Сайн их сургуулийг зөвхөн Харвардаар төсөөлж болохгүй!

2014 оны 5-р сарын 13. 16:40 Уншсан тоо: 4868   •   Сэтгэгдэл: 0

Америкийг яг хуулж дуурайгаад Монголын боловсрол сайжрах уу? Гэтэл Америкийг дуурайгаагүй хэрнээ боловсролоо маш амжилттай хөгжүүлж буй улс орнууд мундахгүй ажээ. Үүний нэг жишээ нь дэлхийд боловсролоороо шагшигдаж буй Финлянд улс юм. Зарим үед Финляндын боловсролын тогтолцоо манай социализмын үеийн тогтолцоог ч санагдуулдаг нь гайхмаар.

Тухайлбал, финчүүд бүх шатанд (СӨБ, бага, дунд, дээд боловсрол) үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг байна. Хэдийгээр хувийн сургууль байгуулан ажиллуулах боломжтой боловч ийм сургууль сургалтын төлбөр авах ёсгүй ба хэрэгтэй бүх зардлыг улсаас олгоно. Энэ нь хэрэг дээрээ Финляндад хувийн сургууль байхгүй гэсэн үг.

Финляндын их, дээд сургуулиуд төлбөргүй боловч янз бүрийн глобал рейнтингийн компаний үнэлгээгээр дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын эрэмбэ өөд итгэл төгс өгссөөр байгаа юм. Өнөө үед тус улсын их сургуулиудаас дэлхийн шилдэг 80 их суруулийн тоонд аль хэдийн орох болжээ.

Монголын дээд боловсролыг АНУ, Харвардыг дуурайн өөрчилж буй гэх энэ үед АНУ-ын их сургуулийн оюутан Б.Хонгорзул нэгэн бодууштай өгүүллийг өөрийн блогтоо бичжээ. Тэрээр МУИС-ийн хөгжлийг зөвхөн Харвардаар төсөөлж болохгүй гэдгийг сануулж байна.   

 

Сайн их сургуулийг зөвхөн Харвардаар төсөөлж болохгүй

 

Сургуулиа төгсөж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэн мастерийн зэргийг өвөртлөх баярт мөч хүртэл надад хэдхэн хоног үлдлээ. Энэ тухай аавтайгаа ярьж, байтал аав маань “Миний охин Харвардад сурах боломж алга уу?” гэдэг юм байна. Энэ нь нэг талаар аав маань миний төгсөж буй сургуульд тийм ч их сэтгэл хангалуун биш байгаа юм болов уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлж, өнөөдрийн миний бичих нийтлэлийн гол сэдэв болов.

Миний аав өөрөө эрдэмтэн хүн. Дэлхийн олон арван их дээд сургуулиудад багшилж, зочилж, судалгаа хийж байсан хүний хувьд их сургууль, эрдэм номыг дээдэлж, тэдний сайн муу, ижил төстэй ба ялгаатай талуудыг сайн мэдэх ёстой. Түүний сэтгэлгээгээр дэлхийн номер нэг их сургууль бол “Харвард”, тиймээс миний охин тэнд сураасай гэж хүссэнийх байх. Угаасаа монголчууд гэлтгүй дэлхий даяар Харвард гэхээр л бүгд шүүрс алддаг. Гэхдээ Харвардад сураагүй л бол сурсан болоогүй юм шиг ханддаг монголчуудын сэтгэлгээ намайг эмзэглүүлдэг. Харвард их сургуулийг бүхэлд нь авч үзэх юм бол дэлхийд номер нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харвард нь өөрөө АНУ-ын хамгийн анхны их сургууль, Америкийн түүхэнд хамгийн удаан оршин тогтнож буй байгууллага гэдэг утгаараа өдий олон жилийн турш энэ алдар хүнд, туршлага түүхийг хуримтлуулах нь аргагүй.

Харин Харвард их сургуулийг задлаад үзвэл дотроо мэргэжил мэргэжлээрээ сургуулиудад хуваагдсан байгаа. Манай МУИС-т 12 сургууль байдаг байсан шиг. Яг нарийн аваад үзэх юм бол Харвардын их сургууль баклавр болон мастерийн мэргэжил дотроо хэдхэн чиглэлээр л тэргүүнд байхаас биш бүх мэргэжлээр сайн гэсэн үг биш. Жишээ нь инженерийн чиглэлээр гэвэл Харвард эхний 15-д багтахгүйг дараах жагсаалтаас харж болно (ийм жагсаалтууд өөр өөр шалгууртай байдаг тул янз бүр байдгийг анхаарна уу):

http://www.huffingtonpost.com/2013/01/30/top-engineering-schools-academic-ranking-of-world-universities_n_2569395.html

Эсвэл урлагаар бас тийм ч сайн биш:

http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-fine-arts-schools/fine-arts-rankings?int=996808

Эсвэл дизайнаар”

http://www.businessinsider.com/the-worlds-25-best-design-schools-2012-11?op=1#!JLux9

Эсвэл уул уурхайгаар

http://colleges.findthebest.com/d/o/Mining-and-Mineral-Engineering 

Мөн компьютер, мэдээлэл технологийн чиглэлээр тийм ч өндөрт жагсаагүй байгааг харж болно. 

http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-science-schools/computer-science-rankings

Эдгээр нь зөвхөн миний сонгосон жишээ. За тэгээд миний сурч байгаа мэргэжлийн хувьд Харвардын Кенниди сургууль улс төрийн удирдлага чиглэлээр сайн болохоос олон улсын харилцаа, олон улс хөгжлийн хичээлүүдээрээ манайхыг гүйцэхгүй учраас хүмүүс энэ хоорондын ялгааг мэдэхгүй Харвард бишээр нь голдог байх жишээтэй.

Мөн надад бас нэг зовиуртай санагдсан юм нь Харвардад сурдаг зарим оюутнууд. Мэдээж олон мянган хүний дундаас шалгараад орсон оюутнууд өөртэй итгэлтэй, бардам байх нь зүй ёсных. Угаасаа Харвардын сургуулиудын багш нар хичээлийн эхний өдрөөс нь эхлээд л “ТА НАР ХАРВАДАД БАЙГАА УЧРААС, Принцтон юу юм! Станфорд юу юм!…” гээд л лекцээ эхлүүлдэг юм билээ. Гэлээ гээд бас зарим талаар өөрсдөдөө хэт бардамнаад өрөөл бусдыг хүн гэж тоохгүй байх хэд хэдэн Харвардын оюутнуудтай энд байх хугацаанд танилцсан. Эсвэл зөвхөн Ivy League-т багтдаг сургуулийн оюутнуудыг толгойтой чадалтай гэж үзээд бусдыг нь тэрнээс доош ангилах жишээтэй. Тэдний яриаг сонсоход хөөрхий дөө гэмээр санагддаг ч нөгөө талаар нийгэм, орчин тойрон нь ингээд өөхшүүлээд өгч байгаа юм чинь арга ч гүй юмуу даа. Харин би хэдэн жилийн өмнө Харвардын Бизнесын Сургуулийг төгссөн Ханибалын Амар гэж залуугийн яриаг сонсов. Хүмүүс түүнээс “тэнд сурах ямар байсан, хэцүү юу, гоё уу?” - энээ тэрээ гэж асуухад тэрээр маш энгийнээр “Би тэнд сурлаа гээд бусдаас гоц ялгараад байх юм ерөөсөө байхгүй. Адилхан л нэг оюутан. Тийм сайхан боломж олдсонд би азтай” гэж их даруухан хариулж билээ.

Миний хэлэх гээд байгаа гол санаа бол хүмүүс заавал Харвардад сурснаар эрдэмтэй чадалтай, мундаг болдоггүй юм. Нэг жишээ хэлбэл та бүхэн хуучин Newcom компаний гүйцэтгэх захирал байсан Баатарын Болдыг сайн мэдэх байх. Тэрээр Монголдоо ШУТИС-ийг Аж Үйлдвэрийн Инженер мэргэжлээр төгсөж, Мастераа АНУ-ын Коннектикут мужийн Брижпортын Их Сургуульд Бизнес Удирдлагын чиглэлээр суралцсан. Тэр хүн Харвард төгсөөгүй атлаа одоо дэлхийд данстай хүн болсон бөгөөд Лондон хотноо Рио Тинтогийн Зэсийн салбарыг хариуцсан захирал хэмээх нэр хүндтэй албыг хашиж байгаа. Тэгэхээр хүн ямар сургууль төгсөх нь чухал биш, сурсан эрдмээрээ юу хийж чадах нь чухал.

Манайхны туйлшралыг харуулсан бас нэг инээдтэй ч гэмээр, гайхмаар ч гэмээр явдал надад тохиолдсон юм. Өнгөрсөн зун би дипломын ажилдаа судалгаа хийх зорилгоор Өмнө говь аймаг явах хэрэг гарсан юм. Тийш явж газар дээр байгаа хүмүүстэй холбогдохын тулд хотод байгаа нэгэн хүнээр дамжуулж холбоо тогтоов. Би өөрийгөө танилцуулаад, ийм сургуульд сурч байгаа, ийм зорилгоор судалгаа хийх гэсэн юм гэдгээ хэлэв. Миний явсан хэрэг ч бүтэж, би эргэж ирээд холбож өгсөн өнөөх хүндээ “Баярлалаа” гэсэн имэйл илгээтэл өөдөөс:

“Чиний ажил амжилттай болсонд баяртай байна. Fletcher School-ийг нэг их өндөрт үнэлдэггүй ч гадаадад сурч буй монгол хүн бүрт цаг гаргаж мэдээлэл өгдөг. Монгол орноо мартахгүй, ирээд ажиллахдаа харийн сонирхолд үйлчлэхгүй хүмүүс боловсроосой гэж хүсдэг. Амжилт хүсье”

- гэсэн хариу байлаа. Би тухайн үед миний нэрний ард “Харвард” гэж залгаагүй байсан болохоор ингэж дарамталж байна уу даа л гэсэн сэтгэгдэл төрсөн. Нөгөө талаар тэр хүн маань Fletcher School ээ мэддэг ч юмуу гүй ч юмуу. Үнэнийг хэлэхэд би ч хүртэл сургуульд явах болж судалгаа хийх хүртлээ ийм сургууль байдгийг мэддэггүй байсан.


Монголчууд маань гар утсыг iPhone-оор, машиныг 570-аар, цүнхийг Louis Vuitton –оор төсөөлдөг тийм туйлширсан сэтгэлгээнээсээ одооноос салах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд их том санаад, цагаа тулахаар Харвард битгий хэл барууны аль нэг жижиг тосгоны коллежийн шалгуурыг давчих “том” яриатай хүмүүс цөөхөн л байгаа болов уу.

Энэ хавар миний мэдэх олон залуус баклавр, мастераа төгсөж байгаа. Тэдний нэг нь ч Харвард биш ч гэсэн төгсөж байгаа сургуулиасаа их юм сурлаа, эргэж очоод эх орондоо ихийг хийж бүтээнээ гэсэн л хүмүүс байдаг. Харин эдгээр шижигнэсэн залуус хариад очиход нь Монголын ажил олгогчдын ажлын байрны шалгуур нь Харвардаас өөр сургуулийн дипломыг голсон, ээж аавынх нь нэр сүрийг асуусан байвал цаашид эх орон маань энэ чигээрээ л чадварлаг хүний нөөцийн хомсдолд орно шүү!

 

Б.Хонгорзул

 

Эх сурвалж: http://www.khongi.com/

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2015 оны 12-р сарын 9. 20:41Зочин - [103.57.94.**]

Харвард төгссөн хууль зүйн сайд иргэдээ буудан алж, амьд баригдсаныг нь яргалсан билээ. 2008-07-01 нд

Харвард төгссөн ерөнхийлөгч улсаа бүрэн худалдаж хараат болгов. Гаднаас хуулж болох Гэхдээ...

2015 оны 12-р сарын 9. 13:09Зочин - [202.9.40.***]

Sn surguuli tugsuugui ch aguu ihiig buteej bui humuus bn

2015 оны 12-р сарын 9. 01:41Зочин - [68.146.62.***]

Гадаад харилцааны чиглэлийн хүмүүст Fletcher School-ийг мэдэхгүй хүн байвал онигоо шүү. Tufts их сургуулийн нэг салбар энэ сургууль олон улсын харилцаагаар дээгүүр жагсдаг сургууль даа.

2015 оны 12-р сарын 8. 23:45Зочин - [122.201.22.***]

Mongolchuudgej iim humuus geed l bichih um ooroo mongol hun bish um shig l

2015 оны 12-р сарын 8. 21:23Зочин - [71.178.26.**]

JIshee ni E;begdorj Harvard-d kurs togsson biz dee yu xiigeed yavj bgaag ni xar l daa xuneesee l bolno....

2014 оны 6-р сарын 1. 20:13Зочин - [180.235.187.***]

за би тэр харвард марвард төгссөн хүн ямар байдаггийг чинь мэдэхгүй юм байна. хүнээс өөр юм шиг л дуулдаад байх юм. хүн хийсэн бүтээснээрээ л гарч ирэх болов уу? ухаандаа хүнээсээ шалтгаалах юм байнаа. ХҮН. Ганибалын хүүг дуулаа ч үгүй, юу ч хийдэг юм? гол нь дараа нь ид халуун ажлын талбар дээр байна уу? Тэр харвард төгсөгчид бүгд сүрхий юу? За да, цөөхөн нь л эрдмийн ажил мажил хийж, адилхан цөөхөн нь цоорчихсон байгаадаа, аягүй бол.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Ц.Мөнх-Оргил: Хятадууд олноор давхар иргэншилтэй болохоос айх хэрэггүй Уншсан тоо: 102122

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 77672

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 71367

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 56539

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 48298

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 45061

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 42520

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 32194

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 29626

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 28822

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 27871

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 25342

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 24411

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 23021

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 21368

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 21324

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20284

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18729

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 18593

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18264

Давхар иргэншил Хятадын тагнуулын ажиллагаа байж болзошгүй гэв! Уншсан тоо: 17960

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 17911

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 17891

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 16921

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 16753

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 16237

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 14678

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 13745

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 13215

Сайн малчин Сян Фин буюу Хятаджиж буй Өмнөговь аймаг Уншсан тоо: 12052