Суралцахуйн тухай боловсролын онолууд

2014 оны 6-р сарын 20. 19:58 Уншсан тоо: 5281   •   Сэтгэгдэл: 0

Сократ (МЭӨ 470-399 он)

 

Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед сургууль боловсролын байгууллагад хэрэглэж буй сургалтын арга улам боловсронгуй, сонирхолтой болсоор байгаа гэгддэг билээ. Гэхдээ эдгээр сургалтын аргуудыг хэн нэг ухаантан саяхан бодож олоогүй юм.

Бидний мэдэх орчин үеийн сургуулийн хүүхэд сургах арга эрт дээр үед үүсчээ. Эртний ертөнцөд хүмүүс аливаа юмсыг ихэвчлэн шашны сургаалиар дамжуулан танин мэддэг байв. Иймд, шашны үзэл номлол нь хүмүүсийн мэдлэгийн гол эх сурвалж бөгөөд энэ мэдлэгийг олгох газар нь сүм хийд болж байлаа. Сүм хийдэд шашны номлол заахын тулд “цээжлэх аргыг системтэйгээр хэрэглэдэг” байсан нь өнөө хүртэл хэрэглэж ирсэн сургалтын аргазүйн эхлэл байсан ажээ.

Эртний ертөнцөд шашны номлолын зэрэгцээ мэдлэгийн өөр нэг эх сурвалж ундран гарсан нь эртний Грекийн философи байсан юм. МЭӨ V-IV зууны үед амьдарч байсан гэгддэг Грекийн сэтгэгч Сократ хүн хэрхэн сурч, мэдлэгт хүрэх тухай аргыг бодож, боловсруулжээ. Үүнийг “Сократын арга” хэмээн нэрлэдэг. Энэ арга эхлээд асуулт тавьж, дараа нь түүнийхээ хариултыг олохын тулд харилцан ярилцаж, улмаар төрөн гарсан янз бүрийн санааг батлах буюу няцаах арга замаар мэдлэгт хүрэх юм. Сократын энэ диалактик арга хожмын Өрнөдийн философийн хөгжилд оруулсан түүний хамгийн том хувь нэмэр билээ. Өнөө үеийн “суралцагч төвтэй сургалт” хэмээн нэрлэж буй аргын нэг эх сурвалж нь “Сократын арга” болсон юм.

Европт шашны ноёрхолын үе төгсөж, шинэ эрин буюу шинжлэх ухааны эрин ирсэн хэдий боловч орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг сургуульд заахдаа цээжлүүлэх аргыг хэрэглэсэн хэвээр байсан юм. Түүгээр зогсохгүй, XX зууны эхээр сэтгэлзүйн шинжлэх ухаанд бихвиоризм хэмээх шинэ урсгал бий болсноор, сурагчдад мэдлэг, чавдар эзэмшүүлэхийн тулд сургалт нь тэдний зан үйл (behavior)-ийг давтамжтайгаар засаж сайжруулахад чиглэх болсон юм.

Үнэн хэрэгтээ, өнөө үед экзистенциализм буюу конструктив онолд суурилсан суралцагч төвтэй сургалтын талаар ихэд хөндөн авч үздэг боловч бихвиоризмд суурилсан сургалтын арга өргөн хэрэглэгдсэн хэвээр байгаа билээ. Үүний нэг илрэл нь ердөө л их сургуульд элсэх албан шалгалт юм.

Орчин үед сургууль боловсрол, сургалтын талаар янз бүрийн философи онолууд хөгжиж иржээ. Тэдгээрээс перенниализм, эссенциализм, бихвиоризм, прогрессивизм, реконструкционизм, романтик натурализм, экзистенциализм боловсролд үлэмж нөлөө үзүүлсэн юм. Европ дахь соён гэгээрэл, шинжлэх ухаан хөгжлийн үр дүнд хөгжсөн тэдгээр философиудын тухай та бүхэнд товчоор толилуулж байна.

 

Перениализм

Перениализм нь соёл, цаг хугацаанаас ангид, мөнхийн, нийтлэг үнэний тухай сургааль юм. Перениалистууд туйлын нийтлэг үнэн орших тул хүмүүс ч мөн чанараараа яг ижил гэж үздэг. Энэ санааг Фома Аквинкий анх тодорхой томёолжээ. Түүний санаа бурханы туйлын үнэний тухай үзлийг илэрхийлж байлаа. Гэхдээ перениализм гэх нэр томъёо анх 16 дугаар зуунаас хэрэглэгдэж шашны бус утгаар ч түгэн дэлгэрчээ. Боловсролын перениалист философи хүмүүнлэгийн болон суурь шинжлэх ухааныг дээд зэргээр сурснаар хүний оюун ухааныг хөгжүүлэх тухай юм. Перениалистууд хувь хүнийг итгэн бишрэхэд хүргэх оюун ухааны, бурханлаг, ёс зүйн тухай боловсролын зорилгыг хүлээн зөвшөөрчээ.

Перениалист боловсролын зорилго бол мэдлэг ухааны сонгодог бүтээлүүдэд суурилсан судлагдахууныг судлах юм. Ялангуяа боловсролын агуулгад нь Өрнө дахины сэтгэлгээний сонгодог бүтээлүүд, уламжлалт мэдлэгийн салбарууд чухал.   Перениализмд багш нарыг мэдлэг олгогч, мэдлэг ухаанд нэвтэрсэн загвар гэж үздэг. Харин сонгодог бүтээлүүд болон суурь мэдлэг ухаанд нээгдэн бий болсон анхан зарчмууд рационал объект болох суралцагчийг залуурдан чиглүүлнэ. Перениализмд суралцах үндсэн орчин нь анги буюу лекцийн танхим, номын сан зэрэг юм. Перениализм нь өнгөрсөнд хэт их анхаарч хэт рационализмыг баримталдаг хэмээн шүүмжлэгдсээр ирсэн. Шүүмжлэгчдийн үзсэнээр энэ нь бүтээлч байдалд саад болж магадгүй. Мөн сургалтыг бүхэлд нь багш чиглүүлдэг нь хувь хүний онцлогыг үгүйсгэдэг. 

 

Эссенциализм

Эссенциалист сурган хүмүүжүүлэгчид хүмүүнлэгийн болон суурь шинжлэх ухаанд нэвтэрч, хүний оюун ухааныг хөгжүүлж, ингэхдээ мэдлэг ухааны тодорхой судлагдахууныг заахыг чухалчилдаг. Эссенциалист боловсролын агуулга нь суурь шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үндсэн хичээлүүд, тэдгээрт үндсэнд нь болон гүнзгийрэн нэвтрэхүй юм. Сургалтын хөтөлбөр нь онолын мэдлэгийн салбаруудыг чухалчилдаг. Эссенциализм сонгодог бүтээлүүдийг судлахаас гадна шинжлэх ухаанч, туршилтын судалгааг онцлон үздэгээрээ перениализмээс ялгаатай. 

Эссенциализмын хувьд багш бол орчин үеийн ертөнцөөс хоцордоггүй, өөрийн судалдаг зүйлд мэргэшсэн загвар хүн юм. Тэгвэл суралцагч нь оюуны чадавхиа тэтгэж, байгаль-нийгмийнхээ орчинд зохицоход тус болохуйц гол чухал факт,  чадварыг эзэмшигч рационал объект болно. Перениализмын адилаар эссенциализм нь анги танхим, номын санг чухалчлахаас гадна судалгааны лабораторид ач холбогдол өгдөг. Эссенциализмыг суралцах суурь чадварт нэвтрэхүй, уйгагүй хөдөлмөр болон суралцахуй дахь мэдлэгийн тодорхой салбарын хэрэгцээг танин мэдсэний төлөө хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ перениализмээс ялгаатай тал нь байгаль, нийгмийн орчинд зохицоход ач холбогдол өгдөгт оршино. Эссенциализмын талаарх шүүмжлэл эссенциалзм багшийг чиглүүлэгч болгож, рационализмыг баримталж буйтай холбоотойгоор гарч ирдэг. 

 

Бихвиоризм

Бихвиористууд үр ашиг, хэмнэлт, нарийвчлал, материаллаг бодит зүйлтэй функционалаар ажилладаг хүн бүтээхээр оролддог. Боловсрол нь тодорхой зан үйлтэй хүнийг бий болгох зорилготой. Энэхүү философи сурагчдаас хүсэж буй тэрхүү хариулт, чавдарыг тэдэнд эзэмшүүлэхийн тулд зан үйлийг давтамжтайгаар засаж сайжруулах үйл ажиллагааг оролцуулдаг. Зорилгыг тодорхой танилцуулах ба програмчилсан сургалтыг ашиглан сурагчдыг зан үйлийн урамшууллын орчинд аваачна.

Багш нарыг сурагч болон түүний орчны аль алийг нь урлах чадвартай техникч, урлаач гэж бихвиористууд үздэг. Бихвиорист арга сайтар хэлбэржүүлж, сургасан, нийгэмд үнэлэгдэх хүнийг хөгжүүлэхийг оролддог. Сурагчдыг тодорхой чиг хандлагын хэрэгцээгээр хялбархан нөлөөлөх объект гэж үздэг. Сургалтын газар нь хүсээгүй зан үйлийг багасган танаж болохуйц, хянуураар удирдан хянах институт орчин юм.

Бихвиоризмыг орчны нөлөөллийг анхааран ойлгохын хамт үйлдэл ба зан үйлийг нягтлан авч үздэгээр нь хүлээн авч болох юм. Энэ боловсролын философи нь зарим бүлэг, тодорхой зан үйлүүдийн хувьд үр дүн өгч байна. Бихвиоризмын талаарх гол шүүмжлэл хүний тухай түүний хязгаарлагдмал ухагдахуун, зан үйлийг гол болгон анхаарснаас үүдэлтэй. Хүнийг сайтар сургасан амьтантай адилтгах аргагүй.

 

Прогрессивизм

Прогрессивизм нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ардчилсан харилцаа, өсөн дэвжихүйн талаар онцгой нухацтай сэтгэлгээг хөгжүүлдэг. Прогрессив сурган хүмүүжүүлэгчид сурагчдад өөрчлөгдөн буй ертөнцөд зохицохын тулд хэрхэн сурах талаар чадвар эзэмшүүлэхийг хичээдэг. Энэ харалтаар авч үзвэл нийгэм тухайн хүнээс юу хүсэж байгааг илэрхийлэх нийгмийн томъёололуудад амьдралаа тохируулах нь прогрессив боловсролын гол зорилго юм.

Прогрессивизмийн боловсролын агуулга бүхэлдээ асуудалд шийдэхэд чиглэсэн судалгаа юм. Сургалтын хөтөлбөр нь шинжлэх ухааны аргаар, ардчилсан үйл явцыг хэрэглэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг. Сурагчдын хэрэгцээ, сонирхолыг тэргүүнд тавьж, хамтын сургалтыг чухалчилна. Сонголт хийх эрх чөлөөг сурагчдад боломжоор нь өгнө. Прогрессивизм нь багш ангид дангаар мэдэж захирдаг чиглүүлэгч биш гэж үздэгээрээ перениализм, эссенциализм, бихвиоризмээс ялгаатай. Цаашилбал, багш нь нийгэм ба ардчиллын эрхэм зорилгын төлөө зүтгэх, сурагчдынхаа өсөн дэвжихүйн тухайд гярхай, дэвшлийн төлөөх хүн юм. Иймд багш нь өөрөө бүлгээр суралцах үйл явцыг дэмжин хөгжүүлэх хамтран суралцагч, аялагч, хөтөч болно. Прогрессивистүүдийн хувьд сурагчид бол бусадтай цуг ардчилалтайгаар, хамтран хөдөлмөрлөх учиртай, сэтгэдэг, нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн хувь хүмүүс юм. Хүмүүсийг бусадтай болон нийгмийнхээ орчинтой холбоотой организм гэж үздэг. Сурагчид өөрийн болон бусдын суралцахуйд идэвхтэй оролцох ёстой.  

Прогрессивизмийн хувьд хамгийн тохиромжтой сургалтын газар нь илүү өргөн утгаар нийгмийг төлөөлж болох ардчилсан анги танхим юм. Бодит утгаараа, сурахуйн туршлага нь амьдралд бэлдэх бус, харин амьдралын хэсэг учраас прогрессивист боловсролын газар нь ертөнц өөрөө. Прогрессивизм хүмүүсийг сурах үйл явцад идэвхтэй оролцогч гэж үзэж, чухалчлан анхаардаг гэдгээр нь хүлээн зөвшөөрч болно. Энэ философи хамтын суралцахуйг чухалчлахын хамт сурагчийн туршлага, хэрэгцээ, сонирхолыг гярхайгаар анхаарахыг сургадаг. Энэ нь өдөр тутмын амьдрал тухай асуудлыг авч үзэж, онолын эрдэм ба өдөр тутмын туршлага хоорондын зааг хаалтыг эвдэхийг зорьдог.

 

Реконструктизм

Реконструктив боловсролын философи идеал, шударга нийгмийн дэг бий болгох зорилготой. Энэ нь хүмүүс байгаа ахуйгаасаа чөлөөлөгдөж, бүх зорьсон зүйлдээ хүрэх тэр утопийг амьдралд бий болгоход чиглэсэн. Реконструктив боловсролын агуулга нийгмийн асуудал болон зөв болгож засах хөтөлбөрүүдэд төвлрөх ба нийгэмд болохгүй буй зүйлсийн талаар шүүмжлэлт анализ хийдэг.

Реконструктив үзлээр багш нар хийх хэрэгтэй өөрчлөлтөд бусдын ухамсрыг чиглүүлэхийг зоьдог зөвлөх багш, нийгмийн шүүмж хийгчэд, олон нийтийг зохион байгуулагчид юм. Сурагчид нь нийгмийг шинэчлэх үүрэгтэй, үүнд оролцох өөрчлөн байгуулагч эх булаг, агент болно. Сургалтын газар янз бүр бөгөөд анги танхим нь жижиг бүлгээр хэлэлцэхэд тохиромжтой газар байна.  

Реконструктизм өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн дэгийг нягтлан судалж, нийгмийн хэрэгцээг анхаарснаараа ач холбогдолтой билээ.  Реконструкци нь дэлхий дээрх хүний хариуцлагыг нухацтай авч үздэг. Реконструктив үзэлтнүүд өнөөгийн нийгэм дэх асуудлуудыг хүлээн зөвшөөрч, шинэчлэлийн боломжуудыг хардаг. Энэ үзлээр сурган хүмүүжүүлэгчид бол нийгмийн өөрчлөлтийн гол хэрэгсэл.

 

Романтик натурализм 

Романтик натурализм өөрийгөө бүрэн нээх зорилгоор өөрийн боломж бололцоог хөгжүүлэх хувийн эрх чөлөөг чухалчлан үздэг. Өөрийн зорилгоо бүрэн гүйцэлдүүлж, өөрийгөө бий болгох нь боловсролоо дээшлүүлэх үйл явцаар хэрэгжих ёстой. Суралцах үйл явц хүнд хэрэгтэй гэж бодогдсон болон хүний бодит хэрэгцээн дээр суурилдаг. Сургалтын хөтөлбөр нь мэдрэмж таашаал төрүүлэхүйц чадварлагаар өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байх бололцоог бүрлүүлэх сургалтын орчноор хангадаг.

Романтик натурализмын үзлээр, багш нар нь сурагчдад өөрийгөө нээх, эрж хайх орон зай гаргагч, алсыг харагч юм. Багш нар сурах эрх чөлөөг бүрэн дүүрэн зөвшөөрөн дэмжигч байна. Сурагчид бол нийгмээс учрах хязгаарлалтаас чөлөөлөгдөн дэлбээгээ нээх цэцэг мэт. Тэд өөрийн хувь хүний онцлог хамгийн сайн тохирох янз бүрийн хэв маягаар сурах явдлыг дэмждэг.

Боловсорч сурах идеал газрууд нь сурагчид их өрсөлдөөн, хүнд хэцүү судлагдахуун, чадахгүй гэх айдсаас хол чөлөөтэй байж болох сургууль, нээлттэй анги танхим, нээлттэй ертөнц, гэр юм. Иймэрхүү газруудыг үл саад болох газрууд гэж тодорхойлох нь хамгийн тохиромжтой. Романтик натурализм нь хувь хүн, хүний эрх чөлөө, гоо зүй, бүтээлч байдлыг гол болгон авч үздэгээрээ чухал юм.

      

Экзистенциализм

Боловсролын философи болохын хувьд экзистенциализм нь хэн нэгэн өөрийн оршин буйн утга учрыг дотоодоосоо эрж хайхыг чухалчилдаг. Экзистенциалист боловсролын агуулга ямар нэг бүтцэд баригдаагүй сургалтын үйл ажиллагаа бүхий, хүний оршихуйн тухай сэдвүүд байдаг. Тэдгээр үйл ажиллагаанууд өөрийн ахуйг олоход нь хувь хүнд эрх чөлөө өгөх үүрэгтэй. Сургалтын хөтөлбөр нь чөлөөт хэлбэрийн сургалтын орчинд өөрийнхөө хэрхэн сэтгэж буйг судлах, тусгах боломжийг агуулах ёстой.

Багш нарыг сурагчидтайгаа хамтран эрэл хайгуул хийгч, өөрөөр хэлбэл утга учрын эрэлийн хамтран аялагч гэж үздэг. Багш бол амьдралын ойлголтыг гүйцэд гүнзгий ухаарсан итгэлт хүн юм. Сурагчид нь өөрийн оршихуйн утга учрыг хайгч, эрэл хайгуул хийх эрмэлзэлтэй хүмүүс байна.

Энэхүү гүнзгий эрэл хайгуулаар суралцахуйд зориулсан идеал газар нь хувь хүн дотоод ертөнцөө эрж хайх боломжийг өгөх ёстой. Тусгал ба өөрийн хэрхэн сэтгэж буй судлах явдлыг үнэ цэнэ болгосон анги нь иймэрхүү нэг газар болоа бусад газруудыг ч төсөөлж болно.

Экзистенциализм боловсролын философи болохын хувьд хувь хүн, хувийн сонголтын анхаардаг. Энэ нь итгэлт байдал, ёс суртахууныг үнэлж, хувийн үүрэг хариуцлагыг онцолж, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, нээлт хийхийг дэмждэг. Экзистенциализм орчин үеийн нийгэм дэх материалист, ижилсэх хандлагыг эсэргүүцдэг ба өөр байхыг хүлээн зөвшөөрдөг.

Дээр дурдсан философиуд боловсролын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулжээ. Перениализм, эссенциализмыг агуулга төвтэй философиуд үзэж болно. Бихвиоризм, конструктивизм нийгэм төвтэй, харин романтик натурализм, экзистенциализм хүн төвтэй философиуд болно. Харин прогрессивизм нийгэм, түүний ардчилал ба өсөн дэвжих хэрэгцээ бүхий хүн аль алиныг чухалчилсан. Гэхдээ энэ нь нийгэм төвд тавихад гол ач холбогдол өгсөн гэж үзэж болно. Эдгээр философийг тоймлон үзвэл агуулга, хүн, нийгэм төвтэй гурван арга зүйн чиглэл гарч ирж байна. Эдгээр үзлүүдээс алийг нь сонгон хэрэглэх вэ гэдэг нь сурган хүмүүжүүлэгчдийн өмнө тавигдаж байгаа асуудал юм.

 

Эх сурвалж: www.gashuun.mn

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2015 оны 4-р сарын 18. 09:25Зочин - [103.9.88.***]

Багш болох оюутнууд бидэндүнэхээр хэрэгтэй товч тодорхой мэдээлэл байна.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 88819

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 75047

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 67047

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 67020

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 50732

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 46856

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 41952

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 32851

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 31461

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29230

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28226

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 25808

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24078

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 23442

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 21951

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 21829

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20591

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19615

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18967

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 18860

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18691

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 18341

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 18223

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 17841

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17327

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 16000

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 15991

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 15610

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15064

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 14817