Од болон гялалзаж яваа Монгол охин

2013 оны 11-р сарын 25. 12:11 Уншсан тоо: 17966   •   Сэтгэгдэл: 0

Түүний нэр Б.Хэрлэн. Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид ажилладаг. Тэр элэгний хорт хавдар анагаах талаар генетикийн судалгаа хийдэг ажээ. Түүний судалгаа дэлхийн олон сая хүнийг шаналгасан энэ өвчнийг эмчлэх аргыг нээхэд тус болно. Гэхдээ түүнд өөр нэг зорилго бий. Энэ нь өөрийн үндэстний гарал угсааг судлан тогтоох ажээ. Сонихолтой, гэхдээ тун эгзэгтэй түүхийн сэдэв.

Хэрлэн монгол үндэстэн хэн бэ гэдгийг үнэн зөвөөр танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул монголчуудын гарал үүслийг 2008 оноос бие даан судалж эхэлжээ. Хэрлэн хүний гарал үүслийн талаар илүү нарийн, хэрэгтэй мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр өөрийн судалгааг явуулж байна. Тэрээр Чингис хааны Ү хромсомын удамшлыг мөшгөн судалж, эхний үр дүнгээ олон улсын генетик судалгааны сэтгүүлд хэвлүүлжээ.

Хэрлэнгийн судалгаа юуны өмнө монголчуудын үүсэл гарвалын талаарх буруу ташаа үзэл, түүгээр зогсохгүй монголчууд ба Чингис хааныг мал адгуус мэт тохуурхаж, доромжилсон үзлийг залруулж, зогсооход ихээхэн ач холбогдолтой болжээ. Тухайлбал, хоёр жилийн өмнө хятадууд манай их хааны генийг мал эмнэлгийн лабораторидоо судалж дэлхийн нэг тэрбум хүн Чингис хааны генийг тээж байгаа гэсэн мэдээллийг олон улсад түгээж байв. Харин Хэрлэнгийн судалгаа энэ бүхэн ор үндэсгүй болохыг харуулж байна.

Б.Хэрлэн “хөх толбо”-той л бол монгол, эсвэл ази буюу монголойд төрхтэй л бол монгол гаралтай гэсэн буруу ташаа үзлийг залруулан засах талаар их зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач юм.  

Монголчуудын Ү-ДНХ-ийн гапло бүлгүүд (генийн кодууд)-ийг бусад үндэстнүүдтэй харьцуулсан түүний судалгаа “монголчууд нь солонгосчуудаас (мөн хятад, түвд, япончуудаас) удамшлын хувьд их ялгаатай” гэдгийг баталжээ. Монголчуудын давамгай гапло бүлэг нь C3 юм. Гэтэл, жишээ нь солонгос үндэстэнд O гапло бүлэг давамгай бөгөөд энэ нь Зүүн Өмнөд Азийн малай, индонези гаралтнуудын гапло бүлэг ажээ. Харин солонгосчуудын энэ гапло бүлэг монголчуудад бараг байхгүй байна. Энэ нь солонгос, монголчууд нэг гаралтай, эсвэл солонгосчууд эрт цагт Монголд амьдарч байсан гэх мэт буруу үзлийг няцаахад хэрэгтэй бодит баримт нотолгоо юм.

Нөгөө талаар Хэрлэнгийн судалгаа маш зоригтой алхам юм. Яагаад гэвэл түүний байр суурь ШУА, МУИС зэрэг Монголын шинжлэх ухааны байгууллагын олон жил хийж ирсэн судалгааны эсрэг байгаа юм. Тухайлбал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, солонгосчуудтай олон жил гар нийлэн ажиллаж буй доктор Д.Цэвээндорж 2011 онд монгол, солонгосчууд хүннүгээс үүссэн хамгийн ойр ах дүү үндэстэн гэж нийтэд зарлаж байв.     

Хэрлэн мөн монгол, түрэг хэлтнүүдийн талаарх ташаа үзлийг залруулахад тун хэрэгтэй судалгаа хийжээ. Тэр Чингис хаан түрэг, казахын өвөг дээдэс, монгол, түрэг гарал нэг гэх мэт үзлийг няцаадаг ажээ. Түүний судалгаа түрэг хэлт алтай, киргиз, якутыг монголд хамгийн ойр гэж бид өөрсдөө боддог нь том эндүүрэл гэдгийг хэлж байна. Үнэндээ тэд монголчуудтай ойр холбоогүй хүмүүс ажээ.

Тэрээр өөр нэг буруу үзлийг няцааж байна. Чингис хааны үед монгол түрэмгийлэгчид ирж хүчирхийлэл үйлдсэнээс өнөөгийн түрэг угсаатан казахууд хавтгай нүүр, онигор нүдтэй болсон гэх ойлголтыг оросуудын зүгээс тарааж ирсэн юм. Харин Хэрлэн казах хүмүүс монголчуудын эзлэн түрэмгийлэлээс бус, харин хамаагүй урт удаан үйл явцын үр дүнд үүссэн гэж үзэж байна. Иймээс казахууд өөрсдийгөө монгол, эсвэл Чингис хаан казах хүн гэж маргах хэрэггүй ажээ.

Ийм нэгэн монгол судлаач сурч хөдөлмөрлөж, бүтээл тууриван явна. Тэр энэ бүхнийг өөрийн санаачлага, хүчээр л амжуулж байгаа билээ. Гэтэл Монголын ШУА, их сургуулиуд, тэдгээрт багагүй хангамж, цалин хүртэж буй өндөр цол, хэргэмтэй өнөөгийн доктор эрхмүүд улсынхаа төлөө юу хийж гийгүүлж байна вэ? Хамаг юмаа тавиад туусан өнөөгийн Монголын шинжлэх ухааны байр байдал хэцүүхэн байна даа. Гэхдээ энэ хар бараан бодолтой зэрэгцэн Монгол Улсын ирээдүйг Хэрлэн шиг охид, хөвгүүд л бүтээн байгуулна даа гэсэн найдварын гэгээ тусаж буйг өгүүсэн нь энэ юм.

О.Алтан     

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2016 оны 11-р сарын 9. 12:41Зочин - [43.228.131.***]

Амжилт хүсье. Заавал хийгээрэй

2016 оны 11-р сарын 5. 17:43Зочин - [202.179.29.***]

амжилт хүсье

2016 оны 11-р сарын 5. 17:43Зочин - [202.179.29.***]

амжилт хүсье

2016 оны 3-р сарын 2. 01:09Зочин - [77.6.133.**]

yamar mundag

2016 оны 3-р сарын 1. 21:49Зочин - [203.91.115.**]

Mundag ohin yumaa.Duudee amjilt husey.

2015 оны 9-р сарын 30. 18:57Зочин - [103.10.20.**]

баяр хүргэе.

2015 оны 4-р сарын 5. 12:48Зочин - [203.91.117.*]

баярлалаа, бахархаж байна... амжилт, ерүүл энхийг чин сэтгэлээсээ ерөөе!!

2015 оны 2-р сарын 2. 08:36Зочин - [124.158.76.**]

amjilt xvcie. cain baina

2014 оны 11-р сарын 25. 23:50Зочин - [188.115.159.***]

Манай освор уеийн эрдэм мэдлэгтэй,эруул саруул ухаантай залуучууд маань эх ороноо аврах цаг удахгуй ирнэ гэж найдаж б.на!! Худал хуурмаг,монгоноос оор юм боддоггуй энэ уеиинхэн удахгуй суудлаа тавьж огох б.хддаа!¡!

2014 оны 10-р сарын 27. 12:11Зочин - [150.129.142.***]

Ингэж судалж байгаад нь талархаж байна. Олон нийтийг алмайруулж сенсаацлахдаа гол нь биш баттай ноттой баримттайгаар ард түмнийг болон дэлхийн хүмүүсийг соён гэгээрүүлж өгөхийг хүсье.

Казакууд ч бай Солонгосууд ч бай Монголтой ойрхон төрөлтөн эсвэл бидний оронд өөрсдийгөө авчрах гээд байгаа нь зарим талаараа тийм ч муу биш юм учир нь бид агуу түүхтэй тэнгэр язгууртай учраас бидний сайхан зүйлийг өөриймшүүлэх гээд ядаад байна.Бид харин Хэрлэн шиг ийм хүмүүсээ сайн дэмжих хэрэгтэй. Өөрсдийгөө хэн гэдгээ баттай сайн мэддэг байх хэрэгтэй юм.

2014 оны 8-р сарын 6. 08:19Зочин - [198.228.200.**]

Энэ охин ярилцлаган дээрээ Монголчуудын хамгийн ойр угсаатан бол Казакууд гэж хэлж байсныг энд гуйвуулсан байна. Мундаг судлаач эмэгтэй. Харин энэ сэтгуулч их яс хаясан, худлаа ШУА, Их сургуулиудыг муулсан мэдээллээ болиосой. Ямар ч мэргэжлийн суртахуун алга оорт чинь.

2014 оны 8-р сарын 5. 22:57Зочин - [103.26.193.*]

Якутууд бараг Монгол гэж тэнэгтдэг гарууд болиосой. Яаж ч бодсон тэр чукча нартай юу гэж ах дүү байхав дээ. Түрэг, Монголчууд эхнээсээ л тусдаа ард түмэн байж таараа ш дээ.

2014 оны 8-р сарын 4. 09:59Зочин - [103.26.193.**]

solongosuud yagad ch bish muuhai ulsuud ter hoid solongoschuudiig harda mongolchuud tiim humuus monuu ailshigtai

2014 оны 8-р сарын 4. 09:57Зочин - [103.26.193.**]

bayrlalaa mundag bn oshoo ih amjilt husey mon eruul enh sain saihniig husey

2014 оны 7-р сарын 21. 07:41Зочин - [83.183.132.***]

ene dooroos 4tex zairzan gar bn doo

2014 оны 7-р сарын 21. 07:34Зочин - [83.183.132.***]

mundag yumaa oshoo amjilt

2014 оны 6-р сарын 17. 16:53Зочин - [202.5.196.**]

Сайнуу? үнэн худалаа алин ч бай ямар ч байсан эцсээ хүртэл судлаад үзэх хэрэгтэй гэхдээ Монгол үндэстэнтэй ах дүү байлаа гээд манайх тэдэнд газар нутгаа найр тавин өгнө гэдэг бол хамгийн тэнэг хэзээ ч байж боломгүй асуудал.аливаа мөхсөн улсыг түүхийг хархад тэд бусдад газар нутгаа найр тавин өгөх эсвэл алдсанаас болоод тэр улс мөхсөн байдаг энэ бол гашуун үнэн түүх тиймээс болгоомжтой байх хэрэгтэй Монгол бол зөвхөн Монгол л үндэстэн шүү дээ энэ хорвоод ганцхан байх үндэстэн

2014 оны 5-р сарын 31. 18:29Зочин - [103.10.23.***]

баярлалааа

2014 оны 5-р сарын 20. 14:47Зочин - [85.68.18.***]

Gants daichin gantsaardaj gui luger duurialal bolno gedeg olshirno gesen ug. Mundag super Ohin Amjilt husie

2014 оны 5-р сарын 20. 09:47Зочин - [202.131.242.**]

mundag yumaa bayar hurgie bitgii shantraarai amjilt

2014 оны 5-р сарын 20. 00:25Зочин - [103.26.194.**]

Монголын ШУА-ийн эсрэг ганцаараа тэмцээд барах юм болов уу даа энэ хүүхэд.

2014 оны 5-р сарын 19. 20:26Зочин - [202.179.10.**]

Мундаг юм аа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье

2014 оны 5-р сарын 19. 20:10Зочин - [203.194.116.***]

bayar hurgie,mundag ymaa.amjilt husie

2014 оны 5-р сарын 11. 08:25Зочин - [182.160.37.***]

Ёстой сайн байна, Амжилт хүсье энэ хөөрхөн мундаг охинд

2014 оны 5-р сарын 6. 14:16Зочин - [49.0.134.***]

Uuhai, uuniig eh oronch uzel gene bizdee!

2014 оны 5-р сарын 4. 11:36Зочин - [203.194.114.***]

БИДНИЙ МОНГОЛЫГ ЭНЭ ХЭРЛЭН ОХИН ШИГ ОЛОН САЙХАН ЗАЛУУС ,УР ХУУХДУУД МААНЬ ХАМГААЛЖ ХЕГЖУУЛЖ АВЧ ЯАВ БОЛНОО!

МЕНХ ХЕХ ТЭНГЭР ЭЦЭГ,ХЕХ ЕВЕГ ДЭЭСУУД МААНЬ БИДЭНД МЕН ТЭДЭНД МААНЬ ТУСАЛЖ ДЭМЖИХ БОЛНО.

2014 оны 4-р сарын 6. 19:03Зочин - [182.20.117.***]

kazakuud mongolchuudaas uur,. tureg garaltai gedgiig ugasaa andahgui helelgui mdj bga bzde, nud.humsug, sahal ntr gd,. harin mongolchuuuud bol ter manj garaltai bhoo. tureg garaltai yum bol ygd tiin tsaraitai bgan hahha

2014 оны 3-р сарын 26. 13:43Зочин - [103.26.194.**]

Солонгос хэл Алтай хэлнээс тусдаа гэсэн байна. Хятадын нэг хэсэг юм гэнэ. http://gashuun.mn/304

2014 оны 3-р сарын 26. 08:51Зочин - [112.72.13.***]

omnod solongoschuud bol bidnii neg heseg gedegee oorsdoo huleen zovshoordog soyoltoi hodolmorch bidnii hamgiin oir tsus negt ard tumen .ted bas hoh tolbotoi tordog .hun bur mongol ugsaatai gej uzdeg ardchilsan undesten bid evlelden negdeh heregtei

2014 оны 3-р сарын 10. 21:34Зочин - [202.21.106.***]

Ажлын өндөр амжилт хүсье... 10 жилийн ангийнхаа охиныг ийм мундаг яваад нь мааш их бахархаж байна

2014 оны 2-р сарын 21. 05:49Зочин - [71.212.130.**]

lhagvaa akh ene huuhdiin ard baihad ta nar yahii.. mongold mash olon erdemten demjeed zaaj zovolj baigaa.

2014 оны 2-р сарын 19. 16:12Зочин - [103.26.194.**]

СОЛОНГОСЧУУД ЧИНЬ ХЯТАД, МАЛАЙ, ТАЙЛАНД ГАРАЛТАЙ ГЭЭД БАТЛАГДЧИХСАН Ш ДЭЭ. ЮУН МОНГОЛ ВЭ? ЭНЭ ОХИН САЙН БАЙНА АА. БИД ХЯТАД СОЛОНГОСТОЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ. МОНГОЛ СОЛОНГОС УГСАА ХОЛБООТОЙ ГЭДЭГ НЬ МОНГОЛЫГ ЭЗЛЭХ СОЛОНГОСЫН ТАРХИ УГААЛТ.

2014 оны 2-р сарын 19. 09:38Зочин - [108.18.21.*]

bas nemed xelxed Mongolchuud bid tsever Mongol gej tseejee deldex neg ix xereggui boluu.

Manai uls 13 zuunaas exleed mash olon ornoor baildan daguulalt xiij tendee uldex ni uldej, Mongoldoo xariinxan-g olonoor ni avch irj baisan, medeej bid xolildson.

jishee ni bi mt DNA test ogood H haplogroup-d xamaaragdsan. Ene

http://en.wikipedia.org/wiki/Haplogroup_H_(mtDNA)

ene ni Mongold tugeeemel bus, Western Europ-d bolon Middle East-d zonxilno .

2014 оны 2-р сарын 19. 09:09Зочин - [108.18.21.*]

kazakuud mongolchuudtai DNA-r barag 80% oiroltsoo bol , Koreans about 50% orioltsoo baidag yum bna lee.

Ta nar korean xel-g zugeer l sonsood baigaarai. Zondoo mongol ug baidag yum. Duudlaga ni oorchlogdson....

zuger l zax-n bolovsrolgui Korean bid Mongol garaltai gej yaridag ni buur ert deer ue-s am damjij xadgalagdaj irsen mute bx gej bodoj bna. Er ni bol Koreans Manj-tai bas oiroltsoo DNA-tei Mongolchuud ch gesen. Jurchin gej baisanaa Manchu bolj shiljsen mongol-n sadan nuudelchid.

Ethnically and linguistically, the Jurchens belong to the Tungusic branch of the Altaic group, with the Turks and Mongolsas distant relatives.

tiim uchiraas Manchu-n nileed xeden xaad borjigin Mongol xatantai baisan.

neg talaas Chingis xaantai urag neg bolox nogoo tal-s Xyataduudtai tsus ul niilex shaltgaantai!

2014 оны 2-р сарын 16. 23:49Зочин - [202.21.109.***]

Назарбаевын мөнгөөр казах, монгол нэг угтай гэж нотлохоор ажиллаж байгаа хүн байна даа.

2014 оны 2-р сарын 16. 02:42Зочин - [103.26.194.***]

Ямар ч байсан Монголчиууд бид чинь гарал угсаагаар Хятад, Солонгостой мэттэй ямар ч хамаагүй гэдгээ мэдэж авлаа. Сайн байна. ШУА гээд шал худлаа судалгаа хийдэг хөгийн гарууд байна. Архерологийн хүрээлэн нь Солонгосчууд Хүннүгээс гаралтай гээд албан ёсны мэдээлэл гаргаж байна лээ ш дээ. Солонгосын мөнгөөр Монголын түүхийг их гуйвуулсан даа.

2014 оны 2-р сарын 15. 00:11Зочин - [103.26.194.**]

Itgehgui bnoo, hen ch gesen iim sudalgaa hiilee geed taniltsuulahad amarhan. Uuriinhuu tuhai PR hiisen medee l bna, tavisan zurgiig n harahad oilgomjtoi. Yamar ch serious researcher tsarai haragdahgui bna, hunii tsarainaas buh yum haragdana daa, hudlaa uuriiguu magtuulj bichij showdahaa boli

2014 оны 2-р сарын 15. 00:11Зочин - [103.26.194.**]

Itgehgui bnoo, hen ch gesen iim sudalgaa hiilee geed taniltsuulahad amarhan. Uuriinhuu tuhai PR hiisen medee l bna, tavisan zurgiig n harahad oilgomjtoi. Yamar ch serious researcher tsarai haragdahgui bna, hunii tsarainaas buh yum haragdana daa, hudlaa uuriiguu magtuulj bichij showdahaa boli

2014 оны 1-р сарын 28. 14:52Зочин - [65.49.68.***]

Энд бас нэгэн маш залуу эрдэмтэн Батжаргалын Солонго /Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум, Цэвээнравдан аваргын зээ охин гэнэ шүү/ гарч ирсэн бна уншаарай манайхан, сайтын хамт олон орчуулж хэвлэнэ бизээ. http://www.upenn.edu/pennnews/news/penn-students-searching-treatment-parkinson-s

2014 оны 1-р сарын 18. 10:10Зочин - [112.72.13.***]

Хэрлэнд ажлын их амжилтыг хүсэж дэмжиж талархаж байгаагаа илэрхийлье. Улам зоригтой эрч хүчтэй байгаарай.

2014 оны 1-р сарын 16. 19:30Зочин - [95.91.248.***]c3

c3 chine halimaguudad barag 100% ilersen yum bishuu. Busadad ni 50%-tai l bna gej garsan bsan. tiimees mongolchuud biy biyniigee hujaagiin erliiz gej harddag ni ortoi zuil bhaa. Osoldohgui malchin garaltai humuus tsever mongolchuud bh. Busad huree, suuringaas garaltai hotiin unagan huuhduud magadgui tsus holildson bj bolno. Tegehdee mongol gesen setgel zurhtei bval ter tsus ene ter yamar hamaa bnaa.

2014 оны 1-р сарын 16. 14:56Зочин - [103.26.194.**]

haplogroup c3 chin zuun kazakuudad ih bdag gej sonsson yum bna. ted nar n kerait hongirat owogtoi gej bgaa

2013 оны 12-р сарын 29. 10:45Зочин - [108.48.141.***]

Солонгосууд сая хунну гаралтай гээд баяр хийгээд байлуу казакууд чингис хаан ийг булаацалдаад л херенге менге гэж хучтэй юм даа авгайгаа нэг начин болгодог юм билуу дээ

2013 оны 12-р сарын 18. 15:57Зочин - [124.158.109.***]

egcheere mash ih baharhaj bna mongoliin zaluuchuudad mash tom sain vlger jishee bolj ywaa egchdee bayrlalaa hairtai shv udahgv uulznaa

2013 оны 12-р сарын 13. 16:22Зочин - [49.0.159.***]

¸ñòîè ëóò á¿ñã¿è áàéíà ñàéõàí ÷ õ¿¿õýí þì

2013 оны 12-р сарын 10. 20:19Зочин - [182.160.35.***]

Jinhene Burte chono Gua Maraliin udam huh tolbot Mongol ohin baina daa. Chamaar bid baharhaj ogshij baina

2013 оны 12-р сарын 10. 18:45Зочин - [216.68.164.***]

WOOOOOW !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2013 оны 12-р сарын 7. 20:16Зочин - [202.70.46.***]

http://haplogroup.narod.ru/celeb.html энд оросоор тодорхой бичээстэй бна, сонирхсон хүн байвал. Нийт бүхэн арай л дэндүү туйлын ойлголт авчих шиг боллоо. Дэлхийн хүн ам маш сонирхолтой аян даван туулжээ. Энд зѳвхѳн эцгийн ДНХийг голцлон бичсэн бна. С3 бол Австралийн уугуул нутгийнхантай мѳн Японы Айну омгийнхонтой ойр юм бна. R1a европынхонтой, мѳн Хойд Африкийн улсуудтай ойр. Гэхдээ аль нь давамгайлсан гэж зѳвхѳн эцгийн ДНХр тодорхойлох нь хангалттай биш. Эхийн ДНХг оруулсан комбинаци нь бүр нарийн хариу ѳгнѳ.

2013 оны 12-р сарын 7. 19:56Зочин - [103.26.194.***]

Сайхан мэдээ байна Сайн санаат хүмүүс туслаад ажил нь бүр өргөн сайн болоосойҮнэндээ Чингис хааны талаар үнэн зөв мэдээлэл их хэрэгтэй юм байна лээ Гадаад орнуудаар явахад заримдаа хэлэх баримт хэрэгтэй болдог шүү

2013 оны 12-р сарын 7. 19:56Зочин - [103.26.194.***]

Сайхан мэдээ байна Сайн санаат хүмүүс туслаад ажил нь бүр өргөн сайн болоосойҮнэндээ Чингис хааны талаар үнэн зөв мэдээлэл их хэрэгтэй юм байна лээ Гадаад орнуудаар явахад заримдаа хэлэх баримт хэрэгтэй болдог шүү

2013 оны 12-р сарын 6. 12:55Зочин - [65.128.74.***]

tureg mongol 2 hamgiin oir garaltai gesen baisan sh dee

2013 оны 12-р сарын 6. 00:45Зочин - [108.240.29.***]

Энэ чинь ёстой түрүүлж ургасан чмхнээс хожуу ургасан эвэр гэдгээр сайн байна ,улам хичээгээрэй амжилт хүсье.Сайхан мэдээлэл байна

2013 оны 12-р сарын 5. 21:20Зочин - [103.26.194.***]

Zub er n mongol gen delxiid tsor gants

2013 оны 12-р сарын 4. 15:09Зочин - [103.26.194.**]

Аав минь наймайг алтан шар үст охин минь гэж өхөөрддөгсөн.Алтан үст охины тухай үлгэр ярьж өгдөгсөн.

2013 оны 12-р сарын 4. 14:45Зочин - [203.194.114.***]

Монголд харин ёстой сонин нэг омог байдаг. Хэн ч судлаагүй. Энэ нь маш хүчирхэг маяачуудаас гаралтай амазониа гэдэг омог хэдэн мянган жилийн өмнөөс Өмнөд Америкаас гаран манай Дорноговь, Дундговьт ирж сууршисан хүмүүс юм. Тэд биерхүү, маш хүчирхэг, дайнч, алтан шаргал үстэй юм. Одоог хүртэл тэд маш олуулаа өнө эрт монгол туургатанд ууссан ч алтан шар үст хүмүүсийн удам тасараагүй байна.

2013 оны 12-р сарын 4. 13:19Зочин - [202.179.7.*]

сонирхолтой мэдээлэл байна Монголчууд ч солонгос казак түрэгүүдтэй ч хамааралгүй байхаа харин манжууд бидэнтэй ойролцоо гэж сонссон юм байна

2013 оны 12-р сарын 2. 15:05Зочин - [49.0.131.***]

naad herlen chin yasan oilgomjgui huuhen be neg bol hasag bol mongol garaltai geed tegsnee odoo bish bolood tuuj baidag balai huuhen

2013 оны 11-р сарын 29. 14:50Зочин - [103.9.88.**]

Солонгосын мөнгө хэдэн хүнийг тэжээж байхад

2013 оны 11-р сарын 29. 14:39Зочин - [103.9.88.**]

Энэ жаахан охин жор жор хийгээд хаа хүрэхийн. Манай ШУА том акадамичид Солонгос Монгол гарал нэг гээд бичээд байхад. Тэгээд Солонгосын хөрөнгө мөнгө манайд орж ирж байхад

2013 оны 11-р сарын 28. 00:28Зочин - [103.26.194.***]

Sain bna daa, amjilt xysie. Xarin manai erdemted nertengyyd ch xoliono shyy

2013 оны 11-р сарын 25. 21:50Зочин - [103.26.194.***]

судалгааныхаа талаар бичдэг блог нь ч юмуу байвал орж унших юмсан

2013 оны 11-р сарын 25. 21:04Зочин - [112.72.13.***]

шинэхэн сайт бололтой амжилт хүсье

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Ц.Мөнх-Оргил: Хятадууд олноор давхар иргэншилтэй болохоос айх хэрэггүй Уншсан тоо: 76723

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 68209

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 55605

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 31075

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 28917

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 28324

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 25749

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 23349

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 21425

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18477

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 17966

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 17542

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 17092

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 16555

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 16504

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 15773

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 15746

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 14247

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 12867

Барак Обамаг зогсоосон цөс ихт Тува эр Уншсан тоо: 11377

Хятадын авлига ба Элбэгдоржийн хуулийн төслийн эрсдэл Уншсан тоо: 11084

Б.Насанбаяр даргын тухай сөрөг мэдээ тараасан хүмүүст хариуцлага тооцохоор боллоо! Уншсан тоо: 10870

Сайн малчин Сян Фин буюу Хятаджиж буй Өмнөговь аймаг Уншсан тоо: 10558

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 10008

Л.Гантөмөр “Японы боловсрол”-ыг гутаасан нь буюу хамгийн муу сайд Уншсан тоо: 8427

Солонгос киноны алдартай "одод" биеэ үнэлэгчид гэнэ Уншсан тоо: 7716

Монголчууд эх түүхээ Казахстанд худалдаж эхэлжээ Уншсан тоо: 7682

Өвөр Монголчууд “хужаагийн эрлийз” гэдэг оргүй үг биш! Уншсан тоо: 7600

Америкчуудыг айлгаж буй Орос зэвсэг-1 Уншсан тоо: 7249

Монголыг Солонгосын түүхэн Газар нутаг гэж харуулсан ном алдаршиж байна Уншсан тоо: 7136