“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн

2014 оны 7-р сарын 28. 00:05 Уншсан тоо: 18053   •   Сэтгэгдэл: 0

Сум, сууринд өссөн бол та мэднэ дээ: бүлтэй, чадалтай айлтай хамаатах гээд тэднийг худ, авга, нагац гэхчлэн явагсад байдаг. Гэхдээ ямар нэгэн сэжүүрээр шүү дээ. Тэд голдуу өнчин, ядуус. Дутаж, цөөдөж явахдаа бусдыг царайчлах, төрлөө хайх нь хүний л явдал. Нөгөөдүүл нь тэднийг тооно, тоохгүй. Төрөл минь гээд тэврүүлэх нэгэн байхад, бас өвөлсөн хөрөнгөтэй, ирээдүйтэй эсвэл царайлаг гээд тоогдогч ч бий. Бүтэлгүй, болхи, бэлгүй гэгдээд гологдогч бас байх. Өнгөцхөн харахад, үүнтэй төстэй мэт явдал 90-ээд оны эхнээс Монголд өрнөв. Орос хамгаалагчдаа доромжлон явуулсан монголчууд шороо шиг олон хятадуудын дэргэд дэндүү цөөхнөө мэдэрснийх үү гэмээр байв. Гэнэтхэн манайхан нүүр, царайгаараа бус, хүүхдийнхээ бөгсөн дээрх хөх толбоор харийнхантай садантахыг шахав. "Зөвхөн монгол гаралтай хүмүүс л хөх толботой төрдөг!" хэмээн гүйлдэв. Толбоныхоо сонинтой ч болов. Хамаатнаа хайв уу гэтэл, манай "толботнууд" ах дүү маань болоод төрчихсөн 6 сая өвөр монголчуудыг голоод гоогоо мөнгөтэй садантай  болох гэж зүтгэв. Төрсөн хойноо манайхан төрлөө сонгоно хэмээн солиоров. 

Тэгвэл бусад үндэстнүүд нөгөө айхтар "монгол толбыг" маань сонирхоно уу, үгүй юү? Тэднийг доорхи байдлаар нь ангилж болох мэт:

1. "Монгол толбо"-д дурлагсад,

2. "Монгол толбо"-оос айгсад,

3. "Монгол толбо"-ыг үл тоогсод.

1. Хөх толбод дурлагсад: Монголоос олон дахин бага нутагтай, биднээс хавьгүй олон хүнтэй зарим үндэстнүүд  "монгол толбо"-д дурлаад байгаа нь, дээр хэлсэнчлэн нөгөө өвөлсөн хөрөнгө буюу дэлхийд 18-д ордог их нутаг,  сайн гени-д маань санаархсных биш биз? Ирээдүйнхээ төлөө бид хардах эрхтэй. Дэлхийн газрын зургыг бид хаяа харж байхад илүүдэхгүй. Асар том нутагтай ч, дэндүү цөөхөн хүнтэй Монгол маань бусдын шуналыг хөдөлгөвөл гайхалтгүй. 

"Сүүлийн жилүүдэд өгзгөндөө "хөх толботой" болохыгоо сануулсан улс орнууд олширч, "бид та нартай гарал үүсэл нэгтэй" гэж элдвээр нотлох гээд хамаатан садан болохыг ихэд эрмэлзэж буйг анзаарахгүй байх аргагүй. Манай монголчууд гэнэн ариун сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, "энэ ч ард түмэн хөх толботой", "бидэнтэй угсаа гарал нэгтэй" гэж онгирдог нь ирээдүйд биднийг" идэх" гэсэн тэдний холын санааг нь үл тааварлан зууш болж байгаа хэрэг. /хуудас 80/. Очирбатын Дашбалбар, 1996.12.10. "Газрын төлөө тулалдаан эхэллээ", 2007, "Мөнхийн өнгө ХХК".

"Японд очсон урлаг, спортынхон ч ид шидтэйгээрээ байр эзэлж, шагнал авдаг болж, япончуудыг  Монголоос гаралтай, уугуул нутаг нь Монгол гэж солиорч, Японы  сонинг гарган балайрч, Японтой нэгдъе хэмээн уриалан бүлээрч, Японы багт тамирчин урваж, Монголын эсрэг өрсөлддөг болтлоо эргүүтлээ...", хуульч Д.Энхбат, "Нүгэл буян" сонин, 1997.

1997 онд Халхын Голын ялалтын ойг таг чимээгүй өнгөрүүлсэн хирнээ БНМАУ-д довтлоод алагдсан буюу олзлогдсон Японы цэрэг офицеруудын шарилыг эх оронд нь буцаах ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд М. Энхсайхан, ГХ-ны Сайд Ш. Алтангэрэл, БХЯ-ны Сайд Д.Дорлигжав нар оролцож, хүндэт харуул гаргуулж, ёслолын буудлага хийлгүүлснийг эсэргүүцэн 1997.8.31-нд Монголын Нэгдсэн Хөдөлгөөн, Монголын Дайнд Оролцогчдын Холбоо мэдэгдэл гаргасан байдаг. 

Гаднын "хөх толботнууд" биднийг булаацалдан, бидэн рүү улангасан довтолж байгаа нь Монголд байгаа сохор, дүлий хүнд ч мэдрэгдэж буй. Ажиглаад байхад 1990-ээд оны эхнээс хөх толбо ярьж шогшсон япончуудын өмнүүр, 2000 оноос корей нар дайрч орсон бололтой. Афганистанаас Монголд ирсэн хазара-монгол хүнд нэгэн корей хүн -Корейчууд бол монголчууд" гэснийг сонсоод би уурсах битгий хэл,  бас нэг корей "-Монгол ирээдүйд шинэ Корей болно" хэмээн бардамнахад европ жуулчин бухимдсан байсан.  Бид эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол тэд "-энэ монголчууд, нэг бол, бидэнд эзлэгдэх дуртай байна, нөгөө бол,  жинхэнэ маанаг үндэстэн юм- гэж дүгнэнэ биз дээ. Дургүйцлээ илэрхийлдэггүй үндэстэнг уусгах, эзлэх нь харийнханы буруу биш, харин гэнэн, хүлцэнгүй, хулчгар, эсвэл хар амиа хичээсэн бидний хохь болно.

Гаднын "хөх толботнууд"-ын галзуурсан "дурлалаас", тэдэнтэй явалдагсадын "хайр"-аас монголчууд  жийрхэж, зэвүүцэж буйн заримаас дурдъя:

 "...Дээрх нийтлэлд буй баримтаас харвал Монгол, Солонгосын эртний нийтлэг тvvхийн ухуулга нь хэдэн хvний санаан зоргоор ярьдаг зvйл биш бололтой. Тvvхийг шинээр бичиж ухуулах асуудлын цаана Өмнөд Солонгосын төрийн бодлого оршиж байна. Мөн энэ бодлогыг хэрэгжvvлэх ажилд Өмнөд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан өргөн хvрээтэй татагдан оржээ гэж ойлгогдож байна. Vvнийг гэрчлэх мэт “Мон-Сол” хэмээх Өмнөд Солонгосын санхvvжилттэй археологийн судалгааны томоохон төсөл Монголд арав гаруй жилийн өмнөөс хэрэгжжээ. Тус төслийг Өмнөд Солонгост “Сол-Мон” гэж нэрлэдэг гэнэ. “Мон-Сол” (Сол-Мон) төслийн зорилго нь Монгол нутагт байгуулагдсан анхны төрт улс Хvннv гvрний тvvхийг судлах бөгөөд Хvннvгийн археологийн дурсгалуудыг Солонгосоос олдсон археологийн олдворуудтай харьцуулан шинжлэх юм. Vнэндээ Кvнзийн сурталт, хөдөлмөрч хичээгvй Солонгосчуудын ярьж хэлж байгаа энгийн зvйлсийн цаана алсын хараатай бодлого, vйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаа нь маш гайхалтай. Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нөлөөг олж харахад тун хялбар. Хотын төвийн хэдэн гол гудамж, чөлөө Сөvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Өмнө нь энэ гудамжууд өөр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хөшөө сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Өмнөд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт төлөөлөгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ...". /Е. Өрнө. "Монгол солонгосчуудын эх орон уу?" http://www.caak.mn/view/8245660

"...Монгол хүн Москвад солонгос хоолны газар нээж гэнэ. Ингэж солонгосжих гэж байдаг аа?

Зарим хүн Солонгос бол Хятадаас аюултай гэдэг. Солонгос Хятадын аюулыг дагуулна гэвэл зөв мэт. Солонгосын хийрхлийг дарга нар маань Хятадад хүргэх гүүр болгож ашигласан юм. Учир нь Солонгос бол Хятадын соёлын хүрээний (синосфэр) орон.

Эхлээд Японы (ташрамд, Японы хийрхлийн үе буюу 90-ээд оны эхээр миний бие, нэртэйгээр нь Японтой нутаг дэвсгэрээ сольчихмоор юм даа гэхчлэн шүүмжлэн бичдэг байж билээ), дараа нь Солонгосын хийрхлээр синосфэрт хүрэх замыг тавив. Олон түмэн, хятад автобусанд сууж, хятад сэриал үзэж, хятад дуу сонсч, хятад хань ижилтэй болж, хятад колони байгуулагдахад сэтгэлзүйн хувьд бэлтгэгдчихлээ ш дээ.

Дорнод гэж ямар ч үйлтэй аймаг вэ. Тэнд хужаа дүүрч, Халхын голын тулалдааны хөшөө дурсгал болгоны ард баагаад сууж байдаг, хоёр гурван монгол хүүхнээр сугадуулаад дэмнүүлээд цэнгэж явдаг, хүн ард нь хятад хүргэнтэй болохоос цэрвэхээ больж байгаа, хаа сайгүй хятад бичээс, уриа лоозон, хаяг алаглаж, манай нэфтийг бохир ус гээд үнэгүй завшин зөөвөрлөж байдаг сураг дуулддаг. Ураныг нь бүхий хөгжилтэй улс булаалддаг, тэнд бас хужаа ажилчид ирнэ. Халх гол төслийн шугамаар бас хятад тариачид ирж сууна. Манж улсын, хятадуудыг Монголд суулгаж, атар хагалбарлуулан колоничлох “Шинэ засгийн бодлого” дүрээрээ хэрэгжиж эхэллээ шүү дээ.

Олон ажлын байр бий болно, зөндөө гоё хөгжинө, өчнөөн гоогоо орлого ашиг ирнэ гээд л ард түмэнд модтой чихрийн гялгар цаасыг долоолгон “цатгах” гэж оролдож байна. Тэр ажлын байр хятадынх, хөгжил солонгосынх, орлого солонгос-хятадынх. Манайх 4-10 хувийн ашиг авах юм уу, үгүй юу л гэнэ билээ.

Халх голын төсөл бол загвар аж ахуй гэнэм. Энэ загвараар бүх аж ахуй “маань” хөгжих нь дээ.

Ерөнхийлөгчийг Солонгостой их холбоотой гэдэг. 2009 оны сонгуулийн өмнө солонгосын тал (тэр дундаа шашныхан) түүнд тал бүрээр тусалсан. Хариуд нь манай хүн тэдэнтэй аман “ТБГэрээ” маягийн юм байгуулаад ирсэн гэж бичигдээд л байсан. Ноднин Солонгосын Сонгдо эмнэлэг амийг нь аварсан. Энэ бүхний төлөөс нь Халх голын төсөл биш биз?

Манай улс ах дүү монгол туургатан ирэхээр элдэв аян шалтгаар хөөж гаргаад, эсвэл барьж тушаагаад байдаг. Тэгсэн хэрнээ, Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулж ирье гэж олон жилийн турш хөөцөлдөж байгаа. Хожим БНАСАУ-д хувьсгал гарвал, хоёр Солонгос нэгдвэл, БНСУ-д багтаж шингэх аргагүй олон дүрвэгч хойноос үерлэн орж ирэх юм билээ ш дээ. Тэр асуудлаа шийдэх гэж БНСУ манайд хойд солонгос дүрвэгч оруулна гээд л зүтгээд байдаг юм билээ.

“Баруун Солонгос Улс” одоо өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй болох нь энэ үү. Бид гадныхныг тэтгэсээр, өөрсдөө уруудаж доройтсоор байх уу?...", "Халх голын бүсэд Солонгос аймаг гэх 22 дахь аймаг үүсч эхлэв", Сэтгүүлч Ч. Мөнхбаяр. http://moenhbayar.blogspot.com/2011/04/22.html/.

"...Сүүлийн үед түүх соёлоо худалдах ашиг хонжоотой бизнэс гарч ирж дээ. Авах эрэлт хэрэгцээ ч гадаадад өндөр буй. Бидэнд үхэл л үлдэх нь ээ. Монгол үхэл биш, мулгуу үхэл шүү.

Солонгос гэдэг улсад манайхан бүх л юмаа өглөө, бизнэс, уул уурхай, шашны орон зай, ажиллах хүч, эхнэр хүүхэн, сэкс-боол… Саяхан 99 жилээр хамгийн үржил шимтэй нутгаа түрээслүүлж, Баруун Солонгос улс байгуулж болохоор болгов.

Урьдын Хонконг шиг л, Монгол дахь Солонгосын эзэмшил буй боллоо шүү дээ, өөрөөр юу гэж ч нэрлэх арга үгүй. Хойд Солонгост нь дүрвэгчдийг нь авах (1000 орчим дүрвэгч авсан), баллистик пуужингийн эд анги гэхчлэн нууц импортоо тээвэрлэх коридор гаргаж өгөх, буцалтгүй шууд тусламж илгээх гээд л, бүхий хэрэгцээ, гачигдлыг нь харж үзээд, ард түмнээ анхаарахаасаа илүү л бөөцийлж байгаа. Хариуд нь таэквондогийн хар бүсхэнээр шагнуулчихаад, хэвлэл мэдээллээр сурталчлуулж, хөөрцөглөн сүйд болж байх.

“Ард түмнээ сонсъё” аян хийж байгаа нь энэ гээд, төв талбай дээрх ард түмнээ сонсохгүй, Солонгос явчихаж байгаа улсыг яах вэ? Хойд Солонгост манайхан байхгүй шүү дээ. Тэнд зэвсгийн импорт энэ тэр гэсэн хориотой юм ярьж хэлэлцдэг юм биш биз дээ..."". "Мүны шашныхан Монголын төрийн наадмыг хийдэг, Монголыг удирддаг, захирдаг болов". Сэтгүүлч Ч. Мөнхбаяр. http://sonin.mn/blog/Munkhbayar/1018.

"...Баабарын Зүүн Хойт Азийн интеграци гэсэн сүртэй “онол” ердөө л хоёр улсын асуудал болж байгааг бид харж байна. Гаргалгаа нь: Монгол-Солонгос хоёр “ах дүү” бололцохыг Зүүн Хойт Азийн интеграци гэнэ. Монголын геополитик, гадаад бодлогын “тэнцвэр” гэж энийг хэлдэг. Баабарын “онол” гэж ийм л хөгийн юм байдаг юм. Энэ “онол” шинжлэх ухааны хүрээг хамран өргөжиж Хүн – Корёо хоёр нэг гаралтай гэдгийг “батлав”. Тун удахгүй Монголчууд Солонгосоос “үүссэн” гэдгийг “батална”, харж л байгаарай. Түүгээр ч үл барам энэ бузар булай “онол” улс төрийн хүрээнд нэвтэрч монголын удирдагчид дэлхийн янз бүрийн улсуудад очиж “Та нар манай хоёр дахь эх орон” (?!) гэж зарлах болов...". Судлаач Х.Д Ганхуяг. "Баабарын геополитик" http://www.sonin.mn/news/politics-economy/14896/

 "...Хүүхдүүд өнөөдөр баатар болж тоглохдоо монгол баатар биш солонгосын Тэ Жу Ён, Жүн Мүн-ийг дууриаж тоглож байна. Манай улс бахархах баатаргүйдээ хүүхдүүд нь ингэж тоглоод байгаа  хэрэг огт биш. Хэдэн жилийн өмнө гарсан манж гүрний  Энх-Амгалан хааны тухай кинонд  ойрдын Галдан-Бошигт хааныг манжийн нэг тайж хөөж очоод толгойг нь сэлмээр тас цавчиж хаандаа өгдөг хэсэг гардаг. Үнэндээ Галдан-Бошигт хаан ядагдсан ч олзлогдоогүй зугтаж яваад өвчний улмаас нас барсан гэж түүхчид хэлдэг. Солонгос кинонд мон¬¬гол овог аймгуудын нэр нэлээд гарах болж. Уг кинонуудад өгүүлж бай¬гаа¬гаар бол Монгол улс эртний солонгосчуудын үүсгэсэн газар нутаг аж. Солонгос нь хүннү нараас гаралтай бөгөөд XIII зууны татар монголчуудын ихэнх нь солонгос байсан гэнэ.  Зүгээр нэг дайн тулаантай сериалыг гаргахдаа ингэж үүх түүх рүү минь довтлон гуйвуулж байгаа нь энгийн хэрнээ хамгийн аймшигтай  довтолгоо. Энэ мэтээр монголын түүхийг гуйвуулсан кинонууд сүүлийн жилүүдэд ихээр гарах болж. Ард иргэд ч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт үзсээр, тархиа угаалгасаар. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдах буюу ашигтай талаас туйл¬ш¬руулан итгүүлэхийг тархи угаалт гэдэг юм шүү, монголчууд аа. Харь орны мушгин гуйвуулсан түү¬хэн кинонд тархиа угаалгаж буй үр хүүхдүүд минь яана даа". Х. Нарангэрэл. "Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт". http://yellow.news.mn/content/93684.shtml/

"...Солонгосчууд өөрийн түүх, соёл дахь Зүүн Өмнөд Азитай холбоотой баялаг баримт нотолгоо, 60 хувь нь хятад үгээр дүүрсэн өөрийн хэл, эртний хятадын соёл, угсаатны давлагааны үрээр бий болсон уламжлалт соёлынхоо онцлогийг үнэнээр нь биш, харин хэт өрөөсгөл байдлаар монголчуудад ойлгуулж байна. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдсан буюу ашигтай талаас хэт туйлшруулан итгүүлэхийг “тархи угаалт” гэнэ.

Харин Монголын өнөөгийн (зэрэг цолныхоо хувьд л) зарим том эрдэмтэн гадны энэ мэт үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нар болж явна...", Түүхч Н. Цог-Орших. "Манкуртизм. Солонгосчууд монголчуудыг баяр наадамд умбуулна", http://news.gogo.mn/news/print/87305

"...Монголд яг л дээрх үйл явдал болж байна. Уур амьсгал нь хуурай, ихэнх нутагт хөрс нь эмзэг Монгол бол газар тариалан эрхлэх нутаг нэн хомс орны тоонд ордог. Гэхдээ, 90 оноос өмнө оросууд Дорнод Монголын тэрхэн хэсэг Халх голын сав газрыг ирээдүйд Монголын хамгийн үржил шимтэй хөрстэй, стратегийн газар тариалангийн бүс байх болно гэж тогтоосон байдаг юм. Монголчууд ашиглаагүй шахуу үлдээсэн шимт хөрстэй, усны нөөц бүхий сүүлийн ганц энэ бүс нутгийг өнгөрсөн долоо хоногт солонгосчууд албан ёсоор ийнхүү гартаа оруулж авлаа. Монголын засгийн газар, УИХ-ын гишүүд болон солонгосчууд энэ сав газраас монголыг хүнсээр давхар хангана гэх мэт сайхан тайлбар хийж байгаа боловч, аль ч тохиолдолд солонгосчууд өөрийн хүнсний хангамжаа баталж, монголчууд өөрийн нутагт ургуулсан хүнсийг гадныхнаас худалдаж авахаар болж байгаа нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой байна. НҮБ-аас ядуу орнуудад анхааруулсаар байтал Монголын эрх баригчид үлдсэн ганц тариалангийн бүс нутгаа УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэлгүй гадныханд өгч ашиглуулахаар боллоо.

Төв Азийн Монгол Улс нь Солонгосчуудын хувьд Мадагаскараас арай онцлог улс юм гэдгийг энд давхар дурдах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед Монгол нь солонгосын үндэсний үзэл, улс төрийн бодлогынх нь бай болж байгааг мэдээллийн хэрэгслээр хөндөн бичих болов. Юу гэвэл, солонгосчууд Монголыг, ялангуяа Дорнод Монголыг өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутаг гэж шууд зарлаж байгаа нь ч санаандгүй зүйл биш. Өмнөд Солонгосын түүхчдийн дунд өөрийн үндэстний гарал үүслийн талаар маргаан байдаг юм байна. Хэсэг эрдэмтэд нь солонгос үндэстэн Зүүн Өмнөд Азийн хүмүүстэй холбоотой гэх буюу Солонгосын хойгийн уугуул ард түмэн гэж үздэг бол өөрийн түүх, соёл дахь хятадын нөлөөг үгүйсгэдэг үндэсний үзэлт түүхчид нь солонгос үндэстэн Монголд үүссэн гээд үүнийгээ онолын түвшинд гарган тавихыг оролддог байна. Гэхдээ, Өмнөд Солонгосын улс төрчид үндэсний үзэлт түүхчдээ илт дэмжиж байгаа нь харагддаг..."."Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив", Х. Мөнх. http://golomt.org/2011/03/13/neocolonialism.

 "...Тэгээд ч, хөгжингүй баян улс орнуудад Монгол Улс хөгжилгүй, ядуу байх тусмаа ашигтай.  Зах хязгаар нутаг эзгүйрч, тэнд суухаар харийн хүмүүс аль хэдийн бэлэн болчихсон...", Ахмад сэтгүүлч Н.Бадарч"Үндэсний Шуудан", 2012.12.07.

"-Бүх урлагын дотроос хамгийн хамгийн аугаа нь кино юм-гэж Ленин хэлсэн нь оргүй биш ажээ. Тэгвэл манайхан одоо уулзангуут солонгос киноны нэрийг дуудалцан "Нөгөө Ким яав?", "Пакыг яаж аварна аа", "Ёоныг хүнтэй суулгахсан" хэмээн солиорох болж...", Б. Цогнэмэх, "Хангүг түрэмгийллийг зогсооё""Үндэсний Шуудан", 2010.9.29.

"... Толгой эргэм ажилтандаа мансуурч Азийн бүх соёлын эх нутаг мэтээр өөрсдийгөө үзүүлэх болсон нь бусдынхаа дургүйг хүргээд эхлэв. Чухамдаа бол хамаг байдгаа Хятадаас зээлдсэн атлаа монгол төрхтний суут төлөөлөл мэтээр гайхуулж байгааг нь харсан захын монгол гэртээ эгдүүцэж суугаа. Харин Хятадын засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхээ эфирт эзлэх Солонгосын медиа бүтээгдэхүүний цагийг багасгах шийдвэр гаргаж, цаашлаад импортоор авахыг ч тас хорих гэнэ. Мөн Вьетнамын засгийн газар Солонгос-Вьетнам хамтран оролцоогүй бол Солонгосын ямар ч шоуг нэвтрүүлэхгүй гэдэг хууль баталсан. Тайван ч бас хоцролгүй гадаадын шоуны эфирийн цагийг хорогдуулсан аж", Д. Батбаяр, "Даварсан давалгаа" batbayar.niitlelch.mn/content/4235.shtml

"Монголын телевизүүд үзэгчидтэйгээ солонгосоор “мэндчилэх” болов. Солонгосын цуврал киногоор дамжуулан монголчуудын уламжлал, ёс заншлыг алгуур арчиж, харийнхны хангүг сэтгэлгээгээр залуусын тархийг зад угаах болсоор удлаа. Үүний цаана бизнесийн болоод их гүрний их холын санаа нуугдаж буй нь нууц биш...". Р. Эмүжин,  "Монголчуудын солонгос солиорол",   http://ordinary.blog.gogo.mn/read/entry59064

"...Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв.

Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.

Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ. 

Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).

Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.  

Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.

Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв.

Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.

Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна...".  О. Алтан. "Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа" http://sonin.mn/news/culture/19223

"...Бүр хатуухан хэлэхэд  залуусын хувцаслалт, биеэ авч яваа байдал, дуу хоолой шингэрээд эр эм нь мэдэгдэхгүй болчихсон гэдэг шүүмжлэлтэй санал нэгдэж байна. Тухайн улсад нь очиж үзээгүй атлаа ийм адилхан болж дуурайж байгаа гол шалтгаан нь солонгосын сериал, к-поп. Орой телевизийн суваг эргүүлэх бүрт солонгос сериал. Нэг киног телевизүүд өөр өөр нэрээр гаргаж холион бантан хутгах нь энүүхэнд. Баян ядуу, хайр дурлал, өшөө хонзон, төөрсөн хувь заяа, ой санамжаа алдах, хорт хавдар тусах, амиа хорлох гээд киноны гол дүрийн нэр солигдохоос бусдаар  нэг хэвэнд цутгасан мэт адилхан өгүүлэмжтэй. Хэдхэн жүжигчин ээлжилж тоглосон...". "Солонгос соёлоос залхаад" https://www.shuud.mn/?p=206935

"...Гэтэл өнөөдөр Монгол төрийн хар хайрцагны бодлого хаана байна нууц нь хаана байна?

Өнөөдөр Монголын төр Солонгос зөвлөхөөр дүүрчээ. Сангийн яам, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт бидний амийн чухал мэдээлэл байдаг бүх газарт солонгос зөвлөхүүд ажиллаж байна..."."Монгол төрийн алтан аргамж алдуурах цагаар". Нийтлэлч Ц. Баяржаргал. http://bayarjargal.niitlelch.com/?p=5

"...Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ

...Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ... хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн байдаг. Хэрвээ шүлгээрээ ам гарсан бол түүний амь нас хутганы ирэн дээр байгаа бололтой.

Дэлхийн од “Blue” хамтлагийг манайд ирэхэд дүүрээгүй Төв цэнгэлдэх хүрээлэн “Т-ara”-г ирэхэд хүнээр сагаж, урт дараалал үүссэн нь солонгос соёл манайд хэрхэн нөлөөлснийг батлав. Улсдаа хараахан том од болж амжаагүй яваа “Speed” хамтлагийг угтсан өсвөр насны охид маань уй гашуу тохиолдсон гэлтэй орилолдож, бүр уйлж байсан нь Монголын ёс яав ч биш.

“Т-ара”-гийнхан “Монгол гадаадын орон шиг сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ах дүү, хамаатан садангийндаа ирсэн мэт санагдаж байна” хэмээн хэлсэн нь манай улс БНСУ-ын соёлын колони болсныг санамсаргүйхэн хэлчихсэн эмгэнэлтэй хэрэг байлаа. Буу зэвсэг, цэргийн хүчээр дайрахыг л үндэсний аюулг үй байдлын асуудал мэт ойлгож, тайван суусаар соёлын дайралтад өртөж, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, усны гутал өмсөн шүхэр бариад ч нэмэргүйг ойлгон халаглах вий..." Б. Дөлгөөн. "Монгол телевиз солонгосоор мэндэлбэл би үхнэ". http://news.gogo.mn/mr/129445

"Солонгосчууд Монгол иргэнийг зодлоо":

http://www.unen.mn/content/25894.shtml

Д. Амар. "Солонгосчууд монгол бүсгүйг ажлын байрных нь цонхоор шидэж хөнөөжээ":

http://bataar.mn/10008332

"Солонгосууд сэтгүүлчийг зоджээ":

http://www.youtube.com/watch?v=ecqqukyR7x4

 Б.Батхишиг: Зодуулсан сэтгүүлчийн үс халцарч, эд зүйлээрээ хохирлоо: 

http://www.mminfo.mn/content/33847.shtml?alias=crime

Г.Мөнхнасан: "Улаанбаатарыг хятад, солонгосууд "эзэлжээ":

http://www.bataar.mn/10012759

"Солонгосууд арай хэтэрч байна!!!":

http://undestnii-uzel.blogspot.com/2010/08/blog-post_2727.html

"Хүн чулууны мөрөөр ба Охид ариун бол Төр ариунЭр хүн ч үүнд бас хамаатай!!!:

http://deppsu.blogspot.com/2007/08/blog-post_10.html

"13-р хороолол солонгосчуудын эзэмшлийнх":

 http://www.aravt.mn/content/7647/.htm

"Монголын хил рүү хойд солонгосчууд хууль бусаар нэвтрэх болжээ":

 http://tsagtur.mn/2010-02-08-04-08-43

Ч. Номун. "УИХ-ын гишүүн С.Одонтуяа ноцтой хуулийн өөрчлөлт батлуулах гэж байна!":

http://sonin.mn/news/politics-economy/19025

"Солонгосчууд монгол охидоор минь ингэж...Анхаар!!!!!!!!!!!":

http://www.mglradio.com/main/index.php?mid=koreanews&page=4&document_srl=42689&sort_index=readed_count&order_type=desc

"Д.Өнөрболор. "Сөүл" ресторанд монгол охид биеээ үнэлж байна":

 http://www.zugeer.mn/?p=5909

"Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил":

http://news.mongoltimes.mn/?p=22761

"Улаанбаатар Солонгосын нэг хот юм уу хаашаа юм бэ?":

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=31&t=144616

Д.Батбаяр. "Мүүнийх болох Чингис":

http://www.aravt.mn/content/1081/.htm

 

2. Хөх толбоос айгсад: Нүүр, царай битгий хэл, алхаа гишгээ нь ч адилхан казакууд буюу талын киргизүүдийн дунд байгаа перс, славян гаралтнууд. Дэлхийд 9-д орох том нутгийг, Зүүн гарынхтай маань ЗХУ-аас бэлгэнд авснаас хойш казакууд монголчуудыг битгий хэл,  нармай түрэгийн үлгэр ярьдаг түркүүд буюу саяхныг хүртэл оттоман явагсадыг ч тоохоо больжээ.

 

3. Хөх толбыг үл тоогсодын жишээ киргиз, тува,  хятадууд:

Монголчуудтай төстэй царай, зүстэй бусад үндэстнүүд бол киргиз, тува, саха-якутууд. Хүндээ таарсан нутагтай тэдэнд, хүүхэд болгоных нь нуруунд байдаг толбо даанч сонингүй бололтой. Манж, монгол, түвд, уйгаруудын асар их нутгийг эзэлсэн хятадууд тэр толбоо гуйсан ч гайхах янзгүй.

Узбек, Уганда, Фижи, Филиппин, Ангол, Алжир, Малайз, Мексик, Марокко, Индонези, Ирак, Вьетнам, Венесуэл, Туркмен, Того, Бермуд, Болив, ... Суринам, Сейшелд ихэнхи хүүхдүүд нь хөх толботой төрдөг аж. Хүн төрөлхтний олонхи нь "монгол толботой" гэсэн үг. Хар үстэн бүр хүүхэд байхдаа хөх толботой гүйдэг байж. Өөрөөр хэлбэл, монгол, корей, япон 3-аас өөр, хөх толбыг хөөргөддөг битгий хэл тоодог үндэстэн манай гариг дээр алга.

Хөх толбо тэгвэл хүний монгол гаралтайнх нь нотолгоо мөн үү? Ази, Африк, өмнөд Америк, Номхон далайн арлуудад буюу хүн төрөлхтөний ихэнхи нь "монгол хөх толбо"-той төрж байна.   Энэтхэгт гэхэд л 900-1000 сая хөх толбот "монголчууд" байна. Өөрөөр хэлбэл, өмнөд энэтхэгчүүдийн 70-90%, хойд энэтхэгчүүдийн нь 65% нь хөх толботой төрдөг.

Гадаадын "монгол толботнууд" манайханд"-Хятадууд хөх толбогүй шүү, зөвхөн танай манайх 2-т л бий" гэж шивнэдэг нь хятадуудад дургүй, гэнэн монголчууд шууд итгэнэ, шалгахыг ч хүсэхгүй  гэж найдсаных биз. Харамсалтай нь, бидэнд биш80-90%, харин нөгөө хятадуудад нь хөх толбо-ын хувь илүү өндөр бараг 100%  байдаг ажээ. Хөх толбо зөвхөн монголчуудынх юм бол, бүгд толботой хятадууд "цэвэр" монголчууд, 96%-тай африкчууд "бараг цэвэр" монголчууд, харин 80-90% маань толботой төрдөг тэдний хамаатнууд төдий юм байна:

Канадын Калгари хотод мэндэлсэн 92 хятад нярай, 1633 хятад хүүхдийг шалгахад тэд бүгд “монгол толбо” –той байв: http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/3360547

Ninety-two Chinese Canadian newborn infants (49 boys and 43 girls) and 1633 Chinese Canadian children (819 boys and 814 girls) in Calgary, Alberta, Canada were examined for the presence of Mongolian spots. Mongolian spots were present in all newborns and disappeared slowly until 6 years of age when the rate of disappearance increased. At 10 years of age, none were found. The overall incidence regardless of age was 58% in boys and 53.3% in girls. The most frequent site of involvement was the sacrococcygeal area, followed by the gluteal and lumbar areas. Both sides were equally affected. In only 7.8% of boys and 3.3% of girls was the involved area greater than 15% of the body surface area. Most (63.8% of boys and 67.4% of girls) had less than 5% involved. The color of the Mongolian spots varied from gray to grayish blue to grayish black. In general, younger children had darker Mongolian spots".

"...Mongolian blue spots are present in the majority of Chinese newborn infants...", Chinese Child Health International http://www.cchi.com.hk/indexset.htm

 "...It was 80% in the Japanese, 62% in the Taiwanese and 86-100% in the Chinese newborns. [12],[13],[14],[15] Figures from India also reflect the impact of ethnicity. Two studies conducted in Punjab and Chandigarh (North India) found the frequency of MS to be 60% and 62% respectively. [16],[17] On the other hand, three studies conducted in Karnataka (South India) on cutaneous lesions in the newborns found the frequency of MS to be 69%, 72% and 89% respectively, whereas a similar study from Pondicherry (South India) found it to be 78%. [18],[19],[20],[21]

Some of the large detailed studies done on MS are described below:

In the Cordova study (1982), [1] conducted in USA, 437 consecutively born full term neonates were examined for the presence of MS. In this, 250 out of 259 Blacks (96.5%), 62 out of 134 Hispanics (46.3%), 4 out of 42 Caucasians (9.5%) and both the Asian babies (100%) were found to have the spot..." http://www.ijdvl.com/article.asp?issn=0378-6323;year=2013;volume=79;issue=4;spage=469;epage=478;aulast=Gupta

АНУ-д, нэгэн эмнэлэгэд төрсөн437 негр нярайн 96% нь хөх толботой төржээ:

Division of Neonatology, Department of Pediatrics University of Miami School of Medicine, Miami, Florida: Four hundred thirty-seven consecutively born full-term neonates, delivered at Jacksнon Memorial Hospital, were examined for the presence of mongolian spots (MS). The spots were found in 96% of the Negro children, 46% of the Hispanic children, 9.5% of the Caucasian children, and in both of the Asian children in the series. The sacro-gluteal region was the most frequent site of pigmentation, with the shoulders next in frequency. Almost all the spots on the extremities were located on the extensor surfaces”.

Өөрөөр хэлбэл, анх 1885 онд Германы профессор Эдвин Баелцын гэнэхэн нэрлэсэн "монгол толбо" бол, цагаан арьстай биднийг шар арьстан гээд, өөрсдийгөө цагаан арьстан гэж өргөмжилсөн шар үстэй, жинхэнэ шар арьстнууд буюу европчуудаас бусад бүх хар, хүрэн, цагаан арьстнуудын нярайн бөгсөн дээр үзэгддэг хөхдүү толбо болохоос биш, зөвхөн монголчууд, эсвэл тэдний хамаатнуудынх гээч зүйл огт биш ажээ. Угсаатны гарлаас нь бус, тухайн хүүхдийн арьсны өнгөөс хамаарч түр үзэгддэг толбо юм.  Өөрөөр хэлбэл, меланин хэмээх энгийн  пигментүүдийг агуулсан арьсны эсийн  бөөгнөрлыг бид  харчихаад "монгол толбо" хэмээн андуурч, зарим маань бүүр "тэнгэрийн  тамга" гэж солиорч байгаа хэрэг.  Улаанбаатарын гудамжинд корей, хятад, япончуудыг нүүр төрхөөр нь битгий хэл, галбир, ардаас нь алхаа гишгээгээр нь ч монголчуудаасаа ялгадаг маань эдгээр "монгол толботнууд" биднээс өөр угсаатайн үндсэн нотолгоо юм. Сармагчин явсан бол сүрэг  маань тэднийхээс тусдаа байж гэж бодогдмоор. Налайхын "Сайн Номуун" хийдэд нэг хүн надтай явж байсан японыг - Наадах хятад юм уу, солонгос чинь хүзүүнийхээ ороолтыг унагаачихлаа. Лав л монгол хүн биш байна- гэж байв.

 Монголчууд гаднынхны нүдэнд иймэрхүү л харагддаг: "...Two were Mongolian lamas in shabby robes of saffron and crimson, bound at the waist by twisted sashes of faded purple cloth. One lama had a crushed felt hat on his shaven head, the other was bare-headed, and both wore high, leather Mongol boots. The one with hat was tall and rather gaunt, with a long nose, and sunken cheeks below high cheekbones. The other was shorter and more thickset, with a broader face. Both might have been taken for American Indians. As we camp up, they were in the act of replacing their carved snuff-bottles in their belt-purses, having taken them out to exchange them with third man, who had just joined them. The newcomer was a layman, with a frank, pleasant expression in contrast to the somewhat furtive looks of the lamas. He too would have resembled an American Indian except for the long, drooping moustache under his small, finely chiseled nose. Unlike the lamas, he was wearing a dark blue summer robe of heavy serge, with a red sash, a brown belt hat, and cloth boots..." pages 6, 7. "The Land of the Camel" by Schuiler Cammann. 1950. The Ronald Press Company. NewYork

Гэсэн ч харийнхан "худлыг мянга, түм, сая давтаад монголчуудад үнэмшүүлнэ"  хэмээн улайрах болж. Өөрөөр хэлбэл, гэнэн бидний итгэдэг "монгол хөх толбо" маань одоо Монголын их нутаг, монголчуудын генид шунасан зарим улс, үндэстний геополитикын толбо, тэдэнд үйлчлэгчдийн  бизнесын толбо болсон бололтой...

Зарим хүн одоо бүүр хөл, гараар нь "хамаатнаа" таньдаг болж. ТВ-ээр,  кавказойд зочныхоо  нүүрээс монголжуу  гэчихмээр юуг ч олоогүй том шүлэгч маань мөчөөгөө өгөхгүй, үсэрхэг гарыг нь "-яг монгол гар байна!" хэмээснийг  үзмэрч болов  гэх үү аль эсвэл бялдуучлав, бараг солиоров гэх үү. Удахгүй,  манай гаалийнхан ази, африк, европынхныг үзээд л  "- гар, тавхай, элэг, чих нь, эрхий хуруу нь монгол байх тул Монгол Улсын иргэний үнэмлэхийг олгоё" гэхчлэн цохолт хийж суух вий...

Харийнхан алсын зорилгодоо  ганцхан  "хөх толбо"-ийг ашиглана гэвэл явцуу мэт. Монгол орон даяар хэрэн хэсч байдаг археологчид гэх харийнхныг хэн хянана вэ. Хэн нэг нь 90, 2000-аад онуудад Монголд авчирч булсан юмаа хэдэн жилийн дараа ухаж "олоод" -Өвөг дээдэс маань энд амьдарч байсан нь нотлогдлоо!!!- гээд орилохгүй гэх баталгаа байна уу? Тэгээд бид буцаж нутагтаа нүүж ирнэ- гэвэл яах вэ?

 

Нийтлэлч Алхана Болд

 

Нийтлэлч Алхана Болдын бусад нийтлэлийг түүний блогоос уншна уу: http://alkhanabold.blogspot.com

Эх сурвалж: http://alkhanabold.blogspot.com

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 3-р сарын 30. 12:24Зочин - [64.71.171.**]

Найруулга муутай, зарим өгүүлбэрийг нь уншаад уншаад ойлгохооргүй балай юм бичих юм аа. Бодвол орчуулгын нийтлэл юм байлгүйдээ

2016 оны 11-р сарын 14. 12:03Зочин - [202.131.230.***]

бодсоноо л бичиж, юу нь буруу байхав дээ... гэхдээ систэмтэй мэдлэг дутаж, зөв гаргалгаа хийх гээд жаахан будилсан бололтой...

2016 оны 8-р сарын 6. 07:41Зочин - [98.248.219.**]

Mash zuv asuudal hundjee. Bi Mongol tolbo gej yar'dag yum, ene niitleliig unshaad yavtsuu medlegeesee ichlee. Neeree Afrikiin haruud hurtel huh tolbotoi baidag gej afrikt eh barih emcheer ajillaj baisan tanil maan helj baisan shuu.

2016 оны 8-р сарын 4. 14:56Зочин - [59.153.114.***]

НЕГР ХҮҮХДҮҮДИЙН 90 ХУВЬ НЬ ХӨХ ТОЛБОТОЙФ ГЭНЭ ЭЭ http://gashuun.mn/835

2016 оны 8-р сарын 2. 14:23Зочин - [150.129.141.**]

yostoi erguu ym bichdeg mal ve dornodod hujaa yadag genuu ochij uzsen l ym bhdaa suragaar iim ym yarihgui ee setgelgeenii yaduurald orson ih ym bichij l bval yu ch hamaagui boljdee

2016 оны 8-р сарын 1. 17:28Зочин - [101.222.233.**]

Zuv sedev bichjee. Yurunhiilugch n hurtel huh tolbotoi mongolchuud enee tereee geed umnuus n nuur hiih gazargui bolgoh yum, het tuilshral hetsuu ch yumada

2016 оны 8-р сарын 1. 10:40Зочин - [148.74.220.***]

Монгол ген дэлхийгээр нэг тархсан л байхгүй юу, Хүх гүрнээс эхлээд Эзэнт гүрний үемйг дуустал олон газрыг эзэлж хүн амд нь уусаа биздээ

2016 оны 8-р сарын 1. 10:35Зочин - [202.9.41.***]

ergvv ym bichdeg mal we

2016 оны 7-р сарын 31. 23:29Зочин - [91.46.224.**]

za iim yumaar huutsulduud, sedev bolgood bhdaa yaii! bi naadahiig chini toodguichuudiin neg yum bnaa

2016 оны 7-р сарын 31. 19:44Зочин - [121.85.200.**]

Гэхдээ одоо нэг газрын доороос олдсон архелогийн олдвор эсвэл хөх толбоос болж бид нар монгол гээд манай нутгийг булаацалдаад манай улсад дураараа нүүж ирнэ гэж юу бхавдээ...Олон улсын эрх зүй,хэм хэмжээ гэж бгаашдээ...Ер нь тэгж тэнэглэх хүн бхгүй блгүй дээ

2016 оны 7-р сарын 31. 18:01Зочин - [172.58.40.**]

gants mgl bish oor olon undestnii khuukhed khokh tolbotoi torj bna, Chingisiin mgl, tenger zayat mgl khunees l khokh tolbotoi khuukhed torno geed bas tseejee deldej gaikhuulna, yostoi laitai khetsuu uls shuu

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 91171

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 80840

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 70239

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 69291

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 54867

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51159

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 47623

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33096

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 32751

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29594

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28402

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28052

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26052

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 25575

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 24839

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24218

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 23822

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22092

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20845

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20245

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19780

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 19536

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19126

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 18909

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18053

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17517

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17106

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16228

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16167

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 15801