бие”-ийг нь эрүүл, энх авч явах үүрэг хүлээсэн БШУЯ, ЭМЯ юм. Эдгээр салбарыг түүхий эдийн гадаад зах зээлээс үл хамааран монголчууд бие даан хөгжүүлэх бүрэн боломжтой. Монгол хүн эрүүл бие, саруул ухаантай болох аваас ямар ч хэцүү хямралыг давах ёстой бус уу! Гэтэл эдгээр салбар дампуурчээ. Аргаа барсан Н.Удвал сайдын яам нь төрийн бэлэгдэл дүрсэлсэн бэлгэвч олонд тарааж байна. Харин боловсролын сайд Л.Гантөмөр нь сонгуулийн сурталчилгаа гэмээр нүсэр компанит ажилд л бүх хүчээ хаяжээ. Тэд үндсэн ажлынхаа оронд магтаалын сурталчилгаанд асар их хөрөнгө зарж байгаа гэсэн мэдээлэл бий.

Монголын нэгэн багш боловсролын сайд Л.Гантөмөрийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, доорх өгүүллийг бичиж илгээсэн юм. Энэ өгүүлэлд Л.Гантөмөр нь худалч нөхөр болохыг дурдаад, түүний хийж буй ажилд боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны наад захын ойлголт дутаж буйг бичжээ.

 

Лу.Гантөмөр хүү Японы боловсролын гутааж байна!

 

Одоогоос яг арван жилийн өмнө УИХ-д нэр дэвшигч нэг хүү гэр хорооллын сонгогчидтой уулзаад “гишүүнээр сонгогдвол энэ гэр хороололд чинь амьдарна” гэж ам бардам амлалт өгч байсан нь хэн бүхэнд их л содон үйл явдал байж билээ. Хүүгийн зорьсон ажил сайхан бүтэж, эрхэм гишүүний суудалдаа ч заларсан. Харин хүү гэр хороололд гэрээ барьж, усаа зөөгөөд амьдарсан гэж түүнээс хойш лав дуулдаагүй юм. Тэр хүү бол өнөө цагийн архаг гишүүн, сайд Лу.Гантөмөр байсан билээ.


2012 оны сонгуулиар Лу.Гантөмөр манай тойрогт дэвшихээр ирэв. Түүний өмнөх бардам амлалт яах вэ. Тэр үед хүүхэд байсан хөөрхий минь. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн, одоо ч дэврүүн бодол, сэтгэл хөдлөлд автдаггүй тулхтай эр болсон гэж бодож байв. Тэгээд ч дэд бүтэц муутай гэр хорооллоос төрийн ордонд ирэх гэж багагүй цаг, ажлаа алдах байсан байж болох шүү дээ. Хамгийн гол нь энэ хүү их зөв юм ярьдаг байсан юм. Үнэтэй жийп унадаг дарга, сайд нар түмний мөнгөөр тансаглаж байгааг таслан зогсоож, улсын төсвийг хэмнэх хэрэгтэй гэхчлэн их л шударга, зөв зүйтэй санаа, санаачлага гаргадаг байв.


Лу.Гантөмөр гишүүн дахин сонгогдлоо. Түүний нам сонгуульд ялалт байгуулж засгийн газраа байгуулав. Гантөмөр хүү гишүүн төдийгүй шинэ засгийн газарт боловсролын сайд болжээ. Энэ салбарт ажиллаж, түмний хүүхдүүдтэй холбоотой явсан миний бие үүнд баярласан гэж яана. Гантөмөр гишүүний бусдаасаа онцгойрох нэг давуу зүйл нь түүний боловсрол байсан. Тэр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, техник технологиороо тэргүүлэгч Япон улсад боловсрол эзэмшсэн хүн шүү дээ. Үүнийгээ ч ярих дуртай юм билээ. Бүр Японд оюутан болж очоод яаж хөглөж байснаа хүртэл телевизээр ярьж байсан.


Япончууд бол хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, ёс суртахуунтай ард түмэн гэдгийг олонтаа дуулсан, үүнд итгэдэг болохоор Японд боловсорсон энэ хүү одоо л авлига, муу муухайд автсан манай боловсролын салбарыг ёстой нэг өөд нь татна гэдэгт ихэд итгэж байв. Боловсролын салбар нэг хөл дээрээ босоод авбал ядарч зүдэрсэн улс орон минь ч бүхэлдээ сэвхийтэл өндийн босно доо. Харин одоо зөв зүйтэй юм дуугардаг, өндөр хөгжилтэй улсын боловсрол эзэмшсэн, мэдлэг, ёс суртахуунтай овоо хүү энэ салбарыг залуурдах нь ээ.


Гэвч одоо энэ хүүгийн талаарх миний сайхан бодол ор мөргүй алга болжээ. Ажил хийж байгаа хүнд алдаа, дутгадал байлгүй яах вэ. Гэвч энэ Гантөмөр сайдын хийж буй ажил нэг л биш.


Тэр түмний мөнгийг хэмнэнэ, дарга нарын тансаглалыг зогсооно гэсэн нь лав үгүй байжээ. Юуны түрүүнд түүний ханцуй шамлан орсон нэг ажил нь сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасыг өөрчлөх байв. Түүнээс өмнө ядарсан бидэн шиг хүмүүс боломжийн үнэтэйг нь сонгож аваад үр хүүхэддээ өмсүүлж болоод л байсан юм.  Гэтэл боловсролын сайд “үндэсний үйлдвэрлэл”-ээ хөгжүүлнэ, нэг хэсэг тусгай хүмүүст л бүх дүрэмт хувцасны тендер өгнө, эцэг эхчүүд чанартай материалтай хувцасаа өндөр үнээр ав гэж шаардав. Ингэхэд үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх нь боловсролын сайдын хийх ажил юм уу? (миний санахаар үйлдвэр хариуцсан сайд нь Гантөмөрөөс өөр хүн бий). Харин өндөр үнэтэй авсан, ач, зээ нарын дүрэмт хувцас тэдний ярьсанчлан тийм чанартай эд биш байсан юм. Гантөмөр биднийг “чанар” гэх сайхан үгээр хуурчээ.


За энэ мэт ажил яах вэ. Түмний мөнгө үрэгдээд л өнгөрсөн. Харин гол нь түмний хүүхдийн сургууль боловсрол хэцүүдэв. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд Гантөмөр сайдын боловсролын талаар хийж байгаа ажил нь дэндүү хөнгөн хуумгай, хуурамч, цаг үрсэн, сайхан нэрнээс цаашгүй байна. Түүгээр зогсохгүй түүний хэлж буй үг, үйлдэл нь ёс суртахуунгүй гэж миний бие үзэж байна.


Гантөмөр сайд бүх монгол хүүхдийг “зөв” болгох хөтөлбөртэй гэнэ. Ингэхдээ үүнийгээ дөрвөн жилийн хугацаанд хийнэ гэв үү? Юу гэсэн үг вэ? Одоо миний ач, зээ нар “зөв биш”, харин Гантөмөр сайд тэднийг минь дөрвөн жилийн хугацаанд “зөв хүүхэд” болгох гэж байна уу? Ийм зүйл байж болох юм уу? Би хувьдаа түмний хүүхдүүдийг ингэж зөв, зөв бусаар ялгаварлан үзэж, “сайд байх хугацаандаа хүүхдүүдийг чинь зөв болгоно” гэх нь өөрөө буруу хөтөлбөр гэж үзнэ. Ер нь энэ сайд “зөв” гэж юуг ойлгодог юм түүнийгээ эхлээд бидэнд хэлэх хэрэгтэй.


Гантөмөр сайдаас болж сургуулийн ажил цалгардаж байна. “Авьяас”, “Ном” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, бүх хүүхдийг авьяастай, номтой хүн болгох гэнэ. Уг нь, төр засгийн аливаа бодлого, шийдвэрт тооцоо, үндэслэл гэж бий. Гэвч эдгээр хөтөлбөр ямар тооцоо үндэслэлтэй нь ердөө ч мэдэгдсэнгүй, тайлбарласангүй. Наанаа их сайхан яривч тэдгээр хөтөлбөрөөр наад зах нь хүүхдийн ямар ямар авьяасыг хөгжүүлж, хүүхдэд ямар, хэдэн тооны ном уншуулах вэ гэдэг нь дэндүү бүрхэг юм.

  
Миний охин нийслэлийн нэгэн сургуульд багшилдаг юм. Түүний хэлснээр дээрээс хэрэгжүүлж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөрөөс болоод багш хүний “хичээл заах” гэдэг үндсэн ажил орхигдожээ. Хичээл заах цагаар сурагчдыг нь элдэв концерт, үзүүлэнгийн юманд бэлдүүлж, багш хүн сурагчдад хичээлээ заах бололцоогоор хангахгүй байгаа гэнэ. Гол нь хичээлийн цаг хороосон тэдгээр ажлаар хүүхдүүдийг бэлдэж, концерт үзүүлэх гэнэ. Ингэхэд сайдтан “авьяас” гэдгийг дуулж хуурдаж, шүлэг унших гэж ойлгодог юм болов уу? Ер нь сайд “авьяас” гэж юуг ойлгодог юм түүнийгээ олонд тодорхой хэлэх хэрэгтэй байв.


“Ном” гэдэг хөтөлбөр нь нэр томьёоны хувьд арай илүү тодорхой ажээ. Гэвч ном хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд өөрсдөө ном хийж байгаа нь гээд баахан гоёл чимэглэл, гар урлалын зүйлс хийж байх юм. Хүүхдүүд өөрсдөө ном урлаж сурах ёстой гэнэ. Ингэхэд хүүхдүүд ном хөтөлбөрөөр ном уншиж сурах ёстой юу, эсвэл гар урлалын бүтээл хийж сурах юм уу? Сонсогдох нь энэ хөтөлбөрт хүүхэд яг ямар төрлийн ном уншиж, түүнээс юу ойлгох вэ гэдгийг заасан ойлгомжтой удирдамж заавар байхгүй бололтой юм.


Гантөмөр хүүд их итгэж байлаа. Гэвч энэ хүү төсвийн мөнгө дэмийн юманд үрэхгүй, дарга нарыг тансаглуулахгүй гэсэн үгүй байжээ. Япон боловсролтой хүү гарч ирээд Монголын боловсролыг өөд нь татна гэсэн бас л горьдсоны гарз байжээ. Энэ хүү боловсролын салбарыг ажил цалгардсан хуурамч, хоосон лоозонгийн талбар болгов. Япончуудыг ажилч хөдөлмөрч, нарийн нягт тооцоотой, үнэнч, хэлсэндээ хүрдэг ард түмэн гэлцдэг. Гэтэл Японд боловсорсон Гантөмөр хүүд ийм чанар л хамгийн их дутаж байх шиг.

   
СБ дүүргийн иргэн, ахмад багш н.Нямаа              

  

Эх сурвалж: www.gashuun.mn

    

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2016 оны 5-р сарын 6. 21:37Зочин - [103.212.118.***]

Мүүн сайд гэгч энэ этгээд Болосвсролын яамандаа ч нэр нүүргүй болж байгаа. Ийм хүмүүс төр атгаж байгаа учраас Монгол Улс улам дампуураад байгаа юм. Хүүхдүүд маань л сүйд болж байна даа.

2016 оны 5-р сарын 5. 22:31Зочин - [27.123.214.***]

Боловсрол одоо л зөв болж байгаа шүү.

2016 оны 5-р сарын 5. 13:23Зочин - [103.57.94.***]

Боловролын систем нь орос хараал сурах нөхцлийг л бүрдүүлсэн. Социализмын үеэс л ийм байсан , одоо ч хэвээрээ буюу бүр дордсон. Танилтай мөнгөтөй хүн хүүхдээ гадаадад явуулаад тэд нар нь архи пиво уусаар л ирж байна. Гадаадад тухайн орны хүмүүсийн ойлгоход хүнд сэдвээр 1-2 жил хэл үзсэн хүмүүс яг л ойлгож мэргэжил эзэмшиж харагдаач, хэхэ

2016 оны 5-р сарын 5. 06:51Зочин - [139.5.216.***]

энэ сайд оороо яг ямар сургууль боловсролтой эрдмийн скрган хумуужуулэх талаар ямар туршлагатай хун вэ??????Хамт ажиллаж баг нь МУУН гэдэг шашина том толоологчтэй энд тэндээс ирсэн нисэх барилгын инжнермэргэжилтэйхэдэн тэтгэвэрт гардаггуй хуучинсаг авилгалын туршлагатай хогшчуултэй баг боловсролын салбарыг орвонгоор нь эргуулэж дуусгаж байна

2016 оны 5-р сарын 4. 19:46Зочин - [59.153.114.**]

Дунд сургууль гэлтгүй улсын хэдэн их сургуулиудыг жинхэнэ самарсан хүн дээ. ЮНЕСКО-ийн ангилал гэгч юм гаргаж ирээд мэргэжлийн хөтөлбөрүүдийг нийлүүлж салгаад жинхэнэ жонхуу болгосон. Их сургуулиудын элсэлт багассан нь үүнтэй холбоотой байх. Гантөмөрийн хутгасан жонхууг эвэнд оруулахад нилээд хугацаа шаардагдах байх даа.

2016 оны 5-р сарын 4. 16:33Зочин - [202.126.89.***]

энэ үнэн шүү Гантөмөр бол жинхэнэ хорлон сүйтгэгч хурдан зайлаасай

2016 оны 5-р сарын 4. 14:45Зочин - [202.72.245.***]

зөндөө их өөрчлөлт хийж байгаа ш дэ. дунд сургуулиудад бараг бүгд лабораторийн тоног төхөөрөмжтэй болж, онолдоод байдаг юмыг гараар хийж ойлгож байгаа. энэ чинь мэдлэг эзэмшихэд маш чухал зүйл шүү дэ. социализмын үед хий дэмий онолдоод л байдаг байсан даг. г.м. олон хэрэгтэй юм хийсээн

2016 оны 5-р сарын 4. 11:29Зочин - [202.179.26.***]

Элдвийн угэнд буу авт өөрийн бодолтой байх нь чухал элдвийн мөнгө саагч түшмэдийн хийж буй төслийг дарж бай тэгээд олонд хүрэх үйлийг эхлүүлээрэй

2016 оны 5-р сарын 4. 09:30Зочин - [112.72.12.**]

6 настнуудыг сургуульд оруулаад учиргүй их тоогоор бөмбөгдөх юм өгүүлбэртэй бодлого х-тэй тэгшигтгэл энэ тэр үзээд ямар яаруу хурдан үздэг юм бэ тэрийгээшинэчилсэн хөтөлбөр цөм хөтөлбөр гээд багш нараа ч зүгээр байлгахгүй янз бүрийн худлаа сургалт семинар гээд хүүхдийг эх орон ч хөдөлмөр ч хүн болгох нь чухал болхоос босс мисс болох мөрөөдөлтэй хүмүүс болгоод байна. Дээр нь одоогийн эцэг эхчүүд хүүхдээ бүхнээс дээгүүр ямар ч ёс суртахуугүй ахмад томчуудаа найз нөхдөө хайрладггүй аймшигтай хүмүүс болгож байна.

2016 оны 5-р сарын 4. 08:05Зочин - [203.91.112.***]

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН САЙДАНЦАР, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН 1 АНГИ 50-60 ХҮҮХЭДТЭЙ ГЭЭД БОДДОО БАС БОЛООГҮЙ АВИЛГА ӨГЧ БАЙЖ ОРНО ХЭЦҮҮ БАЙНА

2016 оны 5-р сарын 3. 22:40Зочин - [103.26.194.*]

энэ хүний хийсэн бас нэг гай бол хэзээ ч улс төрждөггүй байсан их сургуулиудыг улс төржүүлж., хамтьолныг тараан бутаргах үйлдлийг өөрт ь тэрбум төгрөг өгч сайд болсон захирал нэртэй дарамтлагчдаарьхийлгэсэн хүн дээ.

2016 оны 5-р сарын 3. 22:40Зочин - [103.26.194.*]

хуцмар

ХЭХЭмхрррр

2016 оны 5-р сарын 3. 18:29Зочин - [66.249.82.***]

Мүүний нохой монголын бодовсролыг ойлгоход хэцүү болгосон.Өнөө маргаашдаа энэ хүний балаг мэдэгдэж бгаач,энэ үеийн хүүхдүүд ирээдүйдл илүү хохирно

2016 оны 5-р сарын 3. 18:29Зочин - [66.249.82.***]

Мүүний нохой монголын бодовсролыг ойлгоход хэцүү болгосон.Өнөө маргаашдаа энэ хүний балаг мэдэгдэж бгаач,энэ үеийн хүүхдүүд ирээдүйдл илүү хохирно

2016 оны 5-р сарын 3. 17:27Зочин - [27.123.214.***]

Би боловсролын салбарт ийи хог насандаа үзсэнгүй. Хурдхан л зайлаасай. Самар цөмөөчөө

2016 оны 5-р сарын 3. 16:26Зочин - [150.129.141.***]

Хүүхдэд ээ хичээлийг зааж өгөх гэхээр ном нь гэж хачин юм юу үзээд байгаа нь тун ойлгомжгүй

2016 оны 5-р сарын 3. 16:19Зочин - [163.25.119.***]

surah bichiguuded hyanalt tavij utga aguulga durem zuid n anhaaramaar yum.

2016 оны 5-р сарын 3. 16:15Зочин - [203.91.112.***]

YAG UNEN.YOSTOI SAIKHAN HELJEE.

2016 оны 5-р сарын 3. 16:05Зочин - [45.117.32.*]

Ulsad hamgiin ih hohirol uchruulsan,bolovsroliin salbart shunaltai avgai nariig buugnuulsen teneg.BMDI.n Svglegmaa,MUBIS.n Gantsetseg gd l ...

2016 оны 5-р сарын 3. 15:51Зочин - [202.170.94.**]

Мүүний шашныг тас өмөөрдөг энэ сайд манай тойргоос сонгуульд ялсан юм. Одоо дахиад манай тойрогт нэр дэвшвэл яасан ч дэмжихгүй

2016 оны 5-р сарын 3. 15:48Зочин - [27.123.214.***]

muund tarhia bariulsan said

2014 оны 11-р сарын 5. 20:31Зочин - [202.179.11.***]

үнэн үнэн бүтэхгүй нөхөр Дандаа Увсынхныг ажилд авна

2014 оны 11-р сарын 5. 19:22Зочин - [112.72.13.***]

Японы боловсролд болугаасаа хямралд орчихсон.Сайн боловсон хүчин бэлдэж чадахаабайгаад удаж байгаа. Тэн Ганхуяг,жигжидсэдванчиг нар бол хуучин социализмын үедяпонд сурч байсаннэртэй. Японууд нэг их шахаж баридаг ч үгүй, тэтгэлэг аваадзугаалж байгаад л ирсэн улсууд.З агантөмөртэй юу ярихав дээ. Аяга тавагугааж гүйнэ, дээр нь сургалтын чанар ноль нэгийм л япон боловсролтой улсууд шүү дээ. Тоёота-гхийж байгаахүмүүс бол шал өөр цаг үеийн, шал өөрболовсролтой хүмүүс.Тэр боловсрол бол ганхуягт ч, ч байхгүй. Эд нар зүгээр өөрсдийгөө рекламдаж байгааюм

2014 оны 11-р сарын 5. 19:22Зочин - [103.229.123.***]

Хуурамч хүн дээ энэ нөхөр

2014 оны 6-р сарын 21. 00:37Зочин - [202.179.7.*]

Яг үнэн. Энэ шал худлаа ярьдаг хүн байна лээ. "Дуусаагүй яриа" нэвтрүүлгээр нэг л гоё юм ярьсан түүнийг сайд болоход нь баярлаж байсан. Гэтэл бүр ёстой ядарсан ард түмнийг үнэтэй чанаргүй дүрэмт хувцас авахуулж, 6 настнуудыг тарчлаан зовоож, багшийн ажил гэдгийг хийдүүлж, хичээл номын жинхэнэ утгыг алдагдуулсан утгагүй ажил хийж явдаг хүн байна лээ. Уг нь Япон боловсролыг дуурайгаад тэр бага ангийнханд хөдөлмөрч зан чанар суулгана энээ тэрээ гэдэг нь зөв байсан ч, огт хийхгүй, зүгээр л сайд болсон ямбаа эдэлж, түмнийг зовоосон хүн чанар муутай хүн дээ. Эзний алба ээлжтэй, ганц удаа хийж яваа албаа нэр төртэй хийгээсэй билээ

2014 оны 5-р сарын 9. 04:25Зочин - [103.26.194.**]

Gantumur said bagadaa ih buruu huuhed baij l dee. Tegeed odoo ooriig ni buruu hun bolgoson yumiig oorchiloh gej baigaa yum baina. Tegeheer uuruu buruu huuhed baij baigaad said bolson geheer buruu said l yum baina l daa. Buruu saidiiig bolichiyo.

2014 оны 5-р сарын 8. 10:32Зочин - [122.254.127.**]

Эрхэм сайд дүгнэлт хийхгүй бол болохгүй нь байна.Гашуун үнэнийг өөрт нь хүргэж байгаа хүнийг хүндэтгэж,алдаагаа засвал залуу хүнд хэрэгтэй л юм...

2014 оны 5-р сарын 5. 11:16Зочин - [103.9.90.***]

Зүгээр л сармагчин, Дээдлээд байгаа япон боловсроолоо мэдэхгүй л байгаа шүү дээ,

2014 оны 5-р сарын 3. 19:50Зочин - [88.156.14.***]

za bagcz hiiz yzeegyi gantymer ardiin hyygeer byy togloo,uurinhee hyyhdeer toglo,hyn muutai hyn l ireedyin yr hyyhdyydeer togloz suuna

2014 оны 5-р сарын 2. 22:38Зочин - [180.149.78.**]

үнэн шүү. Манай хүүхэд сургууль дээрээ флаш моб гэнэ үү, хичнээн ч удаа тийм юм хийдгийн, алга болчихно. Нөгөө сурах ёстой хичээлүүд байдгүй ээ. Сургуулийн захирал нь гэж нэг хүн бүжиглүүлээд л байх юм. Завсарлагаа гэж бүжиг. Нөгөө хичээл, сурлагын амжилт байхгүй ээ. 17-р сургууль.

2014 оны 5-р сарын 1. 10:28Зочин - [103.23.51.*]

Үнэн. Өдөр бүр л технологийн , дуу хөгжмийн хичээл орж байгаа мэт. Үүнийгээ хийх гэж хүүхдүүд гар урлалын материал ээж ааваасаа нэхэж байна. Тоо бодлого, хэлний хичээлдээ анхаарвал яасан юм бэ? Рекламны намд орсон гээд ажлаа ингэж хийж болохгүй байлтай.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 88819

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 75047

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 67047

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 67020

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 50732

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 46856

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 41952

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 32851

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 31461

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29230

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28226

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 25808

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24078

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 23442

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 21951

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 21829

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20591

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19615

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18967

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 18860

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18691

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 18340

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 18223

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 17841

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17327

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 16000

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 15991

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 15610

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15064

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 14817