Хятад, Солонгос Японы “милитаризм” сэргэхээс түгшиж байна

2013 оны 11-р сарын 27. 20:09 Уншсан тоо: 1862   •   Сэтгэгдэл: 0

 

Зүүн Азид улс төрийн байдал хэзээнээс ээдрээтэй. Гэхдээ энэ бүс нутагт яриа хэлэлцээр бус, сөргөлдөх хандлага л нэмэгдээд байна. Ялангуяа шинэ баян улсууд аагархаж хүчиндээ эрдэж буй нь тус биш, улам л нэрмээс болох ажээ. Харин тэдний дунд аядуу загнаж байсан ганц улс нь нэгэн цагт эзлэн түрэмгийлэгч явсан Япон юм.

Японы энэ байдалд дөрөөлж хятадууд төдийгүй солонгосчууд ч тус улсыг багагүй өдөөн хатгана. Өмнөд Солонгос Такешима (Докдо) гэх маргаантай аралд цэргээ буулгасан бол Хойд Солонгос нь Японы нутаг дээгүүр пуужин харваж тоглож үзэв.

Гэхдээ Япон энэ бүгдийг тэвчиж байсан нь хүч чадлаа алдсан гэдэгт бус, харин Дэлхийн II дайны дараах энх тайванч үндсэн хуулийн үзэл баримтлалаа мөрдөж ирсэнд л байжээ. Энэ улс довтолж, дайрах арми байхгүй, зөвхөн гаднаас халдсан тохиолдолд арлаа хамгаалах цэргийн хүчинтэй.

Гэвч Япон улс одоо эрс өөрчлөгдөж эхлээд байна. Ялангуяа, Японы баруун жигүүрийн улс төрийн нам сонгуульд ялалт байгуулж, Шинзо Абэ ерөнхий сайд болсноос хойш үйл явдал маш хурдан өрнөжээ.

Японы засгийн газар батлан хамгаалах төсвөө сүүлийн арван жилд анх удаа хамгийн ихээр нэмэв. Улмаар Япон Дорнод Хятадын тэнгис дэх маргаантай Сенкакү (Дьяою) арлын асуудлаар Хятадад найр тавихгүй гэж мэдэгдсэнээр барахгүй энэ оны 7 сард гаргасан батлан хамгаалахын цагаан номонд Япон улсын “гол аюул” нь Хойд Солонгос бус, харин Хятад хэмээн анх удаа зарлалаа.

Гэхдээ дээрх алхам хамгийн чухал нь хараахан биш байв. Хамгийн гол нь юу вэ гэвэл 2013 оны зун Японы Батлан хамгаалах яам Дэлхийн II дайнаас хойш дагаж ирсэн үзэл баримтлалаасаа ухарчээ гэмээр ноцтой мэдэгдэл хийлээ. Үүгээр Япон улс аюул занал нүүрлэсэн тохиолдолд өөрийгөө хамгаалахын тулд өрсөж цохилт өгөх чадавхитай болно хэмээн анх удаа зарлав. Мэдэгдэлд өгүүлснээр Япон улс “өөрийгөө хамгаалах”-ын тулд дайсны баазад пуужингаар цохилт өгч, тив алгасагч пуужинт довтолгоог эсэргүүцэх агаарын хүчин болон далайн эрэгт буух чадвартай тэнгисийн явган цэргийн хүчин байгуулна.

Дээрхээс гадна Япон улс аливаа өдөөн хатгалгыг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ бодитоор харуулав. Өнгөрсөн долоон сарын сүүлээр Хятадын нисэх онгоц Японы Окинава арлын эрэгт ойртох үед Япон улс тэр дор нь хариу барьж, сөнөөгч онгоцуудаа угтуулан хөөргөснөөр эвгүй мөргөлдөөн гарах дөхлөө. Харин Хятад энэ хэрэг явдалд Японыг буруутган эсэргүүцэж байгаа ажээ.   

Япон улс яагаад ингэж өөрчлөгдөх болов? Олон улсын ажиглагчдын харж буйгаар Япон улс цэргийн хүчээ өргөжүүлж буйг Барак Обамагийн засаг захиргаа хөхиүлэн дэмжиж байгаа ажээ. Тэдний хэлж буйгаар Япон улс цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжих нь сүүлийн үед хүчиндээ эрдэж буй Хятадыг бүслэн хаах АНУ-ын өнөөгийн бодлогод хэрэгтэй юм. Харин Шинзо Абэг шүүмжлэгчид түүний Либерал ардчилсан нам, засгийн газар АНУ-аас Азид явлуулж буй өнөөгийн гадаад бодлогод дөрөөлөн үндсэн хуулийн энх тайванч үзэл баримтлалаасаа ухарч, цэрэг зэвсгийн хязгаарлалтыг үгүй хийх нь хэмээн хардаж байна. 

Япон улс ийнхүү эрс хувирч буйд хамгийн их түгшин айж байгаа улс нь хэрэг дээрээ Өмнөд Солонгос ажээ. Японы эзлэн түрэмгийлэлд өртөн дарлагдаж явснаа мартдаггүй энэ улс Япон түрэмгий милитаризмаа дахин сэргээх санаатай байна хэмээн тус улсын бодлогыг эрс эсэргүүцэж байна. Ялангуяа, Өмнөд Солонгос өөрийн хамгийн найдвартай холбоотон гэх АНУ Японы “милитаризм”-ыг дэмжин өөгшүүлж байгаад эмзэглэж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын “Korea Times” гэдэг сонинд “Япон улс милитаризмийн аюулт замд орохоосоо өмнө эхлээд өнгөрсөнд эзлэн түрэмгийлсэн үйлдлээ чин сэтгэлээсээ эргэн бодож, хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулахын төлөө тууштай ажиллах ёстой” хэмээн Японд хандан уриалж бичсэн байна.

 

Бичсэн Лантуу

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 3-р сарын 4. 18:31Зочин - [112.72.11.***]

Япон хүчирхэг зэвсэг техниктэй тул Хятадыг ялах магадлал тун өндөр байгаа шүү!

2014 оны 2-р сарын 8. 20:59Зочин - [202.179.6.***]

zoboo zob.. ypon uls bol mash hvcherheg ulsaa... ene ulsaas bol dain garahgui ee. odoohuytaduud bol bol dendvvteremgii bolj bnaa.. bid bol yponiig demjih heregtei...

2013 оны 12-р сарын 9. 17:21Зочин - [49.0.129.***]

ali ali n baildaad delhiigees zailaad uguusei

2013 оны 12-р сарын 4. 17:34Зочин - [219.124.255.***]

Япончууд маш тэвчээртэй, бодлоготой,амлалтанда хүрдэг улс, энэ их тэвчээрийн дараа уур нь хүрвэл юу болох вэ гэдгийг энэ ямаан омогтой кореа,дэндүү буруу сэхэж буй хятадууд мэдмээр л юмдаа уул нь...

2013 оны 11-р сарын 29. 02:21Зочин - [180.235.173.**]

Япон улс мандан бадраг . Үнэхээр эртний дайчин улс тэд босвол Монголд улсад минь үнэхээр хэрэгтэй ядаж 2 шүдний өвчний 1нээс нь бүрмөсөн ангижирна . Гэхдээ бид түүнээс өмнө яаралтай өөрсдийн хүнсээ хангаж чаддаг болох хэрэгтэй байна даа..

2013 оны 11-р сарын 25. 17:28Зочин - [103.11.195.**]

Япон нэг босвол ч эвгүй юм болох байх аа. Япон зөвхөн 1 сарын дотор цөмийн бөмбөг хийх технологитой гэдэг. Далайд Хятадыг бол амархан ялна.

2013 оны 11-р сарын 25. 15:11Зочин - [202.21.112.***]

Үхэл нь ирсэн хулганамуурын сахлаар оролдов гэгчээр Өмнөд Солонгос бас их дал дал гээд байсан юм. Хятадууд ч гэсэн дээ. Япон бол хэзээний дайнч үндэстэн. Тэр чигээрээ л байгаа. Зөвхөн зэвсэглэх л хэрэгтэй.

2013 оны 11-р сарын 25. 14:41Зочин - [122.254.111.***]

chadahgvi de. japan bol hoid koreagaas sunsee zailtal aidag shuude. hoid koreag jahn l medegdel hiihed buh tsereg arim ni belen baidald ordog kkkk. tegeheer yamar ni oilgomjtoi bga bizde.hoid korea bol japanii shudnii uvchin

2013 оны 11-р сарын 25. 14:01Зочин - [103.11.195.**]

japan tomorvol mongold heregtei

2013 оны 11-р сарын 20. 20:32Зочин - [103.11.195.**]

Yapon uls undiih ni ee

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 93166

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 83522

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 73672

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 58384

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51788

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48362

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42981

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33438

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 32498

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29899

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28929

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28646

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26407

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 26356

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 26348

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26316

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25035

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22426

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 21194

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21024

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20216

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19979

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19328

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19161

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18265

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17875

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17746

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17669

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16636

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16361